| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
2023/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Бд холбогдох 2312000000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ..дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн Ж сумын З багийн Ц гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сийн Б /РД:..../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Ж сумын З багийн У х гэх газраас 2022 оны 08 дугаар сарын орчимд зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.3693 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 665.665.8 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000106 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн иргэн С.Б гэх хүн З багийн У хгэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 9.507.564 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна. Санал, хүсэлт байхгүй. Тухайн хэрэг дээр аймгийн төвд очих, буцах, ирэх шаардлага гардаг учир ирэх, очих зардлыг гаргуулж авах хүсэлттэй байна. Манай сумаас Архангай аймгийн төв орох нэг талын зардал 30.000 төгрөг байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал, бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Баянцагаан багийн Шар ширэнгэ, Өндөр, Ганц хушт, Баян-Уул, Бэртэ гуя гэх газрууд орно. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Асайт багийн Пэрлэйлхүндэв, Баянцагаан багийн Дулаан хан уул, Хоолт багийн Төрийн магнай зэрэг газрууд тус тус ордог юм. Зуслан багийн Улаан хад гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, эрхийн бичигт заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ. 2023 онд Зуслан багийн Бор бургас гэх газарт талбай тусгаарлалт хийсэн. Харин Улаан хад гэх газарт 2023 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газарт орохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 15, 19, 23-25 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08, 12-14, 16-18 хуу/
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 31-33 хуу/
“Дамно” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-23-43 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-63 хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 77-78 хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/
А дансны хуулбар /хх-ийн 88-91 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 75-76 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ж сумын Зуслан багийн У х гэх газраас 2022 оны 08 дугаар сарын орчимд зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.3693 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 665.665.8 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь А аймгийн Ж сумын З багийн У х гэх газраас 2022 оны 08 дугаар сарын орчимд зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.3693 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 665.665.8 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч Ж.Б мэдүүлсэн “Архангай аймгийн Ж сумын Зу багийн иргэн С.Б гэх хүн Зу багийн У х гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 9.507.564 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
гэрч Д.Б мэдүүлсэн “Иргэн ойд мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч, эрхийн бичигт заасан цаг хугацаанд, ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 15, 19, 23-25/,
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 665.665.8 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /665.665.8*3= 1.996.997.4 /нэг сая есөн зуун ерэн зургаа мянга есөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч С.Бс 1.996.997.4 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий нас бие гүйцсэн хайнагийн шар буюу түүний үнэ болох 1.500.000 төгрөг, 481.230 төгрөгийн үнэлгээ бүхий 44 ширхэг 3.3693 м3 шоо метр мод, 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 4.232.6 төгрөгийг шүүгдэгч С.Бс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нь бусад учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Б нь ирж буцсаны зардлыг гаргуулж авах хүсэлттэй гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б аас 1.996.997.4 /нэг сая есөн зуун ерэн зургаа мянга есөн зуун ерөн долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий нас бие гүйцсэн хайнагийн шар буюу түүний үнэ болох 1.500.000 төгрөг, 481.230 төгрөгийн үнэлгээ бүхий 44 ширхэг 3.3693 м3 шоо метр мод, 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 4.232.6 төгрөгийг шүүгдэгч С.Б аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, иргэний нэхэмжлэгч нь бусад учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ