| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/04009/И |
| Дугаар | 184/ШШ2020/00739 |
| Огноо | 2020-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/00739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, ББСБ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, дугаар байр, 33 тоотод оршин суух Жавхлант овогтой -т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26 737 511 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр, Ө.Ган-Өлзий, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ, ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* нь тус компанитай 2019 оны 04 сарын 03-ны өдөр №/256/00167 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, , ..байр, .. тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-22010339071 дугаар гэрчилгээтэй, орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн хүчин төгөлдөр болгуулж баталгаажулсан. Б.******* нь зээлийн гэрээний хугацаанд нэг ч төлөлт хийгээгүй байна. Хамтран зээлдэгчээр түүний эхнэр Н.Халиун гэрээнд гарын үсэг зурсан. Дээрх зээлдэгч нараас зээлээ төлөхийг шаардан зээл авах үед бүртгүүлсэн утас руу нь залгахад цалин буухаар зээлээ төлнө, байраа зараад төлнө, эхнэр мөнгө хийнэ гэсэн хариу өгдөг. Гэрийн хаягаар нь 6 удаа очиход 4 удаад гэртээ байсан ба 3 удаа зээл төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүлээн авч 1 хүсэлт бичиж өгсөн байдаг. Мөн 2019 оны 7 сарын 22-ны өдөр зээлээ төлөхийг дахин шаардсан мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан байсан. Холбоо барих дугаарууд руу холбогдоход утсаа авахгүй байх, хөдөө явсан, эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанууд хэлэх зэргээр хугацаа авсаар өнөөдрийн байдлаар 229 хоног буюу 7 сар 15 хоног өнгөрөөд байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээний талууд эвлэрүүлэн зуучлалд хандаж хураамж 30 000 төгрөг төлөөд 25 250 000 төгрөгт эвлэрэх санал гаргасан боловч Б.******* үнийн дүнг зөвшөөрөхгүй гэснээр манайх татан авч шүүхэд хандах болсон. Одоо 2019 оны 11 сарын 18-ны байдлаар үндсэн зээл 20 000 000 төгрөг хүү 5 343 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 354 177+40 000 төгрөг. Нийт 25 408 011 төгрөгийг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан дагуу төлөхөөр байна.
-Үндсэн хүүгийн бодолт : 20 000 000 төг х 3,5 % =700 000 төг, энэ нь 1 сарын хүү юм.
700 000 х /30хоног*229 хоног=5 343 333.33 үндсэн зээлийн үлдэгдэл болох 20 000 000 төгрөгийг нэмэхээр нийт зээлийн үлдэгдэл 25 343 334 төгрөг болж байгаа юм.
-алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү бодолт: Нийт 25 343 334 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаа буюу 229 хоногийн хугацааны алданги 1 35 177 төгрөг нийт 26 697 511 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30 000 төгрөг,
түүний гэрийн хаягаар удаа, дараа очиход гарсан шатахууны зардал 10 000 төгрөг, нийт 26 737 511 төгрөгийг Б.*******оос гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Б.*******,түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ******* ББСБ-аас 2019.04.03-нд 20 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж аваад эргэн төлөлтийг хийгээгүй нь үнэн. чадахгүй явсаар хүү нь 6 537 511 төгрөг болсон. Тухайн үед миний хийж байсан ажил санаснаар болоогүй, үлдсэн мөнгийг эхнэрийхээ эмчилгээнд хэрэглэсэн. Би өөрөө орлогогүй, ажилгүй болсон тул төлөх боломжгүй. Одоо эрхэлсэн ажилгүй хэцүү байдалд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Б.******* нь “*******” ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэх боловч “*******” ББСБ-ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэрээ байгуулаагүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд “*******” ББСБ-ын гүйцэтгэх захиралыг ******* гэж заажээ. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс эрх хэмжээнийхээ хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан. Энэ этгээд нь ******* гэх хүн байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээр салбарын эрхлэгч ******* гэх хүн “*******” ББСБ-ыг төлөөлсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгчээс шаардаж буй нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 343 33,33 төгрөг, алданги 1 354 177 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны зардал 30 000 төгрөг, гэрийн хаягаар очсон шатахууны зардал 10 000 төгрөг нийт 26 737 511 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 төгрөгийг татгалзсан байна.
Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор “*******” ББСБ ХХК хариуцагчтай хийсэн 2019. 04. 03-ны өдрийн №/256/00167 тоот зээлийн, барьцааны №/256/00167-01 дугаар гэрээний хуулбарыг, 2019.04.03 нд зээлдэгчийн зээлийн дугаар дансанд 20 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн мөнгө шилжүүлгийн мэдээлэл гэх баримт зэргийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн байна. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангасан бичгийн баримтууд бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч буюу нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн болохыг нотолж байна.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ : ... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эрхэлсэн ажилгүй гэх, түүний өмгөөлөгч Компанийн гүйцэтгэх захирал нь ******* байхад талуудын хооронд байгуулагдсан гэрээнд салбарын эрхлэгч ******* гэх хүн “*******” ББСБ ХХК- ыг төлөөлсөн нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн мөн Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасанд нийцэхгүй гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч нь “*******” ББСБ ХХК-тай 2019 оны 04 сарын 03-нд зээлийн №/256/00167, барьцааны №/256/00167-01 дугаартай гэрээ байгуулж С дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, байр, тоотод байрлалтай улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр талууд харилцан тохиролцож Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч******* нар гарын үсэг зурсан болох нь баримтаар нотлогдож байна. /хх8-10 /
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ба 2022 оны 04 сарын 03 нд дуусах байсан байна. Хариуцагч графикийн дагуу зээлийг нэг ч удаа төлөөгүй , гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
“*******” ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 2019.04.03 нд зээлдэгчийн зээлийн дугаар дансанд 20 000 000 төгрөгийн гүйлгээ хийж мөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тус тус тогтоогдож энэ талаар талууд маргахгүй байна. /хх 11/
Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал ******* ба зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь регистрийн дугаар бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд” “ дахь салбар ... -р хороо, ... тоот” гэж бүртгэгдсэн зэргээр нотлогдож байна. / хх 6 / тал
Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс: “салбар төлөөлөгчийн газар “ нь Хуулийн этгээдийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд холбогдуулж ирүүлсэн баримт,түүнтэй холбоотой тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэлд гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан, салбарын эрхлэгч болон хуулийн зөвлөх нарт 2019.12.12 нд олгосон итгэмжлэл, түүнд дарагдсан тамга , гарын үсэг зэргээс үзвэл “салбар төлөөлөгчийн газар нь Хуулийн этгээдийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулжээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж салбар хариуцсан захирал ******* гарын үсэг зурж “******* ББСБ” ХХК-ийн салбарын тэмдэгийг дарж ... гэрээг баталгаажуулсан байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар гэрээ нь ... “ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу буюу ... тухайн төрлийн үйл ажиллагааг явуулахад нийтээр байнга хэрэглэж заншсан арга барилаар хийгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “... хуулийн этгээд өөрийн салбар,төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно” гэж, мөн хуулийн 29.5-д “ салбар төлөөлөгчийн газар ... үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж ,
Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.”гэж тус тус заажээ.
Дээр дурдсан хуулийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг болон салбар төлөөлөгчийн газрын эрхлэгчийн хийсэн үйл ажиллагаатай хамааралгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэгт хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлээгүй зэрэг үндэслэл байвал дээрх хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хууль зохицуулсан байна. Ийм нөхцөл хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Тэрээр Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд “зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээлдүүлэгч нь олгосон зээлийн ашиглалтыг шалгаж эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхийг, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2, 2.1.7 –д зааснаар нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу эрх үүссэн тул шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавьсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... хаягаар нь 6 удаа очиход 4 удаад гэртээ байсан ба 3 удаа зээл төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хүлээн авч 1 хүсэлт бичиж өгсөн , зээл төлөхийг дахин шаардсан мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн, хөдөө явсан, эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаан хэлж өнөөдрийн байдлаар 229 хоног буюу 7 сар 15 хоног өнгөрсөн “ гэх тайлбараар, мөн хариуцагч мэдэгдэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна. / хх 39-40/
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь зөвхөн зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй 229 хоногийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцжээ.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 343 33,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 354 177 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны зардал 30 000 төгрөг, гэрийн хаягаар очсон шатахууны зардал 10 000 төгрөг хасаад нийт 26 727 511 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “..Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... “үүргийг хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байна
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, гудамж, байр, тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй, орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 638 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, харуицагч Б.*******оос 291 638 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч харицагч Б.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, дүгээр хороолол, гудамж, байр, тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 291 638 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ, ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ