| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00511/И |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2020-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 00019
| *******0*******0 оны 01 сарын ************** өдөр | Дугаар 153/ШШ*******0*******0/000 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* багийн ******* ******* орон сууц, тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Боржигон овогт Д-ийн Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* ******* орон сууц, ******* тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Бд овогт С-ын Цод холбогдох,
*******,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч, *******0 оны 10 дугаар сарын *******5-ны өдөр 153/*******0/00511/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Б, С.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие нь *******016 оны 10 дугаар сард С.Цод приусс *******0 маркийн машиныг 10 саяд /10,000,000 төгрөг/ тохирон 8 сая төгрөгийг бэлнээр авч, үлдсэн ******* сая төгрөгийг машины бичиг баримтаа барьцаалан өгсөн. Үүнээс хойш өдий хүртэл ямар ч төгрөг аваагүй тул үлдэгдэл ******* сая төгрөгийг С.ЦЦоос гаргуулан өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд *******0 оны 01 дүгээр сарын **************-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох *******,000,000 төгрөгөөс хариуцагч Б.Ц нь 1,*******50,000 төгрөгийг *******0*******0 оны 0******* дугаар сарын *******3-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгөөс татгалзаж байна. Энэ гэрээг зохигч нар хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүйгээр, өөрсдийн хүэл зоригоо илэрхийлж хийсэн бөгөөд энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг ойлгож, эвлэрлийн гэрээг байгуулав... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Цод холбогдуулан *******,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох *******,000,000 төгрөгөөс хариуцагч Б.Ц нь 1,*******50,000 төгрөгийг *******0*******0 оны 0******* дугаар сарын *******3-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгөөс татгалзаж... нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Ц нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,*******50,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийн тал хувь болох 17,*******75 төгрөгийг хариуцагч С.Цоос гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Цод холбогдох, *******,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох *******,000,000 төгрөгөөс хариуцагч Б.Ц нь 1,*******50,000 төгрөгийг *******0*******0 оны 0******* дугаар сарын *******3-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Ц нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,*******50,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийн тал хувь болох 17,*******75 төгрөгийг хариуцагч С.Цоос гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ