| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Хохирогч Ж.*******, М.*******
Гэрч М.*******, Ц.*******
Шинжээч П.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Д.*******
Шүүгдэгч Б.*******, Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б., Б.******* нарт холбогдох 2323000170058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон улсын иргэн, оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн - суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, ы мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг, ын 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн /регистрийн дугаар: /,
Мон Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн гийн газрын ийн ийн ийн ажилтай, ам бүл-6, ээж, аав, 3 дүүгийн хамт амьдардаг, аймгийн сумын баг -н доод хэсэг 1-7 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /регистрийн дугаар: /
Шүүгдэгч Б. нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө аймгийн гийн газрын гадаа ажил үүргээ гүйцэтгэж байсан гийн албан хаагч М.*******ыг хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн аймгийн гийн газар дотор буюу гийн албан хаагч Ж.ын өрөөнд Б.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Ж.ын өмссөн албаны гадуур хүрмийн мөрдөс нэрийг хуулж хаях, гараараа нүүр хэсэгт 2 удаа цохих зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө аймгийн гийн газрын гадаа гийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар Б.гийн толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч Б. нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө аймгийн сумын ын гүүрний хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодож явахад гийн зохицуулагч М.******* түүнийг зогсоож согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу улаан дохио илэрсэн тул түүний согтуурлыг шалгах зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодохыг нь зогсоож, өөрөө автомашиныг нь жолоодон гийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадна хүргэсэн байна.
Гэвч Б. согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийж тээврийн хэрэгсэл саатуулах байрны гадаа зогсох үед уг тээврийн хэрэгслээс бууж явсан гийн албан хаагч М.******* түүнийг араас нь очиж зохих журмын дагуу шалгуулахыг шаардахад тэрээр гэр лүүгээ явна, шалгуулахгүй гэж эсэргүүцэн М.*******той ноцолдсон байна. Ийнхүү ноцолдож байх үедээ зохицуулагч М.*******ын хөл рүү өшиглөсөн нь энэ талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.*******ын “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гийн газрын баталсан хуваарьт томилгооны дагуу 19:00-01:00 цагийн хооронд сумын нутаг дэвсгэрт гудамж талбайд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг өнгөрч байхад багийн нутаг дэвсгэрт гүүрний орчимд хяналт шалгалт хийж байхад багийн нутаг дэвсгэрээс ын багийн нутаг дэвсгэр рүү чиглэн явж байсан ЗАН улсын дугаартай Корса маркийн тээврийн хэрэгслийг зогсоож албан тандагч багаж үлээлгэж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгахад жолооч Б. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь түүнийг машинаас буулгаж арын суудал дээр суулгаад би өөрөө түүний тээврийн хэрэгслийг жолоодож явсан.... гийн газрын саатуулах байрны хаалгыг нь цохиод зогсож байхад Б. гэх хүн машинаасаа буугаад зүүн тийшээ зугтаагаад гүйгээд явахаар нь араас нь дуудаад гүйж очоод түүнийг эрүүлжүүлэх байрны зүүн хойд булан дээр очиж барьж авсан. Тэгтэл чи яах гээд байгаа юм би согтолтоо шалгуулахгүй чи наад машинаа аваад яв гэхээр нь би түүний зүүн талын мөрнөөс нь барьж авахад гараа хойш нь огцом татаад гараа савахдаа хойшоо газарт унасан. Босож ирээд чи намайг унагаасан би чамайг ална гээд миний баруун талын хөлийн шилбэ орчимд нэг удаа өшиглөөд дахиад цохих гээд далайхаар нь би өөрөө хамгаалаад түүний куртикний захнаас нь бариад доошоо дарахад өвдөг сөхрөөд доошоо унасан. Тэгтэл манаач ******* гараад ирэхээр нь түүнийг дуудахад хажууд хүрээд ирсэн. Тэгэхээр нь хяналтын байцаагч руу залгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн тээврийн хэрэгслээ саатуулах байр руу оруулахгүй өөрөө зугтаах гээд байна та яаралтай хоёр хүн над руу явуулаач гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Б. согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийж М.*******той ноцолдож байх үед М.*******, замын гийн зохицуулагч ахлах дэслэгч Ж.******* руу утасдаж нэмэлт хүч дуудсан байна. Нэмэлтээр ирсэн зохицуулагч Б.******* гийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцлээ гэх шалтгаанаар Б.г унагааж толгойн тус газар нь гараараа цохисон нь:
Б.******* хохирогч Б.г цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Ц.*******ын “...2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашааны үүдэнд машин ирж зогссон. Би хашааны хаалга онгойлгоход машин нь асаалттай дотор нь хүн байхгүй байхаар нь гайхаад хараад байж байтал эрүүлжүүлэх байрны зүүн талын буланд гийн хантааз гэрэлтээд нэг хүнтэй ноцолдоод байгаа бололтой байхаар нь очиж үзэхэд замын гийн ийн дэд ахлагч М.******* нь үл таних согтуу хүнтэй зууралдаад зогсож байсан бөгөөд нөгөө согтуу хүн нь явах гээд байгаа бололтой М.******* нь та машинаа журмын хашаанд оруулаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүй эсэхээ шалгуулах ёстой гэсэн яриа өгүүлэлтэй байсан бөгөөд нөгөө согтуу хүн зугтааж явах гээд байгаа бололтой М.*******ыг янз бүрээр доромжлоод ноцолдоод байсан.
Тэгтэл дэд ахлагч Б. нь албан машинтай ирсэн бөгөөд үл таних согтуу хүн нь газарт тээд босохгүй байсан. М.******* машиныг нь журмын хашаа руу оруулаад буцаж ирсэн. Энэ үед дэд ахлагч Б.******* нь үл таних согтуу хүнийг та яагаад гийн албан хаагчийн шаардлага биелүүлэхгүй байгаа юм гэхэд үл таних согтуу хүн би архи уугаагүй та нар яахаараа намайг хорьдог юм бэ гээд урдаас нь агсраад хоорондоо маргалдаад байсан. Тэгж байснаа үл таних согтуу хүн босож ирээд дэд ахлагч Б.*******ын хөл рүү нь нэг удаа өшиглөөд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохихоор нь Б.******* түүнтэй зууралдаж байснаа газарт унагаагаад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод нэг удаа мөр рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би боль гэж хэлээд яваад өгсөн. Ийм л зүйл болсон. гийн албан хаагчид үл таних согтуу хүнийг та машинаа тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу оруулаад дараа нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулах ёстой гэсэн шаардлага тавихад согтуу хүн шалгуулахаас зайлсхийж явах гээд нарын шаардлага биелүүлэхгүй байсан..." гэсэн мэдүүлгээр,
Хохирогч М.*******ын ... Удалгүй дэд ахлагч Б.******* ирэх үед согтуу жолооч дээшээ хараад чи намайг зодлоо гээд орилоод тэж байсан. Тэгэхээр нь би түүний тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу оруулаад буцаж ирэхэд дэд ахлагч Б.******* согтуу жолоочийг та яагаад тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу машинаа оруулахгүй яагаад зугтааж явах гээд гийн шаардлага биелүүлэхгүй ажил хүндрүүлээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл согтуу жолооч газраас босож ирээд түүнийг нэг өшиглөөд нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь дэд ахлагч Б.******* түүнийг барьж байснаа хойшоо түлхэж унагаагаад нэг удаа хацар руу нь алгадахаар нь би түүнийг боль боль гээд салгасан...” гэсэн мэдүүлгээр,
Б.*******т цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.гийн “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн ... гэр рүүгээ харих гээд 23 цаг өнгөрч байхад өөрийн ЗАН улсын дугаартай мөнгөлөг өнгийн Корса маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ын гүүр гараад явж байхад замын дэд ахлагч М.******* намайг зогсоогоод тандагч багаж үлээлгэсэн тэгээд намайг жолооны хүрдний араасаа буугаад хойд суудал дээрээ суу гэхээр нь би хойд суудал дээрээ суухад М.******* миний машиныг жолоодоод гийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа ирээд зогсохоор нь би машинаас буугаад зүүн тийшээ алхаад явж байхад М.******* араас дуудаад наана зогсож бай гэж хэлээд буцаад миний машин руу явсан. Тэгээд намайг зогсож байхад нэг суудлын тээврийн хэрэгсэл ирээд нэг хүн бууж ирээд чи яахаараа гийн тавьсан шаардлага эсэргүүцдэг юм гээд миний энгэрээс заамдаж аваад дугтраад байхаар нь чи яагаад байгаа юм тавиач гэхэд намайг дугтарч байснаа газарт унагаахаар нь би газраас босож ирээд чи яагаад байгаа юм гэхэд гараараа миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохихоор нь би хойшоо газарт савж унасан..." гэсэн мэдүүлгээр,
аймгийн гийн газрын эрүүлжүүлэх байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Дэлгэцийн баруун дээд булан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23:54:08 гэсэн цаг өдөр минуттай бөгөөд энэ цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаатай тохирч байв. 00:06:54-д гэрч Б. газраас босоод зогсож байснаа зохицуулагч Б.*******ыг баруун хөлөөрөө шилбэ орчимд нь нэг удаа өшиглөж баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиход зохицуулагч Б.******* нь энгэр хэсгээс нь зуурч байснаа газарт унагаагаад гараараа 2 удаа Б.г цохив....” гэсэн хэсгээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураан хавсаргаж ирүүлсэн камерын бичлэгээр тогтоогдсон байна.
Тухайн үед Б.гийн согтуурлыг шалгах зорилгоор Б. , гийн албан хаагч Ж.*******, М.*******, Б.******* нар аймгийн гийн газрын 103 тоот өрөө буюу хохирогч Ж.ын өрөөнд орсон ба өрөөнд Б. нь Б.*******ын зүүн нүд рүү цохисон мөн Ж.ын албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж түүнийг цохисон нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.д цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...Тэгтэл 23 цагийн үед ... гийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа очиход эрүүлжүүлэх байрны зүүн талд үл таних согтуу хүн газарт тсэн байдалтай хажууд нь дэд ахлагч М.******* машинаа саатуулах байр руу оруулахгүй зугтааж явах гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед үл таних согтуу хүний хажууд зогсоод байж байхад дэд ахлагч М.******* үл таних согтуу хүний тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу оруулчхаад буцаж ирсэн. Би үл таних хүнийг та яагаад гийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм гэхэд манай дүү прокурорт ажилладаг та нарт хамаагүй шүү гэж хэлэхээр нь та босоод ир гэж хэлтэл үл таних согтуу хүн босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь та яаж байгаа юм гэхэд чамайг яасан ч яадаг юм гэж хэлээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг түлхэж газар унагаагаад нэг удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд дэд ахлагч М.*******ыг харж байгаарай гэж хэлээд ахлах дэслэгч Ж.ыг авчрахаар явсан. Ахлах дэслэгч очиж аваад гийн гадаа ирэхэд дэд ахлагч М.******* үл таних хүнийг дагуулаад руу орж байсан. Бид хоёр араас нь ороход угтах үйлчилгээний урд зогсож байснаа та нар муу пизда нар гээд үүдэнд орилоод байхаар нь ахлах Ж.******* та яагаад гийн албан хаагчийн биед халдаад байгаа юм гэж хэлэхэд би наад г чинь цохиогүй гэхээр нь түүн рүү ойртоод цохиогүй бол хацар ингэж хавддаг юм уу гэж хэлээд 103 тоот өрөө рүү ороод таны согтолтыг шалгах хэрэгтэй гэхэд би орохгүй гэхээр нь бид хоёр талаас нь сугадаад 103 тоот өрөө рүү драйгер багаж үлээлгэхээр аваад орсон. үл таних согтуу хүн явж байснаа урагшаа гараараа тулж унаад өөрөө духаараа шал мөргөсөн... ахлах дэслэгч Ж.******* та үлээгээд яв гээд түүнийг хашаад зогсож байхад ахлах дэслэгч Ж.ын хажуу талаар гарч ирээд баруун гараараа миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Ж.******* түүнийг та яаж байгаа юм гэхэд Ж.ын хүзүү, шанаа орчимд 2-3 удаа цохисон. Ж.******* чи миний мөрдсийг хуулчихлаа гэж хэлээд үлдсэн. Би цохиулсан дороо гарч хүйтэн жин тавья гэж бодоод гарсан...”гэсэн мэдүүлгээр,
Б. хохирогч Б.*******ын нүдэн тус газар цохисныг харснаа мөн өөрийг нь цохисныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Ж.ын “...2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө... дэд ахлагч М.*******той хамт нилээн ууртай, хараалын үг хэлээд явж байхаар нь уулзаад юу болсон яасан талаар нь асуухад би архи уугаагүй та нар шалгадаг хүнээ шалга, би архи уугаагүй гээд агсраад байхаар нь аргалаад руу оруулаад үүдний сандлын хажууд зогсоод зохих журмын дагуу гийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээд согтолтоо шалгуулах ёстой түүний дараагаар бид нар таныг гэрт чинь хүргээд өгье гэхэд үгүй, шалгуулахгүй би машинаа аваад явна гээд байхаар нь нилээн тайвшруулж юм ярьж байснаа согтолтоо шалгуулахгүй гээд байхаар нь дэд ахлагч Б.*******ын хамт хоёр талаас нь сугадаад өрөө рүү явж байхад намайг тавь би ямар хэрэг хийсэн биш гэхээр нь тавихад өөрөө урагшаа унаад толгойгоороо шал мөргөөд байхаар нь барьж аваад та ингэж болохгүй гээд өрөө рүүгээ орсон. Өрөөнд орсны дараа нь үл таних согтуу хүн гарч явна биеийн байцаалтаа өгөхгүй, гарч явна гээд байхаар нь гаргахгүй гээд байж байхад Б.*******ын нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон дараа нь үргэлжлүүлээд миний шанаа руу 2 удаа гараараа цохиод гадуур кителийн мөрдөс, нэр хоёр хуулж хаясан. Энэ үед Б.*******ын зүүн нүд нь хавдаад эхэлсэн. ... гийн алба хаагчдаас Б. гэх хүнд та зохих журмын дагуу согтолтоо шалгуулж драйгер багаж үлээнэ үү гэж шаардлага тавьсан. Өмнө нь тандагч багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь илэрсэн. Тэгтэл Б. нь согтолтоо шалгуулахгүй гээд шаардлага биелүүлээгүй...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч М.*******ын “...дэд ахлагч Б.*******, ахлах дэслэгч Ж.ын хамт ирсэн. Түүнийг 103 тоот өрөө рүү оруулаад драйгер багаж үлээлгэх гэхэд би үлээхгүй, би цусаа өгнө, би архи уугаагүй, би явлаа гээд гарах гээд зүтгэж байснаа би энэ г ална гэж хэлээд дэд ахлагч Б.*******ын нүүрэн тус газар 2 удаа үргэлжлүүлээд цохисон. ...Энэ үед ахлах дэслэгч Ж.******* эргэж хараад дэд ахлагч Б.*******ыг яасан зүгээр үү гээд асууж байхад нь түүний шилэн хүзүү рүү нь нэг удаа цохиод мөрдөснөөс нь зуурч аваад мөрдсийг нь хуулсан. Тэгээд ******* байцаагч чи яагаад гийн албан хаагчийн биед халдаад байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр
Б.*******т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн "... аймгийн гийн газрын Замын гийн ийн зохицуулагч, гийн дэд ахлагч Б.*******ын биед үзлэг хийсэн. Намайг үзэхэд *******ын нэг нүд улайж хавдсан байдалтай байсан. Аль нүд хавдсан байсан талаар санахгүй байна. Нүдний нарын мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. ******* нь миний нүдийг энэ хүн ийм болгосон гэж Б. гэж миний үзсэн хүн лүү зааж хэлж байсан..." гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас Б.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000000034 дугаартай шинжээчийн “Б.гийн биед тархи доргилт, хүзүүний урд хэсэгт зулгаралт, духны дунд хэсэгт, зүүн тохойн үений хэсэг, баруун өвдөгний үений хэсэгт, зүүн сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлтээр,
Б.гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000000046 дугаартай “Б.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
1.3. Мон Улсын Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан “ хууль сахиулагч” гэж , тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны албан хаагч хуулиар тусгайлан эрх олгосон этгээд байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан гийн албан хаагч нь хууль сахиулагчид хамаарч байна.
гийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт гийн албан хаагч согтуурсан жолоочид авах арга хэмжээг зохицуулсан ба Б.г согтууруулах ундаа хэрэглэснийг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа байж болзошгүй мэдээлэл гарсан ба гийн албан хаагч М.******* гийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах арга хэмжээ авсан байна.
Мөн Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар шалган тогтоох арга хэмжээ авахын тулд Б.д шаардлага тавьсан нь хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл Б. нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийж гийн албан хаагч М.*******ын шаардлагыг биелүүлэлгүй явсан, түүний энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн М.*******ын шаардлагыг эсэргүүцэж, түүнтэй ноцолдсон, гийн албан хаагч М.*******ыг өшиглөсөн, мөн гийн газарт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахгүй гэсэн үйлдлээ үргэлжлүүлж гийн албан хаагч Б.*******ын нүүрэн тус газар цохисон, Ж.ыг цохисон, Ж.ын албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулсныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзнэ. гийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “гийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч нь гийн албан хаагчийн албан үүргээ биелүүлж байх үедээ тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарласан боловч хууль сахиулагчийг зориуд хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.
Иймд Б.гийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
гийн албаны тухай хууль болон, Эрүүгийн хуульд нийгэмд дэг тогтоох, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг гийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэхийг хориглосон ба хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Б. нь гийн албан хаагч М.*******, Ж.******* нарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ согтуурал шалгах багажаар шалгуулах талаар тавьсан шаардлагыг шууд санаатай үйлдлээрээ эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, гийн албан хаагчийг тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, М.*******ын хөл рүү өшиглөсөн, Ж.ын толгой руу цохисон, албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж хүч хэрэглэсэн үйлдэл нь Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б. нь Б.*******ын зүүн нүдэн тус газар гараараа цохиход хүний эрүүл мэндэд хохирол учирч болно гэдгийг, шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Б.г түлхэж унагаан цохиход хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Б. нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл, Б.******* нь шууд санаатай үйлдлээрээ Б.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулжээ.
Шүүгдэгч Б.гийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэнд хөнгөн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Б., Б.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Мон Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж шүүгдэгч Б. нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Мон Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч нь Б.******* Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Мон Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Б.г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.гээс хохирогч Б.*******, Ж.*******, М.******* нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.*******аас хохирогч Б. хохирол нэхэмжлээгүй учир тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.гийн өмгөөлөгч Д.******* хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар Б.гийн үйлдэл хангалттай тогтоогдсон байна. Тухайлбал Б. нь гийн албан хаагч Ж.*******, М.******* нарыг хүч хэрэглэн эсэргүүцсэн нь гэрч, хохирогч нарын эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн камерын бичлэгээр, хохирогч М.*******, Ж.*******, М.******* нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй харилцан нэгнийхээ мэдүүлгийг баталж байх тул шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, мөн шүүгдэгч Б.гийн үйлдлийг хангалттай нотолсон гэж үзсэн болно. Түүнчлэн Б.д Б.******* нүдэн тус газраа цохиулсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр толгойн томографийн шинжилгээнд ороход түүний биед шинэ гэмтэл үүссэн байх тул Б.гийн Б.*******ын нүдэнд цохисон үйлдэл Б.*******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч хохирогч Б.д учирсан гэмтэл нь Б.*******ын үйлдлээс болсон эсэх нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл Б. дээрх гэмтлийг М.*******той ноцолдож байхдаа, эсхүл гийн газарт толгойгоороо шал мөргөж байхдаа авсан байхыг үгүйсгэхгүй учраас Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хохирогч Б.гийн “...******* ирээд намайг боож баруун гараараа миний баруун хацар хэсэгт нэг удаа цохиход би хойшоо савж унаад 2 нүд бүрэлзээд хэсэг зуур юу болж байгааг мэдээгүй. Тэрнээс болоод миний тархи хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр Б.*******ын цохилтын улмаас Б.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл нь шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг лан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Б., Б.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б. нь эрүүл мэндийн хувьд чихрийн шижин өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байдаг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 / дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, Б.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол ээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ