| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00479/и |
| Дугаар | 71 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 71
Нэхэмжлэгчийн татгалзалын баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших суух хаягтай, С.Цнэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух хаягтай, Т овогт Т.М, Дундговь аймгийн Өлзийт сумын оршин суух хаягтай, Ж овогт Н.Гнарт холбогдох
Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Сайнцагаан сумын багт 150 м.кв газрыг 30 жилийн хугацаатай, орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг 2014 онд авсан. 2014 оны 05 сарын сүүлээр Т.Мнь .. таны газар дээр 8 айлын сууц барья, 2 өрөө, 2 орон сууцыг таньд өгье гэсэн. Тэгээд миний газрын гэрчилгээг авч явсан. 2015 оны 01 сарын 26 нд 8 айлын орон сууцыг барьж дуусгасан. Ингээд намайг тус байрны 01 тоотод оруулсан. Т.Мманайхыг байранд орсноос хойш гэрчилгээ гаргаж өгнө, асуудалтай байна гээд яваад байсан. ... одоо манай амьдарч байгаа байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулаад бусдад худалдсан байна. Иймд Сайнцагаан сумын 7-р баг 41-р байрны 01 тоотод орших орон сууцны өмчлөгчөөр С.Цг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийж өгөхийг хариуцагч Т.М, Н.Гдаалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.Мтус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Цгийн гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй. Өөрийнхөө газрыг 25 сая төгрөгөөр үнэлээд 40 сая төгрөгний үнэтэй 2 өрөө байр худалдаж аваад надад зөрүү 15 сая төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон юм. Ц нь байрны урьдчилгаа мөнгө гэж 2 сая төгрөгийг 2014 оны 3 сард шилжүүлээд үлдэгдэл 13 сая төгрөгийг надад өгөхгүй хохироож байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч Т.М, Н.Г нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Цгийн нэр дээр гаргуулан өгсөн байна. Нэхэмжлэгч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Цгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод орших орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулах ажиллагааг хийж өгөхийг хариуцагч Т.М, Н.Г нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б