Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2023/0016/Э

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Баярмаа

            Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т  овогт Г.Д-д холбогдох эрүүгийн 2340000000004 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г.Д- / .../

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 10 дугаар гудамжинд Ц.Д-г өргөж, шидсэний улмаас түүний биед баруун эгэмний ясны далд хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирлоо төлсөн байгаа” гэв.

 

                      Эрүүгийн 2340000000004 дугаартай хэргээс улсын яллагч:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн..."Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 13 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 9 дүгээр эгнээнд Э гэдэг айлд очсон. Би Э-ийн гэрт нэг шил архи уусан. Тэр архиа ууж дуусчхаад яриад сууж байхад гаднаас Г.Д- оройхон нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг нь бөөндөө хуваагаад ууцгаасан. Г.Д- надад архинаасаа өгөхгүй, намайг жоохон гадуурхсан янзтай байхаар нь би дуугүй сууж байсан. Тэгсэн гаднаас эхнэр орж ирсэн. Бид нар гэрт сууж байсан Г.Д- жоохон агсраад байсан. Эхнэр цагдаад өгнө гээд цагдаа дуудаад Г.Д- хамт гэрээс нь гарсан. Хашаанаас нь гараад зам дээр зогсож байсан Г.Д- намайг хажуу тийш нь хүчтэй татаад шидчихээр нь би газар унаад босоод ирсэн чинь ахиад нөгөө тийшээ шидчихсэн. Би тэгж газар шидүүлээд босоод ирсэн чинь баруун талын гар эвгүй болчхоод өргөх гэсэн даахгүй байсан. Тэгсэн эхнэр цагдаад өгнө гээд цагдаа дээр ирж мэдэгдсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Г.Д- миний хоёр мөрөн дээрээс хоёр гараараа барьж аваад эхлээд баруун тийш нь хүчтэй гуд татаад шидчихсэн. Би газар унаад босоод ирсэн ахиж хоёр мөрөн дээрээс хоёр гараараа бариад зүүн тийш нь татаад ахиад унагасан. Намайг өндөр өргөж шидээгүй, мөрөн дээрээс барьж гуд татаад шидчихсэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Гэрч Р.Н-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 9 дүгээр эгнээнд Э гэдэг айлд очсон. Намайг очих үед манай нөхөр Ц.Д- нэлээн согтчихсон гэрт нь хүмүүс архи уугаад байж байсан. Би гэрт нь ороод очиход Г.Д- гэдэг залуу манай нөхрийг та нар энд архи ууж байхаар Улаанбаатар хотод очиж жагс, би та нарын өмнөөс очиж жагсаж байгаад ирлээ гээд сууж байсан. Тэгээд над руу агсраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн... Тэгээд эргүүлийн цагдаа нарыг ирж байгаа байх гээд гэрээс нь би нөхөр Ц.Д-, Г.Д- нарын хамт гарсан. Хашаанаас гараад зам дээр гараад харсан эргүүлийн цагдааг харсан ирээгүй байсан. Тэгсэн Г.Д- манай нөхрийг барьж аваад өргөөд шидчихсэн, босоод ирсэн ахиад шидсэн. Тэгээд манай нөхрийг шидэхээр нь би нөхрөө босгоод дагуулаад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд манай нөхрийг өргөөд шидчихлээ гэж хэлсэн. Г.Д- үгүй ээ би өргөж шидээгүй, өөрөө шургачиж унасан гээд байсан. Тэгээд согтуурлаа шалгуулаад явсан. Цагдаагаас гараад эмнэлэг орж үзүүлэх гэсэн зураг аваагүй, эмч нар ирж зураг авхуул гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн эмнэлгийн тодорхойлолт, рентген зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Ц.Д-гийн биед баруун эгэмний ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-56 дугаар хуудас/

-Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-62 дугаар хуудас/

 

-... регистрийн дугаартай Т овогт Г.Д-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

-... регистрийн дугаартай Т  овогт Г.Д-ын иргэний үнэмлэхийн лалагаа /хх-ийн 66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өмнө нь болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна.

Би 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын гуравдахь хүүхэд болж төрсөн. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуульд 1996 онд элсэн суралцаж 1999 онд сургуулиасаа гарсан. Би бага боловсролтой гэхдээ уншиж бичиж чадна. Би 1999 онд сургуулиасаа гараад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгон 8 дугаар багт өөрийнхөө малыг аавын хамт малладаг байсан. Би 2005 оноос Улаанбаатар хот орж барилга, гагнуурын ажил хийж байсан. Би 2009 онд хүнтэй хамт дээрэм хийсэн гээд 3 жил 5 сарын хорих ял авч өршөөлийн тухай хуульд хамрагдаж гарч байсан. Би энхэр Г.Б-тай 2001 онд танилцаж, 2006 оноос хойш хамт амьдарч байна. Гэр бүлийн баталгаатай, бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй. Том охин Д.Ц одоо 14 настай 7 дугаар ангид сурдаг, дунд хүү Д.Ч 4 дүгээр ангид сурдаг, бага хүү Д.Э 1 нас 7 сартай. Би 2020 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхнэр хүүхдүүдийн хамт шилжиж ирсэн, одоо ... тоотод амьдардаг. Би Д  гэдэг залуу дээр гагнуур хийдэг, гагнуур хийгээд өдөрт 80-100 мянган төгрөгний цалин авдаг, цалингаа бөөнд нь юм уу, тус тусад нь авч болдог. Би ажлаа хийж байгаа үедээ нэг сард 1.800.000-2.700.000 төгрөгний цалин авдаг, хийснээрээ болохоор янз бүр байдаг. Би цагаан cap өнгөрөөгөөд ажилдаа явна. Ажлаа хийгээд мөнгөө ихэвчлэн бэлнээр авдаг, заримдаа дансаараа авдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 10 дугаар гудамжинд хохирогч Ц.Д-г өргөж шидсэний улмаас түүний биед баруун эгэмний ясны далд хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн..."Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой 13 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 9 дүгээр эгнээнд Э гэдэг айлд очсон. Би Э-ийн гэрт нэг шил архи уусан. Тэр архиа ууж дуусчхаад яриад сууж байхад гаднаас Г.Д- оройхон нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг нь бөөндөө хуваагаад ууцгаасан. Г.Д- надад архинаасаа өгөхгүй, намайг жоохон гадуурхсан янзтай байхаар нь би дуугүй сууж байсан. Тэгсэн гаднаас эхнэр орж ирсэн. Бид нар гэрт сууж байсан Г.Д- жоохон агсраад байсан. Эхнэр цагдаад өгнө гээд цагдаа дуудаад Г.Д-ын хамт гэрээс нь гарсан. Хашаанаас нь гараад зам дээр зогсож байсан Г.Д- намайг хажуу тийш нь хүчтэй татаад шидчихээр нь би газар унаад босоод ирсэн чинь ахиад нөгөө тийшээ шидчихсэн. Би тэгж газар шидүүлээд босоод ирсэн чинь баруун талын гар эвгүй болчхоод өргөх гэсэн даахгүй байсан. Тэгсэн эхнэр цагдаад өгнө гээд цагдаа дээр ирж мэдэгдсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Г.Д- миний хоёр мөрөн дээрээс хоёр гараараа барьж аваад эхлээд баруун тийш нь хүчтэй гуд татаад шидчихсэн. Би газар унаад босоод ирсэн ахиж хоёр мөрөн дээрээс хоёр гараараа бариад зүүн тийш нь татаад ахиад унагасан. Намайг өндөр өргөж шидээгүй, мөрөн дээрээс барьж гуд татаад шидчихсэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Гэрч Р.Н-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 9 дүгээр эгнээнд Э гэдэг айлд очсон. Намайг очих үед манай нөхөр Ц.Д- нэлээн согтчихсон гэрт нь хүмүүс архи уугаад байж байсан. Би гэрт нь ороод очиход Г.Д- гэдэг залуу манай нөхрийг та нар энд архи ууж байхаар Улаанбаатар хотод очиж жагс, би та нарын өмнөөс очиж жагсаж байгаад ирлээ гээд сууж байсан. Тэгээд над руу агсраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн... Тэгээд эргүүлийн цагдаа нарыг ирж байгаа байх гээд гэрээс нь би нөхөр Ц.Д-, Г.Д- нарын хамт гарсан. Хашаанаас гараад зам дээр гараад харсан эргүүлийн цагдааг харсан ирээгүй байсан. Тэгсэн Г.Д- манай нөхрийг барьж аваад өргөөд шидчихсэн, босоод ирсэн ахиад шидсэн. Тэгээд манай нөхрийг шидэхээр нь би нөхрөө босгоод дагуулаад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд манай нөхрийг өргөөд шидчихлээ гэж хэлсэн. Г.Д- үгүй ээ би өргөж шидээгүй, өөрөө шургачиж унасан гээд байсан. Тэгээд согтуурлаа шалгуулаад явсан. Цагдаагаас гараад эмнэлэг орж үзүүлэх гэсэн зураг аваагүй, эмч нар ирж зураг авхуул гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Д-гийн эмнэлгийн тодорхойлолт, рентген зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Ц.Д-гийн биед баруун эгэмний ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.Д- нэхэмжилсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Ц.Д-гийн биед баруун эгэмний ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг өгсөн.

Хохирогч Ц.Д-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан, гэрч Р.Н-өд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хохирогч Ц.Д-, гэрч Р.Н- нарын мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт, мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Д- нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.Д- миний хоёр мөрөн дээрээс хоёр гараараа барьж аваад баруун тийш нь хүчтэй гуд татаад шидчихсэн. Би газар унаад босоод ирсэн ахиж хоёр мөрөн дээрээс хоёр гараараа бариад зүүн тийш нь татаад ахиад унагасан. Намайг өндөр өргөж шидээгүй, мөрөн дээрээс барьж гуд татаад шидчихсэн юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул /хх-ийн 41 дүгээр хуудас/ хохирогч Ц.Д- нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна. 

Шүүгдэгч Г.Д- нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Г.Д- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нь өмнө  эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 50 дугаар хуудас/

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан үзлээ.

 

 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Д-ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т  овогт Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т  овогт Г.Д-ыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Г.Д-ыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 5 (таван)  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Г.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ