Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 126

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр 2014 25000 4571, 2017 2501 1698 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2020 оны  1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б-ны М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Б.М нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ............. тоотод оршин суух иргэн Г.Б-н гэрээс “Фунай” загварын зурагт хулгайлж, 399.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ........ тоотод оршин суух иргэн Т.О-н гэрээс “Шарп” загварын 39 инчийн зурагт хулгайлж, 412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Х овогт Б-ны М-г давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.М-с эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.М нь Н.Г-тэй бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр .......... тоот М.Г-н гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 1 ширхэг “Самсунг” загварын, 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 1 ширхэг хөөрөг, 3 хос 2 мөнгөн ээмэг, бөгж зэргийг хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Г-тэй бүлэглэж, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ................ тоотод оршин суух иргэн Н.Батаагийн гэрт хууль бусаар нэвтэрч 43 инчийн, “Самсунг” загварын зурагт, 12 утастай гитар, 1 л Шотланд виски зэрэг эд зүйлс хулгайлан авч, бусдад 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Г-тэй бүлэглэж, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр .......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт “В” констракшны 18а байрны 06 тоотод оршин суух иргэн Н.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч, “ЛЖ” загварын, 40 инчийн, ЛСД зурагтыг хулгайлан авч, бусдад 863.800 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Г-тэй бүлэглэж, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ........ дүүргийн 14 дүгээр хороо, ......... 11-284 тоотод оршин суух иргэн О.О-ын монгол гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн, “САННИ” загварын, ЛСД зурагтыг хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Г-тэй бүлэглэж, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ............... тоотод оршин суух иргэн Д.Ө-н сууцны салхивчаар хууль бусаар нэвтэрч “Асус” брендийн зөөврийн компьютер, мөнгөн аяга, гар дрилл зэрэг эд зүйлс хулгайлан авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Г-тэй бүлэглэж 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ............. тоотод оршин суух иргэн Ө.М-н гэрт хууль бусаар нэвтэрч, ЛСД зурагт хулгайлан авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Э-той бүлэглэж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ............. тоотод оршин суух иргэн Б.А-н гэрийн хаалганы хатавчийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлж, давтан үйлдлээр бусдад нийт 4.833.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 1906 00000 1762 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 392 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.  

Шүүгдэгч Б.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор дараах гэмт хэргүүдэд ял шийтгүүлсэн байна. Үүнд:

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Б-н гэрээс “Фунай” загварын зурагт хулгайлж, 399.400 төгрөгийн хохирол учруулсан.

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Т.О-н гэрээс “Шарп” загварын 39 инчийн зурагт хулгайлж, бусдад 412.740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд болно.

Б.М нь дээрх 2 удаагийн гэмт хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд үйлдсэн, тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ял оногдуулсан болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.М-н нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  зааснаар прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.М нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Б-н гэрээс “Фунай” загварын зурагт хулгайлж, 399.400 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Т.О-н гэрээс “Шарп” загварын 39 инчийн зурагт хулгайлж, 412.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Х овогт Б-ны М-г давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.М-с эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Гэтэл Б.М нь дээрх гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө Н.Г, Г.Э нартай бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүнд 1906 00000 1762 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ажээ.

Түүний энэ үйлдлийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэн, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Б.М-н үйлдсэн гэх хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэг бөгөөд нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой хэргүүд байх ба ийнхүү хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.