Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00095

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Иргэдийн төлөөлөгч Л.Жаргалсайхан,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 20160600083 дугаартай, 132/2016/0093/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, охины хамт, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Доод эвэрт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хялганат самбар”-ын ойролцоо 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад замын хажуу руу онхолдсоны улмаас Ц.Жаахан, С.Баатар нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Н.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 сарын 21-ний өдөр 10 цагийн үед сумын төврүү багийн даргын сонгуульд нөхөр Баатар, манай найз Жаахан, нөхөр ын хамт, а хүүхэдтэйгээ бид 6 миний машинтай явсан. Сонгууль 16 цагийн үед дууссан. банкны зээл авах байсан тул түүнийгээ хөөцөлдөөд оройтсон. Бид хоёр машиндаа түлш авчихаад найзындаа очиж хоол идсэн. Нөхрөө тэнд үлдээгээд гадуур ажлаа хөөцөлдөж байгаад оройхон , Жаахан, а хүүхэдтэйгээ зургуулаа буцсан. Замд нөхөр маань зогс гээд буусан. Тэгээд очтол архи ууж байсан.Тэгээд хүлээж байтал талийгаач Жаахан “миний цүнхэнд дарс байгаа” гээд гаргаад ирэхээр нь хоёулаа уусан. Тэгээд бид нарыг явж байтал “Булангийн адаг” гэх газар их гэрэл унтарсан. бууж үзээд гал хамгаалагч нь шатсан байсныг янзлаад цаашаа явж байтал дахиад гэрэл унтраад би араагаа салгах гэтэл болохгүй болохоор тоормос гишгэсэн. Эхний уналтаар хоёр талийгаач маань унасан, хэд эргэснийг мэдээгүй машинд а хүүхэдтэйгээ байсан.Тэгээд буугаад очиход хань маань амьсгалгүй байсан, найз дээрээ очиход мөн цус алдаад бас л амьсгаагүй болсон байсан. Тэгтэл араас ирж бидэнд тусалж эмнэлэг, цагдаа дуудсан. Хань ижил, найз нөхдөө алдсандаа дэндүү их харамсаж байна. Сэтгэл санаа хямарч байнгын эмчилгээнд байсан. Би үргэлж эмнэлэгээр явдаг байсан. Одооноос гайгүй байгаа. Хохирогч эхлээд 30 сая төгрөг нэхэмжилж байснаа дараа нь  20 сая төгрөгөөр тохирсон. Би хохирлыг 15 сая, 5 сая төгрөгөөр 2 удаа төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Хохирогч Б.*******гийн өгсөн: Тухайн өдөр намайг Орхон аймагт байхад 10 цагийн үед а гэж хүн утсаар хэлж хэргийн талаар мэдсэн. Манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Бид нарын хувьд аавыгаа алдчихаад ээжийгээ явуулна гэхэд үнэхээр хэцүү байна. Ээждээ гомдол саналгүй. Миний аав, ээж хоёр мал малладаг, айлын бүх ажил ээжийн маань нуруун дээр үлдсэн. Ар гэрийн байдал үнэхээр хэцүү, амьдрал утга учраа алдсан. Ээжид минь  хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

201606000083 дугаар  эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ө.*******ийн өгсөн: ...Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр томилолтоор гадаад улсад явж байхдаа уг осол болсон талаар мэдсэн. Би ээжийгээ зам тээврийн ослоос болж нас барсанд гомдолтой байна. Оршуулгын зардал, хүмүүсийн цайллага болон бусад зүйлд нийт 10000000 орчим төгрөг зарцуулсан. Одоо аав Л. маань төрсөн дүү Ө.Жанчивын хамт мал маллан амьдарч байна. Ө.Жанчивыг их сургуульд орж цаашдын амьдралд хөл тавихад ээж маань их тус болох байсан. Тиймээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,

Хохирогч Б.*******гийн өгсөн: ...Миний ээж, аав 2 сонгууль өгчихөөд гэр лүүгээ харих замдаа зам тээврийн осолд орж миний эцэг С.Баатар нас барж, ээж Н.******* маань сэтгэл санаагаараа хямарч юм ярихгүй, юм ойлгохгүй хүнд байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх 34 тал/,

Гэрч Ш.*******гийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хангал сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуульд би нэр дэвшсэн. Өдрийн 16 цагийн үед байх өглөөгүүр ирж сонгуулиа өгсөн найзуудыгаа хоол ид гэж хэлчихээд хүргэнийхээ гэрт орж Хишигжаргал ахтай Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи ууж байтал , *******, Баатар ах нар орж ирсэн. ******* эгч хоол идчихээд банкин дээр ажилтай гээд гараад явсан. архинаас ууж байгаад эхнэр Жаахан нь банкин дээр ажилтай байгаа гээд гарсан. Баатар ах гэрт үлдсэн. Архи ууж дууссаны дараа Жаахан эгч гэрт орж ирээд *******г хаана байгааг утсаараа асуухад “машиндаа түлш хайгаад явж байна, удахгүй очлоо” гэж хэлж байсан. Гэрээс Жаахан, Баатар, манай эхнэр Сүрэнжав бид нар хашааны гадна юм ярих гээд гарахад харанхуй болж байсан ба ******* машинаа жолоодон ыг хажуудаа суулгасан байдалтай хамт ирсэн. *******гийн машин дотор Жаахан, Баатар, нар суусан байхад а эмнэлэгээс ирж байна гэж хэлээд машинд суугаад тэд нар гэр лүүгээ явцгаасан. Манайд бол ******* архи уугаагүй. Тэр оройдоо хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, ******* над руу утасдаад “хөгшин нь найзыгаа ханьтайгаа алчихлаа” гэж хэлээд уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх 40-41 тал/,

Гэрч Л.ын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим сонгууль өгөх гээд эхнэр Жаахантайгаа хамт гэртээ байж байхад ******* Портер маркийн автомашинтайгаа ирээд бид хоёрыг машиндаа суулган замаасаа Рэнцэнбямыг хүүхэдтэй нь авч, ******* гэрээрээ орж нөхөр Баатарыгаа аваад Хангал сумын төв орсон. Сонгуулиа өгчихөөд эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж, зээлээ бүтэхийг хүлээж байсан тул эхнэр маань Баатар ах, *******, бид нарыг айлд хоол, цай идээд хүлээж бай гэж хэлэхээр нь *******гийн гэрт очсон. Тэднийд 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг задлаад сууж байсан ба архинаас би 3 хундага уусан. Тэгээд эхнэр дуудаад “одоо болж байна” гэхээр нь ******* бид 2 банкин дээр очсон. *******, манай эхнэр Жаахан бид нар *******гийн гэрт очиж хоол цай идэхээр болсон. Эхнэр гэрт нь орж хоол идсэн, би *******тай цуг гадаа байхад хүүхэд нь ирж машинд нь түлш хийж өгсөн. Тэгээд *******гийн гадаа буцаж ирээд Баатар, Жаахан, а болон түүний хүүхэд нарыг машинд суулгаад 19-20 цагийн орчим гэр лүүгээ буцахаар явсан. Нэг хэсэг явж байгаад Баатар ах бие засна гэснээ машиныг зогсоогоод өврөөсөө нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь бид 2 хувааж уусан. Зүүрмэглэж байгаад хүмүүс орилоод байхаар нь сэрэхэд машин унаж байх шиг байсан. Тэгээд нэг хэсэг ухаангүй болоод эмнэлэгт ирээд ухаан орсон. Би машин хэдэн километрийн хурдтай явсныг бол мэдэхгүй байна. ******* уг машиныг жолоодож явсан. Түүний хажуу талд манай эхнэр Жаахан, хажуу талд нь би суусан ба миний өвөр дээр Баатар ах машины суудлын ар хэсэгт а хүүхэдтэйгээ сууж явсан. Тухайн үед Баатар ах их согтсон байсан бусад нь бол архи уусан үгүйг би мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 35-36 тал/,

Гэрч Ө.ын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчим сонгууль өгөх гээд ******* эгчийн машинтай хүү Сүхбат болон Баатар, Жаахан, нарын хамт сумын төв орсон. Тэгээд сонгуулиа өгчихөөд 17 цагийн орчим сонгуулийн хариуг сонсож сумын эмнэлэг дээр ээжтэй байж байтал 20 цагийн орчим ******* эгч намайг явъя гэж дуудахаар нь *******гийн гэрт нь явж очсон. Портер маркийн машин дээр ирэхэд талийгаач Баатар, нараас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ******* эгч машинд суучих гэхээр нь машины нугасанд хүүгээ тэврэн суусан ба ******* эгч уг машиныг жолоодохоор сууж, зорчигчын суудал дээр Жаахан түүний хажууд өвөр дээр нь Баатар ах суугаад бид нар гэр лүүгээ хөдөлсөн. Замдаа би унтсан байсан ба нэг мэдэхэд хүн хашгирахаар нь сэрсэн. Машин өнхөрч байсан. ******* эгч тэрүүгээр миний хань яачихваа гээд гүйгээд байсан. Баатар ах дээр очоод ******* эгч нөхрийгөө нас барсан байна гээд байсан. Бид нарыг осолд ороход хамгийн түрүүнд гэх хүн осол болсон газарт ирж тусалсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний мэдэх зүйл энэ байна. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх 44-45 тал /

Гэрч Ж.гийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний оройн 20-21 цагийн орчим шиг санаж байна. Хангал сумаас Хялганат тосгон руу явж байхад хажуугаар цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл намайг 60-70 км цагийн хурдтай явж байхад гүйцэж түрүүлж байсан. Тэгэхээр 80-90 км цагийн хурдтай Хялганат тосгоны зүгт явж байсан байх. Замдаа явж байхад Булагийн ар гэх газарт нөгөө машин замаа чөлөөлөөд зогсоод үлдсэн. Нилээн удаж байгаад дахиад намайг их хурдтай гүйцэж түрүүлээд яваад өгсөнөө надаас 3-4 км зайтай Хялганат самбарын ойролцоо замын хажуу руу ороод унасан байсан. Би буугаад очиход Баатар замын голд унасан байдалтай хэвтэж байсан. Нэг эмэгтэй чулуун дотор дээшээ харсан байдалтай амнаас нь цус гараад цусаа залгилаад байхаар нь хажуу тал руу нь харуулж тавьсан. Машины цаад талд а гэх залуу хүүхдээ тэвэрчихсэн амь авраарай гэж орилоод байхаар нь очсон. Хүүхэд зүгээр байна уу? гэж асуухаар нь зүгээр байна гэж хэлсэн. Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход нэг залуу хурхираад сэрэхгүй унтаж байсан. Машины жолоочийн суудал дээр сууж байсан ******* эгч гэнэт ухаан орсоноо би хүн алчихлаа миний нөхөр хаана байна гэж хэлээд зам руу өгсөж нөхрийгөө тэврээд уйлж байхаар нь цагдаа, түргэнд мэдэгдсэн. Би *******, Баатар, а нарыг Хангал сумын 1 дүгээр багийн хүмүүс болохоор нь танина. Хэн жолоо барьж явсан талаар асуухад ******* өөрийгөө жолоо барьж явсан гэж хэлсэн. ******* эгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба асуухад вино уусан гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх 37 тал/

Гэрч Б.гийн өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим Хялганат самбарын ойролцоо зам тээврийн осол гарсанаас болж хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу ослын газарт 22 цаг 20 минитын орчим очсон. Газар дээр очиход 2 хүн замын хажуу руу шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Портер маркийн машин нь замын хажуу руу унаад салхины шил нь хагарсан байсан. Газарт шидэгдсэн 40-50 орчим насны эрэгтэй хүний биед үзлэг хийхэд толгой дээрээ бяцарсан шархтай, их хэмжээний цус алдсан, амьсгал байхгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилт мэдрэгдэхгүй, гар хөл нь хөрсөн байдалтай байсан. Бас нэг 40-50 орчим насны доош харсан байдалтай, ил харагдах шархгүй, амьсгал байхгүй, зүрхний цохилтгүй, судасны цохилтгүй, гар хөл нь хөрсөн, махлагдуу эмэгтэй хүн байсан. Уг хоёр хүн эмнэлэгийн тусламж авах боломжгүй очиход нас барсан байсан. Машины зорчигчийн суудал дээр сууж байсан эрэгтэй, жаахан эрэгтэй хүүхэд хоёрыг үзэхэд “зүгээр, яагаа ч үгүй” гэж байсан. Замаар согтуу эмэгтэй хүн “ханийгаа, найзтайгаа алчихлаа” гээд хашгираад яваад байсан ...гэх мэдүүлэг /хх 46 тал/,

Гэрч Б.ийн өгсөн:...Манай ээж ******* бид хоёр Улаанбаатар хотоос ойр зуурын юманд унахаар уг Портер маркийн автомашиныг миний нэр дээр авч байсан юм. Ихэнхдээ хөдөө манай ээж унадаг байсан ба би амралтаараа очихдоо хааяа нэг унадаг юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ээжийн машин …гэх мэдүүлэг /хх 48 тал/,

Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Г.Батхуягийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот:

1. 28-83 ОРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан   хэсэг нь замд хамаарагдана.

2. Жолооч Н.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4. Н.******* нь В,С ангилалын 196607 тоот эрхийн үнэмлэхтэй ба үнэмлэх хүчинтэй байна.

 5. 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй байна.

 6. Техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан /тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад ямар нэгэн шалтгаалсан/ зүйл тогтоогдохгүй байна.

7. Зам тээврийн осол гарах шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс, тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх 114-116 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 24 тоот:

1.Талийгаач Ц.Жааханы биед олон хавирганы хугарал, уушигны няцрал шарх, элэг дэлүүний няцрал язралт, өвчүүний хугарал, цээж , баруун шилбэний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух хацар, цээж хэвлий, баруун зүүн гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрхи гэмтэл нь үхэлд нөлөөлжээ.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /хх 50-51 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 тоот:

1.Талийгаач С.Баатарын биед баруун чамархай ясны ил хугарал, орой болон суурь ясны далд хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхэвчийн доорхи цус харвалт, 3,4 дүгээр ховдолын цус хуралдалт, хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, хацар, уруулын няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь үхэлд нөлөөлсөн болно.

4. Талийгаачид үхэлд  хүргэх  архаг хууч  өвчин  тогтоогдсонгүй.  

5. Талийгаач   нь  гавал  тархины гэмтлийн улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /хх 61-62 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 139 тоот:

1.Н.*******гийн биед зүүн эгэмний холбоосын урагдал, тархи доргилт, баруун 5 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэзр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 70 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 134 тоот:

1.Л.ын биед баруун сарвууны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 75 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 171 тоот:

1.Р.Сүхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 80 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 172 тоот:

1.Ө.ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 85 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2897 тоот:

1.Ц.Жааханы гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Ц.Жааханы гэх цусанд 1.6 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.6 промилль нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 90 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2898 тоот:

1.С.Баатарын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. С.Баатарын гэх цусанд 3.5 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.5 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 95 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2899 тоот:

1.Н.*******гийн гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Н.*******гийн гэх цусанд 3.0 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.0 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 100 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2902 тоот:

1. Л.ын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Л.ын гэх цусанд 3.2 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3.2 промилль нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 105 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2901 тоот:

1.Ө.ын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Ө.ын гэх цусанд 1.4 промилль спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.4 промилль нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 110 тал/,

 

Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн:

1.Н.******* нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, үе үе солиорлын шинж бүхий сэтгэцийн өвчтэй байна. Энэ өвчин нь хүнд хэлбэрийн сэтгэл гутралын магадлал болно.

2. Хэрэгт холбогдох буюу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн хувьд эрүүл байсан.

3. Хэрэг болохын өмнө өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан.

4. Магадлуулагч Н.******* нь одоо хүнд хэлбэрийн сэтгэл гутрал амиа хорлох, үе үе солиорох шинж бүхий сэтгэцийн хүнд өвчтэй тул одоогийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлт /хх 125 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Н.Туяа, С.Байгалмаа, С.Дашпэлжээ, Г.Нарантуяа, С.Одонгэрэл нарын 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 605 тоот:

1.Н.******* нь хэрэг үйлдэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.

2. Н.******* нь сэтгэцийн хувьд дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй байна. Н.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

3. Н.*******д албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-133-139 тал/,                         

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч О.Баатаржав, Я.Лянхуа, С.Минжмаа, С.Мөнхтуяа, С.Энхтунгалаг нарын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 768 тоот:

1.Н.******* нь хэрэг үйлдэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан ба хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадвартай байсан байна.

2. Н.******* нь сэтгэцийн хувьд дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй байна. Н.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.

3. Н.*******д албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-231-234 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/,мөрдөн байцаалтын ажиллагааг сунгах тогтоолууд /хх 2-6 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9 тал/, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн хэрэг, осол гарсан схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-21 тал/, цүнхтэй эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-23 тал/, дугуй ба обуданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 28 тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 29 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 52-56, 63-67 тал/, шүүгдэгч Н.*******г сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэл /хх 144-148 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа /хх-149/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэг, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг таниулж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

      Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 28-83 ОРХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон өөрийн нөхөр С.Баатар болон тус багийн иргэн Л., түүний эхнэр Ц.Жаахан, Ө.а, түүний хүү Р.Сүхбат нарын хамт Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцчихоод буцах замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн  замын хөдөлгөөнд оролцож, тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс шарвалт үүсэж, тэнцвэржилт алдагдах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Ц.Жаахан, С.Баатар нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

        Хэрэг, үйл баримт болсон газарт болон цогцост үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Б.*******, Ө.*******, тухайн үйл баримтыг харсан гэрч Л., Ө.а, Ж., Б. нарын өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот дүгнэлт, амь хохирогч нарын үхлийн шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23, 4 дүгээр сарын 04-ний өдрийн 24 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ш.******* болон тухайн тээврийн хэрэгслээр зорчин явсан Ц.Жаахан, С.Баатар, Л., Ө.а нарын цусан дахь спиртийн агууламж, согтолтын зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2897-2899, 2901-2902 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Н.******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан,  одоо дасан зохицолтын эмгэг, сэтгэл түгших болон сэтгэл гутрах холимог хариу урвал эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 768 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг  эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна.

      Шүүгдэгч Н.*******гийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн жолоочид хориглосон заалт, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж хоёр хүний амь хохироосон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

       Иймд шүүгдэгч Н.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       Шүүгдэгч Н.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба хохирогч Ө.******* нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, 20000000 төгрөгийг гаргуулахаар шүүгдэгчтэй тохиролцсоноор шүүгдэгч Н.******* хохирлыг төлж барагдуулсан болох нь хэргийн 215 дугаар талд авагдсан хохирогч Ө.*******ийн “би нэхэмжилсэн  /200000000/ хорин сая төгрөгийг хүлээн авсан нь үнэн болно. Цаашид гомдол, саналгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн хууль ёсны баримтаар нотлогдож байх ба хохирогч Б.******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

       Шүүгдэгч Н.*******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

       Хэрэгт авагдсан Шанш овогт Отгонзаяагийн Нандин-Эрдэнийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* овогт *******гийн *******д үрчлэгдснийг бүртгэсэн №0000019519 тоот үрчлэлтийн /хх-243 тал/ болон ******* овогт *******гийн Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний /хх-244 тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, шүүгдэгч Н.******* нь тус сумын 1 дүгээр багт охин Нандин-Эрдэнийн хамт амьдардаг тухай Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тодорхойлолт /хх-243/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь нөхөр С.Баатарыг зам тээврийн ослоор нас барснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Д.Нандин-Эрдэнийг үрчлэн авч, түүний хамт ам бүл хоёул амьдарч байгаа нь нотлогдож байх бөгөөд дээрхи нөхцөл байдал нь шүүгдэгч Н.*******г 3 хүртэлх насны хүүхэдтэй эх гэж үзэх үндэслэл болж байх тул Хүүхдийн Эрхийн Конвенцийн “хүүхдийг эцэг, эхээс салгаж үл болох” суурь зарчим болон Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай хуулийн хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх үндсэн зарчимд нийцүүлэн  шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэгийг устгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний эзэмшигч Б.ид буцаан олгож, шүүгдэгч Н.*******гийн "В, С" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Н.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 5 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.*******, Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хагарсан дугуй болон обуд тус бүр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний эзэмшигч Б.ид буцаан олгож, шүүгдэгч Н.*******гийн "В, С" ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Отгонд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Н.*******д хяналт тавихыг  Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхийн шийтгэх тогтоолын биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч, хүмүүжүүлэхээс зайлсхийвэл уг тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД

 ШҮҮГЧИД                                             С.ЦЭРЭНДУЛАМ

 Ж.ДЭЛГЭРМӨРӨН