Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2020/00089/и |
Дугаар | 70 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, Н овогт Д.Ж/РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. миний бие 1960 онд төрсөн, .. 1984 оны 07 сарын 13-ээс 1989 оны 11 сарын 28 хүртэл, 1990 оны 06 сарын 01-аас 1994 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний төв болон Сансар ББХХоршоонд гуталчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 02 сарын 22 өдрийн 08/130 дугаартай “Нийтийн ахуйн үйлчилгээ, Сансар ББХХоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/
-Нэхэмжлэгч Д.Ж078178 дугаартай, НААҮ, ТМС-н захиргаанаас 1984 оны 06 сарын 30 өдөр олгосон, 1984 оны 07 сарын 13 өдрөөс 1989 оны 11 сарын 28, 1990 оны 05 сарын 28 өдрөөс 1994 оны 12 сарын 31 хүртэл хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиар /хэргийн 9-р хуудас/
-Гэрч Г.Бын “..Д.Жнамайг 1988 оны 07 сард .. сургуулийг төгсөөд ирэхэд нийтийн ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан. Араанд буюу гутлын ул оёдог ажил хийдэг байсан..” гэх, гэрч Б.Амаржаргалын “... би 1987 онд 10-р ангиа төгсөөд илгээлтээр Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт ажилд орсон. Д.Жнадтай хамт ажиллаж байсан. Би 1987 оны 10 сард цэрэгт яваад 1989 онд халагдаж ирээд гутлын тасагт эргээд ажилд ороход Д.Ждамжилгаан дээр ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б