Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс: 180/2022/0012/Э/226/2022/0014

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Баярмаа

            Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Шүүгдэгч С.С-ы өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Д.Б, С.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н  овогт С.С нарт холбогдох 2139001440313 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаар тогтоолоор хэргийн харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... гэх газар оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил,  148-р зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж бүгд 4 жилийн хорих ялаар, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, 148-р зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, нийт 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Б. /регистрийн дугаар: .../

 

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ...гэх газар оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н овогт С.С. /регистрийн дугаар .../      

 

                  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг С.С-тай бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан,

мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг "Баян бүрд" гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-ны хооронд А.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны эр үхэрийг машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж А.А-т 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.С- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг Д.Б-тэй бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

-Шүүгдэгч С.С-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хоёр: Эрүүгийн  2139001440313 дугаартай хэргээс улсын яллагч:

 

Хохирогч Д.Д-гийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сард Тархинт гэх газар өвөлжиж байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай нэг үхрийг Алтанбулаг гэх газар Б гэх хүний саравчинд ажлаад гэдэс шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан тухайн шөнө бага зэрэг цас орсон байсан бөгөөд тэнд жижиг машинын дугуйны мөр, мотоциклийн мөр, үхэр хөтөлж авчирсан бололтой үхрийн болон явган хүний мөр гарсан байсан би тэр доороо цагдаа дуудсан бөгөөд ирсэн цагдаагийн хамтаар мөрийг хөөхөд явахад Биндэр сумын төврүү ороод алдсан. Тэгээд уг цагдаа маань энэ асуудлыг шалгалгүй байж байгаад шилжээд яваад өгсөн юм. Тухайн үхэр алдсан шөнө 12 цагийн орчимд саахалт айлын Х гэх залуу манайд ирээд 1 литр нэрмэл аваад явсан би тэр үед орондоо орчихсон унтаж байсан, тэгээд маргааш нь ойр хавийн айлаар орж сураглахад Б гэх айлд Х, Г, Ж, Б- 4 нийлчихсэн архи уугаад өнгөрсөн шөнө манайд ирээд явсан Ггийн жижиг машинтай явж байсан гэж хэлсэн.

Миний хувьд дээр дурьдсан хүмүүсийг манай үхрийг хулгай хийсэн гэж бодож байгаа яагаад гэвэл Х нь намайг Тархинт гэх газар байлгах эсэхийг би мэднэ Б- ах гэж байдаг шүү гэж урьд хэлж байсан. Мөн тэр хавийнхан хоорондоо манай үхэр алдагдах шөнө дээр дурьдсан хүмүүс явж байсан тэд нар л авсан байх гэсэн яриа гарсан бөгөөд тэр яриаг сонссон бололтой Хын аав Базар нь надтай уулзаад танай үхрийн хулгайд манай хүү хамаагүй юм байна лээ тэр Б-, Г, Ж 3 авсан гэсэн гэж хэлэхээр нь хэн тэгж байна гэтэл манай хүү Х тэгж байна лээ гэж надад хэлсэн. Манай алдсан үхэр ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр байсан ойролцоогоор 200 гаран кг татахаар том биетэй үхэр байсан. Би алдсан үхрээ зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Хуулийн дагуу шалгаж буруутай этгээдүүдийг олж тогтоон намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-12 дугаар хуудас/

Гэрч Н.Б-гийн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт мал маллаж эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна намайг Х-ынд С , Б  би хэд хөзөр тоглоод байж байхад гаднаас С- Б- нар орж ирсэн тэгээд хэсэг байж байгаад би С-, Б- хоёрыг сумын төврүү хүргүүлэх юм уу гэж асуухад хүргүүлнэ гэж байсан...Ингээд С гэртээ үлдээд Б-, С-, Б бид хэд Бий /Б/ хаваржааний саравчин дээрээс үхрийн мах ачаад Биндэр сумын төв рүү явсан. Өмнөх өдөр нь С- Б-д даага зарсан тэрийгээ авна гэж ярьж байсан юм тэгээд адууны мах ачна гэж бодоод айлын саравчин дээр очиход үхрийн мах байхаар нь гайхаад даага биш үхрийн мах байна шүү дээ гэхэд Б- ах дааганыхаа оронд үхрийн мах авахаар болсон юм гэж Б- ах хэлсэн. Тэгээд бид хэд үхрийн махыг ачаад Булангийн нуурын урдуур явдаг замаар явж Биндэр сумын төвд орж ирээд зүүн хонхорт миний танихгүй айлд буулгасан. Би тэр айлын хүнийг танихгүй байсан Б- ах хэлэхдээ манай эгч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд махаа буулгаад С-, Б бид хэд Б- ахаас шатахууны мөнгө аваад буцаад тэр шөнөдөө хөдөө явсан. Б- ах маргааш малын бичиг аваад Улаанбаатар хот явна гэж байсан. Би тэр үедээ мэдээгүй. Б- ах бидэнд хэлэхдээ С-тай наймаа хийсэн гэж ойлгуулсан. Энэ явдлаас хойш нилээн сүүлд Д- гэдэг хүний үхрийг Б гэдэг хүний хаваржааны саравчин дээр нядлаад явсан байна гэж сонсогдож байсан...." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШД-365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (1-р хх-ийн 31-33 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 2021/ШД-448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Dayun маркийн мотоцикль 700.000 /долоон зуун мянган/ төгрөг  байх боломжтой”гэх дүгнэлт (1-р хх-ийн 37-39 дүгээр хуудас)

 

Хохирогч А.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"Манайх малын А дансандаа 120 тооны үхэртэй юм. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манайх үхэрээ Баянбүрд овооны зүүн хойд талд худаг дээр бөөнд нь хурааж орхисон тэгэхэд бүрэн байсан тэгээд маргааш нь үхэрээ татах гэтэл 2 хэсэг болсон байсан үхэрээ цуглуулахад дотроос нь улаан халзан зүсмийн эр үхэр алга болсон байсан. тэгээд тэр хавийн айлуудаар хайгаад огт олдоогүй. Манай алдсан үхэр улаан халзан зүсмийн соёолон насны эр үхэр байсан, баруун чихний үзүүр мухар, зүүн чихний үзүүр онь имтэй байсан. Алдсан үхэр ойролцоогоор 280 кг татахаар том үхэр байсан" гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

Гэрч О.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна бид 2 үхэрээ Биндэр сумын 1 дүгээр баг Баянбүрд гэх газрын зүүн хойд талд байрлах худаг дээр бөөгнүүлээд орхисон маргааш нь үхэрээ цуглуулаад бүртгэхэд дотроос нь 1 тооны улаан халзан зүсмийн үхэр алга болсон байсан...манай алдсан үхэр нь улаан халзан зүстэй, нуруу, гэдэс, сүүл орчимдоо цагаантай соёолон эр үхэр, баруун чих мухар зүүн чих онь имтэй байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/

 

Гэрч Н.Н-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сард шиг санаж байна манай сумын танил залуу болох Б- нь нэг өдөр надыг Улаанбаатар хот руу явах гэж байхад ирж уулзаад өөрийнхөө идэшний юмыг янзалсан юм. Биеэ эмчлүүлэх болчихоод мөнгө хэрэгтэй болоод махаа ачиж хот оруулж зарах гэсэн юм гэхээр нь би махыг нь ачаад Улаанбаатар орсон...тэгээд хүчит шонхор зах руу орж махыг нь буулгасан санаж байна. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 дугаар хуудас/

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД-400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны соёолон эр үхэр 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянган/ төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 101-103 дугаар хуудас)

 

Шүүгдэгч С.С-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 113 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 117-119 дүгээр хуудас/

 

Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 120 дугаар хуудас/

 

ХАС банк ХХК-ийн Хэнтий салбарын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/1346, Төрийн банк ХХК-ийн Хэнтий салбарын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 45/913 дугаар албан бичиг /1-р хх-ийн 125-126 дугаар хуудас/

 

С.С-ы Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга  /1-р хх-ийн 127-130 дугаар хуудас/

 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Д.Б- /1-р хх-ийн 131 дүгээр хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас С.С- /1-р хх-ийн 132 дугаар хуудас/

 

С.С- /РД:.../-ы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Д.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 115 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /1-р хх-ийн 122-р хуудас/

 

Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Д-гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ: “Д.Д- би 2019 оны намар 11-р сарын 15-ны өдөр нэг үхэр алдсан нь үнэн. Б-, С- нар нь авсан гэм буруугаа хүлээн хохиролгүй болгосон. Одоо энэ хоёр хүнд би ямар нэг гомдол санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /1-р хх-ийн 162 дугаар хуудас/ /шүүгдэгч С.С- хохирлыг төлсөн/

 

Хохирогч А.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д  овогтой Б- нь манайхаас улаан халзан зүсмийн соёолон насны үхэр хулгайлсан. 2020 оны 10 сард түүнийхээ хохирлыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүрэн барагдуулсан тул гомдолгүй гэсэн өргөдөл гаргаж байна” гэх хүсэлт /1-р хх-ийн 198 дугаар хуудас/ /шүүгдэгч Д.Б- хохирол төлсөн/

 

Шүүгдэгч Д.Б-гийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 01-02-ныг шилжих шөнө миний байдаг байсан айл Биндэр сумын мэлхийтийн гарам гэх газар зуслангаасаа намаржаанд нүүх болоод хуучин газартаа нэг жижиг гэрээ үлдээх болсон. Тэгээд би тэр гэрийг сахихаар үлдээд байж байхад мэлхийтийн гармын худгын урд талд А- гэх хүний улаан халзан соёолон үхэр байхаар нь С-аас худалдаж авсан улбар шар өнгийн Dayun маркийн мотоциклоор тэр үхрийг туугаад зүүн тийшээ ойрхон айлын хашаанд аваачиж ганцаараа  ажиллаад тэр оройдоо нөгөө мотоциклоороо махаа 3 хувааж зөөсөн. Тэгээд махаа Биндэр суманд оршин суудаг Болдбаатрын хашаанд оруулаад амбаарт нь хийсэн. Тухайн үед тэр айлын хүмүүс гэртээ байгаагүй нүүдэл хийж байсан. Тэгээд маргааш нь манай сумын Н  /Дамбо хочтой/ залуу Улаанбаатар явна гэхээр нь махаа ачиж яваад Улаанбаатар орж хүчит шонхор зах дээр махаа нийт 1.200.000 мянган төгрөгөөр өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод 7-8 хоноод эргэж сум руугаа явсан. Биеэ эмчлүүлзх шаардлагатай болоод тухайн үед миний эгэм хугарчихсан байсан. Би тэр мотоциклийг С- гэх дүүгээсээ худалдаж авч байсан. Улсын

дугааргүй гаалийн бичиг байхгүй. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд манай гэрт байгаа. Гэхдээ мотоциклийн мотор эвдрээд салгачихсан байгаа. Одоо явахгүй байгаа. Би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Одоохондоо бол би төлж барагдуулаагүй байгаа гэхдээ шүүх рүү хэрэг очихоос өмнө би төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 хуудас/

 

Шүүгдэгч Д.Б-гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Хэнтий аймгийн ... сумын .. гэх газар амьдардаг байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө үдээс хойш айл руу очоод харуй бүрий болохоор нь гараад баруун тийшээ Алтанбулаг гэх газарт явж байтал шороон замын хажуу талд 3 тооны үхэр байсан. Тухайн үед би Соелсайханы эзэмшлийн dayun маркийн мотоциклтой явж байсан. Тэгээд тэр    3-н үхэрнээс шар зүсмийн үхрийн салгаж мотоциклтой туугаад ойролцоох Бэ буюу /Батийна/-гийн хаваржаанд тууж оруупж хашаад тэндээс баруун   тийшээ   өвөлждөг С-ых руу явсан. Очоод С-д ax нь хүнээс үхэр авах байсан юм тэрийгээ сая аваад ирлээ. Гэхдээ туугаад явахгүй болохоор нь Бэ буюу /Батийна/-гийн хаваржаанд хашчихаад ирлээ орой болохоос өмнө чи ахтайгаа хамт ажиллалцаад өгөөч гэж хэлэээд гэрээс нь аваад явсан.С- тухайн үед Бэ буюу /Батийна/-гийн хаваржаан дээр очоод ах аа энэ юун үхэр юм бэ гэхэд би үнэнээ хэлсэн. Ах нь -амайг янз бүрийн асуудалд оруулахгүй ээ. Чи ах даа гаргалцаад өг гэж гуйгаад ажиллуулсан. Түүний дараа бид 2 тэнд нь махаа үлдээгээд Снийд очоод байж "айтал манай сумын танил болох Б өөрийнхөө жижиг хар машинтай сумруу язж байна гээд Бтэй хамт явж байхаар нь би Б-ээс эндээс бярууны мах ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Б-г дагуулаад затийнаагийн хаваржаан дээр очиход Б Б- ах аа энэ ямар учиртай юм бэ гэвк асуухад нь би хүнээс авсан юм аа өөр илүү дутуу юм байхгүй гэж хэлээд Б-ийн машинтай маха ачаад сумын төв орсон. Тэгээд оройдоо сумын төв ороод уанай хамаатны эгч болох Ононгоогийнд буулгаад Б Б 2 явсан. .'зэгааш өглөө нь би махаа хот хооронд явдаг Э гэзд ахын машинд ачаад Улаанбаатар луу явсан. Хотод очиж хүчит шонхор зах дээр ченжид махаа нийт 1100000 мянган төгрөгеөр зарсан. Тэгээд тэр мөнгөө хотод 1 cap амьдрахдаа зарцуулж дуусгасан. Би ажиллах гэж гуйж авчирчихаад С-д хулгайнх гэдгээ хэпсэн. С- бол тэр үхрийг ажилласанаас  өөр  юманд  оролцоогүй. Би Улаанбаатар хот орж махаа зараад тэр мөнгөнөөсөө С-д 100000 мянган төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгө төгрөгний боломжгүй болоод тийм үйлдэл хийсэн. Тэр мотоцикл бол С-ны эзэмшлийн мотоцикл байсан. Тухайн үед би С-ны гадаа морьтой очоод тэгээд эргэж гарахдаа морио үлдээгээд С-ны эзэмшлийн улбар шар өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклтой яваад шар зүсмийн үхрийг замын хажуугаас туугаад Б-гийн хаваржаан дээр аваачиж хашаад орхисон. Би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Би Э-аас С-ны гэр лүү нь найзын хүрэн морьтой очоод тэндээсээ С-ны мотоциклийг аваад явж үхэр туусан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Б-гийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирэхэд Yep гээд цагдаа надад "С- чиний өмнө мэдүүлэг өгөхдөө Д-гийн үхрийг хулгайн үхэр байсан талаар мэдэж байсан гэж" мэдүүлсэн байгаа. Тийм учраас чи Сны мэдүүлэгтэй тааруулж хулгайн үхэр гэж С- мэдэж байсан гэдгээр нь өг гэж надад хэлэхээр нь би тухайн үедээ нээрээ ч мэдүүлэг нь зөрчихвөл болохгүй байх гэж бодоод тэгэж мэдүүлэг өгсөн. Үнэндээ бол 2019 оны 11 дүгээр сард С-тай хамт үхэр гаргахад С- хулгайн үхэр гэдгийг мэдэхгүй байсан. Дараа нь үхрийг ажиллаж дууссаныхаа дараа С-д хулгайн үхэр байсан талаар хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу очиж үхрийн махаа зарсныхаа дараа С-д 100000 мянган төгрөг шилжүүлсэн. Би 2019 оны 07 дугаар сард С-наас улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклийг худалдаж авахаар аман тохиролцоо хийгээд дугуйг авсан. Би тухайн үед С-д манай найзын мал дээр хүрэн алаг морь байгаа тэрийг аваарай гэж хэлээд Улаанбаатар яваад ирэх хооронд С- морийг очиж аваагүй байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын    14-ний орой би С-ыд морьтой очоод тэдний гадаа үлдээсэн байсан улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклоо унаад зүүн тийшээ Алтанбулаг гэх газар луу явж байтал миний мотоциклийн дугуй хагарахаар нь би эргэж С-ы гэр лүү эргэж алхаж очоод С-д дугуй хагарчихлаа дугуйны нөхөөс байна уу гээд нөхөөс аваад С-ы өөрийнх нь улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклоор эргэж дугуй руугаа хүргүүлсэн. Тэгээд С- намайг хүргэж өгчихөөд эргээд гэр лүүгээ дугуйгаа унаад явсан. Үүний дараа би өөрийнхөө дугуйг янзалчихаад цаашаа явж Д-гийн 1 тооны үхрийг тууж Б-гийн хаваржаанд хашчихаад явж С-ыг авчираад ажилласан. Тэрнийхээ дараа би С-д хулгайн үхэр байсан талаар хэлсэн. Үхэр ажиллахаас өмнө бол би хүнээс үхэр авах ёстой байсан юм тэрийгээ авчихлаа гэж хэлээд С-ыг гуйж ажилласан. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.С-ы 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай нутгийн танил ах Б- нь Э ахынхаас манайд хүрэн морьтой ирсэн. Тэгээд Б- ах айл руу явчихаад ирье мотоциклоо унуулчих гэхээр нь тэг гээд явуулсан. Орой нь харуй бурий болсны дараа Еатхуү ах миний дугуйг унаад ганцаараа ирээд "Хүнээс авсан үхрээ сая Бийн хаваржаан дээр хашаад ирлээ" ахын дүү хамт ажилалцаад өгөөч гэсэн. Тэгээд бид 2 тэр үхрийг нь ажиллахаар цуг миний мотоциклийг унаад явсан. Бэ буюу Батийнаагийн хаваржаан дээр очтол хашаан дотор нь ухаа зүсмийн үхэр байсан. Тэгээд удалгүй Б- ах бид 2 тэр үхрийг ажиллаад дуусаж байхад би Б- ахаас энэ хэний үхэр юм бэ гэж асуутал Б- ах хулгайн үхэр байгаа юм аа ах нь дүүгээ чирж гонжрохгуй ээ хүнд битгий хэлээрэй гэсэн тэгээд бид 2 тэр ажлаа дуусчихаад махаа тэндээ орхиод манай гэр лүү явсан. Гэрт очоод байж байтал Б найз Болд-Эрдэнийг хүргэж өгнө гээд сумын төв рүү явах гэж байхад Б- ах Бд хандаж сумруу явахдаа Бэ буюу Батийнаагийн хаваржаан дээр байгаа махыг ачаад яваад өгөөч гэхэд тэгье гээд тэд нар намайг гэрт үлдээгээд махаа ачаад явсан. Тухайн үед би тэд нартай хамт явж мах ачилцаагүй гэртээ үлдсэн. Маргааш нь Б- ах махаа ачаад Улаанбаатар явсан гэж байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа би Улэаноаатар хструу өөрөөсөө мал ажиллаад мах зарахаар явсан. Тэгээд хотод очоод байж байтал Б- ах над руу 100000 мянган төгрөг данс руу хийсэн. Тэр үхрийг ажиллаад дууссаны дараа Б- ах хулгайн мал гэдгийг надад хэлсэн. Цагдаагийн байгууллагад хэлээгүй шалтгаан нь би өөрөө цуг ажиллалцсан болохоороо айгаад хэлж чадаагүй ээ. Тийм асуудал байхгүй ээ. Б- ах гуйгаад битгий хэлээрэй гээд байсан болохоор нь би хэлээгүй. 2018 оноос таньдаг болсон. Манай тэр хавьд амьдардаг ах гээд танилцаж байсан. Тэр мотоцикл бол миний эзэмшлийн мотоцикл байсан. Улсын дугааргүй. Тэр асуудлын дараа удалгүй Б- ахад мотоциклоо зарсан. Одоо тэр мотоцикл Б- ахад байгаа надад хамааралгүй болсон. Би өөрийгөө гэмт хэрэг нуун дарагдуулсан гэж бодож байна. Би Б-гийн хулгайн хэргийг нуун дарагдуулахад оролцсон. Тэрнийхээ хөлсөнд 100000 мянган төгрөг авсан гэж ойлгож байгаа. Энэ хэрэгтээ би гэм буруугаа хүлээж байгаа. Д- ах намайг Б-тэй цуг цагдаад өгнө гэхээр нь би тухайн үед хийсэн үйлдэлдээ гэмшээд хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Б- ах хохирогчын үхрийг ажиллаж зарсан мөнгийг үрж дуусгасан би бол 100000 мянган төгрөг л авсан тэр үйлдэлдээ гэмшээд хохиролыг төлсөн. Нуун дарагдуулсан үйлдэлдээ гэмшээд. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрт тохирсон ялаа авахад бэлэн байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.С-ы 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Тухайн хэрэг болдог өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр намайг гэртээ байж байхад Д.Б- ах мотоцикльтойгоо манай гэрт ирээд ах нь хүнээс үхэр авах ёстой байсан юм аа сая тэр үхрээ аваад Б-гийн хаваржаан дээр авчирч хашчихлаа ахын дүү хамт ажилалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б- ах бид хоёр 2019 оны 07 дугаар сард Б- ахын надаас аман байдлаар ярилцаж худалдаж авсан мотоциклоор Б-гийн хаваржаа руу очсон. Тэгээд тэр үхрийг нь Б- ах бид хоёр цуг ажиллаад махаа тэнд нь үлдээгээд манай гэр лүү явсан. Би тухайн үед бол тэр үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй. Б- ах надад Улаанбаатар хотод очсонийхоо дараа 100000 мянган төгрөг миний данс руу хийгээд хулгайн үхэр байсан талаараа надад хэлсэн. Би тухайн үед анх удаа цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгч байсан. Тэгээд айж сандарсандаа тэр өгсөн мэдүүлэгтээ худлаа зүйл ярьсан байна лээ. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ би худал мэдүүлэг өгсөн. Б- ах надад хулгайн үхэр байсныг Улаанбаатар хот руу очиж 100000 мянган төгрөг өгснийхөө дараа л хэлсэн. Тэрнээс өмнө би хулгайн үхэр байсан талаар мэдээгүй. Тэр Улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль бол Д.Б- ахын эзэмшлийн мотоцикль байгаа юм. 2019 оны 07 дугаар сард Д.Б- ах надтай аман гэрээ байгуулж миний эзэмшлийн улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклийг худалдаж авсан. Энэ мотоциклийнхоо хөлсөнд найзындаа байгаа адуунаас нэгийг аваарай гэж хэлээд Улаанбаатар явсан. Тэр хооронд нь би очиж авч амжаагүй байгаа. Гэхдээ тэр мотоцикль бол надад хамаагүй ээ, Б- ахын мотоцикль. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Д.Б- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг С.С-тай бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан,

мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг "Баян бүрд" гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-ны хооронд А.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны эр үхэрийг машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж А.А-т 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.С- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг Д.Б-тэй бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Д.Д-гийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сард Тархинт гэх газар өвөлжиж байсан бөгөөд 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай нэг үхрийг Алтанбулаг гэх газар Б гэх хүний саравчинд ажлаад гэдэс шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан тухайн шөнө бага зэрэг цас орсон байсан бөгөөд тэнд жижиг машинын дугуйны мөр, мотоциклийн мөр, үхэр хөтөлж авчирсан бололтой үхрийн болон явган хүний мөр гарсан байсан би тэр доороо цагдаа дуудсан бөгөөд ирсэн цагдаагийн хамтаар мөрийг хөөхөд явахад Биндэр сумын төврүү ороод алдсан. Тэгээд уг цагдаа маань энэ асуудлыг шалгалгүй байж байгаад шилжээд яваад өгсөн юм. Тухайн үхэр алдсан шөнө 12 цагийн орчимд саахалт айлын Х гэх залуу манайд ирээд 1 литр нэрмэл аваад явсан би тэр үед орондоо орчихсон унтаж байсан, тэгээд маргааш нь ойр хавийн айлаар орж сураглахад Б гэх айлд Х, Г, Ж, Б- 4 нийлчихсэн архи уугаад өнгөрсөн шөнө манайд ирээд явсан Ггийн жижиг машинтай явж байсан гэж хэлсэн.

Миний хувьд дээр дурьдсан хүмүүсийг манай үхрийг хулгай хийсэн гэж бодож байгаа яагаад гэвэл Х нь намайг Тархинт гэх газар байлгах эсэхийг би мэднэ Б- ах гэж байдаг шүү гэж урьд хэлж байсан. Мөн тэр хавийнхан хоорондоо манай үхэр алдагдах шөнө дээр дурьдсан хүмүүс явж байсан тэд нар л авсан байх гэсэн яриа гарсан бөгөөд тэр яриаг сонссон бололтой Хын аав Базар нь надтай уулзаад танай үхрийн хулгайд манай хүү хамаагүй юм байна лээ тэр Б-, Г, Ж 3 авсан гэсэн гэж хэлэхээр нь хэн тэгж байна гэтэл манай хүү Х тэгж байна лээ гэж надад хэлсэн. Манай алдсан үхэр ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр байсан ойролцоогоор 200 гаран кг татахаар том биетэй үхэр байсан. Би алдсан үхрээ зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Хуулийн дагуу шалгаж буруутай этгээдүүдийг олж тогтоон намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/

Гэрч Н.Б-гийн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутагт мал маллаж эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна намайг Хынд С, Б би хэд хөзөр тоглоод байж байхад гаднаас С- Б- нар орж ирсэн тэгээд хэсэг байж байгаад би С-, Б- хоёрыг сумын төврүү хүргүүлэх юм уу гэж асуухад хүргүүлнэ гэж байсан...Ингээд С гэртээ үлдээд Б-, С-, Б бид хэд Б-ий /Б/ хаваржааний саравчин дээрээс үхрийн мах ачаад Биндэр сумын төв рүү явсан. Өмнөх өдөр нь С- Б-д даага зарсан тэрийгээ авна гэж ярьж байсан юм тэгээд адууны мах ачна гэж бодоод айлын саравчин дээр очиход үхрийн мах байхаар нь гайхаад даага биш үхрийн мах байна шүү дээ гэхэд Б- ах дааганыхаа оронд үхрийн мах авахаар болсон юм гэж Б- ах хэлсэн. Тэгээд бид хэд үхрийн махыг ачаад Булангийн нуурын урдуур явдаг замаар явж Биндэр сумын төвд орж ирээд зүүн хонхорт миний танихгүй айлд буулгасан. Би тэр айлын хүнийг танихгүй байсан Б- ах хэлэхдээ манай эгч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд махаа буулгаад С-, Б бид хэд Б- ахаас шатахууны мөнгө аваад буцаад тэр шөнөдөө хөдөө явсан. Б- ах маргааш малын бичиг аваад Улаанбаатар хот явна гэж байсан. Би тэр үедээ мэдээгүй. Б- ах бидэнд хэлэхдээ С-тай наймаа хийсэн гэж ойлгуулсан. Энэ явдлаас хойш нилээн сүүлд Д- гэдэг хүний үхрийг Б гэдэг хүний хаваржааны саравчин дээр нядлаад явсан байна гэж сонсогдож байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШД-365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны ухаа халзан зүсмийн эрлийз эр шүдлэн үхэр 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 2021/ШД-448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Даюун маркийн мотоцикль 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас)

 

Хохирогч А.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"Манайх малын А дансандаа 120 тооны үхэртэй юм. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манайх үхэрээ Баянбүрд овооны зүүн хойд талд худаг дээр бөөнд нь хурааж орхисон тэгэхэд бүрэн байсан тэгээд маргааш нь үхэрээ татах гэтэл 2 хэсэг болсон байсан үхэрээ цуглуулахад дотроос нь улаан халзан зүсмийн эр үхэр алга болсон байсан. тэгээд тэр хавийн айлуудаар хайгаад огт олдоогүй. Манай алдсан үхэр улаан халзан зүсмийн соёолон насны эр үхэр байсан, баруун чихний үзүүр мухар, зүүн чихний үзүүр онь имтэй байсан. Алдсан үхэр ойролцоогоор 280 кг татахаар том үхэр байсан" гэх мэдүүлэг/хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

Гэрч О.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна бид 2 үхэрээ Биндэр сумын 1 дүгээр баг Баянбүрд гэх газрын зүүн хойд талд байрлах худаг дээр бөөгнүүлээд орхисон маргааш нь үхэрээ цуглуулаад бүртгэхэд дотроос нь 1 тооны улаан халзан зүсмийн үхэр алга болсон байсан...манай алдсан үхэр нь улаан халзан зүстэй, нуруу, гэдэс, сүүл орчимдоо цагаантай соёолон эр үхэр, баруун чих мухар зүүн чих онь имтэй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/

 

Гэрч Н.Н-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сард шиг санаж байна манай сумын танил залуу болох Б- нь нэг өдөр надыг Улаанбаатар хот руу явах гэж байхад ирж уулзаад өөрийнхөө идэшний юмыг янзалсан юм. Биеэ эмчлүүлэх болчихоод мөнгө хэрэгтэй болоод махаа ачиж хот оруулж зарах гэсэн юм гэхээр нь би махыг нь ачаад Улаанбаатар орсон...тэгээд хүчит шонхор зах руу орж махыг нь буулгасан санаж байна. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД-400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1 тооны соёолон эр үхэр 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас)

 

Шүүгдэгч Д.Б-гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р баг Дархинт гэх газар амьдардаг байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө үдээс хойш айл руу очоод харуй бүрий болохоор нь гараад баруун тийшээ Алтанбулаг гэх газарт явж байтал шороон замын хажуу талд 3 тооны үхэр байсан. Тухайн үед би С-ы эзэмшлийн dayun маркийн мотоциклтой явж байсан. Тэгээд тэр    3-н үхэрнээс шар зүсмийн үхрийн салгаж мотоциклтой туугаад ойролцоох Бэ буюу /Батийна/-гийн хаваржаанд тууж оруупж хашаад тэндээс баруун   тийшээ   өвөлждөг С-ых руу явсан. Очоод С-д ax нь хүнээс үхэр авах байсан юм тэрийгээ сая аваад ирлээ. Гэхдээ туугаад явахгүй болохоор нь Бэ буюу /Батийна/-гийн хаваржаанд хашчихаад ирлээ орой болохоос өмнө чи ахтайгаа хамт ажиллалцаад өгөөч гэж хэлэээд гэрээс нь аваад явсан.С- тухайн үед Бэ буюу /Батийна/-гийн хаваржаан дээр очоод ах аа энэ юун үхэр юм бэ гэхэд би үнэнээ хэлсэн. Ах нь -амайг янз бүрийн асуудалд оруулахгүй ээ. Чи ах даа гаргалцаад өг гэж гуйгаад ажиллуулсан. Түүний дараа бид 2 тэнд нь махаа үлдээгээд Снийд очоод байж "айтал манай сумын танил болох Б өөрийнхөө жижиг хар машинтай сумруу язж байна гээд Бтэй хамт явж байхаар нь би Б-ээс эндээс бярууны мах ачаад сумын төв оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Бг дагуулаад затийнаагийн хаваржаан дээр очиход Б Б- ах аа энэ ямар учиртай юм бэ гэвк асуухад нь би хүнээс авсан юм аа өөр илүү дутуу юм байхгүй гэж хэлээд Б-ийн машинтай маха ачаад сумын төв орсон. Тэгээд оройдоо сумын төв ороод уанай хамаатны эгч болох О-ийнд буулгаад Б Б 2 явсан. .'зэгааш өглөө нь би махаа хот хооронд явдаг Э-н гэзд ахын машинд ачаад Улаанбаатар луу явсан. Хотод очиж хүчит шонхор зах дээр ченжид махаа нийт 1100000 мянган төгрөгеөр зарсан. Тэгээд тэр мөнгөө хотод 1 cap амьдрахдаа зарцуулж дуусгасан. Би ажиллах гэж гуйж авчирчихаад С-д хулгайнх гэдгээ хэпсэн. С- бол тэр үхрийг ажилласанаас  өөр  юманд  оролцоогүй. Би Улаанбаатар хот орж махаа зараад тэр мөнгөнөөсөө С-д 100000 мянган төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгө төгрөгний боломжгүй болоод тийм үйлдэл хийсэн. Тэр мотоцикл бол Сны эзэмшлийн мотоцикл байсан. Тухайн үед би С-ны гадаа морьтой очоод тэгээд эргэж гарахдаа морио үлдээгээд Сны эзэмшлийн улбар шар өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклтой яваад шар зүсмийн үхрийг замын хажуугаас туугаад Б-гийн хаваржаан дээр аваачиж хашаад орхисон. Би урд нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Би Эрдзнэжамцыхаас С-ны гэр лүү нь найзын хүрэн морьтой очоод тэндээсээ С-ны мотоциклийг аваад явж үхэр туусан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

 

 

Шүүгдэгч С.С-ы 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай нутгийн танил ах Б- нь Э ахынхаас манайд хүрэн морьтой ирсэн. Тэгээд Б- ах айл руу явчихаад ирье мотоциклоо унуулчих гэхээр нь тэг гээд явуулсан. Орой нь харуй бурий болсны дараа Б ах миний дугуйг унаад ганцаараа ирээд "Хүнээс авсан үхрээ сая Бийн хаваржаан дээр хашаад ирлээ" ахын дүү хамт ажилалцаад өгөөч гэсэн. Тэгээд бид 2 тэр үхрийг нь ажиллахаар цуг миний мотоциклийг унаад явсан. Бэ буюу Б-гийн хаваржаан дээр очтол хашаан дотор нь ухаа зүсмийн үхэр байсан. Тэгээд удалгүй Б- ах бид 2 тэр үхрийг ажиллаад дуусаж байхад би Б- ахаас энэ хэний үхэр юм бэ гэж асуутал Б- ах хулгайн үхэр байгаа юм аа ах нь дүүгээ чирж гонжрохгуй ээ хүнд битгий хэлээрэй гэсэн тэгээд бид 2 тэр ажлаа дуусчихаад махаа тэндээ орхиод манай гэр лүү явсан. Гэрт очоод байж байтал Б найз Болд-Эрдэнийг хүргэж өгнө гээд сумын төв рүү явах гэж байхад Б- ах Б-д хандаж сумруу явахдаа Бэ буюу Б-гийн хаваржаан дээр байгаа махыг ачаад яваад өгөөч гэхэд тэгье гээд тэд нар намайг гэрт үлдээгээд махаа ачаад явсан. Тухайн үед би тэд нартай хамт явж мах ачилцаагүй гэртээ үлдсэн. Маргааш нь Б- ах махаа ачаад Улаанбаатар явсан гэж байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа би Улэаноаатар хструу өөрөөсөө мал ажиллаад мах зарахаар явсан. Тэгээд хотод очоод байж байтал Б- ах над руу 100000 мянган төгрөг данс руу хийсэн. Тэр үхрийг ажиллаад дууссаны дараа Б- ах хулгайн мал гэдгийг надад хэлсэн. Цагдаагийн байгууллагад хэлээгүй шалтгаан нь би өөрөө цуг ажиллалцсан болохоороо айгаад хэлж чадаагүй ээ. Тийм асуудал байхгүй ээ. Б- ах гуйгаад битгий хэлээрэй гээд байсан болохоор нь би хэлээгүй. 2018 оноос таньдаг болсон. Манай тэр хавьд амьдардаг ах гээд танилцаж байсан. Тэр мотоцикл бол миний эзэмшлийн мотоцикл байсан. Улсын дугааргүй. Тэр асуудлын дараа удалгүй Б- ахад мотоциклоо зарсан. Одоо тэр мотоцикл Б- ахад байгаа надад хамааралгүй болсон. Би өөрийгөө гэмт хэрэг нуун дарагдуулсан гэж бодож байна. Би Б-гийн хулгайн хэргийг нуун дарагдуулахад оролцсон. Тэрнийхээ хөлсөнд 100000 мянган төгрөг авсан гэж ойлгож байгаа. Энэ хэрэгтээ би гэм буруугаа хүлээж байгаа. Д- ах намайг Б-тэй цуг цагдаад өгнө гэхээр нь би тухайн үед хийсэн үйлдэлдээ гэмшээд хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Б- ах хохирогчын үхрийг ажиллаж зарсан мөнгийг үрж дуусгасан би бол 100000 мянган төгрөг л авсан тэр үйлдэлдээ гэмшээд хохиролыг төлсөн. Нуун дарагдуулсан үйлдэлдээ гэмшээд. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрт тохирсон ялаа авахад бэлэн байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 дугаар хуудас/

 

-Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

 

-Шүүгдэгч С.С-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Б-, С.С- нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт: -Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-г шүүгдэгч С.С-тай бүлэглэн, бусдын олон тооны мал болох 2 үхэр /бод мал/ машин механизм ашиглаж, хулгайлсан, шүүгдэгч С.С-ыг шүүгдэгч Д.Б-тэй бүлэглэн, бусдын мал болох 1 үхэр /бод мал/ машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлахдаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Б-гийн өмчлөлийн улбар шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлж хохирогч Д.Д-д 1.105.000 төгрөгийн, хохирогч А.А-т 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-г шүүгдэгч С.С-тай бүлэглэн, бусдын олон тооны мал болох 2 үхэр /бод мал/ машин механизм ашиглаж, хулгайлсан, шүүгдэгч С.С-ыг шүүгдэгч Д.Б-тэй бүлэглэн, бусдын мал болох 1 үхэр /бод мал/ машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг

үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч Д.Б- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг С.С-тай бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгний хохирол учруулсан,

мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг "Баян бүрд" гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-ны хооронд А.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс улаан халзан зүсмийн соёолон насны 1 тооны эр үхэрийг машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж А.А-т 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/-н төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.С- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг "Алтан булагийн эх" гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Д-гийн эзэмшлийн үхэр сүргээс ухаа халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэрийг Д.Б-тэй бүлэглэж, машин механизм буюу улбар шар өнгийн даюун маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлж Д.Д-д 1.105.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Д.Д-, А.А- нарт хохирол төлсөн” гэх мэдүүлгийг өгсөн байна.

 

Хохирогч Д.Д-гийн “Д.Д- би 2019 оны намар 11 дүгээр сарын 15-нд нэг үхэр алдсан нь үнэн. Б-, С- нар авсан. Гэм буруугаа хүлээн хохиролгүй болгосон. Одоо энэ хоёр хүнд ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлтийг гаргасан байна. /1-р хх-ийн 162/

 

Хохирогч А.А-ийн “Даваасүрэн овогтой Б- нь манайхаас улаан халзан зүсний соёолон насны  үхэр хулгайлсан. 2020 оны 10 сард түүний хохирлыг 2021 оны 12 дугаар сарын 27-нд бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлтийг гаргасан байна. /1-р хх-ийн 198/

 

Иймд шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-, С.С- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүхээс шүүгдэгч Д.Б-, С.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна. 

 

 Шүүгдэгч Д.Б- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь:

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 136-137 дугаар хуудас/

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 152-153 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 138-140 дүгээр хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 141-147 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 148-150 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 155-161 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.С- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 113 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд хохирогч Д.Д-, А.А нарт нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Д.Б-, С.С- нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах саналтай, шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах саналтай байна” гэх саналыг,

 

Өмгөөлөгч Л.Наранчимэгээс “шүүгдэгч Д.Б-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг, 

 

Өмгөөлөгч Д.Ганхуягаас шүүгдэгч С.С-ы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Д.Д-д 1.105.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуульд заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү”  гэх саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуульд заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байна гэж тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 3 (гурав) жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Н  овогт С-ын С-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.С-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Д.Б-г 3 (гурав) жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг, шүүгдэгч С.С-г 2 (хоёр) жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2021 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 2021/ШД-448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Даюун маркийн мотоцикль 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн байна.” (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Д.Б-, С.С- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй, 700.000 төгрөгний үнэлгээ бүхий, шүүгдэгч Д.Б-гийн өмчлөлийн мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 119 /нэг зуун арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б  овогт Д-гийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж, хулгайлсан” гэмт хэргийг,

шүүгдэгч Найман овогт Сайнцогтын С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар “бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж, хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б  овогт Д-гийн Б-г 3 (гурав) жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Найман овогт Сайнцогтын С-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 (гурав) жил, шүүгдэгч С.С-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 119 /нэг зуун арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

           5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.С-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Д.Б-г 3 (гурав) жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг, шүүгдэгч С.С-г 2 (хоёр) жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-, С.С- нарын оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

 

8.Шүүгдэгч С.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Б-, С.С- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Б-гийн өмчлөлийн, улбар шар өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авч, шүүгдэгч Д.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 

            12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ