Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 00001

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ж.Бадам,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, Г.Эрдэнэчимэг, П.Ган-Очир, М.Найдан,

         Шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам, Ц.Цэндбазар, Т.Цогтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201606000070 дугаартай, 132/2016/0054/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 тоот шийттэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан 1231.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлснийг 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн 21 тоот магадлалаар 50000 төгрөгийн торгуулийн ял болгон өөрчилсөн,

2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан,

2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 07 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын ялыг нэмт нэгтгэн 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан гэх Адъяа овогт Баяндэлгэрийн Адъяа, /РД: ЙС82051516/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хужирт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр хороо Цогт-Уул гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тугай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дүгээр сарын 27-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тугай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан гэх Боржигон овогт Цэрэнжамцын Сосорбурам /РД: ЙС78080511/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Хотонт сумын 2 дугаар багийн Сайрт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа  шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2011   оны  03 дугаар  сарын   11-ний  өдрийн Архангай  аймгийн  Сум дундын эрүүгийн   хэргийн   анхан   шатны   шүүхийн   26  тоот   шийтгэх  тогтоолоор   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 23-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2012   оны   08  дугаар  сарын   07-ны   өдрийн  Архангай   аймгийн   сум  дундын эрүүгийн   хэргийн   анхан   шатны   шүүхийн   104  тоот   шийтгэх   тогтоолоор   эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийттүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  Сум дундын  21  дүгээр  шүүхийн  шүүгчийн  захирамжаар хугацанаас өмнө тэнсэн суллагдсан гэх Халиун овогт Тэрбишийн Цогтбаатар /РД:АМ89031212/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн 29, Наран булаг-01 оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнжавын Цэндбазар /РД:ЙС81113011/,

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Адьяа, Ц.Сосорбурам, Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 03-наас 04-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын "Шар тал" багийн нутаг "Бор булан" гэх газраас иргэн Ж.Бадамын 2 тооны үхэр, иргэн Ш.Лувсандоржийн 1 тооны үхрийг, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 80-09 АРА улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч бусдад 4000000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч Ж.Бадамын өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 02-ны орой үхрээ бургасанд хураасан. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өглөө үхэр дээрээ очиход хураасан газар байгаагүй. 2016 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө цасан шуурга шуурсан. 22 цаг өнгөрч ороод 2016 оны 3 дугаар сарын 03-ны 12 цаг хүртэл орсон. Үхэр дээрээ очоод тоолоход 2 үхэр дутсан. Хайгаад олохгүй байсан, үдээс хойш зам дээр шувуу эргээд байхаар нь очсон. Очиход 2 үхэр нь манай үхрийн толгой 1 нь Лувсандоржийн үхрийн толгой байсан. Батхүү төлөөлөгч рүү утасдаад яах уу гэхэд Лүнгийн түүхий эд зардаг газар очих хэрэгтэй гээд очиход байхгүй байсан. Батхүү лүн дээр арьс өгсөн гэнэ гээд очиж уулзахад миний үхрийн арьс мөн байсан. Лүнгийн пост дээр энэ 4 залуу машин дээрээ мах ачсан байдалтай баригдсан гэсэн. Батхүү залгаад яах бэ? гэхэд би очиж чадахгүй, малынхаа махыг авахгүй, мөнгийг авна гэсэн. 2200000 төгрөгийн хохирол төлсөн. Аймгийн төвд 3 удаа ирж байна үлдсэн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

      Иргэний хариуцагч Б.Батхүүгийн өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 04-ний орой үхэр нядлагдсан байна гэх гомдлыг хүлээн аваад цаг алдалгүй эрэн сурвалжилж Булгантамир цагдаа Архангай аймгийн Өгий нуурийн чиглэлд, Батхүү миний бие Улаанбаатар хотын чиглэлд эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. Тухайн үед цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хэргийн газар явах очих боломж байгаагүй хохирогчийн машинтай Лүн сум орсон. Төв аймгийн Лүн сумын ченж эрэн сурвалжилж байгаа нядлагдсан үхрийн арьс шийрийг мөн байж болзошгүй гэж надруу  мэдээллэж мөн Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлснээр эмээлт орчимд зам давааг хаан машинуудыг нэвтрүүлэхгүй байгаа гэх эх сурвалжуудыг аван удалгүй Төв аймгийн Лүн сум ороход пост орж амилгүй колонк дээрээс эдгээр залуучууд баригдсан. Ингээд 13-14 цагийн үед Баяннуур суманд ирж анх тайлбар авсан. Цогтбаатарын хувьд би хэрэг үйлдээгүй хамааралгүй гэж хэлсэн учраас Цогтбаатараас хамгийн сүүлд авъя гээд байсан. Гэтэл эхний 3 хүний мэдүүлгээр Цогтбаатар явсан болох нь тогтоогдсон. 1 тооны үхэр нь хэнийх гэдэг нь олдохгүй байж байтал хохирогч Лувсандоржын үхэр байсан. Хохирогч Бадамд та махаа авах уу гэхэд авахгүй гэсэн. Би алдаатай хэдэн зүйл хийсэн түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би эдгээр шүүгдэгч нарын махыг заруулж хохирлын хэмжээг багасгуулах гэсэн минь одоо алдаа болоод байна. Би тэгж хүн зоддог хүн биш. Нэгэнт хулгай хийсэн гэж мэдүүлэг өгсөн хүмүүсийг надад зодох шалтгаан байхгүй  гэв.

Шүүгдэгч Б.Адъяагийн өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 04-ний шөнө Портер машинтай Сосорбурамтай хамт явж байгаад иргэн Бадам, Лувсандорж нарын үхрийг хулгайлсан. 3 тооны үхрийг нядлаад авч явж байгаад Төв Аймгийн Лүн суманд очоод цагдаад баригдсан. Баяннуур суманд 2 хоноод буцаад Лүн суманд ирсэн. Иргэний хариуцагчаар татагдсан Батхүү төлөөлөгчтэй мөнгөний тал дээр маргаан гарсан. Булгантамир гэдэг цагдаа Цогтбаатар, Цэндбазар нарыг аваад нядалсан махаа зарахаар Улаанбаатар хот явсан. Тэр үед махны ханш 4000-6000 төгрөг байсан байдаг. Би хохирол төлбөрөө төлсөн. Гурван үхрийн мах 600 килограмм болсон гэж ярьж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ц.Сосорбурамын өгсөн: 2016 оны 3 дугаар сарын эхээр дүү Цэндбазар маань машинаа "Хатант" нэртэй засварын газар үлдээгээд явсан байсан. Намайг Архангай аймагт байхад Адъяа надруу алтанд явъя гээд утсаар ярьсан. Хүрз, лоом багаж хэрэгсэлээ сайн аваарай гэж байсан. Тэгээд бид хоёр Цэндбазарын машинтай алтанд явахаар гарсан. Замдаа орой болтол төөрч явтал зам дээр үхэр явж байсан. Тэгээд Адъяа очоод барьж аваад бид хоёр нядалсан. Үхрийн ширээ өгчөөд явж байтал зам дээрээс Цогтбаатар Архангай аймаг явах гэсэн юм гээд зардлаа өгөөд суусан. Тэгтэл манай дүү Цэндбазар яриад Лүн сумын дэлгүүрийн гадаа ирсэн. Колонк дээрээс баригдаад Баяннуур суманд ирсэн. Адъяа бол худлаа ярьж байна. Үхрийг бол Адъяа бид хоёр хамт нядалсан. Цэндбазар, Цогтбаатар 2 мэдээгүй явсан. Хохирол 1000000 төгрөг өгсөн. Одоо шүүх хуралдаан дээр 400000 төгрөг нэмж өгөхөөр авч ирсэн байгаа гэв.

      Шүүгдэгч Т.Цогтбаатарын өгсөн: Би 016 оны 2 дугаар сарын 20-ны үед золголт хийхээр Улаанбаатар хотод очсон. 2016 оны 3 дугаар сарын эхээр тэнгэр муудна гэж дуулаад гэр рүүгээ явахаар драгон орж жижиг тэргэнд суугаад явж байтал Төв аймгийн Лүн суманд бүх машинууд зогсож зам хаагдсан байсан. Сосорбурам колонк дээр манай дүү ирнэ гээд дөнгөж очоод цагдаа ирж баригдсан. Тэгээд Баяннуур суманд ирсэн. Машинд хулгайн мах ачсан байсныг тухайн үед л мэдсэн. Батхүү байцаагчид би энэ хэрэгт холбогдолгүй гэж хэлсэн гэтэл хэргээ хүлээ гэж зодож тулган шаардсан. Булгантамир цагдаа, Цэндбазар хоёртой мах зарахаар Улаанбаатар хотруу явж байтал замд машин нь эвдэрсэн. Тэгээд Булгантамир цагдаа өөр машин дуудаж Цэндбазарыг машинтай нь үлдээж намайг цааш авч явсан. Мах зөөлцөж хиллэхэд 600 килограмм болсон. Микро дотор мөнгөө ченж нараас аваад 1960000 төгрөг боллоо гээд гарч ирсэн. Би мөнгө төгрөг тоолж авахад нь байгаагүй. Тэгээд буцаж Баяннуур дээр ирээд буудалд хоносон. Өмнөх 2 хоногт нь уурын зууханд хоносон. Колонк дээрээс түлш зээлээр хийсэн. Машинаа шилжүүлж ачихад мөн түлш, жолоочид нь хөлс гэж өгсөн. Баяннуур сумаас Булган аймагт ирэхээр болоход таних айл байхгүй, мөнгө байхгүй байсан. Тэгтэл Батхүү төлөөлөгч  50000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Ц.Цэндбазарын өгсөн: Архангай аймагт машинаа засварт өгсөн байсан. Ах хүрээд ир гэхээр нь замын машинд сууж Төв аймгийн Лүн суманд ирээд ах Сосорбурам руу залгахад ах дэлгүүрийн гадаа байна гэсэн. Тэгээд очтол Адьяа, Сосорбурам, Цогтбаатар 3 дэлгүүрийн гадаа зогсож байсан. Цогтбаатарыг замаасаа суусан Архангай аймаг орох гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй колонк дээрээс цагдаад баригдсан. Цагдаад баригдаж Булган аймгийн Баяннуур суманд  ирээд 3 хоносон. Батхүү төлөөлөгч байцаалт авахдаа зодож гэмт хэрэг үйлдсэн болохыг тулган шаардсан. Тэр шөнө уурын зууханд хоноод Цогтбаатар бид хоёрыг Булгантамир гэдэг цагдаа Улаанбаатар хотруу мах хамт борлуулахаар авч явсан. Замдаа удалгүй миний машины лимбэн гол эвдэрч би цааш явах боломжгүй болж Булгантамир цагдаа сумын төвөөс өөр машинд дуудаж Цогтбаатарын хамт цааш явсан. Би машинаа хараад үлдсэн. Улаанбаатар хотоос махаа борлуулчихлаа гээд Цогтбаатар шөнө ирсэн. Миний эвдэрсэн машин хөдлөхдөө 30 л түлш зээлээр хийсэн. Мах нийт 1960000 төгрөг ойролцоогоор болсон гэсэн. Бид нарт Батхүү төлөөлөгч  50000 төгрөг тус бүрд нь өгсөн. Тэр үед ямар ч мөнгөгүй байсан гэв.

201606000070 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

        Хохирогч Ш.Лувсандоржийн өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 03-ны оройн 18 цагийн үед өөрийн үхрээ бэлчээрээс нь хураагаад гэрийнхээ гадаа авчирсан. Тэр шөнө их салхи шуургатай хоносон. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өглөөгүүр их цасан шуургатай байсан болохоор үхрээ бүртгэж үзэж чадаагүй юм. Орой цасан шуурга намдсаны дараа бүртгэж үзэхэд 1 тооны цагаан халзан зүсмийн, соёолон насны үхэр байхгүй байсан. Ойр хавиараа хайгаад олоогүй. Маргааш нь Ж.Бадам над руу утсаар яриад танай цагаан зүсмийн нэг үхрийн толгой, миний 2 үхрийн толгойтой хэвтэж байна гэж хэлэхээр нь очоод үзэхэд миний цагаан зүсмийн улаан толгойтой үхрийн толгой мөн байсан гэх мэдүүлэг /хх 35 тал/,

      Хохирогч   Ж.Бадамын өгсөн:   2016   оны   03  дугаар   сарын   03-ны   орой   Булган аймгийн Баяннуур сумын "Бор булан" гэх газраас өөрийнхөө 160 тооны үхрээ хурааж, гэрийнхээ хойд талд бургасан дотор орхисон. Тухайн шөнөдөө цасан шуурга болсон. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өглөө өөрийнхөө үхрүүдийг хайхад байхгүй байсан. Ойр хавиараа үзэхэд манай үхрүүд Лувсандоржийн үхрүүдтэй нийлсэн байдалтай голын хойд талд байхаар  нь үхрүүдээ тоолоод үзсэн чинь хүрэн халзан  зүсмийн  эр үхэр, цагаан зүсмийн эр үхэр хоёр байхгүй байсан. Шуурга намдахад манай хойхон талд 2 км орчим зайтай газарт шувуу бужигнаад байхаар нь очиж үзэхэд хоёр халзан зүсмийн үхрийн толгой шийр,  цагаан зүсмийн үхрийн толгой шийр мөн гэдэснүүд байсан. Тэгээд хэсгийн байцаагч Б.Батхүү рүү утсаар залгаж миний 2 тооны үхэр мөн айлын 1 тооны үхрийг нядлаад аваад явсан талаар мэдэгдсэн. 2016 оны 03 дугаар сарын 05-ны өглөө Лувсандорж руу утастаад буруу чихнийхээ үзүүрт онь имтэй үхэр танай үхэр үү гэхэд мөн байна гэж хэлэхээр нь манай хоёр үхэртэй хамт үхрийг чинь  нядлаад  явсан  байна  гэж хэлсэн.  Тухайн  өдрөө  хэсгийн  төлөөлөгч Б.Батхүүгийн хамт Төв аймгийн Лүн сумын түүхий эд өгдөг цэгт очиж үзэхэд манай болон Лувсандоржийн үхрийн ширүүдийг тэнд тушаасан байсан. Түүхий эд авдаг хүнээс машины дугаарыг нь Батхүү төлөөлөгч аваад Төв аймгийн Лүн сумын Пост руу  утасдаж ченжээс авсан машины  дугаараа  өгч зогсоолгож  гэмт хэрэгтнүүдийг барьж авсан гэх мэдүүлэг /хх 37 тал/,

Гэрч Ш.Гансүхийн өгсөн: 80-09 АРА улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн машин  миний  нэр дээр  байдаг би  эзэмшигч  нь  байгаа  юм.  Тээврийн  хэрэгслийн гэрчилгээ нь миний нэрээр явж байгаа гэхдээ уг авто машиныг 2015 оны 10 дугаар сарын эхээр манай хамаатны залуу болох Ц.Цэндбазар надаас худалдаж авна гээд надад бэлнээр 2000000 төгрөг өгөөд үлдсэн 2500000 төгрөгийг ноолуурын үеэр өгнө гэж ярьж тохироод 80-09 АРА улсын дугаартай Портер маркийн машиныг надаас аваад  явсан   юм.   Би   Цэндбазарт  хэлэхдээ  үлдэгдэл   2500000  төгрөгөө  гүйцээж өгөхөөр чинь би тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх өөрийн нэрээ чиний нэр дээр шилжүүлж өгнөө гэж хэлсэн байсан. Цэндбазар машины үлдэгдэл 2500000 төгрөгийг надад өгөөгүй байгаа тийм учраас уг авто машин одоогоор миний нэр дээр байгаа. 80-09 АРА дугаартай Портер маркийн авто машиныг Цэндбазар одоо унаж хэрэглэж байгаа гэх мэдүүлэг /хх 40-41 тал/,

Гэрч Б.Адебиетын өгсөн: 2016 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Төв аймгийн Лүн суманд түүхий эд аваад ажил дээрээ байхад Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Батхүү гурван тооны үхэр нядлагдсан байна гэж хэлээд гар утсаа үлдээгээд явсан. Маргааш өглөөний 10 цагийн орчим  Портөр маркийн 80-09 АРА улсын дугаартай, хөх өнгөтэй ачааны машинтай залуучууд ирээд 2 үхрийн шир өгөхөөр нь хэсгийн төлөөлөгч Батхүүд утсаар мэдэгдэхэд удалгүй нэг залуугийн хамт ирээд үхрийн ширийг үзээд мөн байна гэж таниад явсан. 2 үхрийн ширний нэг нь цагаан алаг зусмийн, нөгөө нь хүрэн алаг зүсмийнх байсан. 4 залуу явж байсан ба нэг нь үхрийн шир зарсан гэх мэдүүлэг /хх 42 тал/,

Гэрч   Б.Батхүүгийн өгсөн:  2016  оны   03  дугаар  сарын   03-04-нд  шилжих  шөнө Булган  аймгийн  Баяннуур  сумын  "Шар тал"  багийн  нутгаас  малын  хулгай  хийсэн этгээдүүдийг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас барьж авсан. Тэгээд хэргийн холбогдогч  нараар үйлдлүүдийг нь яриулж тайлбар аваад   хохирогч   Ж.Бадам,   Ш.Лувсандорж   нарыг  дуудуулсан.   Хэргийн   холбогдогч нарын 80-09 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байх малын махыг хураан   авч   хохирогч   нарт хүлээлгэн  өгч  тэмдэглэл  үйлдэх  гэсэн  боловч хохирогч нар нь малын мах авахгүй бэлэн мөнгөөр хохирлоо барагдуулж авна гэсэн шаардлагыг тавин явцгаасан. Малын махыг хураан авч эд мөрийн баримтаар тооцох гэхээр  муудах,   алдахаас  сэргийлэх  зорилгоор   малын   махыг  хэргийн  холбогдогч Цогтбаатарын  хамт Төв  аймгийн  Эмээлт суманд  байрлах  явуулын  ченжид  зарж борлуулсан.  Хохирогч  нар нь  малынхаа  махыг авахгүй  бэлэн  мөнгөөр хохирлоо барагдуулж авна гэх шаардлага тавьсан. Мөн холбогдогч нар нь малын махыг ченжид зарж хохирлоо барагдуулна гэж амаар хүсэлт гаргасан учраас малын махыг муудах, алдахаас сэрэмжлэх зорилгоор зарсан.  Малын  махыг "эмээлт" зах дээр явуулын ченжид зарж борлуулсан. 1200000 төгрөгийг хураалгасан гэх мэдүүлэг /хх 45 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол тэмдэглэл /хх 2 тал/,  гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх 3 тал/, хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6 тал/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 15 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 21-22 тал/, үхрийн толгойг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-26 тал/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25-26 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 29-32 тал/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 33 тал/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх 46, 54, 62, 72, 84 тал/, Булган аймгийн Баяннуур сумын орон тооны бус үнэлгээний комиссын шинжээч нарын гаргасан малын үнэлгээ /хх 48, 57 тал/, "ЛЭНДС" ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлт /хх 63-67, 73-77, 85-92 тал/, сэжигтнээр тооцох тогтоол, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэлүүд /хх 135-156 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 157-161 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 161-231 тал/, иргэний хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж  шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын "Шар тал" багийн нутаг "Бор булан" гэх газраас Ж.Бадамын 2 тооны үхэр,  Ш.Лувсандоржийн 1 тооны үхрийг 80-09 АРА улсын дугаартай "Портер" маркийн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Лувсандоржийн "Орой цасан шуурга намдсаны дараа үхрээ бүртгэж үзэхэд 1 тооны цагаан халзан зүсмийн, соёолон насны үхэр байхгүй байсан. Ойр хавиараа хайгаад олоогүй. Маргааш нь Ж.Бадам над руу утсаар яриад танай цагаан зүсмийн нэг үхрийн толгой, миний 2 үхрийн толгойтой хэвтэж байна гэж хэлэхээр нь очоод үзэхэд миний цагаан зүсмийн улаан толгойтой үхрийн толгой мөн байсан гэх, хохирогч Ж.Бадамын "2016 оны 03 дугаар сарын 04-ний өглөө өөрийнхөө үхрүүдийг хайхад байхгүй байсан. Ойр хавиараа үзэхэд манай үхрүүд Лувсандоржийн үхрүүдтэй нийлсэн байдалтай голын хойд талд байхаар  нь үхрүүдээ тоолоод үзсэн чинь хүрэн халзан зүсмийн эр үхэр, цагаан зүсмийн эр үхэр хоёр байхгүй байсан. Шуурга намдахад манай хойхон талд 2 км орчим зайтай газарт шувуу бужигнаад байхаар нь очиж үзэхэд хоёр халзан зүсмийн үхрийн толгой шийр,  цагаан зүсмийн үхрийн толгой шийр мөн гэдэснүүд байсан. Тэгээд хэсгийн байцаагч Б.Батхүү рүү утсаар залгаж миний 2 тооны үхэр мөн айлын 1 тооны үхрийг нядлаад аваад явсан талаар мэдэгдсэн гэх, гэрч Б.Адебиетын "2016 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Төв аймгийн Лүн суманд түүхий эд аваад ажил дээрээ байхад Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Батхүү гурван тооны үхэр нядлагдсан байна гэж хэлээд гар утсаа үлдээгээд явсан. Маргааш өглөөний 10 цагийн орчим  Портөр маркийн 80-09 АРА улсын дугаартай, хөх өнгөтэй ачааны машинтай залуучууд ирээд 2 үхрийн шир өгөхөөр нь хэсгийн төлөөлөгч Батхүүд утсаар мэдэгдсэн гэх,  гэрч Б.Батхүүгийн  "2016  оны   03  дугаар  сарын   03-04-нд  шилжих  шөнө Булган  аймгийн  Баяннуур  сумын  "Шар тал"  багийн  нутгаас  малын  хулгай  хийсэн этгээдүүдийг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас барьж авсан. Тэгээд хэргийн холбогдогч  нараар үйлдлүүдийг нь яриулж тайлбар аваад хохирогч Ж.Бадам,   Ш.Лувсандорж нарыг дуудуулсан гэх мэдүүлэг, үхрийн толгойг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, "ЛЭНДС" ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам нарын бүлэглэн үйлдсэн дээрхи хэрэгт хамтран оролцсон гэж шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар  нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч тэдгээрийн үйлдэл, оролцоог нарийвчлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Ц.Цэндбазарын өгсөн "...Бүрэнхий болох гэж байхад бид  дөрөв Архангай аймаг руу гарсан, явж байтал харанхуй  болсон байсан.  Тэгээд Адъяа гэх залуу нь зогсож бай гэхээр нь зогстол Адъяа бууж дурандаад тэнд үхэр байна гээд бургасанд байсан 20-30 үхэрлүү заагаад хоосон буцаж байхаар эндээс ганц үхэр тавьчихъя  гэхээр нь би үгүй шууд харъя гэсэн. Тухайн үед манай ах Сосорбурам миний машиныг барьж явсан. Тэгээд манай ахад Адъяа хандаж машинаа зогсоо үхэр туугаад ирье гээд Сосорбурам, Цогоо, Адъяа нар явган яваад 20-30 үхэр тууж ирээд миний машины дэргэд авч ирээд 3 тооны үхэр нядалсан. Түхайн үед цас ороод шуурч байсан болохоор би 3 үхрийн зүсийг нь сайн хараагүй. Тэгээд Адъяа, Цогоо, Сосорбурам нар төхөөрөөд миний машины тэвшин дээр ачихад өглөө үүр цайж байсан. Тэндээсээ Архангай аймаг руу явж байтал Өгий сумын ойролцоо очоод цасанд боогдоод аймаг орж чадаагүй, буцаад Төв аймгийн Лүн сум ороод 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хоносон буудлын үүдэнд очоод машиндаа хоносон. Өглөө нь 11 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын цагдаад баригдсан....хулгай хийх санааг Адъяа гаргасан, Сосорбурам, Цогоо нар 3 үхэр нядалсан, би ямар нэгэн байдлаар оролцоогүй /хх-136/ гэх, сэжигтэн Т.Цогтбаатарын өгсөн ."..Миний бие 3016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Драгон буудал дээр Архангай явах унаа хайж яваад Сосорбурамтай тааралдсан, тэгээд найзтайгаа хамт Төв аймгийн Заамар сум руу алт руу явж байна, дүүгээ Архангайгаас дуудчихсан. Заамар явах унаа олдохгүй байна цаадах чинь намайг хүргэж өгчихөөд ганцаараа буцна, хань болоод хамт явчих гэж гуйсан. Тэгээд Сосорбурам,  Адъяа бид  нар Драгоноос Архангайн унаанд суугаад Төв аймгийн Лүн суманд буугаад Сосорбурамын дүүг хүлээгээд ирэхгүй болохоор нь Лүн суманд буудалд орсон. Хоноод өглөө 11 цагийн орчим Заамар сумруу гарч 17 цагийн үед очоод алтны газарт очиход алт олдохгүй юм байна гээд буцахаар болсон. Заамараас гараад нэг газар хоносон, ямар газрыг нь мэдэхгүй тэгээд тэндээсээ бид дөрвүүлээ Архангай аймаг орохоор 18 цагийн үед гарсан. Тэгээд замдаа явж байгаад би газрынх нь нэрийг мэдэхгүй юм байна лээ "Бургастай"  газар байх 30 орчим тооны үхэр гэрэлд ороод ирэхэд нь машинаа зогсоогоод Сосорбурам, Адъяа хоёр хоорондоо цас их ороод байгаа тул машин явахгүй байна. Ачаан дээрээ юм тавъя гэж яриж байгаад тэр хоёр машинаас буусан. Би араас нь бууж биеэ засчихаад машиндаа суухад Цэндбазар машинд сууж байсан. Тэгээд тэр хоёр тэнд байсан үхэрнүүдийг машин руугаа туугаад ирсэн. Тэгээд машинд орж ирээд суухаар нь "яах гэж байгаа юм бэ" гэхэд "зүгээрээ, ганц нэг үхэр тавьчихая" гэж хэлсэн. Тэгэхээр нь би  "яах юм бэ, болохгүй" гэж хэлсэн чинь Адъяа, Сосорбурам нар юм дуугарахгүй сууж байгаад буугаад явсан. Би ...дээлээ нөмрөөд унтсан, тэгээд шөнө нэг мэдсэн машин хөдлөөд явж байх шиг байсан. Би хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад Архангай явж байна гэж хэлсэн тухайн үед цасан шуургатай байсан. Шөнөжин миний мэдэхгүй замаар явж байгаад үүр цайхад хаана явж байгааг асуухад Өгий нуур орох гэж байна гэж хэлсэн" гэх   мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой байхад нэг өмгөөлөгч оролцуулан байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар нарын үйлдэл оролцоог тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч хангалттай нотлогдоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам нарын өгсөн "гэмт хэрэгт Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар нарыг оролцоогүй" гэх мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруутай эсэхэд түүнчлэн...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Лувсандоржид 1000000 төгрөгийн, хохирогч Ж.Бадамд 3000000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохиролд шүүгдэгч Ц.Сосорбурам 2010000 төгрөгийг, шүүгдэгч Б.Адъяа 1560000 төгрөгийг тус тус төлсөн байна. Шүүх нийт 4000000 төгрөгийн хохирлоос 3712000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараар, үлдэх 288000 төгрөгийн хохирлыг иргэний харицагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хариуцагчаар Булган аймгийн Цагдаагийн газар татагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүү нь хохирлын мөнгөнөөс гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн аваад хийгдсэн ажиллагаатай холбоотой болон сэжигтэн нарыг Баяннуур сумаас Булган аймгийн Цагдаагийн газарт авчирсантай холбогдож гарсан тээвэр шатахууны зардал 288000 төгрөгийг зарцуулсанаа хүлээн зөвшөөрч байх ба энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шатанд хохирогч Ж.Бадамд 3000000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгснөөр түүнд учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Ш.Лувсандоржид 570000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Адъяагаас 142000 төгрөгийг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүүгээс 288000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ш.Лувсандоржид олгож, шүүгдэгч Ц.Сосорбурам нь төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нар алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу төлж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан боловч ялтай байдал нь Өршөөлийн хуульд хамрагдан ялгүй болсон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Адъяагийн цагдан хоригдсон  106 хоног, шүүгдэгч Ц.Сосорбурамын цагдан хоригдсон 80 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,  Т.Цогтбаатар  91  хоног, Ц.Цэндбазар  14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Цэндбазарын дуранг буцаан олгож, 1 ширхэг дуранг улсын орлого болгож, хутга 5 ширхэг,  сүх 1 ширхэг, билүү 1 ширхэг, олс зэргийг устгахыг "Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 80-09 АРА улсын дугаартай, Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч Ш.Гансүхийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч Ш.Гансүхэд буцаан олгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан Халиун овогт Тэрбишийн Цогтбаатар, Боржигон овогт Цэрэнжавын Цэндбазар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Шүүгдэгч Адъяа овогт Баяндэлгэрийн Адъяа, Боржигон овогт Цэрэнжамцын Сосорбурам нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Б.Адъяа, Ц.Сосорбурам нарыг тус тус 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Адъяагийн цагдан хоригдсон  106 /нэг зуун зургаа/ хоног, шүүгдэгч Ц.Сосорбурамын цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,  Т.Цогтбаатар  91 /ерэн нэг/ хоног, шүүгдэгч Ц.Цэндбазар  14 /арван дөрөв/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Адъяагаас 142000 /нэг зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батхүүгээс 288000 /хоёр зуун наян найман мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ш.Лувсандоржид олгож, шүүгдэгч Ц.Сосорбурам нь төлөх төлбөргүйг дурьдаж, шүүхийн шатанд хохиролд төлсөн 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Ш.Лувсандоржийн дансанд шилжүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах П.Отгонд даалгаж, хохирогч нар алдсан малаа эрж хайхад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Цэндбазарын дуранг буцаан олгож, 1 ширхэг дуранг улсын орлого болгож, хутга 5 ширхэг,  сүх 1 ширхэг, билүү 1 ширхэг, олс зэргийг устгахыг "Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 80-09 АРА улсын дугаартай, Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч Ш.Гансүхэд буцаан олгосугай. 

        7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сосорбурам, Т.Цогтбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Т.Цогтбаатар, Ц.Цэндбазар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД