| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2023/0008/Э
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г.Д-ад холбогдох эрүүгийн 2240000000083 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Г. Д-. /регистрийн дугаар:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн зүүн талд Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Б-ийн цээж рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг А72 маркийн гар утсыг дээрэмдэн авч Ж.Бт 1375000 /нэг сая гурван зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т нь тийм 13 Promax гэдэг утастай байгаагүй. Би өөрөө 11 Promax утас авчхаад илүү Самсунг маркийн утсаа Т надаас ахаа утас байхгүй, энийгээ өгчих гэж гуйгаад байхад нь өгсөн. Тэр утастайгаа явж байсан, яг адилхан хар хавтастай. Б утас унахыг ч мэдэхээргүй аймаар согтуу байсан. Маш их хэмжээний согтуу хөл дээрээ тогтож чадахгүй л явж байсан юм. Би ямар ч байсан утсыг халааснаас нь аваагүй, би цээжин дээр нь дэвсээгүй, би тэр хүнд нэг ч гар хүрээгүй. Т тэр хоёр ноцолдоод Бийг ойчуулсан. Тэгээд Т нүүр рүү нь өшиглөөгүй. Т нүүр рүү нь цохисон. Би Төөс чиний утас мөн үү гэхэд биш ахаа, би маргааш наадахыг чинь хот руу аваачиж заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь болъё. Би камерт нь авч байгаа харагдсан. Тийм учраас би өөрөө хэрэгт орно. Маргааш утсыг нь буцаагаад өгье гэж хэлсэн. Би ашиг сонирхлын үүдэлтэй авсан бол гаргаж өгөхгүй. Би хүний утастай андуурч авсан. Би 43 дугаар байранд С гэдэг айлд хоноогүй. Бид хоёр 41 дүгээр байрны хамгийн хойд талын орцонд уулзчихаад салсан. Намайг гэрт харьчхаад байхад шөнө залгаад ахаа ууж байна, хүрээд ир гэсэн. Би унтаж байсан. Би маргааш нь Бор-Өндөр сумаас явах ажилтай байсан. Тэгээд аавд хэлсэн. Би өчигдөр хүний утсыг андуураад авсан байна. Та ирэхээр нь өгчих гэж хэлсэн. Би Од чат бичиж үлдээсэн. Ах нь андуураад авсан байна лээ. Гэрт аавд утсыг чинь үлдээсэн шүү, очиж аваарай гэж хэлсэн. Тийн утастай андуураад тэр утсыг аваад явчихсан. Би хохирогч Ж.Б-ийн цээжин дээр дэвсээгүй. Биед нь ч хүрээгүй. Э.Т Ж.Б хоёр л хоорондоо зодолдоод байсан. Би газар унасан байсан утсыг нь авсан нь үнэн. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2240000000083 дугаартай хэргээс улсын яллагч:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21, 23-26 хуудас/
-Хохирогч Ж.Бийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз А.Ж-ын хамт Хэнтий аймгийн Бэрх тосгоноос тээвэр хийж Бор-Өндөр суманд 14 цагийн үед ирсэн. Бор-Өндөр суманд ирээд ачаагаа буулгаж тээврийн хэрэгслээ найзынхаа хашаанд тавьчихаад А.Ж-ын цагдаагийн хэлтсийн урд талын ногоон байранд байх гэрт нь орж "Eden" нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тэр архиа уугаад дуустал 22 цаг өнгөрөөд дэлгүүр хаачихсан байхаар нь баарнуудаар явж пиво ууя гээд хоёулаа гарсан. Гараад Гуатээг баар ороод "Eden" нэртэй 0.75 литрийн архи аваад уугаад сууж байсан Гуатээг хаалаа гээд хаахаар нь архиа тэнд нь орхиод гарсан. Тэндээс гараад Дэлгэрнуур хаагаагүй бол оръё гээд очсон хаачихсан байхаар нь буцаад цагдаагийн урд талын байрлуу явсан. Цагдаагийн урд талын ногоон байрлуу явж байх үед баруун талд нь байрлах "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд “Гуатээг" бааранд байсан хар пальтотой, саарал дугуй малгайтай залуу зогсож байсан. Тэр залуугийн хажуугаар зөрж байсан тэр залуу дуудаад гал байна уу гэж асуухаар нь гал гаргаад өгсөн. Бид хоёрыг та нар хаанахын залуучууд вэ гээд янз бүрээр хэлээд өдөөд байсан. Тэр залуутай юм яриад зогсож байсан буржгар үстэй, саарал цоохор күртиктэй залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хоёр удаа цохиод авсан. Би газар унасан намайг газар унасан миний нүүр лүү сүүлд гарч ирдэг залуу өшгилсөн. Намайг өшиглөсөн. Би ухаан алдчихсан байсан. Тэгсэн гэнэт хүн цээж рүү өшиглөөд би сэргэсэн сэргээд харсан буржгар үстэй, саарал цоохор күртиктэй залуу нь утсыг нь ав гэж хэлсэн хар пальтотой, саарал дугуй малгайтай залуу миний күртикний баруун талын халаасанд байсан "Samsung-A72" маркийн гар утсыг аваад урагшаа гүйгээд явчихсан. Утасны гэрэн дотор Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх цуг байсан. Би утас аваад явахыг нь хараад араас нь босох гэсэн босож чадахгүй байсан. Манай найз А.Ж- ирээд түшиж босгоод А.Ж-ын гэрт орсон. Маргааш нь бүтэн өдөржингөө бие өвдөж хэвтсэн. Тэр хоёр залуу 1996-1997 оны залуучууд. Хар пальтотой дугуй малгайтай залууг нь Г.Д-, буржгар үстэй, саарал цоохор куртиктэй залууг нь Э.Т гэдэг залуу байсан. Би сүүлд нь хүмүүсээс асуусан хэлж өгсөн. Би А-72 маркын гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэцэг төвөөс 1.480.000 төгрөгөөр худалдаж авсан. Жолооны үнэмлэх, хаан банкны виза карт хоёрыг үнэлгээ хийлгэхгүй. Би өөрийн А-72 маркийн гар утас, жолооны үнэмлэх, хаан банкны виза картыг Г.Д-ын гэрээс очиж авсан. Г.Д- өөрийнхөө хүүхдэд орхичихсон байсан. Миний хамрын самсаа цөмөрсөн, нүдний ухархай гэмтсэн, тархи доргисон, доод уруул гурван удаа язарсан, 4 шүдний паалан дотор талдаа хугарсан. Энэ гэмтлүүдийг бүгдийг нь Э.Т учруулсан. Г.Д- миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгж өшиглөж байж би сэргэсэн. Тэр өшиглөснөөс болж надад гэмтэл учраагүй. Би тэр хоёрын биед халдаагүй. Намайг үгийн зөрүүгүй хоёр удаа цохих үед нь газар унаад нэмээд өшиглөхөөр нь ухаан алдсан. Цээж рүүгээ өшиглүүлээд сэрсэн утас аваад зугтаачихсан. Тэр хоёр нилээн согтолттой байсан. Би гомдолтой байна. Миний биед халдсанаас болоод маш их гэмтэл учирсан, эрүүл мэндээрээ хохироод байна. Дээрэмдүүлсэн утас, виза карт, жолооны үнэмлэхээ буцааж авсан. Одоо эмчилгээ хийлгэх мөнгийг нэхэмжилнэ. Би эмчилгээ хийлгээд дууссаны дараа баримтыг нь гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/
-Гэрч А.Ж-ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз Ж.Б 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байранд манай гэрт ирсэн. Найз ирээд бид хоёр "Eden" нэртэй 0.5 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад ахиад архи авч уух гэсэн дэлгүүр хаачихсан байхаар нь баарнуудаар явж пиво ууя гээд цуг гарсан. Гэрээс гараад Гуатээг баар орж "Eden" нэртэй 0.75 литрийн архи аваад уугаад сууж байтал Гуатээг хаалаа гэхээр нь тэндээ архиа орхиод гарсан. Гуатээг бааранд архи уугаад сууж байх үед Г.Д- манай ширээн дээр ирж суугаад байхаар нь ах нь чамтай суумааргүй байна, ахын дүү явж ширээн дээрээ суу гэж хэлсэн өөдөөс намайг ширээн дээрээсээ хөөлөө, намайг Бор-Өндөрт мэдэх үү гэхээр нь ах нь чамайг мэднээ гээд ширээ лүү нь явуулсан. Гуатээгээс гараад Дэлгэрнуур хаагаагүй бол оръё гээд очсон хаачихсан байхаар нь буцаад манай гэрлүү явсан. Гэрлүү явж байх үед "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд Г.Д- ганцаараа зогсож байсан. Ж.Б бид хоёрыг хажуугаар нь зөрсөн Г.Д- намайг Бор-Өндөрт мэдэх үү гээд бид хоёрт үг хаяад зогсож байсан. Тэгсэн хажуунаас Э.Т гэдэг залуу гүйж гарч ирээд манай найз Ж.Бын нүүрлүү хоёр удаа цохиод унагаасан, Ж.Б газар унаад өгсөн нүүрлүү дахиад өшиглөсөн. Тэгсэн Ж.Б газар эвхрэлдээд унаад өгөхөөр нь би та хоёр хүн алчихлаа шдээ гээд цагдаа руу гүйсэн. Цагдаа гүйж байгаад эргээд харсан Э.Т, Г.Д- нар цаашаа гүйж байхаар нь буцаж гүйж очиод Ж.Быг татаж босгосон. Намайг татаж босгох үед газар хэвтэж байсан газар нь цус гойжчихсон, ам хамарнаас нь цус гарчихсан байсан. Би босгоод гэрлүүгээ аваад орсон. Гэрт оруулах гээд сугадаад гэрлүү явж байсан Ж.Б миний утас байхгүй болчихлоо гэхээр нь чи хаячихсан юм уу би хайя гэсэн үгүй ээ саяны хоёр залуу аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо амарсан. Маргааш нь Г.Д-ын аавтай нь уулзсан Ж.Бын утсыг гаргаж өгсөн. Утсанд нь жолооны үнэмлэх, виза карт нь явж байсан тэрийг нь бүгдийг нь буцааж өгсөн. Ямар учраас халдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Г.Д-тай юм яриад зогсож байсан гэнэт гүйж гарч ирээд л 2 удаа цохиод газар унасан нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Би халдаж байхыг нь хараагүй. Бид хоёр биед нь халдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас//
-Гэрч А.Ж-ын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Ж.Б-ын биед Э.Т халдсан. Г.Д- биед нь халдаагүй. Ж.Бын халааснаас утас нь унаагүй, Ж.Б Э.Т-тэй ноцолдох үйлдэл хийгээгүй, гэнэт гарч ирээд л хоёр цохиод л газар унагаад унасан нүүрлүү нь шууд өшиглөсөн. Тэгэнгүүт нь би Э.Тийг цааш нь түлхээд чи хүн аллаа ш дээ болиоч гээд цагдаа руу гүйсэн. Би тэрийг мэдэхгүй байна. Өшиглүүлээд цагдаа руу гүйх үед Ж.Б газар хэвтчихсэн, хажууд нь Г.Д-, Э.Т нар хараад байж байсан. Намайг цагдаа руу гүйгээд цагдаагийн үүдэнд бараг ирж байх үед тэр хоёр МСҮТ чиглээд гүйгээд явчихаар нь цагдаад хэлэхгүй буцаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/
-Гэрч Г.Д-ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би ... тоотод ээж, аавын хамт амьдардаг. Би Э.Тийн хамт 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой Гуатээг баар орсон. Би Гуатээг баар ороод 2-3 шилтэй пиво уусан. Надтай цуг явж байсан Э.Т хажуу талын ширээний хүмүүстэй нийлээд хэд хэдэн удаа татаж байх шиг байсан. Намайг Гуатээг дотор сууж байх үед Ж.Б гэдэг ах намайг хүнтэй андуураад байгаа юм уу, яагаад байгаан мэдэгдэхгүй агсраад цамцаар маань боох гээд байсан. Би та зүгээр бай гээд болиулсан. Гуатээг бааранд байх хугацаанд хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Тэгээд тэндээс салаад Э.Т бид хоёр гараад явсан. Гуатээгээс гараад цагдаагийн урд талын ногоон байран дээр ирж Э.Т тамхи авах гээд дотогшоо орсон. Би Хүслэн дэлгүүрийн үүдэнд ганцаараа тамхи татаад зогсож байхад Дэлгэрнуураас Гуатээг бааран дотор надад томроод байсан Ж.Б ах, цуг явж байсан ахтайгаа хоёулаа хамт над дээр ирсэн. Над дээр ирэхээр нь би Ж.Б их согтсон байна шүү гэсэн цуг явж байсан ах нь харин тиймээ нилээн согтсон байна гэж хэлсэн. Тэгсэн Ж.Б намайг барьж аваад намайг боох гээд намайг мэдэх үү, ална шүү бацаан минь гэж хэлсэн. Бид хоёрын голоор цуг явж байсан ах нь орж салгасан. Тэр үед Э.Т ирээд юу болж байнаа гэсэн Ж.Б шууд төмсөгрүү нь өшиглөсөн Э.Т яая гээд нүүрлүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаад хамт газар унасан. Цуг явж байсан ах нь голоор нь орж салгасан. Э.Т босоод ирсэн Ж.Б босч ирээгүй газар хэвтэж байсан. Э.Т, Ж.Б хоёр зууралдсан газар гар утас унасан байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгээд Э.Т бид хоёр цагдаагийн урд талын ногоон байрны урдуур гараад 41 дүгээр байрны хамгийн хойд талын орцны үүдэнд очиж тамхи татчихаад гэр гэрлүүгээ явсан. Би 41 дүгээр байрны гадна байх үедээ газраас авсан утсаа Э.Төөс энэ чиний утас мөн үү гэж асуусан бишээ миний утас надад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Бын утас юм байна гэж мэдсэн. Би маргааш нь Улаанбаатар явах байсан болохоор гэртээ утсыг нь орхиод явсан. Би орой болчихсон байсан болохоор гэрлүүгээ орсон. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн үүдэнд 2021 оны 12 дугаар сарын 12-ны 00 цаг өнгөрч байхад болсон. Би уг гэмтлийг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна. Би Ж.Б-ын биед халдаагүй. Би тухайн үед нүүрийг нь анзаараагүй. Э.Т-ийг эхлээд төмсөг рүү нь өшиглөсөн. Тэгсний дараа Э.Т яая гээд нүүр лүү нь цохьсон. Нүүр лүү нь хэд цохьсон гэдгийг мэдэхгүй байна. Унасан хойно нь өшиглөөгүй. Би тэр хүн рүү унасан хойно нь нэг ч удаа ойртож очоогүй. Э.Т утсыг нь ав гэж хэлээгүй. Би халааснаас нь утсыг нь аваагүй. Ж.Б, Э.Т хоёр анх ноцолдсон газар уначихсан байхаар нь би Э.Тийн утас байна гэж бодоод авсан. Э.Т энэ хүний утас шиг хар хавтастай утастай байсан. Нилээн орой болчихсон байсан болохоор тэр хүн тэр газраа байхгүй байх гэж бодоод буцаж очоогүй. Намайг таньсан байх, маргааш нь ирээд гэрээс авчих байх гэж бодоод гэртээ орхиод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/
-Гэрч Э.Т-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байх үед Г.Д- намайг утсаар дуудаад Гуатээг бааранд байна ирээд авчих гэхээр нь би ганцаараа очсон. Би очиод Гуатээг баарнаас "Chingiss" нэртэй 0.5 литрийн нэг шил архи авсан. Би Гуатээг бааранд нэг хундага архи уугаад, хоёр 0.5 литрийн пиво уусан. Намайг ширээн дээрээ сууж байх үед Чингүүнээ ах намайг дуудаад ширээн дээрээ суулгаад танилц ахын дүү ахтай нь хамт тээвэрт явдаг залуучууд байгаа юм гэж хэлсэн. Ширээнд нь 5 залуу сууж байсан. Тэр дунд Ж.Б байсан. Тэд нартай танилцах үед тэр хүмүүс нилээн согтолттой байсан. Тэр ах нар надад ах нар нь хүмүүстэй муудаж магадгүй ах нарыгаа харж байгаарай гэж хэлж байсан. Тэгээд Чингүүнээ ах харьлаа гээд яваад өгсөн. Г.Д- бид хоёр цуг байж байгаад Туатээг" хаах дөхөж байхаар нь урд талын хаалгаар нь гарсан. Бид хоёрыг гарах үед Ж.Б, өөр нэг махлаг ах хоёр өөр хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Г.Д- бид хоёр Туатээг" баарнаас гараад цагдаагийн урд талын байрлуу явсан. Цагдаагийн урд талын байрлуу би ганцаараа ороод 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 хайрцаг тамхитай аваад гараад ирсэн Г.Д- "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тухайн үед Г.Д-ыг Ж.Б ах заамдчихсан зогсож байсан. Би очоод салгах гээд ахаа болио юу болсон юм гэсэн салахгүй, Г.Д-ыг боогоод байхаар нь боль гээд гараараа цээжрүү нь түлхсэн Ж.Б миний эмзэг эрхтэнрүү өшиглөхөөр нь би Ж.Бын нүүрлүү 2 удаа цохисон. Намайг цохисны дараа Ж.Б газар ойчсон. Тухайн үед Ж.Бтай хамт махлаг ах зогсож байсан. Би цохисон газар унаад өгөхөөр нь Г.Д-тай цагдаагийн урд талын ногоон байрны голоор гараад явсан. Тэндээс яваад 43 дугаар байранд С гэдэг ахын гэр лүү шууд орсон. Тэгээд тэнд унтаж амарсан. С ахын гэрт С ах, Энхтөр, нөгөө хоёр ахын нэрийг нь мэдэхгүй, зүс танина. Г.Д- 43 дугаар байранд С ахын гэрт орсны дараа энэ чиний утас мөн үү гээд Самсунг брэндийн утас гаргаж ирэхээр нь бишээ миний утас куртикны халаасанд байна гэж хэлсэн. Би нүүр лүү нь өшиглөөгүй, хоёр удаа л цохьсон. Намайг өшиглөснөөс болж 7-8 хоног хавдаж улайсан хөдлөхөд хөндүүр болчихсон байсан. Би 12 сарын 15-ны өдөр Дорноговь аймгаас баруун урагшаа 180 км айл баян гэдэг уурхайд ажилтай явчихсан байсан. Ажил дээр байх үед гайгүй болчихоор нь эмнэлэгт үзүүлээгүй. Хэрэг учрал болох үед Ж.Бын хувцас шороо болчихсон байсан. Нилээн ууртай Г.Д-ыг заамдсан басйан. Би Ж.Бын нүүрлүү 2 удаа л цохьсон. Гуатээгийн гадаа залуучуудтай маргалдаад байсан. Тэр залуучуудтай маргалдсан байж болзошгүй гэж бодож байна. Тухайн үед Г.Д- бид хоёртой муудалцсан хоёр залуу их хэмжээний согтолттой байсан. Би соготолт багатай байсан. Цагдаагийн урд талын байрнаас авсан 2 ширхэг пивийг Чингүүнээгийн гэрт авч очоод Г.Д-ыг үлдээгээд гэрлүүгээ харъя гэсэн бодолтой байсан. Тэгээд гараад очих үед Ж.Б гэдэг залуу Г.Д-ыг заамдчихсан. Нөгөө махлаг залуу нь хажууд нь хараад зогсож байсан. Би очоод боль гээд заамдсан гарыг нь салгах гэсэн гараа тавихгүй болохоор нь цээж рүү нь цааш нь түлхсэн. Тэгсэн миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би биеэ хамгаалж Ж.Бын нүүр лүү 2 удаа цохьсон. Би хоёр удаа цохьсон газар унаад өгсөн. Би тэгээд Г.Д-ын хамт явсан. Тухайн үед би iphone-13 promax гэсэн утастай явж байсан. Надад хүн дээрэмдэх, зодъё гэсэн сэдэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/
Хохирогч Ж.Б, гэрч Э.Т нарыг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нүүрэлдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогч Ж.Бын би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз А.Ж-ын хамт цагдаагийн хэлтсийн урд талын ногоон байранд байх гэрт нь орж "Eden" нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Архиа уучихаад гараад Гуатээг баар ороод "Eden" нэртэй 0.75 литрийн архи аваад уугаад сууж байсан Гуатээг хаалаа гараад Дэлгэрнуур хаагаагүй бол оръё гээд явсан. Дэлгэрнуур дээр очсон хаачихсан байхаар нь буцаад цагдаагийн урд талын байрлуу А.Ж-ын гэрлүү явсан. Цагдаагийн урд талын ногоон байрлуу явж байх үед "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд Г.Д- ганцаараа зогсож байсан. Г.Д-ын хажуугаар гарсан гал асуухаар нь гал өгсөн чинь бид хоёрыг хаанахын юун хүмүүс вэ гээд хоорондоо маргалдаад Г.Д-тай заамдалцаад зогсож байсан гэнэт Э.Т гүйж гарч ирээд шууд миний нүүр лүү хоёр удаа цохиод унагасан. Би хоёр цохиулаад өвдгөн дзэрээ сөхрөөд унасан Э.Т миний нүүр лүү ахиад өшиглөсөн. Би өшиглүүлээд ухаан алдчихсан байсан. Би ухаан алдчихсан байхад Г.Д- миний цээж рүү өшиглөөд би ухаан орсон. Би өшиглүүлээд харсан чинь Г.Д- миний хажууд зогсчихсон, миний куртикны баруун талын халаасан байсан "Samsung-A72" маркийн гар утсыг аваад урагшаа гүйгээд явчихсан. Би утас халааснаас авч байгааг хараад хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй, дуу гарахгүй байсан. Утсыг маань авч байх үед Э.Т хажууд байхгүй болчихсон, урагшаа харанхуй руу гүйж байсан. Г.Д- утас аваад Э.Тийн араас гүйсэн. Тэр хоёр яваад өгсний дараа А.Ж- ирээд намайг босгоод гэрлүү аваад орсон. Би ухаан алдаад унах үед А.Ж- хүн алчихлаа ш дээ гээд цагдаа дуудах гээд цагдаа руу гүйсэн байсан. Тэгээд тэр хоёрыг зугтаагаад явчихаар нь намайг буцаж ирж авсан. Би тэгээд тэр орой А.Ж-ын гэрт хоночихоод 12 сарын 12-ны өглөө эмнэлэг орж үзүүлчихээд, хүргэн дүү Од хүнд утсаа дээрэмдүүлчихлээ гээд хүмүүсийг нь хэлсэн чинь Г.Д-ын гэрлүү цуг очъё гээд очсон. О ганцаараа Г.Д-ын гэр лүү ороод утсыг маань аваад гараад ирсэн. Би тэгээд Э.Ттэй Г.Д-ын байрны гадаа уулзаад надад эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, ийм зүйл болсон байна гэсэн чинь Э.Т тэгье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш уулзахгүй болохоор нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Намайг ухаан алдсан байх үед хүн цээж рүү хүчтэй өшиглөсөн. Би тэр доргилтноос нь болоод ухаан орсон. Ухаан ороод харах үед Г.Д- миний хажууд зогсчихсон байсан. Э.Т нь цаана байсан. Миний гар утас унаагүй, утсаа хийсэн байсан халаас маань коноптой байсан болохоор унахааргүй байсан. Би хүнтэй утсаар ярьчихаад конопоор нь дарчихсан байсан, гэрч Э.Тийн: Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой Г.Д-ын хамт Гуатээг баарнаас "Chingiss" нэртэй 0.5 литрийн нэг шил архи авсан. Г.Д- бид хоёр баар хаах гэж байхаар нь Цагдаагийн урд талын байрнаас тамхи авах гээд очсон. Ногоон байрны гадаа очиод би ганцаараа ороод 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 хайрцаг тамхитай аваад гараад ирсэн Г.Д- "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд Ж.Б ахтай заамдалцаад зогсож байсан. Тэр хоёр заамдалцаад зогсож байхаар нь би очиод юу болоод байгаа юм боль гэсэн чинь Ж.Б ах Г.Д-ыг заамдчихаад тавихгүй байхаар нь би цээжрүү нь түлхсэн чинь намайг Ж.Б ах өшиглөсөн. Би өшиглүүлчихээд нүүрлүү нь хоёр удаа цохисон. Би цохисон чинь газар унаад өгсөн. Ж.Б ах газар унаад өгсөн чинь Г.Д- цээжин дээр нь нэг удаа дэвссэн. Г.Д- цээжин дээр нь дэвсэхээр нь би цаашаа харанхуй руу алхаад яваад өгсөн. Тэндээс алхаад 43 дугаар байр ороод С ахын гэрт Г.Д-ын гэрт очсон. С ахын гэрт ороод суусан чинь Г.Д- хар утас гаргаж ирээд би Ж.Б ахын утсыг авчихсан юм гэж хэлсэн. Та яах гэж авч байгаа юм, хүн дээрэмдчиж байгаа юм уу гэсэн чинь юм хэлээгүй. Бид хоёр С ахын дэргэд утсаа ил гаргаж харуулаагүй, нойлд орж байгаад ярьсан юм. Тэгээд нойлоос гараад ахиж утасны тухай яриагүй. Тэр оройдоо Г.Д- бид хоёр С ахын гэрт хоносон. Өглөө нь гэртээ очиод байх үед Мөнхчимэг надруу чи миний ахыг зодчихсон байна, утас нь хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би Г.Д-ад утас нь байгаа гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байх үед О гэрийн хаалга тогшихоор нь би гарч Ж.Б ахтай уулзсан. Ж.Б ахтай уулзсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан байсан. Ж.Б чи ахыгаа ийм болгочихлоо, одоо яах вэ, эмчилгээ хийлгэмээр байна, мөнгө хэрэгтэй гэхээр нь би Улаанбаатар хот орж зээл авч өгье гэж хэлсэн. Улаанбаатар хот орж зээл авах гэсэн чинь зээл бүтэхгүй байсан. Цээжин дээр нь нэг удаа дэвссэн. Тэгээд дэвсэхээр нь би цаашаа эргээд яваад өгсөн. Би lphone-13 про макс гэдэг утастай байсан. Энэ хоёр гар утас хоорондоо өөр утаснууд. Би авч байхыг нь хараагүй. С ахын гэрт очиод байх үед Ж.Б ахын утсыг авчихсан гээд самсунг маркийн гар утас гаргаж ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/
-Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШД-504 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Самсунг А72 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/
-Хохирогчийн фото зураг /хх-ийн 84/
-Яллагдагч Г.Д-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна, би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 115/ зэрэг нотлох баримтуудыг,
Эрүүгийн 2240000000083 дугаартай хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч:
-Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Г.Д-ын найз орж ирээд гар утас үлдээсэн үү гэж хэлээд гар утас аваад явсан. Г.Д- манай найз ирэхээр нь өгөөрэй гээд үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
-Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “...Г.Д- нь одоо 8 настай, 4 дүгээр ангид суралцдаг нэг хүүхэдтэй. Б гэх хүнтэй сууж байгаад салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаартай тодорхойлолт /хх-ийн 122 дугаар хуудас/
-Х овогт Д-ын А-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 123 дугаар хуудас/
-Яллагдагч Г.Д-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна, би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 115/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч Г.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн зүүн талд Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Бийн Самсунг А72 маркийн гар утсыг дээрэмдэн авч, хохирогч Ж.Б-т 1375000 /нэг сая гурван зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21, 23-26 хуудас/
-Хохирогч Ж.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз А.Ж-ын хамт Хэнтий аймгийн Бэрх тосгоноос тээвэр хийж Бор-Өндөр суманд 14 цагийн үед ирсэн. Бор-Өндөр суманд ирээд ачаагаа буулгаж тээврийн хэрэгслээ найзынхаа хашаанд тавьчихаад А.Ж-ын цагдаагийн хэлтсийн урд талын ногоон байранд байх гэрт нь орж "Eden" нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Тэр архиа уугаад дуустал 22 цаг өнгөрөөд дэлгүүр хаачихсан байхаар нь баарнуудаар явж пиво ууя гээд хоёулаа гарсан. Гараад Гуатээг баар ороод "Eden" нэртэй 0.75 литрийн архи аваад уугаад сууж байсан Гуатээг хаалаа гээд хаахаар нь архиа тэнд нь орхиод гарсан. Тэндээс гараад Дэлгэрнуур хаагаагүй бол оръё гээд очсон хаачихсан байхаар нь буцаад цагдаагийн урд талын байрлуу явсан. Цагдаагийн урд талын ногоон байрлуу явж байх үед баруун талд нь байрлах "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд “Гуатээг" бааранд байсан хар пальтотой, саарал дугуй малгайтай залуу зогсож байсан. Тэр залуугийн хажуугаар зөрж байсан тэр залуу дуудаад гал байна уу гэж асуухаар нь гал гаргаад өгсөн. Бид хоёрыг та нар хаанахын залуучууд вэ гээд янз бүрээр хэлээд өдөөд байсан. Тэр залуутай юм яриад зогсож байсан буржгар үстэй, саарал цоохор күртиктэй залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хоёр удаа цохиод авсан. Би газар унасан намайг газар унасан миний нүүр лүү сүүлд гарч ирдэг залуу өшгилсөн. Намайг өшиглөсөн. Би ухаан алдчихсан байсан. Тэгсэн гэнэт хүн цээж рүү өшиглөөд би сэргэсэн сэргээд харсан буржгар үстэй, саарал цоохор күртиктэй залуу нь утсыг нь ав гэж хэлсэн хар пальтотой, саарал дугуй малгайтай залуу миний күртикний баруун талын халаасанд байсан "Samsung-A72" маркийн гар утсыг аваад урагшаа гүйгээд явчихсан. Утасны гэрэн дотор Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх цуг байсан. Би утас аваад явахыг нь хараад араас нь босох гэсэн босож чадахгүй байсан. Манай найз А.Ж- ирээд түшиж босгоод А.Ж-ын гэрт орсон. Маргааш нь бүтэн өдөржингөө бие өвдөж хэвтсэн. Тэр хоёр залуу 1996-1997 оны залуучууд. Хар пальтотой дугуй малгайтай залууг нь Г.Д-, буржгар үстэй, саарал цоохор куртиктэй залууг нь Э.Т гэдэг залуу байсан. Би сүүлд нь хүмүүсээс асуусан хэлж өгсөн. Би А-72 маркын гар утсыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэцэг төвөөс 1.480.000 төгрөгөөр худалдаж авсан. Жолооны үнэмлэх, хаан банкны виза карт хоёрыг үнэлгээ хийлгэхгүй. Би өөрийн А-72 маркийн гар утас, жолооны үнэмлэх, хаан банкны виза картыг Г.Д-ын гэрээс очиж авсан. Г.Д- өөрийнхөө хүүхдэд орхичихсон байсан. Миний хамрын самсаа цөмөрсөн, нүдний ухархай гэмтсэн, тархи доргисон, доод уруул гурван удаа язарсан, 4 шүдний паалан дотор талдаа хугарсан. Энэ гэмтлүүдийг бүгдийг нь Э.Т учруулсан. Г.Д- миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгж өшиглөж байж би сэргэсэн. Тэр өшиглөснөөс болж надад гэмтэл учраагүй. Би тэр хоёрын биед халдаагүй. Намайг үгийн зөрүүгүй хоёр удаа цохих үед нь газар унаад нэмээд өшиглөхөөр нь ухаан алдсан. Цээж рүүгээ өшиглүүлээд сэрсэн утас аваад зугтаачихсан. Тэр хоёр нилээн согтолттой байсан. Би гомдолтой байна. Миний биед халдсанаас болоод маш их гэмтэл учирсан, эрүүл мэндээрээ хохироод байна. Дээрэмдүүлсэн утас, виза карт, жолооны үнэмлэхээ буцааж авсан. Одоо эмчилгээ хийлгэх мөнгийг нэхэмжилнэ. Би эмчилгээ хийлгээд дууссаны дараа баримтыг нь гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/
-Гэрч А.Ж-ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз Ж.Б 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байранд манай гэрт ирсэн. Найз ирээд бид хоёр "Eden" нэртэй 0.5 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад ахиад архи авч уух гэсэн дэлгүүр хаачихсан байхаар нь баарнуудаар явж пиво ууя гээд цуг гарсан. Гэрээс гараад Гуатээг баар орж "Eden" нэртэй 0.75 литрийн архи аваад уугаад сууж байтал Гуатээг хаалаа гэхээр нь тэндээ архиа орхиод гарсан. Гуатээг бааранд архи уугаад сууж байх үед Г.Д- манай ширээн дээр ирж суугаад байхаар нь ах нь чамтай суумааргүй байна, ахын дүү явж ширээн дээрээ суу гэж хэлсэн өөдөөс намайг ширээн дээрээсээ хөөлөө, намайг Бор-Өндөрт мэдэх үү гэхээр нь ах нь чамайг мэднээ гээд ширээ лүү нь явуулсан. Гуатээгээс гараад Дэлгэрнуур хаагаагүй бол оръё гээд очсон хаачихсан байхаар нь буцаад манай гэрлүү явсан. Гэрлүү явж байх үед "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд Г.Д- ганцаараа зогсож байсан. Ж.Б бид хоёрыг хажуугаар нь зөрсөн Г.Д- намайг Бор-Өндөрт мэдэх үү гээд бид хоёрт үг хаяад зогсож байсан. Тэгсэн хажуунаас Э.Т гэдэг залуу гүйж гарч ирээд манай найз Ж.Б-ын нүүрлүү хоёр удаа цохиод унагаасан, Ж.Б газар унаад өгсөн нүүрлүү дахиад өшиглөсөн. Тэгсэн Ж.Б газар эвхрэлдээд унаад өгөхөөр нь би та хоёр хүн алчихлаа шдээ гээд цагдаа руу гүйсэн. Цагдаа гүйж байгаад эргээд харсан Э.Т, Г.Д- нар цаашаа гүйж байхаар нь буцаж гүйж очиод Ж.Быг татаж босгосон. Намайг татаж босгох үед газар хэвтэж байсан газар нь цус гойжчихсон, ам хамарнаас нь цус гарчихсан байсан. Би босгоод гэрлүүгээ аваад орсон. Гэрт оруулах гээд сугадаад гэрлүү явж байсан Ж.Б миний утас байхгүй болчихлоо гэхээр нь чи хаячихсан юм уу би хайя гэсэн үгүй ээ саяны хоёр залуу аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо амарсан. Маргааш нь Г.Д-ын аавтай нь уулзсан Ж.Бын утсыг гаргаж өгсөн. Утсанд нь жолооны үнэмлэх, виза карт нь явж байсан тэрийг нь бүгдийг нь буцааж өгсөн. Ямар учраас халдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Г.Д-тай юм яриад зогсож байсан гэнэт гүйж гарч ирээд л 2 удаа цохиод газар унасан нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Би халдаж байхыг нь хараагүй. Бид хоёр биед нь халдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
-Гэрч А.Ж-ын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Ж.Б-ын биед Э.Т халдсан. Г.Д- биед нь халдаагүй. Ж.Бын халааснаас утас нь унаагүй, Ж.Б Э.Т-тэй ноцолдох үйлдэл хийгээгүй, гэнэт гарч ирээд л хоёр цохиод л газар унагаад унасан нүүрлүү нь шууд өшиглөсөн. Тэгэнгүүт нь би Э.Тийг цааш нь түлхээд чи хүн аллаа ш дээ болиоч гээд цагдаа руу гүйсэн. Би тэрийг мэдэхгүй байна. Өшиглүүлээд цагдаа руу гүйх үед Ж.Б газар хэвтчихсэн, хажууд нь Г.Д-, Э.Т нар хараад байж байсан. Намайг цагдаа руу гүйгээд цагдаагийн үүдэнд бараг ирж байх үед тэр хоёр МСҮТ чиглээд гүйгээд явчихаар нь цагдаад хэлэхгүй буцаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/
-Гэрч Э.Т-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байх үед Г.Д- намайг утсаар дуудаад Гуатээг бааранд байна ирээд авчих гэхээр нь би ганцаараа очсон. Би очиод Гуатээг баарнаас "Chingiss" нэртэй 0.5 литрийн нэг шил архи авсан. Би Гуатээг бааранд нэг хундага архи уугаад, хоёр 0.5 литрийн пиво уусан. Намайг ширээн дээрээ сууж байх үед Чингүүнээ ах намайг дуудаад ширээн дээрээ суулгаад танилц ахын дүү ахтай нь хамт тээвэрт явдаг залуучууд байгаа юм гэж хэлсэн. Ширээнд нь 5 залуу сууж байсан. Тэр дунд Ж.Б байсан. Тэд нартай танилцах үед тэр хүмүүс нилээн согтолттой байсан. Тэр ах нар надад ах нар нь хүмүүстэй муудаж магадгүй ах нарыгаа харж байгаарай гэж хэлж байсан. Тэгээд Чингүүнээ ах харьлаа гээд яваад өгсөн. Г.Д- бид хоёр цуг байж байгаад Гуатээг" хаах дөхөж байхаар нь урд талын хаалгаар нь гарсан. Бид хоёрыг гарах үед Ж.Б, өөр нэг махлаг ах хоёр өөр хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Г.Д- бид хоёр Туатээг" баарнаас гараад цагдаагийн урд талын байрлуу явсан. Цагдаагийн урд талын байрлуу би ганцаараа ороод 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 хайрцаг тамхитай аваад гараад ирсэн Г.Д- "Хүслэн" дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тухайн үед Г.Д-ыг Ж.Б ах заамдчихсан зогсож байсан. Би очоод салгах гээд ахаа болио юу болсон юм гэсэн салахгүй, Г.Д-ыг боогоод байхаар нь боль гээд гараараа цээжрүү нь түлхсэн Ж.Б миний эмзэг эрхтэнрүү өшиглөхөөр нь би Ж.Б-ын нүүрлүү 2 удаа цохисон. Намайг цохисны дараа Ж.Б газар ойчсон. Тухайн үед Ж.Б-тай хамт махлаг ах зогсож байсан. Би цохисон газар унаад өгөхөөр нь Г.Д-тай цагдаагийн урд талын ногоон байрны голоор гараад явсан. Тэндээс яваад 43 дугаар байранд С гэдэг ахын гэр лүү шууд орсон. Тэгээд тэнд унтаж амарсан. С ахын гэрт С ах, Энхтөр, нөгөө хоёр ахын нэрийг нь мэдэхгүй, зүс танина. Г.Д- 43 дугаар байранд С ахын гэрт орсны дараа энэ чиний утас мөн үү гээд Самсунг брэндийн утас гаргаж ирэхээр нь бишээ миний утас куртикны халаасанд байна гэж хэлсэн. Би нүүр лүү нь өшиглөөгүй, хоёр удаа л цохьсон. Намайг өшиглөснөөс болж 7-8 хоног хавдаж улайсан хөдлөхөд хөндүүр болчихсон байсан. Би 12 сарын 15-ны өдөр Дорноговь аймгаас баруун урагшаа 180 км айл баян гэдэг уурхайд ажилтай явчихсан байсан. Ажил дээр байх үед гайгүй болчихоор нь эмнэлэгт үзүүлээгүй. Хэрэг учрал болох үед Ж.Б-ын хувцас шороо болчихсон байсан. Нилээн ууртай Г.Д-ыг заамдсан басйан. Би Ж.Б-ын нүүрлүү 2 удаа л цохьсон. Гуатээгийн гадаа залуучуудтай маргалдаад байсан. Тэр залуучуудтай маргалдсан байж болзошгүй гэж бодож байна. Тухайн үед Г.Д- бид хоёртой муудалцсан хоёр залуу их хэмжээний согтолттой байсан. Би соготолт багатай байсан. Цагдаагийн урд талын байрнаас авсан 2 ширхэг пивийг Чингүүнээгийн гэрт авч очоод Г.Д-ыг үлдээгээд гэрлүүгээ харъя гэсэн бодолтой байсан. Тэгээд гараад очих үед Ж.Б гэдэг залуу Г.Д-ыг заамдчихсан. Нөгөө махлаг залуу нь хажууд нь хараад зогсож байсан. Би очоод боль гээд заамдсан гарыг нь салгах гэсэн гараа тавихгүй болохоор нь цээж рүү нь цааш нь түлхсэн. Тэгсэн миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би биеэ хамгаалж Ж.Бын нүүр лүү 2 удаа цохьсон. Би хоёр удаа цохьсон газар унаад өгсөн. Би тэгээд Г.Д-ын хамт явсан. Тухайн үед би iphone-13 promax гэсэн утастай явж байсан. Надад хүн дээрэмдэх, зодъё гэсэн сэдэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/
-Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШД-504 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Самсунг А72 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/
-Яллагдагч Г.Д-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна, би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/
-Шүүгдэгч Г.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т нь тийм 13 Promax гэдэг утастай байгаагүй. Би өөрөө 11 Promax утас авчхаад илүү Самсунг маркийн утсаа Т надаас ахаа утас байхгүй, энийгээ өгчих гэж гуйгаад байхад нь өгсөн. Тэр утастайгаа явж байсан, яг адилхан хар хавтастай. Б утас унахыг ч мэдэхээргүй аймаар согтуу байсан. Маш их хэмжээний согтуу хөл дээрээ тогтож чадахгүй л явж байсан юм. Би ямар ч байсан утсыг халааснаас нь аваагүй, би цээжин дээр нь дэвсээгүй, би тэр хүнд нэг ч гар хүрээгүй. Т тэр хоёр ноцолдоод Бийг ойчуулсан. Тэгээд Т нүүр рүү нь өшиглөөгүй. Т нүүр рүү нь цохисон. Би Төөс чиний утас мөн үү гэхэд биш ахаа, би маргааш наадахыг чинь хот руу аваачиж заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь болъё. Би камерт нь авч байгаа харагдсан. Тийм учраас би өөрөө хэрэгт орно. Маргааш утсыг нь буцаагаад өгье гэж хэлсэн. Би ашиг сонирхлын үүдэлтэй авсан бол гаргаж өгөхгүй. Би хүний утастай андуурч авсан. Би 43 дугаар байранд С гэдэг айлд хоноогүй. Бид хоёр 41 дүгээр байрны хамгийн хойд талын орцонд уулзчихаад салсан. Намайг гэрт харьчхаад байхад шөнө залгаад ахаа ууж байна, хүрээд ир гэсэн. Би унтаж байсан. Би маргааш нь Бор-Өндөр сумаас явах ажилтай байсан. Тэгээд аавд хэлсэн. Би өчигдөр хүний утсыг андуураад авсан байна. Та ирэхээр нь өгчих гэж хэлсэн. Би Од чат бичиж үлдээсэн. Ах нь андуураад авсан байна лээ. Гэрт аавд утсыг чинь үлдээсэн шүү, очиж аваарай гэж хэлсэн. Тийн утастай андуураад тэр утсыг аваад явчихсан юм.
Би хохирогч Ж.Батухуягийн цээжин дээр дэвсээгүй. Биед нь ч хүрээгүй. Э.Т Ж.Б хоёр л хоорондоо зодолдоод байсан. Би газар унасан байсан утсыг нь авсан нь үнэн. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримт болох мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б-ийн /хх-ийн 29-30/, гэрч А.Ж-ын /хх-ийн 33-34, 47-48/, гэрч Э.Тийн /хх-ийн 42-45/ өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Г.Д- нь хохирогч Ж.Бийн цээж рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг А72 маркийн гар утас дээрэмдсэн болох нь тогтоогдохгүй байна.
Хохирогч Ж.Бийн биед учирсан гэмтэл нь Ө.Т-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж байгаа эрүүгийн хэрэгт хамааралтай болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийг тусгаарлах тухай мөрдөгчийн санал, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэргийн тусгаарлах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д- нь хохирогчийн цээж рүү өшиглөж хүч хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Хүч хэрэглэсэн гэдэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, зодсон үйлдэл байх бөгөөд мөн түүнтэй төстэй биеийн хүч хэрэглэсэн бусад үйлдэл гэж ойлгоно.
Энэ нь хүч хэрэглэн бие махбодид нь халдахаас гадна айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөл, үйлдлийн алинаар ч илэрч болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.
Хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Хууль бусаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Хүслэн дэлгүүрийн зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Б-ийн Самсунг А72 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Г.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Д- нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч Г.Д- нь хохирогчид хүч хэрэглэж гар утас дээрэмдээгүй, уг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Д-аас гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн байна.
Хавтаст хэргийн 54-57 дугаар талд авагдсан хохирогч Ж.Б, гэрч Э.Т нарын нүүрэлдүүлэн байцаасан бөгөөд уг мэдүүлгийг нотлох өөр нотлох баримт уг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.
Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б, гэрч А.Ж-, Э.Т нараас мэдүүлэг авахад шүүгдэгч Г.Д- нь хохирогч Ж.Бийн цээж рүү өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгөөгүй, хохирогч Ж.Бийн биед учирсан гэмтэл нь Э.Тийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тогтоогдож байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Г.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-т 1.375.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Д- нь хохирогч Ж.Бт гар утсыг буцааж өгсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Д- нь гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлоо төлсөн. Бага насны хүүхдийн хамт амьдардаг. Түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч Г.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Мөн шүүгдэгч Г.Д- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүхээс Г.Д-ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 2 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч Г.Д-ад нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ын оршин суудаг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид анхааруулав.
Шүүгдэгч Г.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Харуул тайж овогт Гийн Д-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Харуул тайж овогт Гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Г.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Д-ад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
7.Шүүгдэгч Г.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ