Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00551

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Эс гэрээний үүрэгт 8,102,536.5 /найман сая нэг зуун хоёр мянга таван зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 374,491.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эс улсын тэмдэгтийн хураамжид 144,590.5 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч Ү.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, Ү.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                       

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЭНХЖАРГАЛ