| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч:
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б Т холбогдох 2312000000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, 2 эгч, 2 дүүгийн хамт А аймгийн Ө сумын Т багийн Т У х гэх газарт оршин суух, А аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаар ангийг төгсөн, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн архетиктурын ангид элсэн орсон, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Бийн Т /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 04 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд байх “Оргил” хүнсний дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.Г хүнсний дэлгүүрээс лаазтай 2 ширхэг туна загасыг хулгайлж, хохирогч Д.Гд 19.000 төгрөгийн хохирол /96.000 төгрөгийн хор уршиг/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000180 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гын мэдүүлсэн: ...Миний хувийн эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шөнө хулгай орсон байсан. Миний ажиллуулдаг “Оргил” нэртэй хүнсний дэлгүүр өөрөө өөртөө үйлчилдэг супер маркет дэлгүүр юм. Миний бие дээрх дэлгүүрийнхээ дотор болон гадна талд нийтдээ 13 ширхэг камер байршуулсан. Гэмт этгээд 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад цоожтой байсан “Оргил” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхээд орж байгаа бичлэг камерт бичигдсэн байсан. Камерт шаргал өнгийн пүүзтэй, өндөр туранхай нуруутай, хар өнгийн цамцтай хүн ганцаараа орж байгаа бичлэг байсан. Камерт бичигдсэн бичлэгүүдийг худалдагч нарын хамтаар үзтэл Б.Т гэх энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхэд мөн байсан. Б.Т 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орой манай “Оргил” хүнсний дэлгүүрээр орж ирээд гарсан үеийн бичлэг дээрх тод шаргал өнгийн пүүз, нуруу, царай нь яг Б.Т байсан. Тэгээд Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч П.Мд “Оргил” хүнсний дэлгүүрт хулгай орсон байна, камерт бичигдсэн гэмт этгээд Б.Т мөн байна гэдгийг хэлсэн бөгөөд Б.Тийг хэсгийн төлөөлөгч утсаар дуудтал “Оргил” хүнсний дэлгүүрт орж ирсэн өөрийн дүрстэй манай дэлгүүрт орж байгаа бичлэгийг нь үзүүлтэл би шөнө ганцаараа орж хоёр ширхэг туна лаазалсан загас хулгайлж авсан нь үнэн гэж хэлсэн. Гэмт этгээд вакум цонхыг дотогш хөлөөрөө өшиглөөд орж байгаа дүрс камерт бичигдсэн байсан. Дээрх вакум цонхны дотор талын шил хагарсан байсан. ”Оргил” хүнсний дэлгүүр дотор талдаа зааландаа 9 ширхэг камертай, гадна талдаа 4 ширхэг камертай бөгөөд бичлэгээ нэг cap хадгалдаг байх, сайн мэдэхгүй байна. Миний хувийн эзэмшлийн “Оргил” нэртэй хүнсний дэлгүүр өргөн нь 10 метр, урт нь 15 метрийн хэмжээтэй, 150 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулдаг. Дээрх дэлгүүрийн хоёр давхарт миний бие нөхрийн хамтаар амьдардаг. “Оргил” хүнсний дэлгүүрт хулгай ордог шөнө миний нөхөр Т.А, бид хоёр дээд давхар болох хоёр давхартаа хонож байсан. Шөнө бид хоёрт хүн дэлгүүрт орж байгаа нь сонсогдоогүй. Уг нь манай дэлгүүрийн хаалга нь цоож онгойход дохиолол дуугарах ёстой. Шөнө нөхөр, бид хоёрт дохиолол сонсогдоогүй. Надад нэмж ярих зүйл гэвэл миний бие “Оргил” хүнсний дэлгүүртээ дохиолол, камер байршуулсан. Дээрх хүнсний дэлгүүрт зуун сая орчим төгрөгийн бараа байдаг. Нилээн ажил болж байж 400.000.000 төгрөгөөр дээрх хүнсний дэлгүүрээ барьж ашиглалтанд оруулсан. Миний бие хулгайчаас, гэмт халдлагаас хамгаалж хаалга, цоожоо сайн чанартай зүйлсээр хийсэн. Миний үнэ цэнэтэй цоожтой байсан хувийн эзэмшлийн дэлгүүрт орж хулгай хийсэн Б.Т гомдолтой байна. Энэ сумын бүхий л иргэдэд миний бие эмнэлгийн тусламж үйлчилгээг олон жил үзүүлж, гавъяаны амралтаа аваад хувийн хүнсний дэлгүүр, эмнэлэг ажиллуулдаг. Миний хувийн эзэмшлийн дэлгүүрт орж хулгай хийсэнд их гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гын дахин мэдүүлсэн: ...Миний хувийн эзэшлийн дэлгүүрт 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагаас 04 цагийн хооронд хулгай орж гэмт этгээд вакум цонх эвдэж ороод тус дэлгүүрээс 2 ширхэг туна загас авч байгаа бичлэг манай “Оргил” дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан. Манай “Оргил” хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазалсан туна загас алдагдсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Б.Тийн аав Д. надтай уулзаад өөрийн төрсөн хүү Б.Тийн надад учруулсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн: ...Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хамт суралцаад 12 дугаар төгссөн Б.Т хамт Ц.Гын гэрт пиво уугаагүй. Тухайн өдрийн 22 цагийн үед Ц.Гын гэрээр ороод гарсан бөгөөд тухайн үед Ц.Гын гэрт Б.Т, Д, Н, Д нар үлдсэн. Гаднаас дээрх хүмүүсийн хамтаар уг айлд очоод удалгүй миний бие дээрх айлаас ганцаараа гараад гэртээ харьсан. Харин 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон гол орчим Б.Т, Д, Д, Н нарын хамтаар 2.5 литрийн “Нийслэл” нэртэй 3 савтай пивийг уусан. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагаас хойш Б.Ттэй уулзаагүй, гэртээ амарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Дийн мэдүүлсэн: ... Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хамт суралцаад 12 дугаар төгссен Б.Ттэй хамт тухайн өдөр эхлээд Орхон голын орчим 3 савтай 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво ангийн хамт суралцаад төгссөн Ч.О, Д, Н нарын хамтаар уусан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед Гын гэрт Б.Т н.Д, н.Н нарын хамтаар 2 савтай 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн үед Ц.Гын гэрээс Б.Т, н.Д, бид гурав гарч явсан. Уг айлаас гараад миний бие “Орхон” хороололд байх гэр рүүгээ ганцаараа явганаар явсан бөгөөд гэртээ хариад амарсан. Б.Т н.Д хоёрын хамтаар гэртээ харихаар захиргааны гудамж руу явсан. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг хүртэл 12 дугаар ангиа амжилттай төгссөн талаараа хууч хөөрч суусан. Пивоны мөнгийг н.Д гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О-Эийн мэдүүлсэн: ...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Оргил” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд ороод 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс уг “Оргил” хүнсний дэлгүүрийн худалдагчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Оргил” хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхад тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Б.Т уг дэлгүүрээс “Нийслэл” нэртэй пиво худалдаж авсан. Тухайн үед хэдэн савтай пиво худалдаж авсныг санахгүй байна. Тухайн өдөр пиво худалдаж аваад явсан үнэн. Миний ажиллаж байсан “Оргил” хүнсний дэлгүүрт Б.Т ганцаараа орж ирж үйлчлүүлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Н.Д мэдүүлсэн: ...Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн оройн 19 цагийн үед Б.Т, О.Д, Ч.О, Ч.Н нарын хамтаар “Нийслэл” нэртэй пиво 3 савыг Орхон голын орчимд уусан. Орой 22 цаг өнгөрч байхад Ц.Г гэрт ирээд Б.Т, О.Д, Ч.Н нарын хамтаар 2 савтай 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Ч.О бол Ц.Гын гэрт бидэнтэй хамт очоод уг айлаас гэртээ харилаа гээд явсан. Ц.Гын гэрт Б.Т, О.Д, Ч.Н бид нар хамт пиво ууж байгаад шөнийн 03 цагийн үед Ц.Гын гэрээс гарцгаасан. Ч.Н, О.Д хоёр тусдаа нэг нэгээрээ явсан. Харин Б.Т, бид хоёр хамт захиргааны ойролцоо явж байтал Б.Т гар утсаа Ц.Гын гэрт орхисон байна гээд буцаад явсан. Энэ үед миний бие Б.Тийг захиргааны хашаанд байх модон саравчинд хүлээж байхад удалгүй 30-аад минутын дараа Б.Т над дээр ирсэн. Тэгэхдээ гартаа 2 ширхэг лаазалсан туна загастай ирсэн бөгөөд нэг ширхэг туна загасаа задалсан ирсэн. Б.Т, бид хоёр задалсан ирсэн нэг ширхэг туна загасыг хамт сууж байгаад модон сүүдрэвчинд хамт идсэн. Үлдсэн нэг ширхэг төмөр лаазтай туна загасаа Б.Т ганцаараа гэртээ идсэн. Тухайн үед миний бие Б.Ттэй хамт гэрт нь амьдарч байсан. Тухайн үед миний бие ямар учиртай туна загаснууд юм бэ гэж асуухад Б.Т надад тодорхой зүйл яриагүй. Тухайн өдөр дээрх найзуудын хамтаар уусан гэх 2.5 литрийн 5 савтай пивонуудыг миний бие өөрийн мөнгөөрөө авсан. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөө Өгий багт гэртээ очоод хэдэн тооны борлонгоо самнаад ноолуураа сумын төвд Г ахад туушаасан бөгөөд борлонгийн ноолуур, нийт 200.000 төгрөг болсон. Дээрх мөнгөөрөө тухайн өдөр пиво авсан бөгөөд пивонд Б.Тийг дэлгүүр рүү явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Тийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19 хуу/
Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24-26 хуу/
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн АЦ-23-99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-63 хуу/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 73 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 хуу/
Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 91 хуу/
Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 04 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд байх “Оргил” хүнсний дэлгүүрээс эд зүйлс хулгайд алдагдаж, хохирогч Д.Гд 19.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 04 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд байх “Оргил” хүнсний дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.Гын хүнсний дэлгүүрээс лаазтай 2 ширхэг туна загасыг хулгайлж, хохирогч Д.Гд 19.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Гын мэдүүлсэн “Гэмт этгээд 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад цоожтой байсан “Оргил” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхээд орж байгаа бичлэг камерт бичигдсэн байсан. Камерт шаргал өнгийн пүүзтэй, өндөр туранхай нуруутай, хар өнгийн цамцтай хүн ганцаараа орж байгаа бичлэг байсан. Камерт бичигдсэн бичлэгүүдийг худалдагч нарын хамтаар үзтэл Б.Т гэх энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхэд мөн байсан. Б.Т 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орой манай “Оргил” хүнсний дэлгүүрээр орж ирээд гарсан үеийн бичлэг дээрх тод шаргал өнгийн пүүз, нуруу, царай нь яг Б.Т байсан. Тэгээд Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч П.Мд“Оргил” хүнсний дэлгүүрт хулгай орсон байна, камерт бичигдсэн гэмт этгээд Б.Т мөн байна гэдгийг хэлсэн бөгөөд Б.Тийг хэсгийн төлөөлөгч утсаар дуудтал “Оргил” хүнсний дэлгүүрт орж ирсэн өөрийн дүрстэй манай дэлгүүрт орж байгаа бичлэгийг нь үзүүлтэл би шөнө ганцаараа орж хоёр ширхэг туна лаазалсан загас хулгайлж авсан нь үнэн гэж хэлсэн”, “Б.Тийн аав Д.Б надтай уулзаад өөрийн төрсөн хүү Б.Тийн надад учруулсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08, 11-12/,
гэрч Ч.О мэдүүлсэн “2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон гол орчим Б.Т, Д, Д, Н нарын хамтаар 2.5 литрийн “Нийслэл” нэртэй 3 савтай пивийг уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
гэрч О.Д мэдүүлсэн “Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хамт суралцаад 12 дугаар ангиа төгссөн Б.Т хамт тухайн өдөр эхлээд Орхон голын орчимд 3 савтай 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво ангийн хамт суралцаад төгссөн Ч.О, Д, Н нарын хамтаар уусан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн үед Ц.Гын гэрээс Б.Т, н.Д, бид гурав гарч явсан. Уг айлаас гараад миний бие “Орхон” хороололд байх гэр рүүгээ ганцаараа явганаар явсан бөгөөд гэртээ хариад амарсан. Б.Т н.Д хоёрын хамтаар гэртээ харихаар захиргааны гудамж руу хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
гэрч Н.О-Э мэдүүлсэн “Намайг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Оргил” хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхад тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Б.Т уг дэлгүүрээс “Нийслэл” нэртэй пиво худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
насанд хүрээгүй гэрч Н.Д мэдүүлсэн “Миний бие 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орой 19 цагийн үед Б.Т, О.Д, Ч.О, Ч.Н нарын хамтаар “Нийслэл” нэртэй пиво 3 савыг Орхон голын орчимд уусан. Орой 22 цаг өнгөрч байхад Ц.Г гэрт ирээд Б.Т, О.Д, Ч.Н нарын хамтаар 2 савтай 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Ц.Г гэрт Б.Т, О.Д, Ч.Н бид нар хамт пиво ууж байгаад шөнийн 03 цагийн үед Ц.Г гэрээс гарцгаасан. Б.Т, бид хоёр хамт захиргааны ойролцоо явж байтал Б.Т гар утсаа Ц.Гн гэрт орхисон байна гээд буцаад явсан. Энэ үед миний бие Б.Тийг захиргааны хашаанд байх модон саравчинд хүлээж байхад удалгүй 30-аад минутын дараа Б.Т над дээр ирсэн. Тэгэхдээ гартаа 2 ширхэг лаазалсан туна загастай ирсэн бөгөөд нэг ширхэг туна загасаа задалсан ирсэн. Б.Т, бид хоёр задалсан ирсэн нэг ширхэг туна загасыг хамт сууж байгаад модон сүүдрэвчинд хамт идсэн. Үлдсэн нэг ширхэг төмөр лаазтай туна загасаа Б.Т ганцаараа гэртээ идсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Тийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19/,
эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24-26/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн АЦ-23-99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Тийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шөнийн 04 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд байх “Оргил” хүнсний дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.Гын хүнсний дэлгүүрээс лаазтай 2 ширхэг туна загасыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Т нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 2 сар 4 хоногтой байсан, нийт 19.000 төгрөгийн үнэлгээ бүхий лаазтай туна загас хулгайлсан бөгөөд хохирлын хувьд маш бага, оюун санаа, сэлгэлзүйн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд байгаа нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзаж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т оршин суух газар болон сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.Т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г 19.000 төгрөгийн хохирол, гэмт хэргийн улмаас эвдэрсэн дэлгүүрийн цонхны үнэ 96.000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Хохирогч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй, хохирлоо авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Тийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ