Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2020/00006/И |
Дугаар | 21 |
Огноо | 2020-01-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 21
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн /РД: 2693321, итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 2 хэсэгт 16-39 тоотод оршин суух Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын зээлийн багц хариуцсан мэргэжилтэн ажилтай, Ногоон туг овогт Баасанжавын Батнаран /ОР-82111715/ /ХААН банк-ны сэлэнгэ салбар-ын/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 008 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Урианхан овогт Пүрэвсүрэнгийн Батбаяр /МЮ-68062275/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 008 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Болд төмөр Ерөө гол ХХК-нд ахлах ажилтан Боржигин овогт Жүгдэрнамжилын Оюун-Эрдэнэ /НМ-77050323/ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр нийт 16,356,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч П.Батбаяр, Ж.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк-ны /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч П.Батбаяр, Ж.Оюун-Эрдэнэ нар нь Хаан банкны Сэлэнгэ салбарын Болдтөмөр тооцооны төвөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр № СЗХ-146 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан юм...Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /257 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № СЗХ-146 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 14,089,904 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,192,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 69,270 төгрөг нийт 16,356,125 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэх
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
...Хаан банкны нэхэмжлэлтэй 1.Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн нийт төлбөр 16,356,125 төгрөг гаргуулах... дараах байдлаар эвлэрлээр тохиролцов.
1.2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн СЗХ-146 тоот зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2.Зээлийн төлбөр 16,356,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,999,750 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл үндсэн зээл 3,090,154 төгрөг, хуримтлагдсан хүү 2,192,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,270 төгрөг, нотариатын хураамж 4500 нийт 11,356,375 төгрөгийг:
2020 оны 01 дүгээр сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 02 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 03 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 04 дүгээр сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 05 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 06 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг,
2020 оны 07 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг,
2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг,
2020 оны 09 дүгээр сарын 08-нд 1,243,000 төгрөг,
2020 оны 10 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг,
2020 оны 11 дүгээр сарын 08-нд 1,243,000 төгрөг,
2020 оны 12 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв.
Зээлдэгч П.Батбаяр, Ж.Оюун-Эрдэнэ
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран...2019.12.23.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь хариуцагч П.Батбаяр, Ж.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр нийт 16,356,125 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нар нь нэхэмжилсэн зээлийн төлбөр 16,356,125 төгрөгнөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,999,750 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлснийг хасаж, үлдэх 11,356,375 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцсэн
...үндсэн зээл 3,090,154 төгрөг, хуримтлагдсан хүү 2,192,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,270 төгрөг, нотариатын хураамж 4500 нийт 11,356,375 төгрөгийг: 2020 оны 01 дүгээр сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-нд 650,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-нд 1,243,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 08-нд 1,243,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-нд 1,243,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах... гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,730.63 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,356,375 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 196,652 төгрөгийн тал хувь 98,326 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдв эрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн СЗГ-146 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 угаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК-ийн /Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй П.Батбаяр, Ж.Оюун-Эрдэнэ нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр нийт 16,356,125 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 11,356,375 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,730.63 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 11,356,375 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 196,652 төгрөгийн тал хувь 98,326 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА