Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс: 157/2023/0009

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Н.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт А.А-д холбогдох эрүүгийн 2240000000071 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, ял үндэс халх, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй О овогт А.А (регистрийн дугаар ...)

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 07 дугаар сарын эхээр “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглаж, Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн нутаг “Овоон булга”-ийн урд талд бэлчээрт байсан М.С-н хоёр тугалтай үнээ 2, бяруу 2 нийт 6 үхрийг, мөн Н.Г-ийн нэг тугалтай үнээ буюу нийт 2 үхрийг тус тус хулгайлж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, мал хулгайлсан гэмт хэргийг шунахай зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч М.С, Н.Г- нар нь манайхаас баруун тийш 10-аад км газар нутагладаг. Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 5 жил болоод ирсэн байсан. М.С эгч хүнээс 50 тугалтай үнээ худалдаж авсан байсан юм билээ, тэр им тамгыг нь мэдэхгүй байсан. Би Ч-аас хоёр жилийн өмнө 1.500.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, энэ хавар 500.000 төгрөг нэмж авсан. 3.000.000 төгрөгний өрөнд 3 тугалтай үнээ өгнө гэж байсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирлоо төлсөн байгаа” гэв.

 

Хоёр: Эрүүгийн  2240000000071 дугаартай хэргээс улсын яллагч:

-Хохирогч М.С-н 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Сангийн далай гэх газарт оршин суудаг юм. Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны үеэр өөрийн үхэр сүргээс хоёр тооны тугалтай үхэр, хоёр тооны бяруу алдаад тэр хавиар хайсан боловч олоогүй юм. Харин дараа нь манай хөдөө гэрээс баруун хойш 8 км хэртэй газарт байдаг Б гэх айлд манай алдсан хоёр тооны тугалтай үхэр байсан. Тэгээд энэ манай үхэр байна гэхэд Б би энэ үхрийг аймгийн төвөөс зүүн хойш А гэх айлаас ченж Ц гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд энэ манай үхэр гэж Цтой утсаар ярихад наад үхрийг чинь би танай сумын иргэн Г.Ч-аас худалдаж авсан үхэр байгаа юм. Тэгээд манай үхэр алдагдах үеэр манай нутгийн иргэн Ням-очир овогтой Г- гэх хүн нэг тугалтай үхэр алдсан байсан. Тэгээд манай энэ хоёр тугалтай үхэр олдсон тэр айлын малыг очиж үз гэж хэлээд Г-ийг аймгийн төвд байхад нь цааш нь явуулсан юм. Тэгээд Г- очиж үзээд манай тугалтай үхэр танай хоёр бяруу зүсээрээ байж байна гэж хэлсэн. Манай хадам дүү Ш Ч-тай утсаар ярьж хулгай хийсэн малаа авчирч өг гэж хэлсэн чинь би очиж уулзъя гэж хэлээд дараа нь манай гэрт А-ы хамтаар Ч- ирээд уулзаад уучлалт гуйгаад би өөрийн биеэр танай хоёр бярууг авчирч өгнө гэж Ч- хэлээд явсан хэд хоногийн дараа А- нэг танихгүй залуутай ирж Г-ийн нэг тугалтай үхэр манай хоёр бярууг буулгаад явсан. Дараа нь би энэ хавиар хайсан бензин тосны мөнгөө авмаар байна гэхэд надад 700.000 төгрөг өгсөн юм. Би үхрээ хайж хориод хоног явсан. Тэгэхдээ би машинтай явсан болохоор ингэж авсан юм. Шар амтай халтар үнээ улаан охин тугалтай, мухар хүрэн үнээ улаан охин тугалтай, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан охин бяруу гэх бүгд зөв талын чих улаан шар ээмэгтэй зөв талын эвэр ногоон будагтай буруу талын эвэр улаан шар будагтай байгаа юм. Манай алга болсон үхрийг Ч-, А- нар хулгайлсан байсан. Над дээр хоёулаа уучлалт гуйгаад явсан болохоор тухайн үед би цагдаагийн байгууллагад хэлээгүй байсан. Харин одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Манай гэр бүлийн хүн нас бараад 1 жил болох гэж байна, манай хүнийг амьд сэрүүн байсан бол эд нар манай гэрээс ингэж хулгай хийж чадахгүй байсан. Харин намайг элэг барьж байгаа юм шиг хулгай хийж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас)

-Хохирогч Н.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 2, 3-ны үед өөрийн улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, зүүн чих нь шоргоолжин имтэй үхэр, цагдар халзан үнээ, цавдар халзан тугалтай үнээгээ алга болсныг мэдээд ойр хавиар хайгаад явж байхад манай саахалт айлын хүн болох С "Хол худаг гэх газар танай үнээтэй цуг алга болсон, манай үхэр зарагдаад ирсэн байна. Ц, А гэх хүмүүс зарсан байна гэж хэлэхээр нь Бүдээгийн А гэх айлд очоод үзэхэд миний алдагдсан улаан халзан тугалтай үнээ тэдний үхэр дунд бэлчиж байсан юм. Тэгээд мөн байхаар нь би А.А руу залгаад манай алдагдсан үхэр энэ Бүдээгийн Агийнд байна, чамайг авч ирсэн гэж байна гэхэд танай үхэр байсан юм уу, мэдсэнгүй гээд тасалсан юм. Тэгээд хэд хоногийн дараа намайг эзгүй байхад Ч , А хоёр манайд улаан халзан тугалтай үнээг маань буулгачихаад явчихсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр авч ирж өгсөн гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас)

-Гэрч Д.Э-ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Ч- гэх хүнээс 3 тугалтай үнээ авах байсан. Тэгээд Ч- над руу залгаж үнээгээ ав гэхээр нь би Галшар сумын иргэн Б гэх хүнд тухайн үхрийг зарсан байсан болохоор нөгөө үхрээ ав гэсэн. Б аймгийн төвөөс хойш Тахилгат гэх Гүн нуурын хажууд очиж нэг айлаас 3 тугалтай үнээ авсан. Тэгээд 2-3 хоногийн дараа манай ойролцоо байдаг айлын хүн ирээд манай үнээ байна гэж хэлээд 2 тугалтай үнээг нь аваад явсан байсан. Тэгээд над руу тугалтай үнээ авсан хүн над руу хэд хоногийн дараа яриад энэ үхрийг хэнээс авсан бэ гэхэд нь би Ч- гэх хүнээс авсан гэж хэлсэн. Тэгээд Бд Ч- сүүлд энэ хоёр тугалтай үхрийн оронд дахин гэрээсээ тугалтай үхэр өгсөн гэсэн. Би Ч-д 2022 оны 01 сард надаас 3,500,000 төгрөг аваад өгөхгүй байж байгаад надад 3 тугалтай үнээ өгсөн юм. Ч- 2022 оны 01 дүгээр сард надаас 3.500.000 төгрөг аваад өгөхгүй байж байгаад надад 3 тугалтай үхэр өгсөн” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)

-Гэрч Г.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 08 сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Гантогоо гэх хүнээс 11 тооны тугалтай үнээ авахаар болоод 100 тооны хургатай төлгөнд нь өгсөн. Тэгсэн Гантогоо 3 тооны үхрийг нь Хэнтий аймгийн Ченж Ц ахаас аваарай утсаар холбогдож 09 сарын 11-ний өдөр манай хажуу айлын Ариунтөгс бид 2 өөрийнхөө Портер-2 98-28 ХЭҮ улсын дугаартай машинаар Тахилгат гэх газраас А гэх айлаас үхрээ авахаар очиход А-ын дүү нь нөхөр 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд гэрийн гаднаас ирээд 3 үхрээ ачаад Галшар сумын Оч 2-р багийн Суудал гэх газар гэртээ авчраад тугалыг нь хашсан байсан. Тэгтэл 09 сарын 12-ны өдөр манай сумын 3-р багийн С эгч ирээд 2 үхэр нь манай үхэр байнаа үхрээ авлаа чи хэнээс авсан хаанаас авсан бэ гэж асуухаар нь Ц ахаас авсан худалдаж авсан гээд зааж өгч явуулсан. Со эгч 2 үхрийг нь аваад явсан. Одоо нэг үхэр нь манайд байгаа. Цгоос авсан 3 үхэр 3-лаа адилхан зөв тал нь тайрсан халтар, мухар хүрэн, хүрэн халзан үхэр байсан гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)

-Гэрч Г.Ч-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 байна уу 07 дугаар сарын эхээр байна уу би мэдэхгүй Хэнтий аймгийн Галшар сумын иргэн Агаас авлагатай байсан. Тэгээд юмаа авья гэж хэд хэдэн удаа нэхсэн. Тэгтэл нэг орой над руу утсаар яриад ирж үхрээ аваа би үхрийг чинь өгье, Галшар сумын нутаг Баянбадрал багийн Овоон булаг гэх газарт хүрээд ир гэсэн. Тэгээд би тэр оройдоо өөрийн эзэмшлийн Портер-2 маркийн 33-87 УАЕ дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Б гэх хүнийг гуйгаад цугтаа гараад явж байхад замд мотоциклтой А ганцаараа тосож аваад намайг дагуулж баруун урагшаа чигтээ яваад малын хашаан дээр очсон. Тэр хашааны хойд талд нь айл байгаа юм уу гэмээр хоёр айл харагдаж байсан. Тэр хашаан дотор хашаатай З тугалтай үнээ 2 бяруу байсан. Тэрийг миний машинд ачиж өгөөд цугтаа аймгийн төвд ирсэн юм. Намайг аймагт орж ирэхэд барагцаагаар 05-06 цагийн орчим ирээд аймгийн төвөөс хойш 30 км хэртэй газарт Бүрд гэх газарт А гэх айлд очиж үхрээ буулгаж үлдээгээд Ц гэх хүн ирж авна өгөөрэй гэж би өөрөө хэлээд бид нар аймгийн төвд ирсэн юм. А нь надаас баг сагаар бэлэн мөнгө төгрөг тоглоомны 3-4 үхэр өгөх зэргээр надад өртэй байсан. Бэлэн 500.000 төгрөг өгсөн мөн нэг тугалтай бяруутай үхэр авахаа мэдэж байгаа юм. Намайг 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр байх баруун аймагт явж байхад Ц гэх хүн над руу залгаж ямар үхэр хаанаас өгсөн юм эзэн нь гарч ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би С гэх хүний хадам дүү Штай утсаар ярьхад Ш нь яагаад чи манай үхрийг өгөв гэхэд нь би хүнээс авсан би тэр хүнээ дагуулаад очно гэж хэлээд би өөр юм хэлээгүй. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Аг дагуулж хөдөө гэрт нь очиж Со эгчтэй уулзаж би энэ үхрийг мэдэхгүй А надад өгсөн гэж хэлээд Аг уулзуулсан. Тэгээд буцаад аймагт ирсэн. А, Со нарыг хоорондоо юу ярьсанг мэдэхгүй гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас)

-Гэрч Ж.Б-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймагт гэртээ байхад манай хамаатан Ч- орж ирээд хоёулаа хөдөө айл руу яваад хэдэн үхэр ачаад ирье гэсэн юм. Тухайн өдөр яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар би санахгүй байна. Би 07 сарын сүүлээр байх гэж санаж байна. Бид хоёр тэгээд аймгаас урагшаа 60-70 орчим км явж байхад зам дээр мотоциклтой нэг залуу хүлээж байсан. Тэгээд бид хоёрыг дагуулаад гэртээ ирсэн. Гэрээр нь ч ороогүй шууд хашаа руу нь очиход тугалтай 3 үнээ, 2 бяруу хашаатай байсан. Тэр залуугийн нэрийг асуухад А гэдэг гэсэн. Бид 3 тэр 8 тооны үхрийг ачиж дуусаад тэгэхэд А гэх залуу хамт явна гээд бид хэд хамт аймаг орсон. Аймгаар дамжаад шууд хойшоо 40-50 км яваад А гэх айлд очоод 8 тооны үхрээ буулгаад гэрээр нь орж цай уусан. Би цай уучаад гараад тамхи татаж байхад араас Ч-, А хоёр гарч ирээд явах уу гэсэн. Тэгээд л бид 3 аймагт орж ирээд намайг буулгаад тэр хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ШД-335 дугаартай дүгнэлтэд “...6 тооны үхэр 5.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 42-44 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-391 дугаартай дүгнэлтэд “...Даюун маркийн мотоцикль 450.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас)

-Иргэний нэхэмжлэгч П.Т 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд гэртээ бараа цуглуулаад явж байхад Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн А.А-тэй таарсан. А.А- тухайн үед надад “Би хувиараа мөнгө зээлүүлдэг хүнд мотоциклио 700.000 төгрөгөнд барьцаанд тавьчихсан юм. Тэрний хугацаа дуусах гээд байна. Мөнгө өгсөн хүн маань нэг хоног хэтэрвэл шууд зарна гээд байна. Би мөнгөгүй байгаад байна. Чи мөнгөтэй бол худалдаад авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье би мөнгийг нь өгөөд авчихъя гээд А.А-тэй Хийдийн сууринд нэг айлд очиж мотоциклиийг нь харсан боломжийн байхаар нь тэр хүнтэй нь уулзаад хүүтэйгээ 800.000 төгрөг болсон байхаар нь 800.000 төгрөгийг нь өгөөд мотоциклийг нь авсан. Тэгсэн А.А- мотоциклио 800.000 төгрөгөнд зармааргүй байна гэхээр нь би 400.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд миний бие А-гийн мотоциклийг өөрийнхөө машин дээр ачаад аваад явсан. Би мотоцикл худалдан авсан 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас)

-Гэрч Д.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай тэр хавьд Т  гэдэг хүн байхгүй. Намайг манай нутгийн хүмүүс Ума гэж дууддаг. Бүтэн нэрийг мэдэхгүй болохоор Т  гээд буруу хэлчихсэн юм шиг байна. 2022 оны 07 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн төв дээр байсан. Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Баянбадрал багийн нутаг Зүүн Адаг гэдэг газар хавар байдаг болохоор 07 сарын үед хүнгүй байсан” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ШД-336 дугаартай дүгнэлтэд “...үнээ 1.500.000 төгрөг, тугал 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас)

-Гэрч Б.А-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын эхээр байх Г.Ч- нь цагаан өнгийн портер маркийн машинтай танихгүй 2 залуутай гуравуулаа манай гэрт 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхдээ 3 тугалтай үнээ 2 тооны бяруутай ирсэн. Тэгээд манай гэрт хоол цай идээд явахдаа манай үхэрт 3 тугалтай үнээ 2 тооны бяруугаа үлдээгээд хэд хоногоос хүн ирж авна гэхээр нь би зөвшөөрч үхэртээ байлгаж байсан. Тэгээд Ч над руу залгаад наад 3 тугалтай үнээг хүнд зарчихсан. Хэд хоногоос хүн очиж авна шүү гэсэн. Би нэг үнээ нь давгүй сүүтэй үнээ байна. Энэ үнээг өгөөд оронд нь нэг тугалтай үнээ ав гэхэд тэгээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 182-184-р хуудас)

Шүүгдэгч А.А-гийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3387УАЕ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Бтэй хамт явж байсан. Тэр хоёрыг тосч уулзаад үхрээ ав, гээд дагуулаад гэрээс зүүн хойд талд байх "Хөх овооны энгэр" гэх газар байх Т-ын хаваржаан дээр хашчихсан байсан 3 тугалтай үнээ, 2 бяруун дээр очсон. Хашаан дээр очих үед харанхуй болчихсон байсан. Хашаанд байсан үхэрнүүдийг Ч-, Б бид гурав ачаад Хэнтий аймгийн төв рүү шууд хөдөлсөн. Би мотоциклио тэр хашаан дээр орхиод явсан. Чигээрээ Хэнтий аймгийн төв ороод Ч-ын Өлзийтийн байранд байх гэрт нь очиод үхэрнүүдээ хашаатай нь хоносон. Болд- Эрдэнэ өөрийнхөө гэрт очиж унтаад би Ч-тай хамт гэрт нь хоносон. Гэрт нь хоноод өглөө 08-09 цагийн үед Б, Ч- бид гурав Хэнтий аймгийн Хэрлэн сумаас зүүн хойшоо 40-50 орчим км яваад А гэдэг залуугийн гэрт очсон. Тэдний гэрт очиод Ч- уулзаад хүн ирж авна гээд 3 тугалтай үнээ, 2 бярууг буулгаад үхэрт нь буулгаад орхисон. Тэнд буулгаад Хэнтий аймгийн төв дээр ирсэн. Би замын унаагаар Галшар сум орох унаанд суугаад зам дээр буугаад гэр рүүгээ алхаад очсон. Тэрнээс хойш 20 гаран хоногийн дараа Ч- миний 98334415 дугаарын утас руу өөрийнхөө 88069819 дугаарын утаснаас залгаад надад өгсөн үхэрнүүд чинь С эгчийн үхэр байсан байна, очиж учраа ол гэж хэлсэн. Тэрнээс хойш Ч- гэрт ирэхээр нь хамт С эгчийн гэрт очиж уулзсан. С эгч дээр очоод уучлалт гуйхад бүгдээрээ байгаа бол тэр хойно байгаа миний хоёр бярууг, Г-ийн хоёр үхэртзй хамт авч ирж өг гэж хэлсэн. Тэгээд ч ирж өгье гээд явсан. С эгчийн гэрээс гараад Ч-ын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум орсон. Ч- намайг аймгийн төв дээр орхиод үхрээ хүргэж өгөөрэй гэж хэлээд өөрөө хөдөө гэр рүүгээ явсан. Би тэгээд дүүгийн нөхөр Т-тай уулзаад машиныг нь гуйж аваад анх тавьсан А гэх айл дээрээсээ 2 бяруу, улаан халзан тугалтай үнээтэй нь ачаад С эгчийн гэрт хүргэж өгсөн. Би тэр үед Баянхутаг сумын Баагий гэдэг залуутай явсан. Гэрт нь хүргэж өгчихөөд шууд Ч-ын гэр рүү явсан. Ч-ын гэрт очиход хайсан бензин тосных нь мөнгийг өг гэж хэлээд надад 7 тооны хонь өгөхөөр нь би Хэрлэн суманд авч очиж зараад 930.000 төгрөг болохоор нь Баагийд 30.000 төгрөгийг нь өгөөд өөрөө 200.000 төгрөгийг нь аваад М.С эгчид 700.000 төгрөгийг нь шилжүүлсэн. ...Би анх мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа буруу зөрүү мэдүүлэг өгсөн байна. Би өрөндөө өгч байгаа юм гэж хэлсэн. Би утсаар ярихдаа үхрээ ирж ав хэлсэн ирээд ачиж байх үедээ өрөндөө өгч байгаа юм шүү гэж хэлсэнгэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 83-87-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 07 дугаар сарын эхээр “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглаж, Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн нутаг “Овоон булга”-ийн урд талд бэлчээрт байсан хохирогч М.С-н хоёр тугалтай үнээ 2, бяруу 2 нийт 6 тооны үхрийг, мөн хохирогч Н.Г-ийн нэг тугалтай үнээ буюу нийт 2 үхрийг тус тус хулгайлж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, мал хулгайлсан гэмт хэргийг шунахай зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч М.С-н 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Сангийн далай гэх газарт оршин суудаг юм. Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны үеэр өөрийн үхэр сүргээс хоёр тооны тугалтай үхэр, хоёр тооны бяруу алдаад тэр хавиар хайсан боловч олоогүй юм. Харин дараа нь манай хөдөө гэрээс баруун хойш 8 км хэртэй газарт байдаг Б гэх айлд манай алдсан хоёр тооны тугалтай үхэр байсан. Тэгээд энэ манай үхэр байна гэхэд Б би энэ үхрийг аймгийн төвөөс зүүн хойш А гэх айлаас ченж Ц гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд энэ манай үхэр гэж Цтой утсаар ярихад наад үхрийг чинь би танай сумын иргэн Г.Ч-аас худалдаж авсан үхэр байгаа юм. Тэгээд манай үхэр алдагдах үеэр манай нутгийн иргэн Ням-очир овогтой Г- гэх хүн нэг тугалтай үхэр алдсан байсан. Тэгээд манай энэ хоёр тугалтай үхэр олдсон тэр айлын малыг очиж үз гэж хэлээд Г-ийг аймгийн төвд байхад нь цааш нь явуулсан юм. Тэгээд Г- очиж үзээд манай тугалтай үхэр танай хоёр бяруу зүсээрээ байж байна гэж хэлсэн. Манай хадам дүү Ш Ч-тай утсаар ярьж хулгай хийсэн малаа авчирч өг гэж хэлсэн чинь би очиж уулзъя гэж хэлээд дараа нь манай гэрт А-ы хамтаар Ч- ирээд уулзаад уучлалт гуйгаад би өөрийн биеэр танай хоёр бярууг авчирч өгнө гэж Ч- хэлээд явсан хэд хоногийн дараа А- нэг танихгүй залуутай ирж Г-ийн нэг тугалтай үхэр манай хоёр бярууг буулгаад явсан. Дараа нь би энэ хавиар хайсан бензин тосны мөнгөө авмаар байна гэхэд надад 700.000 төгрөг өгсөн юм. Би үхрээ хайж хориод хоног явсан. Тэгэхдээ би машинтай явсан болохоор ингэж авсан юм. Шар амтай халтар үнээ улаан охин тугалтай, мухар хүрэн үнээ улаан охин тугалтай, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан охин бяруу гэх бүгд зөв талын чих улаан шар ээмэгтэй зөв талын эвэр ногоон будагтай буруу талын эвэр улаан шар будагтай байгаа юм. Манай алга болсон үхрийг Ч-, А- нар хулгайлсан байсан. Над дээр хоёулаа уучлалт гуйгаад явсан болохоор тухайн үед би цагдаагийн байгууллагад хэлээгүй байсан. Харин одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Манай гэр бүлийн хүн нас бараад 1 жил болох гэж байна, манай хүнийг амьд сэрүүн байсан бол эд нар манай гэрээс ингэж хулгай хийж чадахгүй байсан. Харин намайг элэг барьж байгаа юм шиг хулгай хийж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас)

-Хохирогч Н.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 2, 3-ны үед өөрийн улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, зүүн чих нь шоргоолжин имтэй үхэр, цагдар халзан үнээ, цавдар халзан тугалтай үнээгээ алга болсныг мэдээд ойр хавиар хайгаад явж байхад манай саахалт айлын хүн болох С "Хол худаг гэх газар танай үнээтэй цуг алга болсон, манай үхэр зарагдаад ирсэн байна. Ц, А гэх хүмүүс зарсан байна гэж хэлэхээр нь Б-ийн А гэх айлд очоод үзэхэд миний алдагдсан улаан халзан тугалтай үнээ тэдний үхэр дунд бэлчиж байсан юм. Тэгээд мөн байхаар нь би А-гийн А руу залгаад манай алдагдсан үхэр энэ Б-ийн А-гийнд байна, чамайг авч ирсэн гэж байна гэхэд танай үхэр байсан юм уу, мэдсэнгүй гээд тасалсан юм. Тэгээд хэд хоногийн дараа намайг эзгүй байхад Ч, А хоёр манайд улаан халзан тугалтай үнээг маань буулгачихаад явчихсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр авч ирж өгсөн гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас)

-Гэрч Д.Эын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Ч- гэх хүнээс 3 тугалтай үнээ авах байсан. Тэгээд Ч- над руу залгаж үнээгээ ав гэхээр нь би Галшар сумын иргэн Б гэх хүнд тухайн үхрийг зарсан байсан болохоор нөгөө үхрээ ав гэсэн. Б аймгийн төвөөс хойш Тахилгат гэх Гүн нуурын хажууд очиж нэг айлаас 3 тугалтай үнээ авсан. Тэгээд 2-3 хоногийн дараа манай ойролцоо байдаг айлын хүн ирээд манай үнээ байна гэж хэлээд 2 тугалтай үнээг нь аваад явсан байсан. Тэгээд над руу тугалтай үнээ авсан хүн над руу хэд хоногийн дараа яриад энэ үхрийг хэнээс авсан бэ гэхэд нь би Ч- гэх хүнээс авсан гэж хэлсэн. Тэгээд Бд Ч- сүүлд энэ хоёр тугалтай үхрийн оронд дахин гэрээсээ тугалтай үхэр өгсөн гэсэн. Би Ч-д 2022 оны 01 сард надаас 3,500,000 төгрөг аваад өгөхгүй байж байгаад надад 3 тугалтай үнээ өгсөн юм. Ч- 2022 оны 01 дүгээр сард надаас 3.500.000 төгрөг аваад өгөхгүй байж байгаад надад 3 тугалтай үхэр өгсөн” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)

-Гэрч Г.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 08 сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Гантогоо гэх хүнээс 11 тооны тугалтай үнээ авахаар болоод 100 тооны хургатай төлгөнд нь өгсөн. Тэгсэн Г 3 тооны үхрийг нь Хэнтий аймгийн Ченж Ц ахаас аваарай утсаар холбогдож 09 сарын 11-ний өдөр манай хажуу айлын Ариунтөгс бид 2 өөрийнхөө Портер-2 98-28 ХЭҮ улсын дугаартай машинаар Тахилгат гэх газраас А гэх айлаас үхрээ авахаар очиход А-ын дүү нь нөхөр 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд гэрийн гаднаас ирээд 3 үхрээ ачаад Галшар сумын Оч 2-р багийн Суудал гэх газар гэртээ авчраад тугалыг нь хашсан байсан. Тэгтэл 09 сарын 12-ны өдөр манай сумын 3-р багийн С эгч ирээд 2 үхэр нь манай үхэр байнаа үхрээ авлаа чи хэнээс авсан хаанаас авсан бэ гэж асуухаар нь Ц ахаас авсан худалдаж авсан гээд зааж өгч явуулсан. Со эгч 2 үхрийг нь аваад явсан. Одоо нэг үхэр нь манайд байгаа. Цгоос авсан 3 үхэр 3-лаа адилхан зөв тал нь тайрсан халтар, мухар хүрэн, хүрэн халзан үхэр байсан гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)

-Гэрч Г.Ч-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 байна уу 07 дугаар сарын эхээр байна уу би мэдэхгүй Хэнтий аймгийн Галшар сумын иргэн Агаас авлагатай байсан. Тэгээд юмаа авья гэж хэд хэдэн удаа нэхсэн. Тэгтэл нэг орой над руу утсаар яриад ирж үхрээ аваа би үхрийг чинь өгье, Галшар сумын нутаг Баянбадрал багийн Овоон булаг гэх газарт хүрээд ир гэсэн. Тэгээд би тэр оройдоо өөрийн эзэмшлийн Портер-2 маркийн 33-87 УАЕ дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Б гэх хүнийг гуйгаад цугтаа гараад явж байхад замд мотоциклтой А ганцаараа тосож аваад намайг дагуулж баруун урагшаа чигтээ яваад малын хашаан дээр очсон. Тэр хашааны хойд талд нь айл байгаа юм уу гэмээр хоёр айл харагдаж байсан. Тэр хашаан дотор хашаатай З тугалтай үнээ 2 бяруу байсан. Тэрийг миний машинд ачиж өгөөд цугтаа аймгийн төвд ирсэн юм. Намайг аймагт орж ирэхэд барагцаагаар 05-06 цагийн орчим ирээд аймгийн төвөөс хойш 30 км хэртэй газарт Бүрд гэх газарт А гэх айлд очиж үхрээ буулгаж үлдээгээд Ц гэх хүн ирж авна өгөөрэй гэж би өөрөө хэлээд бид нар аймгийн төвд ирсэн юм. А нь надаас баг сагаар бэлэн мөнгө төгрөг тоглоомны 3-4 үхэр өгөх зэргээр надад өртэй байсан. Бэлэн 500.000 төгрөг өгсөн мөн нэг тугалтай бяруутай үхэр авахаа мэдэж байгаа юм. Намайг 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр байх баруун аймагт явж байхад Ц гэх хүн над руу залгаж ямар үхэр хаанаас өгсөн юм эзэн нь гарч ирээд байна гэж хэлсэн. Тэгээд би С гэх хүний хадам дүү Штай утсаар ярьхад Ш нь яагаад чи манай үхрийг өгөв гэхэд нь би хүнээс авсан би тэр хүнээ дагуулаад очно гэж хэлээд би өөр юм хэлээгүй. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Аг дагуулж хөдөө гэрт нь очиж Со эгчтэй уулзаж би энэ үхрийг мэдэхгүй А надад өгсөн гэж хэлээд Аг уулзуулсан. Тэгээд буцаад аймагт ирсэн. А, Со нарыг хоорондоо юу ярьсанг мэдэхгүй гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас)

-Гэрч Ж.Б-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймагт гэртээ байхад манай хамаатан Ч- орж ирээд хоёулаа хөдөө айл руу яваад хэдэн үхэр ачаад ирье гэсэн юм. Тухайн өдөр яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар би санахгүй байна. Би 07 сарын сүүлээр байх гэж санаж байна. Бид хоёр тэгээд аймгаас урагшаа 60-70 орчим км явж байхад зам дээр мотоциклтой нэг залуу хүлээж байсан. Тэгээд бид хоёрыг дагуулаад гэртээ ирсэн. Гэрээр нь ч ороогүй шууд хашаа руу нь очиход тугалтай 3 үнээ, 2 бяруу хашаатай байсан. Тэр залуугийн нэрийг асуухад А гэдэг гэсэн. Бид 3 тэр 8 тооны үхрийг ачиж дуусаад тэгэхэд А гэх залуу хамт явна гээд бид хэд хамт аймаг орсон. Аймгаар дамжаад шууд хойшоо 40-50 км яваад А гэх айлд очоод 8 тооны үхрээ буулгаад гэрээр нь орж цай уусан. Би цай уучаад гараад тамхи татаж байхад араас Ч-, А хоёр гарч ирээд явах уу гэсэн. Тэгээд л бид 3 аймагт орж ирээд намайг буулгаад тэр хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ШД-335 дугаартай дүгнэлтэд “...6 тооны үхэр 5.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 42-44 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-391 дугаартай дүгнэлтэд “...Даюун маркийн мотоцикль 450.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас)

-Иргэний нэхэмжлэгч П.Т 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд гэртээ бараа цуглуулаад явж байхад Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн А.А-тэй таарсан. А.А- тухайн үед надад “Би хувиараа мөнгө зээлүүлдэг хүнд мотоциклио 700.000 төгрөгөнд барьцаанд тавьчихсан юм. Тэрний хугацаа дуусах гээд байна. Мөнгө өгсөн хүн маань нэг хоног хэтэрвэл шууд зарна гээд байна. Би мөнгөгүй байгаад байна. Чи мөнгөтэй бол худалдаад авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье би мөнгийг нь өгөөд авчихъя гээд А.А-тэй Хийдийн сууринд нэг айлд очиж мотоциклиийг нь харсан боломжийн байхаар нь тэр хүнтэй нь уулзаад хүүтэйгээ 800.000 төгрөг болсон байхаар нь 800.000 төгрөгийг нь өгөөд мотоциклийг нь авсан. Тэгсэн А.А- мотоциклио 800.000 төгрөгөнд зармааргүй байна гэхээр нь би 400.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд миний бие А-гийн мотоциклийг өөрийнхөө машин дээр ачаад аваад явсан. Би мотоцикл худалдан авсан 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас)

-Гэрч Д.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай тэр хавьд Т гэдэг хүн байхгүй. Намайг манай нутгийн хүмүүс Ума гэж дууддаг. Бүтэн нэрийг мэдэхгүй болохоор Т гээд буруу хэлчихсэн юм шиг байна. 2022 оны 07 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн төв дээр байсан. Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Баянбадрал багийн нутаг Зүүн Адаг гэдэг газар хавар байдаг болохоор 07 сарын үед хүнгүй байсан” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас)

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ШД-336 дугаартай дүгнэлтэд “...үнээ 1.500.000 төгрөг, тугал 350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас)

-Гэрч Б.А-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын эхээр байх Г.Ч- нь цагаан өнгийн портер маркийн машинтай танихгүй 2 залуутай гуравуулаа манай гэрт 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхдээ 3 тугалтай үнээ 2 тооны бяруутай ирсэн. Тэгээд манай гэрт хоол цай идээд явахдаа манай үхэрт 3 тугалтай үнээ 2 тооны бяруугаа үлдээгээд хэд хоногоос хүн ирж авна гэхээр нь би зөвшөөрч үхэртээ байлгаж байсан. Тэгээд Ч над руу залгаад наад 3 тугалтай үнээг хүнд зарчихсан. Хэд хоногоос хүн очиж авна шүү гэсэн. Би нэг үнээ нь давгүй сүүтэй үнээ байна. Энэ үнээг өгөөд оронд нь нэг тугалтай үнээ ав гэхэд тэгээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 182-184-р хуудас)

-Шүүгдэгч А.А-гийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3387УАЕ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Бтэй хамт явж байсан. Тэр хоёрыг тосч уулзаад үхрээ ав, гээд дагуулаад гэрээс зүүн хойд талд байх "Хөх овооны энгэр" гэх газар байх Т-ын хаваржаан дээр хашчихсан байсан 3 тугалтай үнээ, 2 бяруун дээр очсон. Хашаан дээр очих үед харанхуй болчихсон байсан. Хашаанд байсан үхэрнүүдийг Ч-, Б бид гурав ачаад Хэнтий аймгийн төв рүү шууд хөдөлсөн. Би мотоциклио тэр хашаан дээр орхиод явсан. Чигээрээ Хэнтий аймгийн төв ороод Ч-ын Өлзийтийн байранд байх гэрт нь очиод үхэрнүүдээ хашаатай нь хоносон. Болд- Эрдэнэ өөрийнхөө гэрт очиж унтаад би Ч-тай хамт гэрт нь хоносон. Гэрт нь хоноод өглөө 08-09 цагийн үед Б, Ч- бид гурав Хэнтий аймгийн Хэрлэн сумаас зүүн хойшоо 40-50 орчим км яваад А гэдэг залуугийн гэрт очсон. Тэдний гэрт очиод Ч- уулзаад хүн ирж авна гээд 3 тугалтай үнээ, 2 бярууг буулгаад үхэрт нь буулгаад орхисон. Тэнд буулгаад Хэнтий аймгийн төв дээр ирсэн. Би замын унаагаар Галшар сум орох унаанд суугаад зам дээр буугаад гэр рүүгээ алхаад очсон. Тэрнээс хойш 20 гаран хоногийн дараа Ч- миний 98334415 дугаарын утас руу өөрийнхөө 88069819 дугаарын утаснаас залгаад надад өгсөн үхэрнүүд чинь С эгчийн үхэр байсан байна, очиж учраа ол гэж хэлсэн. Тэрнээс хойш Ч- гэрт ирэхээр нь хамт С эгчийн гэрт очиж уулзсан. С эгч дээр очоод уучлалт гуйхад бүгдээрээ байгаа бол тэр хойно байгаа миний хоёр бярууг, Г-ийн хоёр үхэртзй хамт авч ирж өг гэж хэлсэн. Тэгээд ч ирж өгье гээд явсан. С эгчийн гэрээс гараад Ч-ын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум орсон. Ч- намайг аймгийн төв дээр орхиод үхрээ хүргэж өгөөрэй гэж хэлээд өөрөө хөдөө гэр рүүгээ явсан. Би тэгээд дүүгийн нөхөр Тамирбаатартай уулзаад машиныг нь гуйж аваад анх тавьсан А гэх айл дээрээсээ 2 бяруу, улаан халзан тугалтай үнээтэй нь ачаад С эгчийн гэрт хүргэж өгсөн. Би тэр үед Баянхутаг сумын Баагий гэдэг залуутай явсан. Гэрт нь хүргэж өгчихөөд шууд Ч-ын гэр рүү явсан. Ч-ын гэрт очиход хайсан бензин тосных нь мөнгийг өг гэж хэлээд надад 7 тооны хонь өгөхөөр нь би Хэрлэн суманд авч очиж зараад 930.000 төгрөг болохоор нь Баагийд 30.000 төгрөгийг нь өгөөд өөрөө 200.000 төгрөгийг нь аваад М.С эгчид 700.000 төгрөгийг нь шилжүүлсэн. ...Би анх мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа буруу зөрүү мэдүүлэг өгсөн байна. Би өрөндөө өгч байгаа юм гэж хэлсэн. Би утсаар ярихдаа үхрээ ирж ав хэлсэн ирээд ачиж байх үедээ өрөндөө өгч байгаа юм шүү гэж хэлсэнгэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 83-87-р хуудас)

-Гэрч Г.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би А.А-г таньдаг. Өр авлагын асуудал байгаа. Би мал малладаг. Би хувьдаа 1500 орчим малтай. А.А-тэй холын хамаатан. Энэ хүнийг ямар малтай гэдгийг сайн мэдэхгүй. Олон малтай айлын хүүхэд байсан. Ойр дотно байгаагүй. А.А- надаас  мөнгө авсан байсан. 3 сая орчим төгрөг байсан. Үхэр өгнө гэж байсан. Тэгээд яваад очсон. Мөрийтэй тоглоом тоглодог. Тугалтай үхэр авах ёстой байсан. Би 8 үхэр авсан. 4 бярууны мөнгө авсан.  Хааяа утсаар залгахаар утсаа авдаггүй. Юмаа авмаар байна гэхэд үхэр өгнө гэсэн. Тэгээд машинтай очоод үхэр авсан. Хулгайн мал гэж мэдээгүй. Архангай аймагт явж байхад утсаар яриад хүний үхэр байна гэж хэлсэн. Би Агаас өрөндөө үхэр авсан гэж хэлсэн. Ижил буруу мал алга болох гээд байсан тул өөрийнхөө малд тавиагүй. Тэгээд өөр айлд түр тавьсан байсан. Хохирогч машины бензины мөнгө нэхээд байна гэж А- хэлсэн. А-гээс нэхэмжлээд байх зүйл байхгүй. Би хулгайн үхэр гэж мэдээгүй” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч А.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын эхээр “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглаж, Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн нутаг “Овоон булга”-ийн урд талд бэлчээрт байсан М.Солонгийн хоёр тугалтай үнээ 2, бяруу 2 нийт 6 үхрийг, мөн Н.Г-ийн нэг тугалтай үнээ буюу нийт 2 үхрийг тус тус хулгайлж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч А.А-гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт: -Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А- нь 3 тугал, 3 үнээ, 2 бяруу нийт 8 тооны бод мал болох үхэр хулгайлсан байх тул түүнийн бусдын олон тооны мал хулгайлсан гэж хэргийг зүйлчлэх үндэслэлтэй.

Мөн бусдын олон тооны мал хулгайлахдаа тээврийн хэрэгсэл болох иргэний нэхэмжлэгч П.Тын өмчлөлийн улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.А-г шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлж хохирогч М.Сд 5.400.000 төгрөгийн, хохирогч Н.Г-эд 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал буюу 8 тооны үхэр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч А.А- нь хохирогч М.Сд 1.600.000 төгрөгний үнэлгээтэй мухар улаан үнээ 1, 1.500.000 төгрөгний үнэлгээтэй шар амтай халтар үнээ 1, 800.000 төгрөгний үнэлгээтэй бидэртэй хүрэн охин бяруу 1, 800.000 төгрөгний үнэлгээтэй улаан халзан охин бяруу 1, 350.000 төгрөгний үнэлгээтэй улаан охин тугал 2 тооны нийт 6 тооны үхэр хулгайлж 5.400.000 төгрөгний хохирол,

мөн шүүгдэгч А.А- нь хохирогч Н.Г-ийн 1.500.000 төгрөгний үнэлгээтэй үнээ 1, 350.000 төгрөгний үнэлгээтэй тугал 1 тооны нийт 2 тооны үхэр хулгайлж 1.850.000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч А.А- нь нийт 8 тооны үхэр буюу 7.250.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.С нь 6 тооны үхрээ, хохирогч Н.Г- 2 тооны үхрээ буцааж авсан, хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч А.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч нарт үхрийг нь буцаагаад өгсөн” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Шүүгдэгч А.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль нь иргэний нэхэмжлэгч П.Тын өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч П.Т нь “өөрийн өмчлөлийн улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийн үнэ 1.200.000 төгрөгийг гаргуулна” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх боловч шүүхээс иргэний нэхэмжлэгч П.Т-ын өмчлөлийн шүүгдэгч А.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг иргэний нэхэмжлэгч П.Т-т буцаан олгохоор шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэгчид шүүгдэгч нь төлөх төлбөргүй байна.

Иймд шүүгдэгч А.А- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.А- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 239 дүгээр хуудас)

Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байна гэж тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Дээрх нөхцөл байдал болон А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валушн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-391 дугаартай дүгнэлтэд “...Даюун маркийн мотоцикль 450.000 төгрөг”-өөр үнэлэгдсэн байна. (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас)

Шүүгдэгч А.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, иргэний нэхэмжлэгч П.Тын өмчлөлийн улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг иргэний нэхэмжлэгч П.Тт буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 450.000 төгрөгийг шүүгдэгч А.А-гээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч А.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 2239000000285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

 

            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч О овогт А.А-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.Шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч П.Т-ын өмчлөлийн улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклийг иргэний нэхэмжлэгч П.Т-т буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч А.А-гээс гаргуулж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ