Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

                                       2023/ШЦТ/180

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц-Аийн Бд холбогдох 2312000000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын ..-.. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд .. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Сум дундын . дүгээр шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .. дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар . жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .. дүгээр зүйлийн ..-д зааснаар . жилийн хугацаагаар тэнссэн, .. оны ..дугаар сарын ..-ны өдрийн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .. дугаар зүйлийн .. дэх хэсэгт зааснаар . сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Г овогт Ц-Аийн Б /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны нэг давхарт хохирогч Д.Пийг үйлчлүүлж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас А21 маркийн гар утсыг нь хулгайлж хохирогч Д.Пд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би утсыг нь авсан үнэн гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000030 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт найз С уулзсан. Тэгээд бид хоёр “Арвис” баар руу 21 цагийн үед орсон. “Арвис” баар ороод бид нэг давхрынх нь баруун гар талын жигүүрт байх ширээнд сууж үйлчүүлсэн. Тэгээд би 22 цагийн үед өөрийнхөө гар утсыг өөрийнхөө өмсөж явсан цайвар ногоон өнгийн куртикны гадна талын халаасанд хийж үлдээгээд жаахан бүжиглэж байгаад бие засах өрөө орчихоод 23 цагийн үед буцаж ирээд гар утсаа үзсэн чинь алга болсон байсан. Тэгээд би гар утсаа хулгайд алдсан талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Би гадуураа улаан гэртэй, хар хөх өнгийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, Самсунг А21 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би хулгайд алдсан гар утсаа 2021 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах “999” худалдааны төвөөс 980.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед надтай хамт явсан манай найз С /утас 94307377/ мэдэж байгаа. Тухайн үед “Арвис “бааранд үйлчлүүлж байсан хүмүүсээс нэг нь хулгайлсан байх гэж бодож байна. Өөрийн хулгайд алдсан гар утсыг олж авч хулгай хийсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Сын мэдүүлсэн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн найз П той уулзсан юм. Тэгээд бид хоёр “Арвис” баар руу 21 цагийн үед орж нэг давхарт бааранд нь сууж үйлчлүүлсэн юм. Тухайн үед бид хоёр сууж байсан ширээн дээрээ гадуур хувцаснуудаа үлдээгээд манай найз П гадуур хувцасныхаа халаасанд өөрийнхөө гар утсыг хийж үлдээсэн. Тэгээд 23 цагийн үед буцаад сууж байсан ширээн дээрээ ирээд манай найз П гар утсаа авах гэсэн чинь гар утас нь алга болсон байсан. Тэгээд бид хоёр тэр хавиар хайгаад олоогүй. Гадуураа улаан өнгийн гэртэй, хар хөх өнгийн, Самсунг галакси А21 маркийн гар утсаа хулгайд алдсан. “Арвис” бааранд үйлчлүүлж байсан хүмүүсээс л хулгайлсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.гийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуу/ зэрэг

нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны нэг давхраас хохирогч Д.Пийн А21 маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны нэг давхарт хохирогч Д.Пийг үйлчлүүлж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас А21 маркийн гар утсыг нь хулгайлж хохирогч Д.Пд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

 

хохирогч Д.Пийн мэдүүлсэн “Тэгээд би 22 цагийн үед өөрийнхөө гар утсыг өөрийнхөө өмсөж явсан цайвар ногоон өнгийн куртикны гадна талын халаасанд хийж үлдээгээд жаахан бүжиглэж байгаад бие засах өрөө орчихоод 23 цагийн үед буцаж ирээд гар утсаа үзсэн чинь алга болсон байсан. Тэгээд би гар утсаа хулгайд алдсан талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

гэрч О.Сын мэдүүлсэн “Тухайн үед бид хоёр сууж байсан ширээн дээрээ гадуур хувцаснуудаа үлдээгээд манай найз П гадуур хувцасныхаа халаасанд өөрийнхөө гар утсыг хийж үлдээсэн. Тэгээд 23 цагийн үед буцаад сууж байсан ширээн дээрээ ирээд манай найз П гар утсаа авах гэсэн чинь гар утас нь алга болсон байсан. Тэгээд бид хоёр тэр хавиар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй баарны нэг давхарт хохирогч Д.Пийг үйлчлүүлж байхад нь түүний гадуур хувцасны халааснаас А21 маркийн гар утсыг нь хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Пд 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ц.Б нь хулгайд алдсан эд зүйлсээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид буцаан өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/-ээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Ц-А Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ