Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2020/00038/и |
Дугаар | 94 |
Огноо | 2020-02-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, О овогт Л.М /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие 1980 оны 06 сарын 18 өдрөөс 1982 оны 07 сарын 01 хүртэл, 1985 оны 07 сарын 05 өдрөөс 1985 оны 10 сарын 01 өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Суврага бригадад малчин, 1985 оны 10 сарын 01 өдрөөс 1985 оны 11 сарын 15 хүртэл Хөдөлмөр нэгдлийн конторын галч, 1985 оны 11 сарын 20 өдрөөс 1987 оны 11 сарын 10 өдөр хүртэл Луус сумын Суврага бригадын аж ахуй, 1987 оны 11 сарын 10 өдрөөс 1990 оны 04 сарын 26 хүртэл Луус сумын НААҮ-нд машинист, 1990 оны 04 сарын 26 өдрөөс 1993 оны 04 сарын 03 өдөр хүртэл Луус сумын Эрчим хүчний төвд дизельчин, 1993 оны 10 сарын 26 өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл аймгийн Эрчим хүчний үйлдвэрт гэрлийн байцаагч, монтёроор ажиллаж байсан тул холбогдох баримтыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ажилласан жилийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Мнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-1964 оны 11 сарын 08 өдөр төрсөн, Лувсанжамба овогтой Мандахын 35 дугаартай төрсний гэрчилгээний, Лувсанжамбын Мандахыг Л.Мболгон өөрчилсөн овог эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 сарын 24 өдрийн 08/793 дугаартай “Луус сумын Шинэ эхлэлт нэгдэл”-ийн талаархи, 08/794 дугаартай “Луус сумын Эрчим хүчний төв”-ийн талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 9-10-р хуудас/
- Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 6 сарын 17-ны өдрийн 28 дугаартай “МХЗЭ-н илтгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан сурагчдыг ажилд томилох тухай” 1982 оны 7 сарын 1-ний өдрийн 31 дугаартай “ Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай”, 1985 оны 7 сарын 5-ны өдрийн 41 дугаартай “Ажилд томилох тухай”, 1985 оны 10 сарын 3-ны өдрийн 60 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1985 оны 11 сарын 15-ны өдрийн 72 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1985 оны 11 сарын 28-ны өдрийн 75 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1987 оны 10 сарын 23-ны өдрийн 69 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарууд /хэргийн 13-18-р хуудас/
- Эрчим хүчний яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 10 сарын 27-ны өдрийн 117 дугаартай “Ажилд авах тухай”, 1995 оны 01 сарын 10 өдрийн 07 дугаартай “...Ажиллагсдын хөдөлмөрийн дэвтрийг 1995 оны 01 сарын 01-ээр хаасугай...” гэх тушаалын хуулбар /хэргийн 19-22-р хуудас/
-1989 оны 10 сарын 10-ны өдрийн 764650 дугаартай нэхэмжлэгч Л.Мт олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх эх хувиараа /хэргийн 24-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1988 оны 05 сарын 15-ны өдөр Л.Мт олгосон, “1980 оны 06 сарын 18-аас Суварга бригадад үхэрчинээр томилж ажиллуулав” гэх тушаалын бичилттэй, 1988 оны 06-09 саруудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хэргийн 25-р хуудас/
-Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Лын М-д олгосон, 161320 дугаартай, 1985 оны 10 сарын 01 өдрөөс 1987 оны 11 сарын 10 хүртэл, 1988 оны 05 сарын 01 өдрөөс 1993 оны 04 сарын 03 хүртэл, 1993 оны 10 сарын 26 өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд конторын галч, бригадын аж ахуйгаар, Нийтийн аж ахуй үйлчилгээний машинистаар, сумын Эрчим хүчний төвд дизельчинээр, гэрлийн байцаагч, монтёроор томилсон чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хэргийн 26-р хуудас/
-10308 дугаартай, 1980 оны 06 сарын 02 өдөр Лын М-д олгосон МХЗЭ-н хүндэт илгээлт эх хувиар /хэргийн 28-р хуудас/
-Гэрч Ц.Бийн “1980 онд би Луус сумын эрчим хүчний төвд цахилгаанчинаар ажиллаж байхад 1988 онд нэхэмжлэгч Луус сумын эрчим хүчний төвд 1990 он хүртэл надтай хамт ажилласан. Нэхэмжлэгч Луус сумын эрчим хүчний төвд дизелчинээр ажиллаж байсан. 1990-1993 он хүртэл аймгийн эрчим хүчний харъяа гэж өөрчлөгдөхөд бас нэхэмжлэгч бид хоёр хамт ажиллаж байсан. 1993 оноос хойш нэхэмжлэгчийг хаана, ямар ажил хийснийг нь мэдэхгүй" гэх мэдүүлэг /хэргийн 40-р хуудас
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Л.М /РД/-ыг 1980 оны 06 сарын 18-аас 1982 оны 7 сарын 1 хүртэл, 1985 оны 7 сарын 5 өдрөөс 1985 оны 10 сарын 01 өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар, 1985 оны 10 сарын 01 өдрөөс 1985 оны 11 сарын 15 хүртэл Дундговь аймг ийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар, 1985 оны 11 сарын 20 өдрөөс 1987 оны 11 сарын 10 өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Суврага бригадын аж ахуйгаар, 1987 оны 11 сарын 10 өдрөөс 1990 оны 04 сарын 26 хүртэл Луус сумын НААҮ-нд машинистаар, 1990 оны 04 сарын 26 өдрөөс 1993 оны 04 сарын 03 өдөр хүртэл Луус сумын Эрчим хүчний төвд дизельчинээр, 1993 оны 10 сарын 26 өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл аймгийн Эрчим хүчний үйлдвэрт гэрлийн байцаагч, монтёроор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б