| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00499/И |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 137
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2693321 регистрийн дугаартай, Х Б-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Б-ийн Э,
Хариуцагч: З овогт А-ийн А нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагч Б.Э, нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Э, А.А нар нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/179 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/35 тоот барьцаат зээлийн гэрээгээр нэмэлтээр 600.000 төгрөгийг нийт 9.600.000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр баг, Урд хороололд байрлах 1153,2 м.кв талбайтай, 8515000315 нэгж талбарын дугаартай, Г-1509000213 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 1.321.437 төгрөг, зээлийн хүү 683.008 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 411 төгрөг, нийт 2.004.857 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Мөн 2013 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн ЗГ/140 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.530.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний лизингийн нөхцлөөр зээлсэн. Зээлдэгч үндсэн зээлд 497.945 төгрөг, зээлийн хүү 293.773 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1419 төгрөг, нийт 793.137 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, зээлийн хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, зээлийн хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 төгрөг гаргуулах, мөн зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Увс аймгийн Өлгий сум Хөдөлмөр баг, Урд хороололд байрлах 1153,2 м.кв талбайтай, 8515000315 нэгж талбарын дугаартай, Г-1509000213 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.Э, А.А шүүхэд болон хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын Х Б-наас 9.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн лизингийн зээл авсан нь үнэн. Б.Э нь Улаанбаатар хот руу эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээнд явсан тул 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хуваарьт төлбөрөө төлж чадахаа больсон. Б.Э миний бие Ховд сумын ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн багшаар ажиллаж байгаа, эхнэр А.А нь гэртээ ажилгүй байгаа. Мөн Х Б 2016 онд зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. 2017, 2018 онд шүүхэд хандаж болох байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч байна, хүү 9 сая орчим төгрөгөөс 50 хувийн төлнө, 50 хувийг нь төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Б нь хариуцагч Б.Э, А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Э, А.А нар нь Х Б-тай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/179 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/35 тоот барьцаат зээлийн гэрээгээр нэмж 600.000 төгрөг, нийт 9.600.000 төгрөгийг 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн барьцаанд Увс аймгийн Өлгий сум Хөдөлмөр баг, Урд хороололд байрлах 1153,2 м.кв талбайтай, нэгж талбарын 8515000315 дугаартай, улсын бүртгэлийн Г-1509000213 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулжээ.
Мөн зээлдэгч нар нь Х Б-тай 2013 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ/140 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.530.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч хариуцагч Б.Э, А.А нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийг төлөхгүй байгаа болох нь зохигчийн тайлбар болон зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, ЗГ/35, ЗГ/179, ЗГ140 тоот зээлийн гэрээний 2.3.4-т Зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Э, А.А нар нь зээл авах үед Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт оршин сууж байсан боловч зээлийн гэрээний дуусахад дээрх хаягтаа оршин суудаггүй, тэдний хаяг тодорхойгүйн улмаас Х Бнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн Мөн Х Б 2016 онд зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. 2017, 2018 онд шүүхэд хандаж болох байсан гэх тайлбарыг, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн Зээлийн хүүгээс 50 хувийн төлнө, 50 хувийг нь төлөхгүй гэх тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Э, А.А нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б-нд олгож шийдвэрлэв.
Хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар Б.Э, А.А нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Өлгий сум Хөдөлмөр баг, Урд хороололд байрлах 1153,2 м.кв талбайтай, нэгж талбарын 8515000315 дугаартай, улсын бүртгэлийн Г-1509000213 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, А.А нараас 332.536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагч Б.Э нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Э, А.А нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ЗГ/179, ЗГ/Э5 тоот зээлийн үлдэгдэл 8.313.713 төгрөг, хүү 8.868.933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.416.057 төгрөг, нийт 18.598.703 төгрөг, 14/140 тоот барьцаат зээлийн үлдэгдэл 1.032.055 төгрөг, хүү 1.066.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179.761 төгрөг, нийт 2.278.570 төгрөг, бүгд 20.877.273 /хорин сая найман зуун далан долоон мянга хоёр зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч Б.Э, А.А нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Өлгий сум Хөдөлмөр баг, Урд хороололд байрлах 1153,2 м.кв талбайтай, нэгж талбарын 8515000315 дугаартай, улсын бүртгэлийн Г-1509000213 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х Бны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.536 /гурван зуун гучин хоёр мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, А.А нараас 332.536 /гурван зуун гучин хоёр мянга таван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ