Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо,  тоотод оршин суух, Б овогт М.Б /РД:/-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсад 25 жил ажилласан. Үүнээс 1982 оны 9 сарын 17-ноос 1983 оны 10 сарын 22-ныг хүртэл Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1983 оны 10 сарын 22-ноос 1985 оны 7 сарын 15-ныг хүртэл Мандах нэгдэлд тракторын жолоочоор, 1985 оны 7 сарын 24-нөөс 1985 оны 11 сарын 20-ныг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажилчинаар, 1985 оны 11 сарын 21-нээс 1987 оны 10 сарын 10-ныг хүртэл Эрдэнэдалай сумын Дизель станцад тракторын жолоочоор, 1987 оны 10 сарын 13-наас 1991 оны 11 сарын 30-ныг хүртэл Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээнд тракторын жолоочоор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү.

Мөн Г.Бгэх 407322 дугаартай цэргийн батлахын, М.Бгэх нэрийн засвартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч М.Б мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байсан байдал, мөн нэр засвартай бичигдсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

М.Бхөдөлмөрийн дэвтэрт нэр засвартай, цэргийн батлах нь овог зөрүүтэй, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар  шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. .

Б овогт М.Б /РД:/нь  Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь, 407322 дугаартай Г.Бгэх бичиглэл бүхий цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах дээр бичигдсэн овог нэр, иргэний үнэмлэхний хуулбар  зэргээр тогтоогдож байна.

 Боржгон овогт М.Бажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестээс 1982 оны 09 сарын 20 өдөр олгосон Мундаг Батэрдэнэ гэх нэрийн засвар бүхий 1982 оны 09 сарын 17 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэлх хугацааны Худалдаа бэлтгэлийн трест, Мандах нэгдэл, Хөгжил нэгдэл, Эрдэнэдалай сумын Дизель станц, Ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-6-р хуудас/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 13 өдрийн 79 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 1985 оны 07 сарын 23 өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1987 оны 10 сарын 23 өдрийн 164 дугаартай “Ажлаас чөлөөлөх, түр ажилчин авах тухай”, 1985 оны 11 сарын 12 өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 19 өдрийн 45 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай”, 1983 оны 10 сарын 31 өдрийн 49 дугаартай  “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/

-Дундговь аймгийн Мандалговь хотын худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1983 оны 10 сарын 21 өдрийн 106 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай”, 1982 оны 09 сарын 22 өдрийн 91 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 07 өдрийн 08/13 дугаартай “ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК, Далайн хөгжил хоршоо”-ны талаарх, 08/177 дугаартай “ дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трест, тулга ББХХоршоо”ны талаарх, 08/182 дугаартай “Эрдэнэдалай сумын Ахуйн үйлчилгээний төв”-ийн талаарх, 08/180 дугаартай “ Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр”-ийн талаарх, 08/179 дугаартай “Сайнцагаан сумын мандах нэгдэл, Мандах ББХК”-ын талаарх  хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 11, 15-18-р хуудас/

- Гэрч Ц.Эгийн “... М.Батэрдэнэ 1977-1980 онд цэргээс халагдаж ирээд усны аж ахуйд 1980-1982 он хүртэл ажилласан. Б төрсөн аавыг нь Мундаг гэдэг юм. Гарав гэдэг хүн Б гэдэг хүнийг өргөж авсан аав нь байгаа юм гэв. Батчойжил гэдэггүй, Чойжил гээд Б төрсөн ах нь байгаа юм. Одоо нас барчихан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд би Бтэй хамт байсан гэв. Б гэдэг хүнийг Чойжил гэдэг нэртэй андуурагдаад байдаг байсан юм. Батчойжил гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй...” гэх, гэрч Л.Сэрээтэрийн “...Цэрэгт хэзээ явсаныг нь сайн мэдэхгүй байна. Гарав гэдэг хүн Б өргөж авсан юм. Ээж нь Шархүүхэн гэдэг байсан. Б төрсөн аавыг нь Мундаг гэдэг юм. Батчойжил гэдэг хүний би танихгүй .... Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1985 он хүртэл ажиллаж байгаад Хөгжил нэгдлийн сангийн далай бригадад 1993 он хүртэл ажиллахад Б тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед намайг ажиллаж байхад Батчойжил гэдэг хүн ажиллаж байсныг мэдэхгүй. Тийм хүн танихгүй...”  гэх, гэрч Н.Эрдэнэбатын “...М.Б Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд ачигч, грушийн ажил хийдэг байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Би дээрх байгууллагад 1982-1991 он хүртэл ажиллахад Б ажиллаж байсан. М.Б нь аймагт ажиллаж байгаад хөдөө яваад ирээгүй...” гэх, гэрч О.Оюуны “...Нэхэмжлэгч 1987 онд Эрдэнэдалай сумын ахуй үйлчилгээний салбарт тракторчинаар ажилласан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эрчим хүчинд 1985-1987 он хүртэл ажиллаж байгаад 1987 онд Эрдэнэдалай сумын ахуй үйлчилгээний салбарт тракторчинаар ажилд ороод хувьчлал тартал ажилласан. Хувьчлагдаад олон хоршоо болоход нэхэмжлэгч Буян хоршоонд тракторчиноор үлдэж байсан юм гэв. М.Б нь өөр газар ажиллаж байсныг нь мэдэхгүй...” гэх, гэрч Б.Төмөр-Очирын “...Нэхэмжлэгч 1983 оны 10 сарын 22-ноос эхэлж ажилд ороод 1985 оны 7 сарын 15-ныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад халагдсан юм. Нэхэмжлэгч бид хоёр хамт ажилладаг байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэв. М.Б өөр газар ажиллаж байсныг нь би мэдэхгүй...” гэх, гэрч Б.Баатарчулуунын  “...М.Б нь намайг Эрдэнэдалай суманд дизелийн цахилгаан самбарчин хийж байх үед тракторын жолоочоор ажиллаж байсан. 1985-1987 он хүртэл нэхэмжлэгч дээрх байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан байх. Дундговь аймгийн эрчим хүчний харъяа цахилгаан станцад 1985-1987 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Мөн Б нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Ямар ажил, хэдэн онд хийж байсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд  /хэргийн 18-21, 31-32-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 407322 дугаартай, Г Б гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй цэргийн батлахын; М Б гэх нэрийн завсартай эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестээс 1982 оны 09 сарын 20 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б овогт М.Б /РД/ мөн болохыг  тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт М.Б /РД:/-ийг 1982 оны 9 сарын 17-ноос 1983 оны 10 сарын 22-ныг хүртэл Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестэд ачигчаар, 1983 оны 10 сарын 22-ноос 1985 оны 7 сарын 15-ныг хүртэл Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тракторын жолоочоор, 1985 оны 7 сарын 24-нөөс 1985 оны 11 сарын 20-ныг хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажилчинаар, 1985 оны 11 сарын 21-нээс 1987 оны 10 сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа  Эрдэнэдалай сумын Дизель станцад тракторын жолоочоор, 1987 оны 10 сарын 13-наас 1991 оны 11 сарын 30-ныг хүртэл Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээнд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б