| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00414/и |
| Дугаар | 104 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүргийн хороо, тоотод оршин суух хаягтай, Б овогт Ч.Б /РД/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн багт оршин суух хаягтай, Г овогт Сын Б /РД/-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие С.Бтэй 2006 оны 10 сард гэр бүл болсон. Хүү А 2007 оны 07 сарын 21 нд, хүү А 2010 оны 09 сарын 13 нд төрсөн. Хоёр хүү Улаанбаатар хотод дунд сургуульд сурдаг ба цаашид 2 хүүхдээ би өөрийн асрамжинд авна. .. цаашид С.Бтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Шүүхээр зөвхөн гэрлэлтээ цуцлуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй. 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч С.Бтус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид 2005 онд албан ёсоор гэрлэн өнөөдрийг хүргэсэн. Миний эхнэр Б, түүний хойт эцэг Н нар намайг гэр бүлийн хүчирхийлэл гэх худал хуурмаг нэрийдлээр баривчлуулж, .... 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн. ... миний хувьд Бээс салах шалтгаан огт байхгүй. 2 хүүхэдтэй болж бусдын жишгээр сайхан амьдарч байсан. ... миний бие эрх зүйн байдлаа сэргээсний дараа хувийн өмгөөлөгч авч ... шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бнь хариуцагч С.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
С.Б, Ч.Бнар нь 2006 оны 10 сарын 03 өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 11 сарын 03 өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Талууд хамтран амьдрах хугацаандаа хүү Б.Аг 2007 оны 07 сарын 21 өдөр, Б.Аыг 2010 оны 09 сарын 13 өдөр төрүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч С.Бнь нэхэмжлэгч Ч.Бийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд талуудын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа. Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж шийдвэрлэв.
Талууд хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч С.Бд шүүх хуралдааны товийг боломжит хугацаанд хуульд заасан хэлбэрээр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй тул хэргийг хариуцагчийн эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б