Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0126/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********ын ********д холбогдох эрүүгийн 2339000000190 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим С.Жтэй “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, нүүр хэсэг рүү нь алгадаж, боож, хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим С.Жтэй “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, нүүр хэсэг рүү нь алгадаж, боож, хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000190 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Жийн (хх-ийн 16-17-р, 20-21-р хуудас), гэрч Б.Чийн (хх-ийн 27-28-р хуудас), гэрч Л.Бийн (хх-ийн 30-31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),

 

Хохирогч С.Жийн “...Миний бие ********хохирол барагдуулж 400,000 төгрөг өгсөн. Миний бие гомдолгүй...” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53, 49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000190 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим С.Жтэй “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, нүүр хэсэг рүү нь алгадаж, боож, хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч ********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд 2023 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим С.Жтэй “үнсүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үсдэж, нүүр хэсэг рүү нь алгадаж, боож, хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиж, зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн  зөвшөөрч байна... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд өөрийн танил С.Жыг зодож цохиж, биед нь гэмтэл шарх учруулсан байна лээ, би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан учир энэ талаар санахгүй байгаа юм, гэхдээ би С.Жийг зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулснаа хүлээн зөвшөөрч байна, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна, надад хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгон Эрүүл мэндийн төвийн ажилчдын байранд хүүгийнхээ хамтаар амьдардаг юм л даа. Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ байж байхад зүс таних ********манай гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирсэн. Ингээд ********надад хандан: Ганц пиво уух уу? гэхээр нь манай гэрт уугаад яах юм бэ хажуу айлын хүмүүс мэднэ гэж хэлсэн чинь тэгвэл гадаа миний машинд уух уу гэхээр нь зөвшөөрөөд бид 2 ********гэх хүний машинд суусан. Ингээд манай гэрээс жоохон холдоод нэг газар очиж зогсоод ********ийн машинд бид 2 Сэрүүн нэртэй 2.5 л том пиво уусан. Ингээд пиво ууж дууссаны дараа ********нь согтуу надтай бэлгийн харьцаанд орох гээд намайг үнсэх гэхээр нь би "Болохгүй" гэж хэлээд ********ийг цааш нь түлхээд машинаас нь гараад зугтаасан чинь ********миний араас гүйж ирээд миний үснээс зулгааж намайг газар унагагаад гараараа намайг алгадаж боож, хэвлийн хэсэг руу маань нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд "За за би чиний машинд сууя" гэж хэлэхэд ********намайг ашгүй хоолойноос маань тавихаар нь би зугтааж гэр лүүгээ орсон. ...тухайн үед ********намайг үнсэх гээд над руу дайраад байсан бөгөөд намайг үнсүүлэхгүй гээд дургүйцэхэд уурандаа намайг зодож, цохиж биед маань гэмтэл шарх учруулсан...би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөндөө 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, энэ ********гэх залуу намайг зодож цохичхоод надтай огт ирж уулзаагүй, намайг яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй, иймээс би энэ ********гэх залууд маш их гомдолтой байгаа...” (хх-ийн 16-17,  20-21-р хуудас)

Гэрч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний нөхөр болох ********нь зан байдлын хувьд даруу төлөв, элдэв муухай зан авиргүй, ажил терел хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав нехрийгөө хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг байнгын бол хэрэглээд байдаггүйяахав хааяа нэг баяр ёслол, найз нөхөдтэйгээ уулзсан үедээ л архи, согтууруулах ундааны зүйлийг бага зэрэг хэрэглэчихдэг, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу бол зуршилгүй, Цэргийн албыг Улаанбаатар хотод 805 дугаар ангид хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар Нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л эмэгтэй хүн зодож цохисон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, морь уях, сагсан бөмбөг тоглох сонирхолтой, авьяас чадвар гэвэл дуу сайн дуулдаг, гэр бүлийн хувьд гэвэл нөхөр бид хоёр 2011 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2014 онд бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулсан, нөхөр бид хоёр дундаасаа хүү, охин хоёртой бөгөөд том хүү маань 2013 онд төрсөн, бага охин маань 2015 төрсөн, одоо нөхөр бид хоёр 2 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны Цэг гэх газарт оршин сууж байна, ер нь миний нөхөр ********нь даруу төлөв, ажилсаг л хүн байгаа юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би ********ийг таньж мэддэг болоод 3 жил орчим болж байна, миний найз ******** нь зан байдлын хувьд даруу төлөв, хүнд их тусархаг, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав найзыгаа хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг байнгын бол хэрэглээд байдаггүй, яахав хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзсан үедээ л архи согтууруулах ундааны зүйлийг бараг зэрэг хэрэглэчихдэг юм шиг байсан, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу бол зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүн зодож цохисон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, морь уях, адуу мал маллах сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй байх л гэж бодож байна, гэхдээ би энэ талаар бас яг сайн хэлж мэдэхгүй байна, гэр бүлийн хувьд эхнэр, 2 хүүхэдтэй бөгөөд хүү, охин хоёртой, одоо ********нь эхнэр, 2 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын дугаар баг Тахилгат тосгонд оршин сууж байгаа юм, ер нь миний найз ********нь даруу төлөв, хүнд тусархаг, ажилсаг л хүн байгаа юм....” гэх  мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаартай дүгнэлтэд:

  1.      С.Жийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....гэх дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),
  6. Хохирогч С.Жийн “...Миний бие ********хохирол барагдуулж 400,000 төгрөг өгсөн. Миний бие гомдолгүй...” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********нь хохирогч С.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч С.Жд 400,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь “...Миний бие ********хохирол барагдуулж 400,000 төгрөг өгсөн. Миний бие гомдолгүй...” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ********нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.********ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч ********нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ********ын ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын ********д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2339000000190 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  38.1  дүгээр  зүйлийн  1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах,  улсын  яллагч,  дээд шатны  прокурор  эсэргүүцэл  бичих  эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР