Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл,

шүүгдэгч Б.*******э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2310000000406 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, СИЮУ /CU/ дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо, ны хороолол тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Б........./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.*******э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хороолол ******* тоотод иргэн Б.*******ийг согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний хувцасны захаас заамдан татаж, газарт нүүрээр нь унагаах, гараараа удаа дараа цохих байдлаар биед нь халдаж “зүүн нүдний доор буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.*******э нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийн хамт ******* ахынд очоод пиво ууж байхад хохирогч *******ийн нөхөр ******* орж ирсэн. Тэгэхээр нь бид нар “караоке явах гэж байна” гэхэд “хамт явъя, эхнэрээ дуудъя” гэсэн. Бид караокед очиж 2 цаг орчим дуулж байгаад гарах гэхэд “та нар манайхаар ороод гараач, манайх байшин барьса”н гэхээр нь бид нар бөөндөө тэдний гэрт очсон. Тэгэхэд литрийн хоёр шил архи, хоёр ширхэг том пиво байсан. Би өөрөө цагаан архи уудаггүй болохоор хоёр стакан пиво уусан. Тэнд байсан хүмүүс цагаан архинаас ууж байсан. ******* , манай эхнэр бид нар *******гийнхаас гарч *******гийн гэрт очсон. Шөнө 2 цагийн үед хашааны хаалга дуугараад “бүгдийг нь алаад өгье” гээд эмэгтэй хүн орилоод байсан. ******* ахын эхнэр “ямар учиртай хүн орилоод байна” гээд гарсан. Ахын маань эхнэр жаахан хөл муутай хүн байдаг. Би санаа зовоод араас нь гарахад ******* эгч хоёр гартаа хадаастай мод барьчихсан “бүгдийг нь алаад өгье, та нар айлыг нь голсон уу, архийг нь голсон уу” гээд гартаа барьсан модоор саваад тэнд байсан машинуудыг цохиод байсан. Өөрийнхөө машиныг хүртэл цохиод байсан. Тэгэхээр нь машины шил хагалчхаж магадгүй гэж бодоод болиулах санаатай *******ийг “болиоч” гэхэд модоо саваад нүд рүү цохих гээд байхаар нь үйлдлийг нь хязгаарлах гэж гарын шуунаас нь барьсан. Тэгээд модоо хаяач гэхэд баруун гартаа байсан модоо хаясан. Зүүн гартаа байсан модоо хаяагүй. Тэгээд модгүй баруун гараараа нүүр ам руу самардаад, цохиод байсан болохоор энгэрээс нь татаж, үйлдлийг нь хязгаарлах гэж тэврэх гэхэд би баруун гар тал руу, эгч зүүн гар тал руу унахдаа довжоон дээр унасан. Тэгээд ******* эгчийг татаж босгоход хамар хэсэг нь цус болсон, нүүр нь шороо болсон байсан. Байшингаас хүмүүс гарч ирээд “юу болов яав” гэцгээсэн. Тэгээд манай найз гарч ирээд “нүүр, ам нь яасан юм бэ, хүн амьтан цохисон юм уу” гэж асуухад “намайг цохичихлоо, цагдаа дууд” гээд цагдаа дуудахад 2-3 цагийн орчимд ирсэн. Би хохирогчийг зодож гэмтээсэн зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310000000406 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: Манай найз намайг зодсон гэх. /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би найз тай уулзахаар тай хамт *******гийн гэр рүү явж байхад гадаа гудамжинд *******тэй тааралдсан. ******* нь бид хоёрыг “агсам согтуу тавьж магадгүй тул манай гэрт ороод хэрэггүй” гэж хориглоход нь би эсэргүүцэж байгаад ганцаараа *******гийн хашаанд орсон. Тэр үед , /*******э/ хоёр байшин дотроос намайг ирж байгааг мэдээд гарч ирсэн байсан. Намайг очиход /*******э/ миний өөдөөс ирж намайг хойш түлхэхэд нь би д /*******э/ хандан “манайх шинэ байранд ороод та нарыг гэртээ оруулж байхад яагаад манай гэрээс явж байгаа юм, намайг голсон юм уу, байшинг нь голсон юм уу” гэх хэлээд орилоход /*******э/ баруун зүүн гараараа миний хувцасны захаас заамдан барихаар нь би тавиулах гэж оролдсон боловч чадаагүй. Харин /*******э/ баруун гараа атгаж, зүүн гараараа миний куртикний захаас барьж байхдаа 2 удаа угсруулан миний зүүн шанаа орчимд цохиход нь би газар хойш бөгсөн биеэрээ унасан. Тухайн үед /*******э/ миний куртикний захнаас зүүн гараараа барьсан, харин би түүний зүүн гарнаас нь хоёр гараараа барьсан байдалтай байсан болохоор газар унамагцаа түүний гаранд татагдаад газраас босож ирэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байхад /*******э/ миний куртикнээс зуурсан зүүн гараа тавихгүй үргэлжлүүлэн атгаж барьсан гарыг нь тавиулах гээд г /*******э/ түлхэх гэтэл миний гар хүрэхгүй түүний цээжийг нь бага зэрэг хумсаараа маажсан. Тэр үед /*******э/ ханцуйгүй хар өнгийн майктай байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дэх тал/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2023 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд нөхөр *******ийн хамт хадам ахынд байхад тэр айлын хашааны хаалгыг нүдээд эмэгтэй хүн орилоод байсан. Тэгээд айлын эзэн эмэгтэй “нөхөр байхгүй, юун хүн юм бол” гэж бодоод гэрээс гарахад манай нөхөр *******э араас нь хамгаалах гээд гарсан. Би араас нь гарахад хашаанд байсан манай машин, гэрийн эзний машины орчим манай нөхрийн үеэл эгч ******* согтуу, хоёр гартаа хадаастай мод барьсан байж байсан. Би гэрээс гараад очиход манай нөхрийн нүүр, цээжийг хадаасаар урсан, өмсөж явсан майк нь урагдаад хаясан байсан. ...*******ийн хамраас нь цус гарсан, нүүр нь шороо болсон байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед манай нөхөр *******гийн үеэл *******э эхнэр ын хамт манай гэрт ирсэн. Тэгээд манай найзууд болох эхнэр , Уртнасан эхнэр Буян-Эрдэнийн хамт хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед манай хашааны хаалга дуугарсан. Би гэрээс гараад харахад ******* хоёр гартаа хоёр хадаастай мод барьсан хашаанд байсан *******эний “Харьер” маркийн, манай “Примёо” маркийн , *******ийн “Пронтер” маркийн, ийн “Акуа” маркийн зэрэг авто машиныг модоор цохиод яваад байсан. Удаагүй *******э гарч ирээд *******ийг “боль” гээд барилцаж авсан. Тэр хооронд *******ийн хувцас урагдсан Б.*******ийг болиулах гэж унагаахдаа манай гэрийн гадаа байдаг цементэн хэсэгт унагаасан. Намайг гэрээс гарч ирэхэд *******ийн нүүр нь зүгээр байсан, унахдаа хамраас нь цус гарсан. *******ийг *******э “боль” гээд түлхэхэд ******* нүүр, цээжийг нь маажсан, гарыг нь хадаастай модоороо урсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3327 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Б.*******ийн биед зүүн нүдний доор буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.автаст хэргийн 21-22 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3329 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Б.*******ий биед зүүн хацар, цээж, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.автаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хамаатны ах болох ******* болон бусад хүмүүстэй хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. Тэндээсээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хороололд ******* ахын гэрт , , Мөөгий бид 4 хамт байхад гаднаас Б.******* эгч хашаан дотор “гөлөгнүүдийг ална” гээд хоёр гартаа хадаастай мод бариад машины дундуур явахдаа гартаа байсан модыг 2 тал руугаа саваад машин цохиод байхаар нь би “яаж байгаа юм бэ” гээд *******ийн өөдөөс очиход гартаа барьсан модоор намайг цохих гэж савахдаа хацар болон цээж, баруун гарыг модныхоо хадаасаар урж гэмтээсэн. Би *******ийн гарт байсан модны нэгийг булааж аваад газар хаяад түүний хувцасны захаас нь 2 гараараа барьж угзран доош хүчтэй татахад ******* газарт унахдаа байшингийн бетонон довжоо дээр нүүрээрээ унасан. Би буцаагаад хувцасных нь захнаас барьсан чигээрээ түүнийг татаж газраас босгож ирэхэд хамар болон зүүн хацар орчмоос нь цус гарсан байдалтай байсан. Гэтэл байшин дотроос манай эхнэр , Мөөгий хоёр гарч ирээд ******* бид хоёрыг салгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дахь тал/,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хороолол ******* тоотод иргэн Б.*******ийг согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүний хувцасны захаас заамдан татаж, газарт нүүрээр нь унагаах, гараараа удаа дараа цохих байдлаар биед нь халдаж “зүүн нүдний доор буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

          Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар: Шүүгдэгч Б.*******э, хохирогч Б.******* нар нь төрсөн ах дүүгийн хүүхдүүд /үеэл/ садан төрлийн холбоотой хүмүүс байх ба 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *******ийн хэсэгт шүүгдэгч Б.*******э, эхнэр М.ын хамт ирж улмаар 3-р гудамжны 68 тоот хохирогч Б.*******ийн гэрт очсон ба дараа нь *******гийн гэрт ирсэн байна. Хохирогч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, *******ийн 4-64 тоот *******гийн хашаанд хоёр гартаа мод барьсан байдалтай орж ирж улмаар уг хашаанд байсан өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хадаастай модоор цохиж, “айлыг нь голоод байна уу” хэмээн агсам тавьсан үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.*******ийн майкийг урж биед нь зүүн хацар, цээж, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан дайрахад нь Б.*******э  хохирогч Б.*******ийн хувьцасны захаас татаж газарт /цемент дээр/ унагаасны улмаас Б.*******ийн биед “зүүн нүдний доор буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий” хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна.

          Хэргийн үйл явдал, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд: хохирогч Б.******* нь согтуурсан, өөрийгөө удирдах чадваргүй байх үедээ бусдын эд хөрөнгө болон Б.*******ий халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, “айлыг нь голоод байна уу “ хэмээн агсам тавьж, хоёр гартаа барьсан модоор цохиж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо гэж үзнэ. 

 

             

         Шүүгдэгч Б.*******э нь мөрдөн байцаалтын шатнаас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...Б.******* эгч хашаан дотор орж ирэхдээ “гөлөгнүүдийг ална” гээд хоёр гартаа  барьсан модоор машин дундуур явахдаа гартаа барьсан модоор хоёр тал руугаа саваад машин цохиод байсан. Би Б.******* рүү очоод “яаж байгаа юм бэ” гэхэд өөдөөс гартаа барьсан модоор цохих гээд савахдаа миний хацар, цээж, баруун гарыг модныхоо хадаасаар урж гэмтээсэн тул би Б.*******ийн гарт байсан хоёр модны нэгийг булааж аваад газар хаяад түүний хувцасны захаас угзран хүчтэй татахад Б.******* унахдаа байшингийн бетон довжоон дээр нүүрээрээ унахад би татаж босгоход хамар, зүүн хацар орчмоос цус гарсан байсан “ гэсэн мэдүүлгийг удаа дараа тогтвортой гаргажээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. 

Хууль зүйн хувьд тодруулбал аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь цохих, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.   

            Тухайн хэргийн хувьд: хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******э рүү мод барьж дайрахад өөрийнх нь амь нас нас, эрүүл мэндийн эсрэг аюултай байдал бий болсон гэж үзэж, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогчийг гараараа татаж газарт унагаах /цемент довжоон дээр/ үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Б.*******ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарсан нөхцөл байдал бий болсны улмаас эсэргүүцэн довтолж, өөрийгөө хамгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.   

 

          Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

           Цагаатгагдсан этгээд Б.*******э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ийг цагаатгасугай. 

 

2. Цагаатгагдсан этгээд Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Цагаатгасан Б.*******э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР