Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/174

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Гд холбогдох 2312000000159 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт А ....аймгийн Б..... сумын Т багийн Б э гэх газарт оршин суух, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор ... жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж .. capын хойшлуулж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Гын Г /РД:...../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Гантогтох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь А аймгийн Б сумын Т багийн нутаг А гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.255 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 137.748 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Ц.Тийн мэдүүлсэн “Иргэн Гын мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн талаар сонссон. Иргэн Г.Г хууль бусаар 1.255 м3 мод бэлтгэж ойн санд 137.748 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг /хх-ийн 41-/,

 

гэрч Л.Дийн мэдүүлсэн “Өмнөх онд болон энэ онд ойн цэвэрлэгээний журмаар талбай тусгаарласан зүйл байхгүй. Тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан тогтоол, Засаг даргын захирамжийг үндэслэн хариуцсан Сум дундын ой ангиар аль нэг уулын гуу, жалга, энгэр, ар зэргийг оруулан дөрвөн буланд шон зоож уг шонгуудад тухайн талбайг тусгаарласан гэх он, хэсэглэн ялгаврлын дугаарыг тавьсан тусгайлан бэлтгэж нөөцийг тогтоосон талбай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

гэрч С.Цийн мэдүүлсэн “Иргэн Г.Г нь 2023 оны 05 дугаар арын 16-ны өдөр Б сумын Т багийн А гэх газарт мод бэлтгэж тээвэрлэхдээ өөрийн биеэр болон утсаар мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан зүйл байхгүй. Төрсөн эгч Г нь үдээс хойш над руу утсаар яриад мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандаж байсан. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зүйл байхгүй. Иргэн Г.Гын мод бэлгэсэн гэх Булган сумын Тамир багийн Асгат гэх газар өмнөх онд болон энэ онд Засаг даргын захирамж болон Иргэдийн нийтийн хурал, Ой ангиар талбай тусгаарласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

яллагдагч Г.Гын мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 11-16/,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-91 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-48/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-23-86 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 137.748 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /137.748*3= 413.244 /дөрвөн зуун арван гурван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Г.Гс 413.244 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Гын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Гд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.733.281 төгрөгийн үнэлгээ бүхий 18-41 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин буюу түүний үнэ болох 5.733.281 төгрөгийг шүүгдэгч Г.Гс гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 413.244 төгрөгийг төлүүлж, үлдсэн 5.320.037 төгрөг, 125.500 төгрөгийн үнэлгээ бүхий  1.255 м3 шоо метр хэмжээтэй мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Гантогтохоос гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Г Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гс 413.244 /дөрвөн зуун арван гурван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.733.281 төгрөгийн үнэлгээ бүхий 18-41 АРА улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин буюу түүний үнэ болох 5.733.281 төгрөгийг шүүгдэгч Г.Гоос гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 413.244 төгрөгийг төлүүлж, үлдсэн 5.320.037 төгрөг, 125.500 төгрөгийн үнэлгээ бүхий  1.255 м3 шоо метр хэмжээтэй мод, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Гс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ