Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2020/00088/и |
Дугаар | 68 |
Огноо | 2020-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бдаргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух, С овогт С.У/РД/-ын цалингийн тооцооны хүснэгтийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.У миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. Улсад 32 жил ажилласан. ...Холбогдох баримтыг үндэслэн 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-нийг өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд хоньчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн хэрэгт хавсаргаж өгсөн цалингийн тооцооны хуудасны жинхэнэ эзэмшигч нь С.Унамайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.У нь ажиллаж байсан байдал, мөн нэр зөрүүтэй бичигдсэн гэх цалингийн тооцооны хуудасны жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
С.Уын цалингийн тооцооны хуудас нь нэрийн зөрүүтэй, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 13 өдрийн 08/39 дугаартай “Найрамдал нэгдэл, Найрамдал ББХК, Наран хөгцтий ХХК, Наран цөгцтий хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 сарын 08 өдрийн 76 дугаартай “ С.Уын 1988-1989 онуудын цалингийн баримтыг хуулбарлан олгососн болно” гэх тодорхойлолт, ажилтны овог нэр С.У гэх 1988-1989 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 7, 10-13-р хуудас/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ажилтаны нэр С.У гэх бичиглэлтэй 1988-1989 онуудын цалингийн баримтын жинхэнэ эзэмшигчээр С овогт С.У// мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт С.У//-ыг 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын “Найрамдал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б