| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0241/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/282 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/282
2023 08 01 2023/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав,
Шүүгдэгч Б.Э-, Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б-ын Э-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Б-гийн С. нарт холбогдох эрүүгийн 2325000000248 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 0-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х- овогт Б-гийн С. /регистрийн дугаар: /хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 аавын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0 тоотод оршин суух хаягтай,
урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлээр өршөөж хэрэгсэхгүй болгож,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 сар 13 хоногийг өршөөн хэтрүүлсэн.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулиар ялаас чөлөөлөгдсөн,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 5 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Б-ын Э- /регистрийн дугаар: /УК89071454/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод хохирогч Б.О-ыг орон дээр хүч хэрэглэн дарж унаган өмдний халааснаас нь хохирогчийн өмчлөлийн Самсунг А8 загварын 64gb багтаамжтай гар утсыг авч 200,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны газраар үйлчлүүлэхээр очиход хохирогч Ц.Э- ажлын байрандаа байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэсэн шалтгаанаар үйлчлэхээс татгалзаж, текэн дээр самсунг А-21 маркийн утсаа үлдээгээд өрөө цэвэрлэхээр явсан хойгуур нь тус гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах,
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод хохирогч Б.О-ыг орон дээр хүч хэрэглэн дарж унаган өмдний халааснаас нь хохирогчийн өмчлөлийн Самсунг А8 загварын 64gb багтаамжтай гар утсыг авч 200,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Б.С- шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-17 дугаар байрны “Сайн танаа” гэх нэртэй хүнсний дэлгүүр рүү орж юм авах гэж орсон чинь танихгүй хоёр залуу мөнгө нийлүүлж байгаад ганц юм авъя гэж хэлсэн. Тэгээд 0.75 литрийн хараа нэртэй архи авсан чинь манай гэрт ороод цуг уучихъя гэж хэлсэн. Тэгээд 0-0 дугаар байрны булангийн орцоор ороод 1 давхрын баруун талын хаалга руу Ө гэдэг айлд орсон. Тэгээд ороод байж байсан чинь нэг өндөр шивээстэй залуу нь намайг ор руу түлхэж унагаж дээр гарч суусан, тэгсэн чинь хажууд нь байсан жижиг залуу нь миний баруун талын өмдний халаасанд байсан Самсунг А8 маркийн гар утсыг хүч хэрэглэж намайг дээрэмдэж авсан. Тэгээд шууд жижиг залуу нь зугтаагаад гараад явсан. Тэгээд би түлхээд араас нь хөөсөн чинь гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ- ОРХ/6381 дугаартай “... Самсунг А8 загварын гар утас 64 gb багтаамжтай 1 ширхэг 200,000 төгрөг /зах зээлийн дундаж ханшаар/...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 31-34х/,
- Хохирогч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт байрлах “М” халуун усны газар ажил дээрээ байж байсан чинь нөгөө ээлжний охин Б-, Э- хоёр орж ирсэн. Тэгээд Э- гэдэг хүнийг халуун усанд оруулахгүй, согтуу байна гэж хэлсэн. Тухайн үед үйлчлүүлж байсан хүмүүс их байсан болохоор дарга руу залгаж аль данс руу шилжүүлэх үү гэж асууж, Текин дээр Самсунг А-12 маркийн гар утсаа үлдээж, өрөө цэвэрлэчихээд ирсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гадаа цэвэрлэгээ хийж байгаад Э- гэдэг эрэгтэй явж байхаар нь гар утсаа авъя гэсэн чинь сүртэй пизда вэ гэж хэлээд, нэг хар өнгийн гар утас байсан биздээ одоо авч ирээд өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа авъя, би чамайг танихгүй гэж хэлсэн чинь миний уруул хэсэг рүү цохиж, ойртуулахгүй хэл амаар доромжлоод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134х/,
- Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны газар ажил дээрээ цалингаа бодуулах гэж очсон. Тэгсэн чинь Э- гэдэг залуутай ажлын гадаа таарч, шартаж үхлээ гэж хэлэхээр нь би цалингаа бодуулаад гараад ирье гэж хэлсэн чинь халуун ус руу дотогшоо орж сандал дээр намайг хүлээж сууж байсан. Тэгээд захирлын өрөө рүү орчихоод гарч, хүнээс дэвтэр авах гэж ирээд, байсан 8000 төгрөгөө Э-ад өгсөн юм. Тэгээд Э- над руу залгана гэж хэлэхэд халаасанд нь гар утас дуугараад байсан. Э-ад гар утас байдаггүй юм. Тэгээд ажил руу орсон чинь манай ажлын эгч гар утсаа алдсан чамтай цуг орж ирсэн шивээстэй залуу авсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би цалингаа аваад байж байсан чинь эгч цагдаа дуудсан, байж байгаараа гэж хэлээд бид хоёр гадаа хог цэвэрлээд явж байсан чинь Э- нь 3 хүүхэн, 2 залуутай ирээд хажуугийн буудал руу орж байсан. Э- машин дотор сууж үлдээд нөгөө дөрөв нь орсон. Тэгээд бид хоёр очиж уулзсан чинь би яахаараа авдаг юм гэж хэлээд манай ажлын эгчийг түлхэж унагаад зугтаасан. Маргааш нь би Э-тай таарч манай ажлын газрын эгчийн утсыг яагаад авсан юм гэж хэлсэн чинь би авсан, согтуу байх үедээ аваад tedy худалдааны төв рүү ороод 130,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Ажил дээрээ очоод ажлын эгчдээ таны гар утсыг аваад, зарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141х/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- ОРХ/6025 дугаартай “Дээрх гар утасны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 350,000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 150-153х/,
- Шүүгдэгч Б.Э-, Б.С- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-, Б.С- нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С-, Б.Э- нар нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод хохирогч Б.О-тай согтууруулах ундаа хэрэглэж, улмаар Б.О-ын гар утсыг нь авахаар Б.Э- нь орон дээр дарж унагаахад Б.С- нь өмдний халааснаас нь Самсунг А8 загварын 64gb багтаамжтай гар утсыг авч зугтсан,
Мөн шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны газарт орсон, хохирогч Ц.Э- текэн дээр самсунг А-21 маркийн утсаа цэнэглээд өрөө цэвэрлэхээр явсан хойгуур гар утсыг нь авсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Б.Э-, Б.С- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 0 багийн 0-0 тоотод хохирогч Б.О-ыг орон дээр хүч хэрэглэн дарж унаган өмдний халааснаас нь Самсунг А8 загварын 64gb багтаамжтай гар утсыг нь авч 200,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны газарт хохирогч Ц.Э-ын текэн дээр самсунг А-21 маркийн утсаа цэнэглэж үлдээгээд өрөө цэвэрлэхээр явсан хойгуур цэнэглээтэй гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
-Хохирогч Б.О-ын “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-17 дугаар байрны “Сайн танаа” гэх нэртэй хүнсний дэлгүүр рүү орж юм авах гэж орсон чинь танихгүй хоёр залуу мөнгө нийлүүлж байгаад ганц юм авъя гэж хэлсэн. Тэгээд 0.75 литрийн хараа нэртэй архи авсан чинь манай гэрт ороод цуг уучихъя гэж хэлсэн. Тэгээд 6-13 дугаар байрны булангийн орцоор ороод 1 давхрын баруун талын хаалга руу Өрнөх гэдэг айлд орсон. Тэгээд ороод байж байсан чинь нэг өндөр шивээстэй залуу нь намайг ор руу түлхэж унагаж дээр гарч суусан, тэгсэн чинь хажууд нь байсан жижиг залуу нь миний баруун талын өмдний халаасанд байсан Самсунг А8 маркийн гар утсыг хүч хэрэглэж намайг дээрэмдэж авсан. Тэгээд шууд жижиг залуу нь зугтаагаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг,
-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ- ОРХ/6381 дугаартай хохирлын үнэлгээ,
-хохирогч Ц.Э-ын “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн нутаг дэвсгэрт байрлах “М” халуун усны газар ажил дээрээ байж байсан чинь нөгөө ээлжний охин Б-, Э- хоёр орж ирсэн. Тэгээд Э- гэдэг хүнийг халуун усанд оруулахгүй, согтуу байна гэж хэлсэн... Текин дээр Самсунг А-12 маркийн гар утсаа үлдээж, өрөө цэвэрлэчихээд ирсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гадаа цэвэрлэгээ хийж байгаад Э- гэдэг эрэгтэй явж байхаар нь гар утсаа авъя гэсэн чинь сүртэй пизда вэ гэж хэлээд, нэг хар өнгийн гар утас байсан биздээ одоо авч ирээд өгчихье гэж хэлсэн...” гэсэн,
-гэрч Д.Б-ын “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багт үйл ажиллагаа явуулдаг “М” халуун усны газар ажил дээрээ цалингаа бодуулах гэж очсон. Тэгсэн чинь Э- гэдэг залуутай ажлын гадаа таарч, шартаж үхлээ гэж хэлэхээр нь би цалингаа бодуулаад гараад ирье гэж хэлсэн чинь халуун ус руу дотогшоо орж сандал дээр намайг хүлээж сууж байсан. Тэгээд захирлын өрөө рүү орчихоод гарч, хүнээс дэвтэр авах гэж ирээд, байсан 8000 төгрөгөө Э-ад өгсөн юм. Тэгээд Э- над руу залгана гэж хэлэхэд халаасанд нь гар утас дуугараад байсан. Э-ад гар утас байдаггүй юм. Тэгээд ажил руу орсон чинь манай ажлын эгч гар утсаа алдсан чамтай цуг орж ирсэн шивээстэй залуу авсан юм шиг байна гэж хэлсэн... бид хоёр гадаа хог цэвэрлээд явж байсан чинь Э- нь 3 хүүхэн, 2 залуутай ирээд хажуугийн буудал руу орж байсан... Тэгээд бид хоёр очиж уулзсан чинь би яахаараа авдаг юм гэж хэлээд манай ажлын эгчийг түлхэж унагаад зугтаасан. Маргааш нь би Э-тай таарч манай ажлын газрын эгчийн утсыг яагаад авсан юм гэж хэлсэн чинь би авсан, согтуу байх үедээ аваад tedy худалдааны төв рүү ороод 130,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-ОРХ/6025 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Э-, Б.С- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Э-, Б.С- нарын үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч Б.О-, Ц.Э- нарт хохирол зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг,
шүүгдэгч Б.Э-, Б.С- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохиролын талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Б.О-т 200,000 төгрөгийн, хохирогч Ц.Э-д 350,000 төгрөгийн хохирол тус тус учирсан, уг хохирлыг хохирогч нар нэхэмжилсэн, шүүгдэгч нар нь хохирогч Б.О-ын хохирлыг барагдуулсан. Харин хохирогч Ц.Э-ын хохирлыг шүүгдэгч Б.Э- нь барагдуулаагүй тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлыг хэлэлцээд шүүгдэгч Б.С-г бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Э-аас 350,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь 200,000 төгрөгийг хохирогч Ц.Э-д төлсөн талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн, үлдэгдэл 150,000 төгрөгийг төлнө гэх боловч шүүхээс шүүгдэгчийн төлөөгүй хохирлын үлдэгдэл болох 150,000 төгрөгийг хохирогч Ц.Э-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Б.Э- нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ад оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялаас доогуур оногдуулах, Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж нэмж нэгтгэж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч Б.Э- нь “...гэм буруугаа ойлгож байна бага ял оногдуулна уу...” гэсэн,
Шүүгдэгч Б.С- нь “...хөнгөн ял оногдуулна уу...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, тэдний хувийн байдал, оролцогчдын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Харин шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Э-, Б.С- нарын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон 83 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х- овогт Б-гийн С., Ө овогт Б-ын Э- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б-гийн С.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Б.Э- нарын тус бүр цагдан хоригдсон 83 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.
6. Шүүгдэгч Б.С-, Б.Э- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-аас 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхан 15-15 тоотод оршин суух Хангай овогт Цэнд-Аюушийн Энхжаргал /ГБ84083006, утас 95120901/-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, Б.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ