Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 27

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б-с овогт Д-н Б-н, Цагаан гэгээн овогт М-н Т-р нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу 2005 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.М-г эх М.-н асрамжинд үлдээсүгэй.

            3.Иргэний  хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 21 дүгээр байрны №44 тоот 37.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 27.000.000 төгрөгөөр үнэлсэн байрыг М.Т-р болон охин Б.М-л нарт үлдээж, дундын эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцны Д.Б-д оногдох хэсэг 9.000.000 төгрөгийг М.Т-с гаргуулж Д.Б-д олгосугай.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 318.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 318.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-т олгосугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.А- даалгасугай.

            6.Нэхэмжлэгч М.Т- нь хүүхдийг тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.

            7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу зохигчид  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг тайлбарласугай.

            8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

            9.Нэхэмжлэгч М.Т-с шүүхэд гаргасан биеийн даруулга, хар өнгийн хөхөвч зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

            11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН