Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух хаягтай,  Х овогт А.Н /РД/-ийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   .. миний бие 1964 онд төрсөн, .. 1982 оны 09 сарын 16-ээс 1992 оны 09 сарын 16 хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р яслид асрагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байх тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ннь  нь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 14 өдрийн 08/51 дугаартай “Мандалговь хотын 1-р ясли”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Мандалговь хотын 1-р яслиас 1985 оны 03 сарын 10 өдөр А.Нт олгосон, 048811 дугаартай, 1982 оны 09 сарын 16-аас 1992 оны 09 сарын 16 хүртэл Мандалговь хотын 1-р яслид үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/

-Дундговь аймгийн АДХГЗ-ны 1982 оны 10 сарын 07 өдрийн 78 дугаартай “Ажилд авах тухай”, 1984 оны 10 сарын 22 өдрийн 131 дугаартай “Ажилчид түр ажиллуулах тухай”, 1987 оны 06 сарын 17 өдрийн 107 дугаартай “Ажилчин түр хугацаагаар ажиллуулах тухай”  захирамжийн хуулбар  /хэргийн 11-13-р хуудас/

-Гэрч А.Отгоны “.. би 1987 онд анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд 1-р яслид 1987 онд сувилагчаар ажилд орсон, А.Ннь 1987-оос 1992 он хүртэл 1-р яслид надтай хамт ажиллаж байсан....” гэх, гэрч Ц.Мядагийн “... А.Нтэй 1-р яслид 10 жил хамт ажилласан. 1982-1992 он хүртэл ажилласан байх. 1992 онд 24 цагийн ясли татан буугдаж байсан юм. А.Насрагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/ зэрэг  баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Х овогт А.Н /РД/-ийг 1982 оны 09 сарын 16-ээс 1992 оны 09 сарын 16 хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид үйлчлэгч, асрагчаар  ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б