| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00327/и |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 59
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бдаргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар банк ХХК-н нэхэмжлэлтэй Н.Ц//, Б.М// нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл нийт 48273577,1 /дөчин найман сая хоёр зуун далан гурван мянга таван зуун далан долоон төгрөг нэг мөнгө/ төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мхариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Н.Ц, Б.Мнар нь 2018 оны 03 сарын 30 өдөр 221100149599 тоот зээлийн гэрээгээр 50 сая төгрөгийг 40 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчин хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 158 хоног хугацаа хэтрүүлээд байна. иймд зээлийн үлдэгдэл 42169490,93 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 6029676,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74409,24 төгрөг, нийт 48273577,1 төгрөгийг зээлийг барьцаагаар үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү “ гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банк ХХК нь хариуцагч Н.Ц, Б.Мнарт холбогдуулан зээлийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Ц, Б.Мнар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших Н.Цын өмчлөлийн Ү-0814001533 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, зурагт, хөргөгч, мөнгөн аяга-8ш, бараа материал зэргийг барьцаалсан байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргалаа.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх, чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар банк ХХК-н зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө /Сайнцагаан сумын тоотод орших,Ү-0814001533 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, зурагт, хөргөгч, мөнгөн аяга-8ш, бараа материал/-өөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399318 төгрөгөөс төсвийн орлогоос 199659 төгрөг, хариуцагч Н.Цоос 99829, хариуцагч Б.М99829 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч талд олгосугай.
3. Талууд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бдаргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг, Мааньт хадан хошуу 13-3 тоотод оршин суух, Маарамба овогт Жаламын Сэжваан /ЗЛ35081401 /-ийн нэхэмжлэлтэй хэлмэгдэгч Р.Мангалын нөхөх олговор гаргуулах, садан төрлийн холбоо тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Идэрчулуун, прокурор Т.Төмөртулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэжваан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэжваан миний эцэг Рашийн Мангалыг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 сарын 12-ны өдрийн 36-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 48 дугаар зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгэсэн. Миний эцэг Мангал нь хилсээр хэлмэгдсэн нь тогтоогдож Монгол улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 4 сарын 24-ий өдрийн 92 дугаартай магадлалаар цагаатгасан. Иймд нөхөх олговорыг олгож өгнө үү? Мөн Жалам овогтой Сэжваан миний бие нь тухайн үеийн нөхцөл байдлаас болж ээжээрээ овоглосон. Тийм учраас хэлмэгдэгч Рашийн Мангалын төрсөн охин Жаламын Сэжваан мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Идэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Садан төрлийн холбоо тогтоож, нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .Сэжваан нь хэлмэгдэгч Р.Мангалын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох, хэлмэгдэгч Р.Мангалын нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 10-ны өдрийн 139 дугаарын 6 дугаар нүүрт хэвлэгдсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 3 дугаарт “нэхэмжлэгчийн овог нэр Жаламын Сэжваан, хэлмэгдэгчийн овог нэр Рашийн Мангал хэлмэгдэгчийн юу болох-хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 80 сая” гэж зарлагдсан байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийг 18 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Ж.Сэжвааны ЗЛ35081401 регистрийн дугаартай, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг, Мааньт хадан хошуу 13-3 тоотод оршин суух хаягийн бүртгэл бүхий Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 05/5680 дугаартай “Рашийн Мангал нь Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р багийн харъяат, ард халх, лам нас 56 /1938 оны байдлаар/........ ам бүл 2 . ....... Р.Мангалыг 1938 оны 10 сарын 10-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 сарын 12-ны өдрийн 36 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 48 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн колллегийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалаар цагаатгажээ. ...” гэх лавлагааны хуулбар /хэргийн 5 хуудас/
-Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 3 сарын 22-ны өдөр олгосон ЗЛ35081401 регистрийн дугаартай Маарамба овогт Жаламын Сэжваан 101/005947 дугаартай ХААТР-1-р маягтын лавлагааны хуулбар /хэргийн 16 хуудас/
- Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 92 дугаартай “тодорхойлох хэсэгт №44. Өмнөговь аймаг, Сайхан-Овоо сум 76 настай, лам Рашийн Мангал, тогтоох хэсэгт .....Д.Лувсанпунцаг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг цагаатган, хэргийг.....хэрэгсэхгүй болгосугай” гэх бичиглэл бүхий магадлалын хуулбар /хэргийн 7-9 хуудас /
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 2 сарын 12-ны өдрийн 64 дугаартай “Тогтоох хэсэгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Санхүүгийн тасгаас 1000000 төгрөгийг гаргуулж хэлмэгдэгчдийн охин болох ......Жаламын Сэжваанд олгосугай.” гэх бичиглэл бүхий шийдвэрийн хуулбар /хэргийн 11-12 хуудас/
-Үндэсний төв архивын 2018 оны 09 сарын 23 өдрийн 03-6/4313 дугаартай “Дундговь аймгийн Сайхановоо сумын 2-р багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 21-р хуудсанд: Өрхийн тэргүүн Бандийн Бадам, 39 настай, эрэгтэй, Ролжингийн Жалам 37 настай, эмэгтэй, Жаламын Сэжваан 9 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн” гэх архивын лавлагааны хуулбар /хэргийн 15 хуудас/
-Гэрч Ө.Ванчигцэрэнгийн “ Маарамба Мангал нь хэлмэгдэж баригдсан хүн гэж манай дээдүүл ярьдаг байсан. Мангал Маарамба Сэжвааны аав нь юм байгаа юм. Төрсөн эцэг нь байсан гэж манай хөгшчүүл ярьдаг байсан. Мангал Маарамбыг эмч хүн байсан болов уу гэж боддог. Намайг бага байхад ахмадууд Мангал маарамбад мөргөнө гээд их явдаг байсан. Сэжваан аавтайгаа цуг амьдардаг байсан гэж манай хууччуул ярьдаг байсан. Өөр тэдний талаар бол сайн мэдэхгүй юм байна. Би бага байсан. Сургуульд ороогүй байхад баригдаад явж гэнэ гэж яригдаж байсан. ... ” гэх мэдүүлгийн хуулбар /хэргийн 34-35 хуудас/
- Гэрч Б.Бархүүгийн “ Сэжваанийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Манай эх Сумъяа, эмэг эх Цэрэнжав нар Сэжвааний ээж Жаламтай айл саахалт найз нөхөд хүмүүс байсан. Би Сэжвааны эцэг Мангалын талаар эцэг эхийнхээ ярианаас л мэднэ. Манай хөгшчүүл Сэжвааны эцгийг Мангал гэж том лам маарамба аграмба хүн байсан баригдаад явсан, лав буудуулсан байх гэж ярьдаг байсан. Тэгээд эцэг нь хэлмэгдээд явсан болохоор эх Жаламаараа овоглосон гэж ярьдаг байсан. Жалам гуай нь дараа нь Бадам гэж хүнтэй нийлсэн юмаа. Мангал маарамбад Сэжваанаас өөр хүүхэд байсан эсэхийг мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг /хэргийн 36 хуудас /
-Гэрч Д.Руламжавын “ Сэжвааны аав нь маарамба Мангал гэж хүн байсан. Сайн хүн байсан юм. Сэжваан нь тэр Мангал маарамбын ганц охин нь юм гэж манай аав ээж ярьдаг байсан. Би өөрөө Мангал гэж хүнийг бол мэдэхгүй манай аав ээж Мангал маарамбатай их ойр байсан гэж ярьдаг байсан. .... Сэжвааныг маарамбын ганц охин гэж ярьж байсныг мэднэ. Сэжвааны ээж нь Жалам гэж хүн байсан. Мангал маарамба Сэжвааны эцэг гэж л хууччуулын ярианаас мэднэ. Төрсөн эсвэл өргөсөн эцэг аль нь болохыг мэдэхгүй байна. Сэжваан надтай ойролцоо өөрөө ч бас залуудаа миний аав маарамба хүн байж байгаад баригдаад явсан гэж ярьдаг байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/ зэрэг бичгийн баримтууд болно.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Сэжваан хэлмэгдэгч Р.Мангалын төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Ж.Сэжваан нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б