| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00106/и |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух хаягтай, Т овогт Р.О /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. миний бие 1970 онд төрсөн. ... Би 1988 оны 10 сарын 16-аас 1994 оны 12 сарын 29 хүртэл Гурвансайхан сумын Холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байх тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.О нь ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 17 өдрийн 08/74 дугаартай “Гурвансайхан сумын Холбооны салбар”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 06-р хуудас/
-Дундговь аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 11 сарын 03 өдрийн 148 дугаартай “ Ажилд түр ажиллуулах тухай” 1994 оны 12 сарын 29 өдрийн 106 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр солих тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Гурвансайхан сумын АДХГЗ-с 1989 оны 10 сарын 02 өдөр Р.Од олгосон, 1988 оны 10 сарын 16 өдөр Холбооны салбарт залгагчаар томилон ажиллуулах тухай, 1994 оны 12 сарын 29 өдөр хөдөлмөрийн дэвтрийн хаах тухай тушаалын биичлт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Гэрч Д.Жаргалын “.. Р.О нь 1988 оны 10 сарын 16-аас 1994 оны 12 сарын 29 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан суманд залгагчаар, үуудан тасгийн ажил хийж байсан. Би тухайн үед Дундговь аймгийн Сайнцагаан суманд залгагч байсан юм...” гэх, гэрч О.Цогзолнямын “.. Би аймгийн холбоонд нягтлан бодогчоор 17 жил ажиллахад Р.О нь Гурвансайхан сумын залгагчаар 1988 оны 10 сараас 1994 оны 12 сарыг дуустал ажиллаж байсан. ... “ гэх, гэрч Б.Должинсүрэнгийн “ ... Р.О нь 1988 оны 10-р сард Гурвансайханы залгагчаар ажилд орж байсан. 1994 оны сүүлээр цомхотгол болоод ажлаасаа гарсан. ..” гэх мэдүүлгүүд /хэргийн 12-14-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б