| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03520/И |
| Дугаар | 184/ШШ2020/00636 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2020/00636
2020 02 19 184/ШШ2020/00636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Н-н Д- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Т-н Г/рд:НХ79090219/-д холбогдох
Нэр төр сэргээлгэн, залруулга хийлгэх, нэр төр сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нацагдорж овогтой Дминий бие Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, 16.13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална, 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно, 17-т төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална, гэсэн үндсэн хуультай Монгол улсад амьдарч байгаа билээ.
Миний бие энэ улсад амьд явах эрхээ хасуулж бусдын дарамт шахалтаар мөн миний нэр төр болон хувь хүний нууцаа алдаж байна Нацагдорж овогтой Дминий биеийг 2019 оны 8 дугаар сарын 09-нд нүүр ном /Fасеbоок/ буюу сошил орчинд Д.Л энэ ээж хүү 2 онц хэмжээний мөнгө залилаад алга болсон болно. Энэ хүмүүсийн талаархи мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Мэдээллийн нууцыг чандлан хадгална, таньж мэдэх хүн байвал холбогдоно уу утас:99114392 95351111 гэсэн байдалтайгаар Цэнхэр Гацуур гэдэг 8,300 дагагчтай хуудас дээр тавьсан байсан. Над руу хамаатан ах, дүү, найз нөхөд болон ойролцоогоор 300-гаад хүн хэлсэн би мэдэхгүй байнаа би лав ямарч хүнээс мөнгө зээлээгүй гэж асуусан болгонд хэлж яах учираа олохгүй байсан. Миний бие бага хүү болох Н.Мөнхсаруултай хоёулаа амьдараад 2 жил болж байна. Том хүү Д.Л нь эцэг ондоо болохоор дүү Мөнхсаруулыг байнга дарамтлаж зодож хэрэлдэж агсан согтуу ирж байдаг байсан болохоор миний бие 2 жилийн өмнө 102-т дуудлага өгч мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж н.Гангантөгс гэдэг байцаагч дээр байж байгаад Сүхбаатар дүүргийн шүүхээр 14 хоног баричилсан байсан. Тэрнээс хойш Д.Л нь хааяа ирж утсаар ярьж мэнд мэддэг байсан түүнчлэн хааяа ирэхдээ 99198368, 99198875 миний дугаар болон дүү н.Туулын дугаарыг авч ашиглаж утсаа хаячихлаа Сим сэргээж өгөөч гэж ирдэг байсан. Бага байхаасаа Д.Лашигладаг байсан нэр нь миний нэр дээр бас миний төрсөн дүү болох н.Туулын нэр дээр байдаг. Мөн миний амьдардаг хаягнаас хаягаа өөрчилж нүүсэн байсан. Би тэгээд нүүр ном /Facebook/ дээр хамт яваад байхаар Д.Л руу залгатал утас холбогдохгүй байсан. Миний бие сэтгэл санааны маш хүнд дарамтанд орж ажил төрөлгүй болж ажилдаа явахаа болсон. Тэгээд миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгөөд дэслэгч н.Энхтөгс дээр хуваарлигдсан байсан тэгээд тухайн дүүргийн Прокурор нь хаасан байсан. Зөрчлийн хэрэг биш учраас хаасан та шүүхэд хандаж нэр төрөө сэргээ гэж хэлсэн. Миний бие юу ч мэдээгүй гайхаад өнгөрсөн тэгээд Цагдаагийн Ерөнхий газрын дарга хурандаа н.Баатаржавд дэслэгч н.Энхтөгсийн талаар 2019 оны 9 дүгээр сарын 26-нд өргөдөл өгөөд дэслэгч н.Энхтөгсөд хариуцлага тооцсон. Миний бие Д.Л-оос ямарч мөнгө аваагүй Д.Лнь мөнгө хүүлэгчдээс 2019 оны 8 дугаар сарын 08-нд 100,000,000 төгрөг зээлээд хүүгээ өгөөд мөнгөө өгөөгүй юм байна лээ тэгсэн намайг тэр газар нь очиж батлан даалт хийсэн гэсэн байсан бас гарын үсэг зурсан гэсэн. Би тэр мөнгө зээлсэн хүмүүсийг нь үнэндээ танихгүй уулзаж ч байгаагүй гарын үсэг огт зураагүй тэр хүмүүс нь тэгж хэлсэн байсан. Мөн одоо Д.Лийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст Эрүү үүсгээд шалгаж байгаа юм байна лээ би байцаагч дээр нь очиж уулзаад намайг Д.Лхэрэг дээр шалгаж байгаа юмуу гэсэн үгүй та ямар ч хамаагүй эндээс яв бид наад хэргийг чинь шалгаад 2 сар гаран болж байна гэж байсан. Миний нэр төрийг яагаад ингэж гутааж, ажилдаа явахаас хүртэл ичиж байна. Монгол улсын үндсэн хуульд зааснаар Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн ийм заалт байсаар байхад миний нэр зураг регистрийн дугаар бүгдийг нь бичсэн байна, иргэн би хууль мэдэхгүй болохоор энэ хүмүүс намайг дээрлэхээд байгаа юм уу? Мөн би дахиад хэлье би Д.Лхамт амьдраагүй удаж байна. Би Д.Л мөнгө авсан гээд байгаа газарт нь нэг ч очиж үзээгүй. Мөн би тэр асуудалд нь хамаагүй байхад яагаад миний нэр төрийг гутаан доромжлоод байгаа юм бэ? Мөн энэ хэргийг зөрчил гэж үзээгүйгээс болоод дахин миний нэр төр халдсан байна 2019 оны 10 сарын 04-ний 19 цаг 02 миутанд дахин тэр хүмүүс нүүр ном /Fасеbоок/ хуудасанд Нацагдоржийн Дхүү Д.Лбүлэглэн онц өндөр дүнтэй луйвар хийдэг тул болгоомжил гэх маягийн зүйл бичээд тавьсан байна. Энэ хүмүүс нь хариуцлага тооцоогүйн улмаас дахин тавьж миний нэр хүндийг улам гутааж амьдрах боломжгүй боллоо. Дахин хэлэхэд Д.Л хуулийн байгууллагад шалгагдаж байгаа надад хамаагүй асуудал гэдгийг байцаагч нь эрх бүхий албан тушаалтнууд нь хэлсэн та гэр бүлийн гишүүн өөр танд гэм байхгүй гэсэн. Миний бие энэ асуудлаас болж сэтгэл санааны гүн шоконд, хямралд орж одоогийн байдлаар хэнд хандахаа мэдэхгүй байна хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол хариуцлага тооцож өгөхийг хүсье. Гадуур явахаас сэтгэлийн дарамт их байна үхэхээс өөр сонголт үнэндээ алга 500,000 хүн үзсэн /sponsored/ байна лээ. Түүнчлэн Д.Лхамт амьдардаггүй байсан Д.Лнь Чингэлтэй дүүрэгт хаягтай юм байна лээ, бас Д.Лдансны хуулгийг нь би харлаа Д.Л дансаар авсан юм байна лээ би Д.Л-оос нэг төгрөг аваагүй гэдгээ бүр дахин хэлье.
Миний бие Д.Л холбоогүй байхад зөвхөн ээж нь гэдэг шалгаанаар би яагаад энэ хүмүүст доромжлуулж байх ёстой юм. Энэ доромжлолоос миний бие ажил хийх боломжгүй болж нэр төр болон сэтгэл санааны маш их дарамтанд байна. Эрхэм шүүгч та миний нэр төрийг сэргээж тэр нүүр ном /Fасеbоок/ хуудасыг хааж өгнө үү бас зургийг маань устгуулж залруулга хийж өгөмөөр байна. Мөн миний бие нэр төр болон сэтгэл санаагаар маш их хохирсон тул 50,000,000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийг сайтар нягталж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Днь Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлд заасны дагуу эрхээ эдэлж тус шүүхэд Т.Г холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үндсэн шалтгаан нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нүүр ном /Facebook/, сошиал орчинд Д.Л, Н.Д нарыг ээж, хүү болохыг дурдаад онц их хэмжээний мөнгө залилж алга болсон, энэ талаархи мэдээллийг худалдаж авна, мэдээллийн нууцыг чандлан хадгална, мэдэх хүн байвал холбогдоно уу гэж Цэнхэр гацуур гэх 8,300 дагагчтай пэйж хуудсанд тавьснаас хойш Н.Д-ийнхамаатан садан, ах дүү, найз нөхөд ойролцоогоор 300 гаруй хүн асууж сурагласан, залгасан байдаг. Энэ мэдээллээс болж зарим нэг найз нөхөд нь холбоогоо тасалсан, хийж байгаа бизнесд нь бас нөлөөлсөн. Т.Г нь Н.Д-ийнхүү Д.Л-д100,000,000 төгрөгөө зээлүүлсэн маргааны улмаас хүү Д.Л-дЭрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч Н.Дулмааг хүү Н.Лүндадоржтой хамт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд фээсбүүкт зургийг нь тавьж онц их хэмжээний залилан мэхлэгчид хэмээн Т.Г мэдээлэл тарааж, Н.Дулмааг ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад нэр хүндэд нь халдсан. Үндсэн хуульд заасан гэм буруутны ялыг гэр бүлийн төрөл саданд нь халдаахыг хориглоно гэсэн заалт байдаг. Н.Дөөрөө элэгний хүнд өвчтэй байнгын хяналтанд байдаг. Н.Дулмааг хайгаад олохгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Д.Л-дмөнгө зээлснээсээ хойш 2 хоногийн дараагаас буюу 8 дугаар сарын 09-нд сошиалд зар тавьсан байгаа. Ингээд Н.Дөөрөө цагдаад хандан 10-ны өдөр өргөдлөө гаргасан. 12, 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст Н.Днадтай хамт явж байхдаа байцаалт өгсөн. Н.Далга болох ямар ч үндэслэл байхгүй. Мэдүүлгээ өгч гарч яваад замдаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагчтай цайны цагийн дараа 15 цагийн үед уулзахаар товлосон. Замдаа бид хоёр цайны газар орж хоол идсэн. Тэгээд 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагч н.Энхтөгстэй уулзаад байцаалт өгөөд гараад ирсэн. Тэр байцаалтан дээр Н.Дхохирч байгаа талаараа хэлсэн. Хэсгийн байцаагчийн өрөө, Н.Д-ийнгэр хоёр ердөө 300 метрийн зайтай. Би Н.Дулмааг байрных нь үүдэнд буулгаад явсан. Тэгтэл удалгүй над руу Н.Дутасдаад намайг ална гээд байна гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгэхээр бид хоёрыг Т.Г энэ хооронд дагаж байсан байгаа юм. Энэ үйлдээсээ болж зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр Т.Г торгуулсан. Т.Г, Н.Д-ийннэр төр, эрх чөлөөнд байнга халддаг байсан. Одоо хүртэл уучлалт гуйдаггүй. Уучлалт гуйхыг нь өдийг хүртэл харсан. Нэхэмжлэгч Н.Дсая Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Тэгэхээр нэр төрийг сэргээж Цэнхэр гацуур пэйжид хуудаст тавьсан зургийг нь устгаж өгнө үү, тэрнээс гадна нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн шаардлагаа дэмжинэ гэв.
Хариуцагч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Солонго 49 дүгээр байрны 203 тоотод Т.Г намайг байхад Д.Лирж ...би Европ руу их сургуульд сурах сонирхолтой байгаа юм, надад банкны баталгаа хийлгэхэд нийт 100,000,000 төгрөг шаардлагатай байна. Миний дансанд нэг хоногийн хугацаатай байршуулаад өгөөч. Би байршуулсаны урамшуулал болгож 400,000 төгрөг өгье. Одоо надад 400,000 төгрөг байна. Ер нь үрэхээсээ өмнө чиний данс руу хийчихье гээд 400,000 төгрөг миний дансанд хийсэн. Тухайн үед би одоогоор надад тийм их хэмжээний мөнгө байхгүй байна гэхэд Лундаа нь би чиний мөнгө чинь бүрдэхийг хүлээе гэж хэлээд явсан юм. Д.Лөмнө нь надаас 2 удаа мөнгө авч 2018 оны 12 дугаар сарын 14 ба 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд нэг өдрийн хугацаатай зээлж авч байсан буцаан төлж байсан. Тухай бүрдээ бөглөж байсан анкетан дээр өөрийн эх Н.Дулмааг бөглөдөг бөгөөд мөнгө авах бүрд нь би Н.Дулмаагаас асууж тодруулдаг байсан. Үүнээс хойш өдөр болгон над руу 99198875 тоот дугаар бүхий утсаар залгаж мөнгө чинь бүрдсэн үү гэж асууж байсан бөгөөд анх уулзсанаас хойш 7 хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нийт 100,000,000 төгрөг хүнээс авах боломж бүрдэхээр нь би түүнд мөнгө өгч болно гэдгийг хэлсэн. Тэрээр ирээд өөрийнхөө данс руу шилжүүлэхийг гуйхад миний бие түүний Хаан банк дахь 5431180768 тоот дансруу шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэхийн өмнө түүний эх Друу залгах гэтэл Д.Лнь ээж яг одоо зав муутай байгаа, өөр хүний утсыг авахгүй байхаа даа, та миний утсаар ээжтэй ярьчихаач гэсэн. Тэгээд Д.Л утсаар эх Д-тай нь ярьж түүний амьдарч байгаа хаяг, визний баталгаа хийлгэж байгаа зорилго зэргийг нь тодруулж мөн Болорзул ББСБ-тай тухай нь ярив. Лундаа нь 100,000,000 төгрөг дансандаа байршуулж, визний тодорхойлолт гаргуулан аваад явсаны дараа 3 цаг орчим болоод дансны үлдэгдлийг нь шалгахаар картыг нь АТМ рүү хийтэл нууц үг нь алдаа заасан байв. Ингээд Д.Лруу л утсаа аваагүй, харин эх Днь утсаа аваад хүү дэлгүүр рүү явсан байна, ороод ирэхээр нь яриулья гэж байв. Тухайн үед Д-тай би 2-3 удаа ярьсан байдаг. Маргааш өглөө буюу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөө түүний данснаас мөнгөө авахаар очиход надад үлдээсэн картаа хаалгасан байсан тул мөнгө авах боломжгүй болсон байсан. Ингээд миний бие түүний оршин байгаа хаяг гэж надад өгсөн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар байр 38 тоот хаягт өглөө 09 цаг өнгөрөөд очиход 50 эргэм насны эрэгтэй хүн хаалгаа тайлаад манайх энэ байрыг худалдаж аваад 2 сар болж байна, энд Н.Дболон Д.Лгэх хүмүүс энд амьдардаггүй, би танихгүй гэв. Ингээд байдал бишдэж залилангийн хэрэг болсныг мэдсэн юм. Ийнхүү Н.Дболон Д.Лнар нь хуурамч мэдээлэл өгч, визний баталгаа гаргуулна гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож надаас нийт 100,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан байдаг. Н.Днь цагдаад өгсөн мэдүүлэгтээ би Д.Лхаана амьдардагийг нь мэдэхгүй, бид 7 дугаар сард л сүүлд утсаар нэг ярьсан гэж мэдүүлдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Д.Лболон Н.Днар нь өдөр бүр утсаар ярьж, нэг дор амьдарч, байнгын холбоотой байсан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 15-ны үед би гэрийнх нь ойр тэднийг хүрч ирэхийг хүлээн сууж байх зууртаа хаалгыг нь дахин тогшиход Н.Д-ийнбага хүү болох Н.Мөнхсаруул хаалгаа нээж манайх энэ байрыг худалдаж аваад 3 сар болж байна, би огт Н.Дболон Д.Лгэх хүмүүсийг танихгүй гэж хээв нэг хариулж байв. Жич: Мөнгө аваад зугтдаг өглөө нь энэ М-ын дансанд 2,000,000 төгрөг бэлнээр хийсэн байдаг. За тэгээд үүдийг нь сахиад сууж байтал Н.Дгэр рүүгээ хар гүйхээрээ яваад орчихлоо. Араас нь очоод хаалгыг нь тогштол Н.Дчи зайл, би цагдаа дуудлаа хэмээн хашгирч эхэлсэн. Удалгүй цагдаа ч ирсэн. Д.Лнь хулгай, танхай, залилан, дээрмийн гэмт хэргүүд үйлдэж байсан. Н.Днь хүүгээ хаацайлж үргэлж нууж өмөөрч байдаг нь нэгэнт хүн бүрийн нүдэнд ил байна. /Shuukh.mn сайт дахь мэдээллээс харахад Д.Лнь хулгай дээрэм хийж, эх Н.Днь хаацайлж явдаг нь саяхны биш олон жилийн өмнө ч гэсэн болж байсан явдал юм. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би тэр орой нийт 4 удаа ээжтэй нь ярьсан учраас Н.Д-ийнхоолойг маш сайн мэдэж байна. Тэр орой ХААН банк руу ажлын цагаар маргааш очиж асууна гэж намайг тайвшруулсан. Өглөө босоод ирэхэд мөнгөө аваад алга болсон. Би тэр орой Н.Д-ийнодоо амьдарч байгаа байранд очсон. Эд нар угаасаа цуг амьдардаг. Тэнд очиход 50 гаруй насны хүн хаалга тайлаад энд ерөөсөө Н.Дгэх хүн амьдардаггүй, бид нар энэ байрыг худалдаж аваад 2 сар гаруй хугацаа болж байна гэх үед Н.Дцаана нь байсан юм байна лээ гэдгийг би сүүлд мэдсэн. Энэ талаар эрүүгийн хэрэгт ч байгаа. Ингээд би 100,000,000 төгрөгөө алдчихаад хаалгыг нь сахиад хэд хоног гадаа нь суусан. 2019 оны 8 дугаар сарын 15-нд дахин хаалгыг нь тогшиход мөн л хүү н.Мөнхсаруул нь хаалга онгойлгоод манайх энэ байрыг худалдаж аваад 2-3 сар болж байна, энд Н.Дулмаа, Д.Лгэх хүмүүс ерөөс амьдардаггүй гээд хаалгаа хаасан. Тэгээд байж байтал Н.Дөөрөө гэр рүүгээ яваад ороход нь би араас нь яваад очиход хар хурдаараа гүйж ороод хаалгаа хаагаад шууд 8 дугаар сарын 16-нд цагдаа дуудсан. Эрүүгийн хэрэг дээрх бүх материалыг шалгахад Н.Дулмаа, Д.Лнар утсаар байнга нягт холбоотой байсан нь харагддаг. Ингээд Д.Лзугтаж яваад Төв аймгийн Борнуурт Н.Д-ийнтөрсөн дүүгийнд байхдаа баригдсан. Энэ анхнаасаа төлөвлөсөн зохион байгуулалттай залилан байсан. Н.Дмэдүүлэгтээ Д.Лэнд амьдрахаа болиод 2 жил болсон гэж ярьдаг. Гэтэл Д.Л5431154444 гэсэн Эрүүгийн хэрэг дээрх дансны хуулгыг нь шалгахад гэрийнх нь зүүн талын чанх ард талын байрнаас орой 20 цагаас хойш өдөр болгон үргэлж худалдан авалт хийдэг байсан нь харагддаг. Би тухайн дэлгүүрт нь очоод би өөрийн картаараа худалдан авалт хийгээд пос машинаар гарч ирсэн картын посын дугаарыг нь Д.ЛЭрүүгийн хэрэг дээр хавсаргасан дансны хуулган дээрх посттой тулгаж шүүсэн. Д.Лхэрэг хийх үед ч Н.Дбайсан, одоо ч тэнд хамт амьдардаг. Мөнгөө дандаа бэлнээр ийш тийш явуулчихсан тул батлах зүйл байдаггүй. Д.Лхадамууд дээр хүртэл тусад нь хавтаст хэрэг нээж байгаа. Би энэ хүмүүсийг хайсан хоёуулаа зугтаагаад тэр өдрөөс хойш утсаа авахаа байсан, хаалгаа тайлдаггүй. Үнэхээр би нүүр ном /Facebook/-ын зарын ачаар би Д.Лийнн хаягийн мэдээллийг олж авсан. Мөн Д.Л-оос зээл нэхсэн хүмүүс маш их байдаг байнгын цонхон доор нь хүмүүс орилж байдаг, хэцүү хүмүүс гэдгийг хөршөөс нь мэдэж авсан. Д.Лолон жил ээж болох Н.Д-ийнгэрт амьдарсан. Олон жил орон байраар хулгай хийж явахад Н.Дгэх ээж нь хөтлөөд яваад байдаг байсан юм байна лээ. Би 100,000,000 төгрөгөө энэ хоёрт залилуулсан учраас Цэнхэр гацуур дээр зар тавьсан. Би ээжид нь итгэсэн. Одоо би энэ хүнийг хайгаад олсон учраас зарыг устгаж болно. Д.Лялаа аваад явъя гээд байдаг. Нэр хүндэд халдсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний мөнгийг авсан. Би 100,000,000 төгрөгөө ч авч чадсан зүйлгүй байж нэмж Н.Дулмаад 50,000,000 төгрөг яаж өгөх юм, хүлээн зөвшөөрөхгүй. 8 дугаар сарын 10-ны орчим Н.ДСонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөгүйг огноогоор шалгаж болно. Н.Д-ийнтөрсөн дүүгийн гэрээс баригдсаны дараа Н.Дирж мэдүүлэг өгсөн. 2 дугаарт намайг эрх чөлөөнд нь халдаад торгуулсан гэж байна. Би ерөөсөө торгуулсан зүйлгүй. Намайг цагдаа дуудаад чи үнэхээр Д.Лмуудалцсан юм уу, биед нь халдсан юм уу гэж байсан. Би 100,000,000 төгрөгөө нэхээд бид бие биенийгээ бариад зууралдаж байсан тохиолдолууд бий. Тэгэхэд ээж нь цуг ирээд би ББСБ-ынхаа зөвшөөрлийг зараад та нарын өрийн ядаж 50,000,000 төгрөгийг өгчихье, цагдаагаас өргөдлөө авчих гэж уулзаж л байсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр нэхэмжлэгч Н.Д-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлэлцүүлгийн явцад 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1 дүгээрт нэр төр, сэргээлгэх, 2 дугаарт Цэнхэр гацуурт тавьсан мэдээллийг устгахыг даалгах, 3 дугаарт гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох зарыг устгахыг хүлээн зөвшөөрч байгаа. 1 дүгээрт Н.ДИргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-дэх хэсэгт заасны Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэснийг зөрчигдсөн үнэн зөвийг тогтоох баримт тогтоогдоогүй. Д.Л, Т.Г нарын 08 дугаар сарын 09-нд зээлийн гэрээний харилцаа үүссэнээс эхэлсэн мөнгө авсан Д.Лоргон зайлсанаас энэ асуудал үүссэн. Арга барсан хүний хувьд энэ мэдээллийг тавьсан даруйд Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан. Мэдээллийг тавьсанаар Д.Лгарч ирсэн. Нэхэмжлэгч Н.Д-ийнталаар Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт заасны дагуу ямар гэм хор учирсан болохоо нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй гэж үзээд байгаа. Нэхэмжлэл гаргах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал боловч хууль ёсны буюу үндэслэл бүхий байх ёстой. 1-дэх шаардлагыг үндэслэлгүй гэж үзэ байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд 511.2 дахь хэсэгт заасны дагуу нөхцөл байдал харагдаж байгаа 1-р худал мэдээлэл тараасан гэсэн нь бодит байдалд зарим талаараа нийцсэн мэдээлэл байгаа, гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар тарсан хүрээнд хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, түүний үр дагаварыг харгалзан үзэх ёстой. 1-рт ББСБ үүн дээр ямар ч хамаарал байхгүй. Ажил хэргийн нэр хүндэд халсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар маш тодорхой харагдаж байгаа. Өдөрт нь валют авч 8 шарга дээр солиулдаг зүйл огт байхгүй. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйгээ зөрчсөн. 300 хүн харсан гэдэг нэхэмжлэгчийн төлөөлөгч болоод нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдаад байна. 300 хүн мэдээллийг харсан бол үр дагавар юу байсан бэ гэдэг нь байхгүй. Ямар зөрчигдсөн эрх сэргээлгэх гээд байгаа нь тодорхойгүй, энэ хүн 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бол би энэ хүнээс мөнгө нэхэмжилнэ гээд хувийн сэдлээр асуудалд хандаад байгаа зүйл харагдаад байгаа. Өнөөдрийг хүртэлх 4-5 сар би эрүүгийн хэрэг дээр хохирогч Гантөгсийн өмгөөлөгчөөр явж байгаа. Н.Днь цагдан хорих дээр хүртэл очиж уулзаж, батлан даалтаар хүүхдээ аваад явдаг, гэхдээ гэмт хэргийн талаар нуун дарагдуулаад байгаа нөхцөл байдлууд байгаа юм. Н.Д-ийнгаргасан нэхэмжлэл нь бүрэн нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй байна.
Мөн Д.Гхолбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг процессийн хуулийн дагуу явж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Днь хариуцагч Т.Гөд холбогдуулан нэр төр сэргээлгэн, залруулга хийлгэн Цэнхэр гацуур фэйж хуудаст тавигдсан Н.Дулмаа, Т.Г нарт холбогдох мэдээллийг устгуулах, нэр тэр сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Г нь надад ямар ч хамаагүй байхад миний хүү Д.Лзээлсэн мөнгөтэй холбогдуулан намайг өөрийн эрхлэн хөтөлдөг Цэнхэр гацуур гэх нэртэй фээсбүүк /facebook/ фэйж хуудаст 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэрэмжлүүлэг гэх гарчигтайгаар Дулмаагийн Лүндадорж, Нацагдоржийн Днарын зураг, регистрийн дугаарыг тавьж Нацагдоржийн Днь хүү Дулмаагийн ЛҮНДАДОРЖТОЙ бүлэглэн онц ноцтой өндөр дүнтэй луйвар хийдэг тул болгоомжил! Эдэнд залилуулсан хүмүүс байвал маш яаралтай холбогдоно уу. Хуулийн байгууллагад хандацгаая. гэх мэдээллийг, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мөн Дулмаагийн Лүндадорж, Нацагдоржийн Днарын зураг, регистрийн дугаарыг тавьж Д.ЛУШ91062852, Н.ДЧВ68102004. Энэ ээж хүү 2 онц их хэмжээний мөнгө залилаад алга болсон болно. Энэ хүмүүсийн талаархи мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Мэдээллийн нууцыг чандлан хадгална. Таньж мэдэх хүн байвал холбогдоно уу. Утас:9911-4392, 9535-1111 гэх мэдээллийг тус тус оруулснаас нэр төр гутаагдсан, сэтгэл санаанд гэм хор учирсан гэж, хариуцагч уг мэдээллийг оруулсан болохоо хүлээн зөвшөөрдөг ч нэхэмжлэгч Н.Днь хүү Д.Лундадоржтой хамтран надаас 100,000,000 төгрөгийг луйвардаж аваад өгөхгүй алга болсон, энэ мэдээллийг тавьж байж эдгээр хүмүүсийг олж авч цагдаад хандсан, бусдад сэрэмжлүүлэг болгож тавьсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Т.Г нь уг Цэнхэр гацуур гэх нэртэй фээсбүүк /facebook/ фэйж хуудсыг эрхлэн хөтөлдөг бөгөөд дээрх 2 удаагийн нийтлэл мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк хуудаст оруулсан талаар болон уг мэдээллийн агуулга, Д.Л-днэхэмжлэгч Т.Г нь 100,000,000 төгрөгийг өгсөн авсан талаар, түүнчлэн Д.Лийг нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлж байгаа талаар хэн аль нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газраас нэхэмжлэгч Н.Дулмаад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх талаар болон Д.Л-дхолбогдох 1908041381823 дугаартай эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэн, улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлстээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 251з-4/70 тоот албан бичгээр ...эрүүгийн 1908041381823 дугаартай хэрэгт Т.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр, Н.Днь гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа... гэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1/417 дугаартай албан бичгээр холбогдох баримтуудыг ирүүлсэн ба уг баримтаар 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Н.Дулмааг гэрчээр мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг гарган ирүүлсэн ба нэхэмжлэгч Н.Дулмааг эрүүгийн 1908041381823 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан болон, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх баримтыг ирүүлээгүй, Н.Дулмаад эрүүгийн хэрэг үүсгээгүй гэх тайлбарыг талууд гаргаж энэ талаар маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч Н.Дулмааг хариуцагч Т.Гийг залилан мэхэлж, мөнгө авсан үйлдэл нь тогтоогдсон, гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгүүдэд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгсэлээр няцаах үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан.
Хариуцагч Т.Гийн олон нийтийн сүлжээнд тавьсан нэхэмжлэгчийн тухай мэдээллүүд нь үнэн зөв, бодит мэдээлэл гэж үзэх боломжгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-т заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэх заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Н.Дулмааг түүний төрүүлсэн хүү Д.Л-дшилжүүлсэн гэх 100,000,000 төгрөгийн маргаанаар шалтаглан түүнийг илтэд доромжилсон, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн түүнийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Г нь Цэнхэр гацуур гэх нэртэй фээсбүүк /facebook/ фэйж хуудаст Н.Д-тай холбоотой мэдээллийг 2 удаа нийтэд илэрхий, түүнтэй фээсбүүк /facebook/ сүлжээнд найз нөхдийн холбоо бүхий дурын этгээд үзэх боломжтой байдлаар тараасан байх бөгөөд уг мэдээллийг нэхэмжлэгч устгах буюу залруулга хийлгэхээр шаардсан ба хариуцагч энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч устгахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч өөрт учирсан эдийн бус хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон үндэсллэлээ тодорхойлоогүй тул түүний сэтгэл санаанд ямар үр дагавар учирсан, нэр төр гутаасан мэдээлэл тараасан хүрээг нарийвчлан тооцож тогтоох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Д-ийннэр, төр алдар хүндийг сэргээж, хариуцагч Т.Гийг Цэнхэр гацуур гэх нэртэй фээсбүүк /facebook/ фэйж хуудаст оруулсан Н.Д-тай холбоотой мэдээллийг устгахыг даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар хариуцагч Х.Баасанжаваас 8,681,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Нармандахад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /407,950+70,200/ нийт 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Т.БАТСҮХ
Л.ОЮУНЦЭЦЭГ