Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         06          29                                   2023/ШЦТ/249

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ж-ы Б-д холбогдох эрүүгийн 2325000000245 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Булган аймаг Хялганат суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай,

урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Ж-ы Б-, /рд:хх0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод иргэн Б.З-ын гэрт хохирогч А.З-той таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн гарын бугалга, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь удахгүй хагалгаанд орох гэж байгаа учраас бага торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

 

- Хохирогч А.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний найз З-ын хүүхдийн төрсөн өдөр болсон ба намайг ирэхийг урьсан учраас орой нь 22 цагийн үед ажлаа тараад ганцаараа Даваат багт байрлах гэрт нь очсон. Би яг гэрийнх нь хаягийг мэдэхгүй байна. Намайг З-ын гэрт орох үед З- хүүхдүүдэд нь өгөөд З-ын хамт 1 шил архи хувааж уусан. Ууж байсан архи дуусаад шөнө 00 цагийн орчим гэртээ харих гээд сууж байтал гаднаас миний танихгүй нэг эмэгтэй орж ирсэн. Миний ойлгосноор тэр эмэгтэйг З- уух зүйл захиад дуудсан юм шиг байна лээ. Тэр эмэгтэй нь их онгироо, дээрэлхүү харьцаатай байсан учраас би яриа нийлэхгүй маргалдчихсан. Энэ үед З-ын байшингийн гал тогооны өрөөнд танихгүй эмэгтэй намайг үсдэж газар дарсан. Нэг гараараа үснээс зулгаачхаад нөгөө гараараа толгой, нүүр хэсэг рүү цохиж аваад байсан. Би тухайн үед өөрийгөө хамгаалж тэр эмэгтэйг үсдэж, өөрийгөө тэрнээс холдуулах гэж нөгөө гараараа тэр эмэгтэйн гар болон бие рүү нь ганц хоёр удаа цохиж авсан. Удалгүй бид хоёр салаад би үүднийх нь дэргэд байрлах сандал дээр очиж суусан. Би сандал дээр сууж байхдаа хажууд хараад зогсож байсан З-д хандан чи яагаад намайг хүнд зодуулж байхад хараад зогсоод байгаа юм бэ гэж хэлтэл З- чи яагаад хүн гэрт орж ирчихсэн байхад хүнтэй маргалдаад байгаа юм бэ гэж над руу уурласан. Тэгэхээр нь би З-д хандан энэ эмэгтэй чинь өөрөө эхэлсэн шүү дээ гэж хэлсэн. Энэ үед надтай маргалдсан эмэгтэй намайг сандал дээр сууж байхад дэргэд хүрч ирээд миний эрүү, зүүн шанаа руу өшиглөж, гараараа нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж авсан. Дараа нь би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. ...Би хүнд зодуулсан учраас 7 хоног ажилдаа явж чадаагүй ийм учраас намайг зодсон эмэгтэйгээс эмчилгээний зардал болон ажилдаа явж чадаагүй цалинг гаргуулж авмаар байна. Миний нэг өдрийн цалин 55,000-60,000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: ...2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим манай эхнэр З- над руу залгаад найз З-гийнхоо гэрт очиж жоохон байж байгаад ирье гэж хэлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 2-3 цагийн хооронд гэртээ унтаж байтал танихгүй дугаараас цагдаагийн газраас ярьж байна, танай эхнэр зодоон хийсэн байна, нүүр ам нь хөхөрсөн байна гэж хэлээд гэр чинь хаана вэ гэж асуухаар нь би 0 баг 0-0 тоот гэж гэрээ зааж өгсөн. 10- 20 минутын дараа гэрийн хаалга хүн тогшихоор нь явж очоод хаалгаа тайлтал эхнэр нэг цагдаатай хамт зогсож байсан. Энэ үед эхнэр З-гийн баруун билүү зүүн нүд хөхөрчихсөн, эрүүндээ бас хөхөрчихсөн, хувцас хунар нь нил шороо болчихсон, үс нь арзайчихсан байдалтай зогсож байхаар нь оруулсан. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа З- цагдаад хүнд зодуулсан тухайгаа хэлж өргөдөл бичиж өгсөн. З- надад хэлэхдээ З-гийн найз нь намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...Гэрт нь хүргэж өгөхөөр явах замд машин дотор З- гэх эмэгтэй надад хандан манай найзын найз надад атаархаад улмаар хоорондоо маргалдаж миний эрүү рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би та гомдолтой байгаа бол өглөө өргөдлөө бичиж өгөөрэй гэж хариулсан. Дараа нь З- гэх эмэгтэйг гэрт нь оруулж өгөхөд нөхөр нь хүлээж авсан. З- гэх эмэгтэй болон хамт байсан хоёр эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. З- гэх эмэгтэй анх очих үед хашааны гадна уйлаад сууж байсан. Байшин дотор байсан хоёр эмэгтэйн биед ил харагдах шарх, сорви байгаагүй мөн байшин дотор ороход илт ноцолдож зодолдсон гэх зүйл ажиглагдаагүй. Харин З- гэх эмэгтэйн үс нь задгай сэгсийсэн байдалтай, биеийн ил харагдах хэсэгт нь цус болсон зүйл байгаагүй, эрүү хэсэгтээ бага зэрэгт хавдартай байсан. Би дуудлага, мэдээлэл дээр очоод “З- гэх эмэгтэйг айлын эзэн эмэгтэйтэй хамт байсан эмэгтэйд зодуулсан юм байна” гэж ойлгосон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Н.Г бид хоёр дуудлага мэдээлэл дээр очсон байхдаа болон машин дотор хамт суугаад гэрт нь хүргэж өгөх замдаа З- гэх эмэгтэйн нүүр болон биеийн ил харагдах хэсгийг ажиглахад үсдүүлсэн юм уу гэлтэй, үс нь сэгсийсэн, хоёр нүд болон шанаа нь бага зэрэг хавдсан юм уу гэж харсан гэхдээ тэр эмэгтэй уйлаад байн байн гараараа нүүрээ дараад байсан. Харин байшин дотор байсан хоёр эмэгтэйн биед ил харагдах гэмтэл, шархгүй байгаагүй. З- гэх эмэгтэй болон хамт байсан хоёр эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч бие ээ авч явах чадвартай байсан. Бид хоёр цаг орой болоод шөнө болж байсан учраас З- гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгсөн. Надад найзынхаа гэрээс хөөгдсөн. Байшин дотор гэрийн эзэн эмэгтэйтэй хамт байсан танихгүй эмэгтэйд зодуулсан, үсдүүлсэн, өшиглүүлсэн гэж хэлсэн. Гантулга бид хоёр тэр эмэгтэйг хэрвээ гомдол, саналтай бол цагдаад өргөдөл бичиж өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

- Сэжигтэн Б.З- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Энэ үед Б- би ер нь бие засчихаад ороод ирье гээд гарч яваад 5 орчим минутын дараа эргэж орж ирсэн тэгтэл З- сандал дээр суучихаад Б-д хандан чи хэн юм бэ?, надад таалагдахгүй байна, чи зайл гээд аягатай пивоо нүүр рүү нь цацсан. Үүнээс болж Б-, З- хоёр маргалдсан маргалдах үедээ З- Б-ыг чи надад таалагдахгүй байна. Чи зайл, дуртай янхан нь орж гардаг болж дээ гээд ширээн дээр байсан нойлын цаас болон ойр зуурын зүйлсийг авч газар шидлээд байсан. Харин Б- З-гийн урдаас би чамд таалагдах ёстой юм уу, чи айлд орж ирчихээд яасан бүдүүлэг юм бэ гэж хоорондоо маргалдаад байсан. Хоорондоо маргалдаад байхаар нь би голоор нь орж болиулах гэтэл З- миний ард гарчихаад Б-ын гэдэс, гуя зэрэг рүү нь нэлээн хэдэн удаа өшиглөж, нүүрийг нь маажсан. З- болихгүй хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрч чи болиоч айлд ирчихээд яагаад байгаа юм бэ, дандаа л хэрүүл хийж байх юм, чамд бүх хүн таалагдах ёстой юм уу гэж хэлтэл З- надад чи муу энэ гичийгээ өмөөрөөд байгаа юм уу гэж хэлээд миний үснээс 2 гараараа зулгаахаар нь би зөрүүлж З-гийн үснээс хоёр гараараа зулгаасан. Дараа нь бид хоёрыг Б- болиоч хоёулаа гараа тавь гэж хэлээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46х/,

 

- Шүүгдэгч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: З- З-д хандан чамд заавал таалагдах ёстой юм уу гэж хэлтэл З- ширээн дээр байсан аягатай пивыг над руу авч шидсэн. Тэгэхээр нь би хажуу тийшээ болоод бултчихсан. Тэгтэл дахин ширээн дээр байсан хуйлаатай цаасыг авч над руу шидээд миний толгой руу оносон. Би газраас хуйлаатай цаасыг нь авч З- руу буцааж шидсэн. Тэгтэл З- сандал дээрээс босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед З- бид хоёрын голоор ороод больцгоо гээд салгасан. Би гэхдээ тэр эмэгтэйтэй барьцалдах болон зууралдаагүй, зодолдож эхлээгүй байсан. З-ыг боль гээд миний дэргэд зогсож байхад танихгүй эмэгтэй миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Үүний дараа З- миний нүүр рүү цохих гэж дайрахаар нь би хоёр гараараа тэр эмэгтэйн хувцаснаас нь зуурсан. Энэ үед З- миний хацар, дух хэсэгт маажсан. З- бид хоёрыг салгах гээд голоор орж иртэл З- З-тай үсдэлцэж эхэлсэн. Намайг харж байхад тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байсан. Дараа нь би тэр хоёрын голоор орж салгахад З- би цагдаа дуудна, намайг зодчихлоо, янхан шиг найзыгаа өмөөрлөө гээд З-тай хэрэлдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51х, 56х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 311 дугаартай:

1. А.З-гийн биед баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн гарын бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.5. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

6. Баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн гарын бугалга, цээжинд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

7. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 358 дугаартай:

1. Ж.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33х/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 360 дугаартай:

1. Б.З-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39х/,

 

- Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Булгантамирын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12х/,

 

- Шүүгдэгч Ж.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Ж.Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод иргэн Б.З-ын гэрт хохирогч А.З-той таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн гарын бугалга, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч А.З-  нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод иргэн Б.З-ын гэрт хохирогч А.З-той таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний урд булан, зүүн нүдний зовхи, шанаа, зүүн гарын бугалга, цээжинд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдлийн улмаас хохирогч А.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь: хохирогч А.З-гийн “... Ууж байсан архи дуусаад шөнө 00 цагийн орчим гэртээ харих гээд сууж байтал гаднаас миний танихгүй нэг эмэгтэй орж ирсэн. Миний ойлгосноор тэр эмэгтэйг З- уух зүйл захиад дуудсан юм шиг байна лээ. Тэр эмэгтэй нь их онгироо, дээрэлхүү харьцаатай байсан учраас би яриа нийлэхгүй маргалдчихсан. Энэ үед З-ын байшингийн гал тогооны өрөөнд танихгүй эмэгтэй намайг үсдэж газар дарсан. Нэг гараараа үснээс зулгаачхаад нөгөө гараараа толгой, нүүр хэсэг рүү цохиж аваад байсан. Би тухайн үед өөрийгөө хамгаалж тэр эмэгтэйг үсдэж, өөрийгөө тэрнээс холдуулах гэж нөгөө гараараа тэр эмэгтэйн гар болон бие рүү нь ганц хоёр удаа цохиж авсан. Удалгүй бид хоёр салаад би үүднийх нь дэргэд байрлах сандал дээр очиж суусан. Би сандал дээр сууж байхдаа хажууд хараад зогсож байсан З-д хандан чи яагаад намайг хүнд зодуулж байхад хараад зогсоод байгаа юм бэ гэж хэлтэл З- чи яагаад хүн гэрт орж ирчихсэн байхад хүнтэй маргалдаад байгаа юм бэ гэж над руу уурласан...” гэсэн,

Гэрч Б.М-ийн :“...2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим манай эхнэр З- над руу залгаад найз З-гийнхоо гэрт очиж жоохон байж байгаад ирье гэж хэлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 2-3 цагийн хооронд гэртээ унтаж байтал танихгүй дугаараас цагдаагийн газраас ярьж байна, танай эхнэр зодоон хийсэн байна, нүүр ам нь хөхөрсөн байна гэж хэлээд гэр чинь хаана вэ гэж асуухаар нь би 0 баг 0-0 тоот гэж гэрээ зааж өгсөн. 10- 20 минутын дараа гэрийн хаалга хүн тогшихоор нь явж очоод хаалгаа тайлтал эхнэр нэг цагдаатай хамт зогсож байсан. Энэ үед эхнэр З-гийн баруун билүү зүүн нүд хөхөрчихсөн, эрүүндээ бас хөхөрчихсөн, хувцас хунар нь нил шороо болчихсон, үс нь арзайчихсан байдалтай зогсож байхаар нь оруулсан... З- надад хэлэхдээ З-гийн найз нь намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн,

Гэрч Н.Г: “...Гэрт нь хүргэж өгөхөөр явах замд машин дотор З- гэх эмэгтэй надад хандан манай найзын найз надад атаархаад улмаар хоорондоо маргалдаж миний эрүү рүү өшиглөсөн гэж хэлсэн... З- гэх эмэгтэй болон хамт байсан хоёр эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. З- гэх эмэгтэй анх очих үед хашааны гадна уйлаад сууж байсан. Байшин дотор байсан хоёр эмэгтэйн биед ил харагдах шарх, сорви байгаагүй мөн байшин дотор ороход илт ноцолдож зодолдсон гэх зүйл ажиглагдаагүй. Харин З- гэх эмэгтэйн үс нь задгай сэгсийсэн байдалтай, биеийн ил харагдах хэсэгт нь цус болсон зүйл байгаагүй, эрүү хэсэгтээ бага зэрэгт хавдартай байсан. Би дуудлага, мэдээлэл дээр очоод “З- гэх эмэгтэйг айлын эзэн эмэгтэйтэй хамт байсан эмэгтэйд зодуулсан юм байна” гэж ойлгосон..” гэсэн,

Гэрч Б.С-ийн: “...Н.Гантулга бид хоёр дуудлага мэдээлэл дээр очсон байхдаа болон машин дотор хамт суугаад гэрт нь хүргэж өгөх замдаа З- гэх эмэгтэйн нүүр болон биеийн ил харагдах хэсгийг ажиглахад үсдүүлсэн юм уу гэлтэй, үс нь сэгсийсэн, хоёр нүд болон шанаа нь бага зэрэг хавдсан юм уу гэж харсан гэхдээ тэр эмэгтэй уйлаад байн байн гараараа нүрээ дараад байсан. Харин байшин дотор байсан хоёр эмэгтэйн биед ил харагдах гэмтэл, шархгүй байгаагүй... Байшин дотор гэрийн эзэн эмэгтэйтэй хамт байсан танихгүй эмэгтэйд зодуулсан, үсдүүлсэн, өшиглүүлсэн гэж хэлсэн...” гэсэн,

Сэжигтэн Б.З-ын: “...Энэ үед Б- би ер нь бие засчихаад ороод ирье гээд гарч яваад 5 орчим минутын дараа эргэж орж ирсэн тэгтэл З- сандал дээр суучихаад Б-д хандан чи хэн юм бэ?, надад таалагдахгүй байна, чи зайл гээд аягатай пивоо нүүр рүү нь цацсан. Үүнээс болж Б-, З- хоёр маргалдсан маргалдах үедээ З- Б-ыг чи надад таалагдахгүй байна. Чи зайл, дуртай янхан нь орж гардаг болж дээ гээд ширээн дээр байсан нойлын цаас болон ойр зуурын зүйлсийг авч газар шидлээд байсан. Харин Б- З-гийн урдаас би чамд таалагдах ёстой юм уу, чи айлд орж ирчихээд яасан бүдүүлэг юм бэ гэж хоорондоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 311 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б-ын хохирогч А.З-гийн биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч А.З- нь “...7 хоног ажилдаа явж чадаагүй, эмчилгээний зардал болон ажилдаа чвж чадаагүй цалин гаргуулж авмаар байна. Нэг өдрийн цалин 55,000-60,000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг өгсөн боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй” гэсэн байх  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж  үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгчээс: “...Миний бие нь бамбайн хавдартай болсон, хагалгаанд орох гэж байгаа мөнгө төгрөг маш их хэрэгтэй байгаа... бага торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр ял оногдуулж, уг торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Ж.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 8 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ