| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00670/И |
| Дугаар | 00010 |
| Огноо | 2020-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 00010
| 2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2020/00010 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг ******* *******-... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ч овогт Б-ийн Гы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1969 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өсөж 19************** онд Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад 1980 онд ар гэрийн шалтгааны улмаас сургуулиас гарсан. Сургуулиас гараад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригад буюу Алаг бригадад /Одоо Хаг баг гэж нэрлэх болсон/ өөрийн аав Раднаа овогтой Батлагийн суурьт 1980 оноос 1994 оныг дуусталх хугацаанд малчнаар ажилласан. Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж, 1992 оны 02 дугаар сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж өөрчлөн байгуулагдсан. Миний аав Р.Батлаг нь 1991 онд нас барсан. Миний ээж Манж овогтой Наадгай гэдэг байсан. 2005 онд нас барсан. Аавыг нас барснаас хойш ээжтэйгээ хамт мал маллах болсон. Нэгдлийн малаас хувьчлагдаагүй үлдсэн малыг би ээжийн хамт 1994 оныг дуустал малласан.
Ховд аймгийн Архивын тасгаас авсан лавлагаанаас үзэхэд миний зарим жилийн хөдөлмөр өдрийн хөлсийг *******0 дугаар дансанд тусгайлан бичээгүй, мөн Гэрэлээ гэх нэрээр зарим жил бичигдсэн байна. Намайг анх төрөхөд аав маань сумын захиргаа нь дээр очиж бүртгүүлэхэд Г нэрийг Гэрэл хэмээн бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байсныг 2011 онд өөрчлөн бүртгүүлсэн. Миний бие нь 2005 онд Оросоо овогтой Баярхүүтэй гэр бүлж, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсаас надад 199******* оноос 2000 оныг дуусталх хугацааны жилүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Чойрд овогт Батлагийн Г намайг 1985 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад малчнаар, 1992 оны 02 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Гэрэлчулуууны 1985 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Гэрэлчулууун нь 1985 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1504 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Алаг бригадын *******0 дугаар дансны хуулбар,
Гэрч Д.Рэнцэндоржийн ...Б.Гтай ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт,
Гэрч П.Самбуугийн ...Б.Гтай хамт Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамт малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт,
Хүсэлт гаргагчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 236 дугаартай лавлагаа, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Гд олгосон баярын бичиг,
Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Оч нэгдлийн зөвлөлөөс 198******* оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Гд олгосон баярын бичиг,
Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Оч нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.Гд олгосон баярын бичиг,
Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Оч нэгдлийн зөвлөлөөс 198******* оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Гд олгосон баярын бичиг,
Оч нэгдлийн зөвлөлөөс 1989 оны ******* дугаар сарын 20-ны өдөр Б.Гд олгосон баярын бичиг,
Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Гд олгосон гэрчилгээ,
Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Гд олгосон гэрчилгээ,
Б.Гы 188 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Гы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чойрд овогт Батлагийн Гы 1985 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1-р бригад буюу Алаг бригадад, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Гы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ