Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Э.*******

Шүүгдэгч Ц.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2*******3000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* баг ******* 201 тоотод оршин суух хаягтай,  урьд ******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгийн торгох ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх ******* овогт ын ******* /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгаж байсан аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч Б.ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж албаны хувцсыг нь урах, нүүрэн тус газар нь мөргөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б.од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад түүнийг цагдаагийн албан хаагч Э., Б. нар саатуулан цагдаагийн газарт хүргэхээр явах замд хүүхдүүд мотоцикл жолоодсон байдалтай байсан. Б. хүүхдүүдийг шалгахаар машинаас буухад Ц.******* түүний араас машинаас буусан ба Б. түүнийг машиндаа буцаад суу гэсэн шаардлагыг тавихад тэрээр түүний энэ шаардлагыг эсэргүүцэж Б.ыг заамдаж аван нүүрэн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь  хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ц.******* тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж биед нь хүч хэрэглэн халдсан талаар шууд тусган  мэдүүлсэн хохирогч Б.ын “...2023 оны 06 дугаар сарын 04-ний ... орой 21 цаг өнгөрч байх үед ******* аймгийн ******* сум багийн нутаг дэвсгэрт хяналт хийж үүрэг гүйцэтгэн ажиллаж, байгаад ахлагч Э. УАВ улсын дугаартай цагаан өнгийн Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодчихсон, жолооч нь хажууд нь суучихсан ирсэн. Тухайн үед юу болсон талаар ахлагч Э.эс асуух үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тэгэхээр нь аваад ирлээ, машинтай явж байх үед хаалга онгойлгох гээд байна гэж хэлсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч Ц.******* нь машинаас буугаад ирсэн. Ахлагч жолоочийн суудал дээр сууж байсан. Би тухайн үед Ц.******* гэгчийг машинд нь суулгах гэтэл суухгүй, тавьсан шаардлага биелүүлэхгүй 10-20 минут гаран хугацаанд надтай маргалдаад, зогсоод байсан. Тэгсэн миний хантаазнаас зуураад урчихсан. Тэгээд Ц.******* гэгчийг машинд нь суулгаад хөдөлсөн. Тухайн үед ахлагч Э. тээврийн хэрэгслийг нь жолоодоод, би хойд талын суудал дээр Ц.*******ы хамт сууж явсан. Тэгээд шинэ ноос хөдлөөд, тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу, хүргэхээр явж байх үед ны автобусны 1 дүгээр буудлын хойд талын гудамжны үзүүрт мотоцикл унасан хүүхдүүд зогсож байсан. Би тухайн хүүхдүүдийг шалгахаар машинаас түрүүлээд, буусан миний араас Ц.******* гэгч бууж ирсэн. Тухайн үед би ******* гэгчийг цаашаа суу гэж шаардлага тавьсан. Тэгсэн ******* нь тавьсан шаардлага биелүүлэхгүй, намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Ц.******* гэгчийг түлхээд гарыг нь тавиулсан. Тэгсэн намайг заамдаж аваад миний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн, тухайн үед ахлагч Э. салгаад машинд суулгаад цагдаа дээр ирсэн...” гэсэн  мэдүүлгээр,

Ц.******* Б.ын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэнийг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ийн “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хуваарь томилгооны дагуу Б.ын хамт оройн нэмэгдлээр үүрэг гүйцэтгэн ажилласан. Орой 21 цаг өнгөрч байх үед ******* аймгийн ******* сум багийн нутаг дэвсгэрт хяналт хийж үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад УАВ улсын дугаартай цагаан өнгийн Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед жолооч болох Ц.******* гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгээд тухайн жолоочийг тээврийн хэрэгслээс нь буулгаад, би өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодохоор, жолоочийн суудал дээр суучихсан байсан. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц.******* гэгчийг Б. өөрийнх нь тээврийн хэрэгслийн хойд талын суудалд суулгаад, хөдөлсөн. Ц.******* гэгчийг машинд суулгах гэж байх үед цагдаа зохицуулагч Б.ын хантаазыг Ц.******* нь татаад урчихсан. ноос хөдлөөд тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу явж байх үед ны автобусны 1 дүгээр буудлын хойд талын гудамжны үзүүрт мотоцикл унасан хүүхдүүд зогсож байсан. Тухайн хүүхдүүдийг шалгахаар зогсоод Б. машинаас буух үед Ц.******* нь Б.ын араас дагаад хамт буусан. Тухайн үед Б. ******* гэгчийг цаашаа суу гэж шаардлага тавьсан. Тэгээд Б. ******* нар заамдалцаад авсан. Тэгсэн Ц.******* гэгч нь Б.ыг заамдаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа мөргөчихсөн. Тэгэхээр нь тэр хоёрыг би салгаад, машинд нь суулгаад хөдөлсөн. Цагдаа руу ирж байх замд Ц.******* нь машиныхаа хаалга, цонхыг гараараа цохиод мөн Б.ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаа дээр ирээд, тухайн тээврийн хэрэгслийг саатуулж, жолоочийн согтолтын зэргийг шалгасан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 000000228 дугаартай “...Иргэн Б.ын биед: дээд уруулыг дотор талд зулгаралт гэмтэл учирсан байна. Б.ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Б.ын биед үүссэн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлгийн агуулга болон өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн  бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан “ хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч хуулиар тусгайлан эрх олгосон этгээд байгаль хамгаалагчийг  ойлгоно” гэж заасан цагдаагийн албан хаагч нь хууль сахиулагчид хамаарч байна.

Б. тухайн үед албан үүргээ биелүүлж байсан нь ******* аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүлд ажиллах албан хаагчдын томилгоо”-гоор тогтоогджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Цагдаагийн албаны тухай хууль болон, Эрүүгийн хуульд нийгэмд дэг журам тогтоох, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчийн  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхийг  хориглосон ба хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж эсэргүүцэх нь хууль бус шинжтэй  болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарласан боловч хууль сахиулагчийг зориуд хүч  хэрэглэн эсэргүүцсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих зодох заамдах, хоолой боох зэрэг аливаа хэлбэрээр биед нь халдаж байгаа үйлдэл юм.

Шүүгдэгч Ц.******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан заамдаж цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.           

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох  ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн. Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж  шүүгдэгчид  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж  шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ц.*******д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ