| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бны Нд холбогдох 2312000000182 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Х багийн Т гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бны Н /РД:...../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Уртын давааны өвөр гэх газраас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичгийн нөхцлийг зөрчиж ойгоос хууль бусаар 5.2737 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 1.041.914 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
иргэний нэхэмжлэгч Д.Э мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн иргэн Б.Н гэх хүн Алаг-Уул багийн багийн Уртын давааны өвөр гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 1.041.914 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,
иргэний нэхэмжлэгч Ч.Бийн мэдүүлсэн “50-29 АРА улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.Нын бэлтгэсэн модыг сумын төв рүү өөрийн эзэмшлийн тухайн тээврийн хэрэгслээрээ зөөвөрлөж өгсөн. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ Б.Наас авна” гэх мэдүүлэг /хх-ийн 109/,
Гэрч Б.Огийн мэдүүлсэн “Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 50-29 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явсныг зогсоон шалгахад тус сумын Идэр-Улаан багийн Уртын даваа гэх газраас тус багийн иргэн Ч.Б гэх эрхийн бичигт заасан цаг хугацаа өнгөрсөн байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тухайн модыг тээврийн хэрэгсэл дээр хөндлөн ачсан байсан ба би ямар хэмжээтэй, хэдэн ширхэг мод байсныг нь сайн мэдэхгүй байна. Ч.Б гэх хүн энэ мод Б.Н гэх хүний мод байгаа юм, намайг сумын төв рүү оруулаад өгөөч гэсэн бөгөөд бичиг баримт нь байгаа, би танд бензиний мөнгө өгнө гэж тохироод ачсан юм, тухайн модыг Идэр-Улаан багийн Уртын даваа гэх газраас бэлтгэсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
гэрч Ч.Бийн мэдүүлсэн “2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад Б.Н манайд ирээд та сумын төв рүү явах гэж байгаа бол мод ачаад сумын төв рүү оруулаад өгөөч, би танд түлш хийж өгье гээд гуйгаад байхаар нь би сумын төв рүү орж аавынхаа гэрийг ачиж ирэх гэж байсан болохоор түлш нь хаа юм гэж бодоод модны чинь бичиг баримт байгаа юм уу гэж асуухад бичиг баримт нь бүрэн байгаа гэхээр нь за тэгвэл маргааш ачаад сумын төв рүү оруулаад өгье гээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр модыг нь ачаад сумын төв рүү орж ирж байхад цагдаа зогсоож шалгаад саатуулсан. Надад модны эрхийн бичгээ өгөөгүй байсан. Модны бичиг баримт бүрэн гэсэн болохоор нь би санаанд ороогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
гэрч Ж.Бны мэдүүлсэн “Би сумын төвд хашаа барих зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авч хүү Б.Наар мод бэлтгүүлсэн юм. Бэлтгэсэн модоо авч чадахгүй байж байхад цас орж модонд машин очиж чадахгүй болчихсон юм. Тэгээд модоо авч чадахгүй байсаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Уртын давааны өврөөс нутгийн дүү Ч.Б ачааны машинтай сумын төв рүү орж ирнэ гэж байна, модоо ачуулаад явуулчих уу гэж манай хүү Б.Н утсаар ярихаар нь тэг, тэг ачаад явуулчих гэж хэлсэн. Ч.Б мод ачаад сумын төв рүү орж ирж байхад нь цагдаа шалгаад саатуулсан гэсэн. Би өөрийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг эвч, эрхийн бичгийн дагуу хүү Б.Н аар мод бэлтгүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
гэрч Р.Бын мэдүүлсэн “Алаг-Уул багийн Уртын давааны өвөр гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ. Тухайн эрхийн бичигт заасан цаг хугацаанд бэлтгэж, тээвэрлэнэ гэж заасан байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
яллагдагч Б.Нын мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 101/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 15/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-37/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 16-23, 24-27/ ,
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 58-59/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн АЦ-23-106 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-86/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн АЦ-23-107 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-92/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.041.914 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.041.914*3= 3.125.742 /гурван сая нэг зуун хорин таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Б.Наас 3.125.742 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Нын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-29 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Бямбасүрэнд буцаан олгож, түүний үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Наас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 3.125.742 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.374.258 төгрөг, 527.370 төгрөгийн үнэлгээ бүхий ширхэг 5.2737 м3 шоо метр хэмжээтэй мод, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Наас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Нын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ныг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бны Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 3.125.742 /гурван сая нэг зуун хорин таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-29 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Бяд буцаан олгож, түүний үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Наас гаргуулж байгаль орчинд учирсан хохирол болох 3.125.742 төгрөгийг төлүүлж, үлдсэн 1.374.258 төгрөг, 527.370 төгрөгийн үнэлгээ бүхий ширхэг 5.2737 м3 шоо метр хэмжээтэй мод, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийгшүүгдэгч Б.Наас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ