| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00102/и |
| Дугаар | 95 |
| Огноо | 2020-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух хаягтай,Г овогт Ш.Ц//-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1964 онд төрсөн, 55 настай. Улсад 30 гаруй жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1980 оны 09 сарын 16-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл бог мал маллаж байсан. Цэргийн алба хаагаагүй. Иймд гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 06 өдрийн 08/06 дугаартай “ Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХК”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-1981 оны 5 сарын 20-ны өдөр Дундговь амйгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Шатарын Цогбаатарт олгосон 1982 оны 01 сараас 1983 оны 06 сарыг дуустал хугацааны “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хэргийн 8-р хуудас/
-Гэрч Д.Даланчулууны “Ш.Ц нь 1978 оноос эхэлж эцэг, эхийн хамт хөдөө нэгдлийн мал маллаж байсан. Ш.Ц нь сургуульд суугаагүй, цэрэгт яваагүй. Насаараа мал маллаж байгаа. Анх 1970 онд нэгдэлд илгээлтээр сургуулийн хүүхдүүдийг туслах малчинаар 14 настай гаргадаг байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1978 оны 9 сараас 1995 он хүртэл Ц тасралтгүй мал малласан. Би тухайн үед тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Ш.Цтай нэг нутаг усны хүмүүс учраас нэгдэлд малчин байсан болохыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэгч /хэргийн 17-р хуудас/
-Гэрч Д.Хүүхэнхүү “...Ш.Ц нь 1978-1985 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран бригадад бага мал малладаг байсан. 1990 хэдэн онд Цогбаатар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад ажиллаж байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
-Гэрч Н.Дорждагва “Ш.Ц нь 1978 оноос эхэлж эцэг, эхийн хамт хөдөө нэгдлийн мал маллаж байсан. Ш.Ц нь сургуульд суугаагүй, цэрэгт яваагүй. Насаараа мал маллаж байгаа... Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1978 оны 9 сараас 1995 он хүртэл Цогбаатар тасралтгүй мал малласан. Хамгийн сүүлд нэгдэлд бяруу маллаж байсан. Би тухайн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын Оч нэгдэлд 1956 онд малчин болоод дараа нь Мандах нэгдэлд байгуулагдсан цагаас нь эхлээд хувьчлал тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
-Д.Даланчулууны 642051 дугаартай, 1975 оны 07 сарын 05-аас 1977 оны 08 сарын 10 хүртэл, 1986 оны 01 сарын 03-аас 1993 оны 11 сарын 30 хүртэл хугацаанд Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тоо бүртгэгч, түрээс хэсгийн зохион байгуулагчаар томилсон чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Н.Дорждагвад Дундговь амйгийн Сайнцаган сумын Мандах нэгдлээс олгосон, 1981, 1983-1990, 1992 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-13-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарГовогт Ш.Ц//-ыг 1980 оны 09 сарын 16-аас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б