Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч А.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *******гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******ад холбогдох эрүүгийн 230500000*******57 дугаартай хэргийг *******23 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 26-нд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Монгол Оросын хамтарсан сургуульд слесарь ажилтай, *******-******* аймгийн ******* сум, ******* дүгээр баг, ******* ******* дугаар гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй боловч *******зүрх дүүргийн 18 дугаар хороо, 39-09 тоотод түр оршин суух, урьд *******-******* аймаг дахь сум дундын шүүхийн ************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, *******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******дийн ******* (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А.******* нь *******23 оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс 21-нд шилжих шөнө *******гол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдааны төвийн дэргэд үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.-ийг зодож, түүний биед уруулын салстад цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, доод зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлнө. Миний хувьд өвчтэй аавыгаа асардаг, мөн ажил хийгээд хохирлоо төлж барагдуулах тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******23 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би өөрийн найз болох Баярбаатартай хамт *******гол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Emart дэлгүүрийн урд талд байрлах автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан. Тэгээд бид 2 тамхи байхгүй байхаар нь тухайн автобусны буудлын түц рүү ороод тамхи аваад байж байхад миний утас дугараад байсан болохоор нь би утсаар ярих гээд тухайн түцнээс гараад хойд талд нь зогсож байсан. Тэгтэл удалгүй манай найз Баярбаатар миний араас гарч ирээд сая үл таних залуу намайг чи муухай хараад байна уу, пизда минь гараад ирээрэй, чамайг алнаа гээд байна гээд хэлсэн. Тэгэхээр нь би манай найзыг дарамталсан 3 залуу дээр очоод юу болоод байгаа юм, манай найзыг яагаад ална гээд байна гэхэд тухайн туранхай залуу нь сандал дээр сууж байгаад босож ирээд миний нүүрэн тус газарт цохиод авсан. Тэгэхэд тухайн үл таних залуутай хамт явж байсан залуу нь миний араас намайг тэвэрч аваад одоо больчих гээд байсан. Тэгэхээр нь би тухайн залууд би зүгээр байж байгаад цохиулчхаад юу яриад байгаа юм. Би та нарыг цагдаад барьж өгнө гэхэд намайг цохидог залуу нь хөгшөөн чи эр хүн юм бол надтай зодолдчих, манай 2 найз оролцохгүй гэж надад хэлээд тухайн дэлгүүрийн зүүн талд байдаг шатны доор очиж зогсчихоод намайг чи хүрээд ир гээд орилоод байсан. Тэгэхээр нь би яваад очиход тухайн үл таних залуу нь миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн үл таних залууг яасан овоо юм гээд уурлахад тухайн намайг цохисон залуугийн найз нь намайг дахиад тэвэрч аваад одоо больчих хэрэггүй ээ, ингээд салаад явъя гээд байхаар нь би тайвшраад за тэгье гээд байж байтал тухайн намайг цохисон залуу нь хүрч ирээд миний нүүрэн тус гадарт 3-4 удаа дахиад цохиод авсан. Тэгэхэд нь миний амнаас цус гараад би доош тонгойгоод байж байхдаа өөрийн найз болох Баярбаатарт наадуулаа бариад ав, миний шүд хугарчихлаа гээд хэлэхэд тухайн намайг цохисон залуу нь манай найз дээр явж очоод дахиад 2-3 удаа цохиод авах шиг болсон. Тэгээд тухайн намайг цохисон залуу нь над дээр эргэж ирээд миний хүзүү рүү дээрээс цохиод байхад манай найз Баярбаатар цаана автобусны буудал дээр зогсож байсан 2 залууд манай найзыг зодоод байна, туслаарай гэж хэлэхэд тухайн үл таних 2 залуу нь бид нар руу ирж байхад намайг зодсон залуучууд нь зугтаагаад яваад өгсөн. Тэгээд сүүлд ирсэн 2 залуугийн хамт би тухайн залууг араас нь дагаж явж байгаад цагдаад барьж өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Гэрч Б.Тилеубердийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би, *******, Магжан бид 3 Модны хоёрын нэг пабд сууж хүний 2 пиво уусан. Тэгээд пивоныхоо араас 0,75 литрийн Соёрхол нэртэй архинаас нэг шилийг авч уугаад тэгээд тэндээс шөнө 12 цагийн орчимд гараад Кровн бааранд очих гэж явах замдаа хорооллын эцэст таньдаг ахынхаа түцнээс ******* орж тамхи авсан. Магжан бид 2 гадаа хүлээж байсан. Тэгээд ******* түцнээс гарч ирээд Магжан бид хоёрт пирожки өгөөд эргээд түц рүү ороод ундаа авсан. Тэгээд бид гурвыг Emart дэлгүүрийн урд талын автобусны буудлын ар талын шатан дээр авсан пирожкигоо идэж байхад хоёр танихгүй залуу ирээд ******* руу томроод муухай хараад байгаа юм уу гээд чи миний найз руу томордог хэн вэ, сая чи томорсон байна гэсэн. Тэгэхээр нь ******* чи юу болсон юм, уучлаарай цаашаа яв гэсэн чинь тэр залуу чи намайг мэдэх үү би бокс тоглодог гэсэн чинь ******* ч бас бокс тоглодог чи хэн юм бэ гэсэн чинь нөгөө залуу үзье гээд тэр 2 зодолдсон. Эхлээд зодолдож байхдаа *******ыг унагаад 2, 3 цохиод авсан. Тэгэхээр нь би салгаж авсан чинь нөгөө залуу *******тай доор буугаад үзье гээд тэр хоёр хоёулаа доор буугаад шууд зодолдсон. Зодолдож байхдаа нөгөө залуу шүд, шүд гээд орилоод байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг очиж тэвэрч аваад *******ыг цаашаа яв гээд би тэр хоёрыг салгасан. Тэгээд нөгөө залуу шүд, шүд гээд орилоод байсан. Магжан *******ыг аваад цаашаа явсан. Тэгж байхад нөгөө шүд, шүд гээд байсан залуу гудамжинд явж байсан залуучуудыг дуудсан чинь 2, 3 залуу буугаад ирэхээр нь бид нар айгаад зугтаая гэж бодоод газарт байсан хувцас энэ тэрээ аваад зугтсан. Модны хоёр хүртэл зугтсан боловч араас дагаж ирээд хөөгөөд барьж аваад цагдаад өгсөн. Тухайн үед би нэг их согтоогүй байсан, мөн би хэн нэгэнд гар хүрээгүй, надад ч хэн нэгэн гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Гэрч Э.Баярбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******23 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед би өөрийн найз болох -ийн хамт *******гол дүүргийн 13 дугаар хороо, хорооллын эцсийн автобусны буудал дээр явж байгаад тухайн автобусны буудал дээр байдаг түцэнд ороод ундаа болон хоол аваад идээд байж байсан. Тэгэхэд манай найз -ийн утас нь дуугараад гараад явсны дараа 2 үл таних залуу орж ирээд нэг нь намайг чи яагаад муухай хараад байгаа юм гээд над руу дайраад байсан. Тэгэхэд нь тухайн үл таних 2 залуугийн нэг нь гарч яваад нөгөө үлдсэн үл таних залуу нь чи яагаад над руу муухай хараад байгаа юм, би чамайг ална шүү, чи гараад ир гэж хэлээд гараад явсан. Тэгээд би тухайн түцэнд хоолоо идэж дуусчхаад гараад автобусны буудал дээр зогсож байхад манай найз байхгүй байхаар нь тухайн түцний хойд талд очоод хартал тухайн үл таних залуу 2 найзын хамт зогсож байсан. Тухайн үл таних залуучуудын хойд талд нь манай найз утсаар яриад зогсож байсан, би өөрийн найз болох -э дээр очоод тухайн залуучууд нь сая түцэнд орж ирээд намайг ална, гараад ир гээд байна гэж хэлэхэд манай найз -э нь би тухайн хүмүүстэй чинь очоод уулзъя гэж хэлээд явсан. Тэгээд манай найз тухайн залуучууд дээр очоод юу болоод байгаа юм, яагаад манай найзыг ална гээд байгаа юм гээд асуухад тухайн ******* гэх залуу нь чи юу гээд байгаа юм гэж хэлээд манай найзын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгэхэд тухайн ******* гэх залуутай хамт явж байсан 2 залуу нь манай найз болон ******* гэх залууг барьж аваад одоо болно хэрэггүй гээд болиулахад тухайн ******* гэх залуу нь дэлгүүрийн шатны доод хэсэгт очиж зогсож байгаад манай найзыг чи хүрээд ир хоёулаа эр хүн шиг зодолдъё гээд байсан. Тэгэхэд манай найз тухайн ******* гэх залуу руу очиж байхад тухайн залуу нь манай найзын нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиод авах шиг болсон. Тэгээд манай найз доошоо тонгойгоод Баяраа наад залуугаа бариад ав, миний шүдийг хугалчихлаа гээд надад хэлсэн. Тэгээд би очоод тухайн залууг барьж авах гэж байхад тухайн залуу нь намайг бас 2-3 удаа цохисон. Тэгээд ******* гэх залуу нь эргээд манай найз дээр очоод толгой дээрээс нь цохиод байж байхад би хажуу талд явж байсан өөр залуучууд руу манай найзыг зодоод байна, туслаарай гээд хэлэхэд гудамжинд явж байсан 2 залуу над руу ирж байхад манай найзыг зодсон залуучууд нь зугтаагаад яваад өгсөн. Тэгээд манай найз тухайн гудамжинд явж байсан залуучуудтай хамт ******* гэх залууг дагаж явж байгаад цагдаад барьж өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ******* гэх залуу нь ганцаараа манай найзыг цохисон, хамт явж байсан 2 залуу нь манай найзыг цохисон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******23 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6668 дугаартай: “...Э.-ийн биед уруулын салстад цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, доод зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, доод зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би *******23 оны 05 дугаар сарын *******-ноос 21-нд шилжих шөнө *******голд дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн автобусны буудал дээр өөрийн найз болох Тилеуберди, Магжан нарын хамт явж байгаад манай хоёр найз гадаа үлдээд би тухайн автобусны буудлын түц орсон. Тэгээд тухайн түцэнд яваад ороход үл таних нэг залуу сууж байсан. Тэгэхээр нь би юм бодолгүй тухайн түцний худалдагчаас нэг хайрцаг тамхи болон 3 ширхэг пирожки авчихаад гарах гэж байхад тухайн үл таних залуу над руу хараад суугаад байсан. Тэгэхээр нь би тухайн үл таних залуу руу чи яагаад над руу муухай хараад байгаа юм гээд хэлсэн чинь тухайн залуу нь юм хэлэхгүй байхаар нь би тухайн түцнээс өөрийн авсан зүйлээ аваад гараад явсан. Тэгээд түцний хажуу талд байдаг сандал дээр би өөрийн 2 найзтай хамт тамхи татаад сууж байхад тухайн түцэнд байсан үл таних залуу нь өөр залуу дагуулаад хоёулаа болоод бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд тухайн түцэнд байсан залуутай хамт явж байсан залуу нь надад чи яагаад манай найз руу муухай харлаа гээд байгаа юм, чи хэн юм би боксоор хичээллэж байсан хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгэхээр нь би тухайн залууд би согтуу байна, чи намайг бодвол арай эрүүл байна тийм болохоор би чамтай зодолдохгүй гээд хэлсэн чинь тухайн залуу нь миний баруун талын гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Тилеуберди гэх найз маань тухайн над руу дайраад байсан залууг босож очоод бариад авсан. Тэгсэн чинь тухайн залуу манай найзад тэврүүлсэн байдалтай байхдаа чи намайг барахгүй, чи арчаагүй найзаараа намайг бариулаад зогсоод байна гээд намайг доромжлоод байхаар нь би тухайн залуутай тэгвэл хоёулаа зодолдъё гэж хэлээд найздаа тухайн залууг тавьчих гэж хэлээд би тухайн үл таних залуутай зодолдсон. ...би босож ирээд тухайн залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь тухайн залуу нь өөрийнхөө амаа бариад доошоо тонгойсон. Тэгэхээр нь би тухайн залуугаас зугтаагаад Модны хоёрын автобусны буудал дээр таксинд суух гэж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн залууг цохиход амнаас нь цус гараад байсан. Би тухайн залуугийн толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. ...зөвхөн би тухайн залуугийн биед халдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 63-67, 70-73, 82-85) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь *******23 оны 05 дугаар сарын *******-ноос 21-нд шилжих шөнө *******гол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвийн дэргэд үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.-ийг зодож, түүний биед уруулын салстад цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, доод зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Э.-э, гэрч Э.Баярбаатар, Б.Тилеуберди нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6668 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр (5-10 хувь) тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Э.-ийн биед учирсан уруулын салстад цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын дунд хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал, доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, доод зүүн 2 дугаар шүдний хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6668 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Э.-ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдэл болох гараараа хэд хэдэн удаа цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.*******ын бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баярбаатар “...намайг 2-3 удаа цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан мөрдөгч түүнээс шүүх эмнэлэгт үзүүлэх талаар асуухад тэрээр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “А.*******аас 5,000,000 төгрөг авахаар тохиролцож 4,000,000 төгрөг авсан, үлдэх 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) бичгээр гаргасан боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Э.-э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт, шүүгдэгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.******* нь урьд хоёр удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олж нийгэмшээгүй, өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин тухайн төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний нийгэмд аюултай зан төлөвийн бодит илрэл тул түүнд торгох ял сонгон оногдуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 4,000,000 төгрөг нөхөн төлсөн байдал, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******дийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.-э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА