Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар  сумын тоотод оршин суух хаягтай,  Ц овогт Г.Х//-ийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “ .. миний бие 1984 оны 07 сарын 10 өдрөөс 1994 оны 07 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд ажиллаж байсан тул  ... ажилласан жилийг  тогтоож өгнө үү “гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Г.Х ажилласан жилийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х нь  ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн нэгдэл дундын сүү-бордооны Алтат хоршооллын даргын 1984 оны 07 сарын 10 өдрийн 23 дугаартай “ Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 15 өдрийн 08/60 дугаартай” Алтат хоршоолол ББХК”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 07-р хуудас/

-Алтат ХК-ны захиргаанаас ажилчин Г.Х1994 оны 06 сарын 01 өдөр олгосон ажлаас чөлөөлөх мэдэгдэл эх хувиар /хэргийн 8-р хуудас/

-Гэрч Ж.Энхтуяагийн “ ... Би 1985 онд Дундговь аймгийн Алтат хоршоололд очсон. Намайг очиход Г.Х Алтат хоршоололд ажиллаж байсан. 1984 оны 07 сараас 1994 оны 07 сар хүртэл ажилласан. ..” гэх, гэрч Л.Наранцэцэгийн “ ... Г.Хнь Дундговь аймгийн Алтат хоршоололд 1984-өөс 1994 он хүртэл туслах ажилчинаар ажиллаж байсан. Би тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан....” гэх, гэрч Д.Эрдэнэбаатарын “.. Г.Хнь 1984 оноос эхлээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Алтат хоршоололд туслах үйлдвэрт ажиллаж байсан. Би мөн адил туслах үйлдвэрт ажиллаж байсан..” гэх мэдүүлгүүд /хэргийн 13-15-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Г.Х//-ийг 1984 оны 07 сарын 10 өдрөөс 1994 оны 07 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Алтат хоршоолол, Алтат хоршоолол ББХК-д туслах ажилтанаар ажиллаж байсан тогтоосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б