| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/03734/И |
| Дугаар | 101/ШШ2020/00408 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2020/00408
2020 оны 01 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2020/00408 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О -д холбогдох,
Түрээсийн төлбөрт 12,348,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ц2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр С.Отай “Орон зориулалтын бус байр түрээслэх гэрээ“-г байгуулж, уг гэрээгээр БЗД-ийн *******.******* тоотод байрлах 30 м.кв талбайг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 201 5 оны 8 дугаар 08-ны өдрийг хүртэл сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. 2015 онд уг гэрээний хугацааг сунгаж, "Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх байгуулж, БЗД-ийн *******,******* тоотод байрлах 130 м.кв талбайг 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сарын 800.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэрээг цуцалсан бөгөөд С.О нь түрээсийн төлбөрийг cap бүрийн заасан хугацаанд төлж барагдуулж байгаагүйн улмаас гэрээг цуцлах хүртэлх гэрээний төлбөрийн үлдэгдэл 8.232.000 төгрөг болсон. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр С.Отай төлбөр барагдуулах "Иргэд хоорондын гэрээг байгуулж, уг гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний хүртэлх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 8.232.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарыг дуустал cap бүр 300.000 төгрөгийг миний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн төлж барагдуулах. төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Гэтэл түрээслэгч С.О нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн "Иргэд хоорондын тохиролцсон хугацаа дуусахад гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэл 8.232.000 төгрөгийг огт төлж барагдуулаагүй. үүний улмаас алданги 4 дүгээр сарын 10-ны өдөр нийт үнийн дүнгийн 50 хувьд хүрч, 4.116.000 төгрөг болсон байна. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан С.Оас "... Иргэд хоорондын гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 8.232.000 төгрөг, алданги 4.116.000 төгрөг, нийт 12.348.000 төгрөгийг гаргуулах"-аар эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан боловч эвлэрэлд уригдагч тал болох С.О нь эвлэрлийг хүлээн зөвшөөрөх саналгүй байсан тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр С.Оаас "Иргэд хоорондын гэрээ’'-ний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөр 8.232.000 төгрөг, алданги 4.116.000 төгрөг, нийт 12.348.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* овогтой О миний бие 27-р хороонд хүүхэд асрах үйл ажиллагаа эрхэлэх зориулалтаар 2014.06 сард холбогдож уг байрны 2 давхар дахь 100 м.кв ч хүрэхгүй 70-80 м.кв байрыг түрээслэх тухай тохиролцож гэрээ хийж амжаагүй нүүж орсон. Тухайн үед энэ хүн 600.000 төгрөгөөр тохирсон боловч нүүж орсны дараа гэрээ хийлгүй шалтаг заан хойшлуулж явсаар 2014 оны 08 сарын 08-нд сарын 1.000.000 төгрөгөөр гэрээг хийсэн. Миний бие нэгэнт нүүж орсон бас хэдэн хүүхэд авчихсан байсан учир гэрээг тулгасан мөнгөн дүнгээр хийсэн. Хожим нь уг гэрээг хэдэн удаа засварласан байгаа нь харагддаг. Энэ эмэгтэй тус объектыг нөхрийнхөө эмчилгээний зардал босгох зорилгоор зарах гэж байсныг ламбард нэрээр хэсэг луйварчидтай хамсан өөрийн болгосон байдаг тул Дарь-Эхийн орон нутгийн иргэдийн амьжиргааны талаар ямар ч төсөөлөл үгүй зөвхөн өөрийн аманд орсон дүнгээр түрээсийн гэрээ хийж (бусад өрөөнүүдийг) хэд хэдэн залуу гэр бүл тэтгэврийн насны ахмадын болон амьжиргааны эх үүсвэр олох гэсэн оролдлого хийсэн өрхүүдийг өрий дарамтанд оруулж эцэст нь орчин бүрдүүлэх зорилгоор оруулж тавьсан бүх эд хэрэгслийг хурааж шамшигдуулдаг дээрэнгүй бусармаг авиртай нэгэн юм. Цаашлаад *******ын хүссэнээр 1.000.000 төгрөөгний түрээс төлөх болсон би хүүхэд харагч (өөрийн хүүхдээ авчирсан тул цалин бага тохирч) ав өөрөө 1 давхрынх нь 20 м.кв хүүхдийн дэвтэр, үзэг, чихэр зарж болох талбайг өдөр тутмын орлого олох зорилгоор түрээслэхэд тэр жижиг ТҮЦ-ээ 600.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Сар бүр хүүхэд харах байрны 1 сая ТҮЦ-ний 600.000 төгрөг хийж *******д хийж өгөхөд маш хүнд байсан би тэр үед “ ******* ” ББС-ийн байгууллагаас өндөр хүүтэй өдрийн зээл авч түүнийгээ өдөр бүр ТҮЦ-ээр хийж өгөн арай гэж төлнө. Би тэр ББС-н байгууллагаас 2014.09 сараас 2015 оны 4сар хүртэл нийт 6-7 удаагийн 1сая төгрөг авч (нийт 7сая) *******д өгч байлаа. Мөнгө авсан үедээ маш сайхан зантай болдог тэрээр шинэ жилээр шилдэг бизнесмэн эмэгтэй гэж магтан бусад түрээслэгчид хэлж байгаад сар бүрийн түрээсэн дээр нэмж 300-400 мянган төгрөг нэмж дулааны зардал нэрээр нэхээд өгөхгүй бол унтаж байгаа хүүхдүүд дээр гадны гуталтайгаа дайрч орж ирэн зодох гэж дайрдаг байв. Дулаан аюулгүй байлгах гэсэн түрээслэгчийн үүргээ хүлээхгүй 380вольт тогоор халааж гарсан зардлаа бидэнд хувааж хүчээр төлүүлдэг байгаад зогсохгүй усны 5000 бохир соруулах бүх зардлыг гаргуулж байсан юм. 2015 оны 3сард арга буюу шаардаж гарах талаар ярьж байж дэлгүүр нэртэй ТҮЦ-ээ 400.000 болгож байлаа. 2015оны 6сард ТҮЦ-г нь ч хүлээлгэж өгсөн. Угаас боломжтой биш үнээр түрээс төлдөг бас түрээсийн өрөнд орж эхлээд гарах хүсэлтийг 2015 оны 4 сараас тавьсан боломж гаргахгүй түрээсийн өрөнд бүх тавилга хэрэгслийг нь хурааж авна гэж айлгадаг байсан. 2015-2016 оны хичээлийн жилд Цнь 380-н тогоор халаахаа больж галлагаа хийх нэрээр түлээ нүүрсээ авч өгдөггүй байсны уршгаар манаач өвгөн нь гадуур хувцастай амьдарч байгаад нүүсэн. Мөн миний асран хамгаалж байсан 10 гаран хүүхэд хатгаа ханиад хүрч ирэхээ больсон. Тэдний төлбөр 120.000 төгрөгөөр орлого олж түрээс өгдөг би орлогогүй болж өрөнд орж эхэлсэн. Иргэний хувийн тамгаар гэрээ хийж мөнгө хүлээн авдаг энэ хүний улсад татвар төлдөггүй гэсэн гомдол ирж байсаныг мэднэ. 2016 оны 4 сарын 1-нээс гарах хүсэлт тавихад мөн сүрдүүлж хүчээр байлган 6сарын 1нд бүх тавилга хэрэгслийг лацдаж үлдсэн. 2016 оны 8сарын 26нд иргэд хоорондын гэрээ хийхдээ ажилаа хийж түрээсийн өрөө сард 300.000 төгрөгөөр төлж барагдуулах талаар дурдан бүгдийг эргүүлж өгөх тухай яригдсан. Уг гэрээг хийсний дараа дүү Элдэв нь ирж тавилга хэрэгслээ ирж ав гэж утасдсан. Маш хямдхан түрээсээр өөр газар түрээслэхээр тохирсон би очиж тавилга хөнжил гудсаа авах гэж очиход иргэн Цнь хаалганы цаагуураас гарч ирэн зодож нулиман эвдэрхий тоглоом горшок хэрэггүй хүүхдийн хувцас зэргийг өгч хэл амаар доромжилон хөөж гаргахдаа Хүүхдэд орчин бүрдүүлхэд зайлшгүй шаардагдах бүх цахилгаан болон бусад хэрэгслийг хурааж авсан. Энэ бүгдийг би өөрийн хүч хөлсөөр хуримтлуулсан мөнгөөр худалдаж авсан тул жагсаалт үнийн дүнг хавсаргав. Юу ч үгүй болсон би 2 хүүдийн хамт цаашид ажил хийх ямар ч хэрэглүүргүй хүн яаж сард 300.000 төгрөг хийж өгөхөө мэдэхгүй өдөр хоногоо болгож явааг дүү нар нь ч харсан байх. Надад 12сая төгрөг бүү хэл гар орон ч үгүй би нийтийн байранд амьдарч хүүхдээ хичээлд нь зөөдөг. Миний хуримтлалаараа худалдаж авсан бүгдийг тэр булааж аван граждаа хог болгосон. Би зохих шатны шүүхэд өөрийнх нь харьяа дүүргийн шүүхэд хандан өргөдөл гаргаж ажилладаг гэх Зам тээврийн яамаар нь дамжуулан төрийн албан хаагчын ёс зүйн хороонд хандан бүх хуулийн дагуу арга хэмжээнд нэгдэх Дарь-эхийн иргэдийн Зөвлөл байгуулж тууштай нэгтгэн хуулийн хүрээнд хохирогч иргэдийн хохирлыг хүний эрхийн хороогоор бататган бүрдүүлнэ. Бизнес эрхлэх оролдлого зүтгэл урмаа алдаж хүч хөлсөөрөө тэтгэврээр босгосон бүхнийг хурааж гал ч түлэх үүрэг хүлээхгүйгээр мөнгө олох гэсэн хүүхэд хөгшид мэдэрдэггүй тээврийн яамны ажилтан гэх ломбардаар ядарсан эмэгтэйн үл хөдлөхийг өөрийн болгосон иргэн Цэрэнпэлжээгийн Цэцэг-Ундралыг үр хүүхэд нялхас дээрээ гишгүүлж байсан ёс зүйг шаардан байж болох хуулийн хүрээнд тэмцэнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Төрийн албан хаагчийн цалингаар ломбард (2000-2010) ажиллуулах хэмжээнд хүрснийг АТГ-аар шалгуулахыг шаардаж байна. Урьдчилсан байдлаар нэгдсэн иргэд хуулийн дагуу ажиллагаанд оролцох болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч С.Од холбогдуулан түрээсийн төлбөрт 8,232,000 төгрөг, алданги 4,116,000 төгрөг, нийт 12,348,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 20 гаруй сая төгрөг төлсөн, гэрээнд андуурч гарын үсэг зурснаас өнлдөр төлбөрт орсон гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцны зориулалттай бус байр түрээслэх гэрээгээр дэлгүүрийн зориулалттай байрыг нэг сарын 600,000 төгрөгөөр, цэцэрлэгийн зориулалттай байрыг нэг сарын 1,000,000 төгрөгрөөр тооцон нэг жилийн хугацаатай түрээслэх, түрээслүүлэхээр гэрээ байгуулжээ. Хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ны хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******,******* тоотод орших 320 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэсэн талаар зохигч маргаагүй. Харин талууд түрээслүүлсэн талбайн хэмжээний талаар маргаж, хариуцагч 65 орчим м.кв, нэхэмжлэгч 120 орчим м.кв гэж маргажээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчид түрээсийн 26 сарын хугацаанд 20 гаруй сая төгрөг төлсөн, нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангаагүй бөгөөд одоог хүртэл цэцэрлэгийн эд хэрэглэлийн барьцаалж авснаас би төлбөрөө төлөх, үйл ажиллагаа явуулж чадахгүй байна, бусад байрнаас өндөр үнээр түрээслүүлсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч, түрээсийн төлбөрөөс 8,232,000 төгрөг үлдсэнийг нотариатаар гэрчлүүлж баталсан, нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй шалтгаанаар байранд байсан цэцэрлэгийн эд зүйлийг хадгалсан, одоо авч болно гэж бусад тайлбарыг үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээслэсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд бүртгэл хийгдсэн нь гэрээний талуудын эрх, үүргийг үүсгэдэг. Ийнхүү хэлбэржээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр байх нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас хүчин төгөлдөр бусад тооцогдох ба түүнээс гарах үр дагавар нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагчийн харилцан шаардах эрхтэй харьцуулахад өөр байдаг.
Дээр дурдсан гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийн гэрээний үүргийн шаардлагын үндэслэл хуульд нийцээгүй гэж үзлээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь хуульд нийцээгүй боловч нөгөө талаар шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй.
Хариуцагчаас эд хөрөнгө ашигласан хугацааны төлбөр төлөх боломжгүй тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд үндэслэл бүхий хүсэлтийг гаргаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үнийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэг хүлээхийг, нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгө, түүний үнийг буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар тус тус зохицуулжээ. Иймд талууд 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан мөнгөн төлбөрийн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэг, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй болно.
Тус хэлцэлд төлбөрийг хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөг төлөхөөр заасан боловч нэхэмжлэгч, хариуцагчийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай эд зүйлийг ашиглуулаагүй, барьцаалснаас хариуцагч дээрх төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж үзэхээр, энэ тухай хариуцагч тайлбар үндэслэлтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн 4,116,000 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагч С.Оас 8,232,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4,116,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ