Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/185

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: А.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Аын Дд холбогдох 2312000000195 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи, аялал жуулчлалын мэргэжилтэй, А аймгийн Т суманд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Т сумын С багийн .. хорооллын .. тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Аын Д/РД: ../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Днь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хгэх газарт хохирогч Б.Гтай маргалдаж улмаар түүний шанаа хэсэг рүү нь 1 удаа цохиж дараа нь хойшоо түлхэж унагаан хацар руу нь алгадаж, үснээс нь 2-3 удаа зулгааж, нуруу руу нь 1 удаа өшиглөж сүүлд нь багалзуурдаж боосны улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

хохирогч Б.Гын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хгэдэг газарт зусландаа буугаад гэрээ барьж дуусаад монгол гэрийн өрх хазгай тавилаа гээд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед А.Дтэй хэрүүл хийсэн юм. Тэгсэн чинь А.Д нь намайг элдвээр пязда гэж хэлж доромжилсон тул Б.Г миний бие түрүүлж А.Дг униар цохисон, мөн мяндсан оосроор ороолгосон. Тэгээд хоёулаа зодолдож эхэлсэн. Тэгсэн ах нь буюу манай нөхөр А.Ннь дүүгээ боль, би гүйцээе гээд үхрийн шийрээр тохойлдож цохисон, дараа нь лоомоор цохих гэж байхад нь би зугтаасан чинь дүү нь гэх А.Д үсдэж зулгаагаад хамгийн сүүлд чи зайл гээд намайг хөөгөөд байхаар нь би Архангай аймгийн Тариат сумын төв рүү явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

 

гэрч А.Нийн мэдүүлсэн “2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манайх хаваржаанаасаа зусланд бууж нүүдэл хийсэн бөгөөд манай төрсөн дүү Дирж манайхыг нүүлгэсэн юм. Гэр барьж байхад Г, Д2 хэрэлдээд эхэлсэн бөгөөд Г Дг эхлээд мяндсаар ороолгож 2, 3 унь, хогийн шүүр барьж аваад хугартал нь нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь би та хоёр боль, хэл амаараа учраа ол гэж хэлтэл эхнэр Г миний урдаас хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгах зорилгоор Г руу унь шидэж миний шидсэн унь Гыг оноогүй. Над руу дайраад хүрээд ирэхээр нь би боль гэж хэлээд зүүн өгзөг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

гэрч Б.Лгийн мэдүүлсэн ”Намайг очиход Д, Г нар зодолдож байсан. Дгийн төрсөн ах Нгэх элэгний хагалгаанд орсон хүн байдаг бөгөөд тэр хүний эхнэр Г нь ажил хийсэнгүй, төв дээр зүгээр суугаад байна гэх утгатай юм яриад байсан. Гэрээ барьж байх үед Дг өрх тавьж дууссаны дараа Г өрх далий тавьчихлаа гэж уурлатал Дурдаас нь харж байж далий, тэгшхэн эсэхийг нь хараад хэлээд өгчихгүй яасан юм гэж хэлсэн чинь Г Дг унь бариад нүдээд эхэлсэн гэсэн. Гэрийн цуулбарын унь хугартал буюу нилээн олон удаа нүдээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд “1. Б.Гын биед 2 тохой, баруун шуунд зулгаралт, 2 бугалга, 2 шуу, баруун дал, хэвлий, зүүн өгзөг, 2 тохой, зүүн хөх, зүүн сарвуунд цус хуралт, зулай хуйх, зүүн шанаа, зүүн дал, 2 тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.     

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч А.Днь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Дд нь хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч А.Днь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.      

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ховогт Аын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ