Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух хаягтай,  Д овогт Г.Н  //-ийн  нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   .. миний бие 1964 онд төрсөн. Улсад 3 жил 5 сар ажилласан. 1988 оны 07 сарын 16-аас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүний эмнэлэгт сувилагчаар, 1990 оны 02 сарын 03 өдрөөс мөн эмнэлэгтээ дүн бүртгэгч бага эмчээр  1991 оны 12 сарын 31 хүртэл ажиллаж байсан. Ажлаас гарсан тушаал олдохгүй байх тул ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-269245 дугаартай Г Н гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, 1984 оны 09 сарын 01-ээс 1988 оны 07 сарын 01 хүртэл хугацаанд “эх баригч бага эмчийн ангид элсүүлэн суралцуулсан, эх баригч бага эмчийн мэргэжлээр төгссөн, Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын мэдэлд шилжүүлсэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүний эмнэлэгт сувилагчаар ажиллуулсан тухай тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэврийн хуулбар /хэргийн 2-3-р хуудас/

-Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 сарын 16 өдрийн 110 дугаартай “Анагаах ухааны дээд дунд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаалын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/

Дэлгэрцогт сумын Хүний эмнэлгийн эрхлэгчийн 1990 оны 02 сарын 03 өдрийн 09 дугаартай” ... Г.Нг 1990 оны 02 сарын 03 өдрөөс бүртгэгч бага эмчээр ажиллуулах “ тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Гэрч П.Бын “ ... Би 1988-1991 оныг дуустал Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт Г.Нтай цуг ажиллаж байсан. Тухайн үед би сувилагчаар ажиллаж байсан. Г.Н эхлээд сувилагчаар ажиллаж байгаад дараа нь бригадын эмч болсон. Оныг нь сайн санахгүй байна. .. “ гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

-Гэрч Ш.Дгийн “ .. Г.Н нь 1988 оноос 1991 он хүртэл Дэлгэрцогт сумын эмнэлэгт багийн эмчээр, сувилагчаар ажиллаж байсан. Би тухайн үед эх баригч, дүн бүртгэгчээр ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

-Гэрч Д.Шын “ ... Г.Нтай би 1990-1991 он хүртэл Дэлгэрцогт сумын эмнэлэгт ажиллаж байсан. Намжилмаа сургуулиа төгсөж ирээд Дэлгэрцогт сумын эмнэлэгт ажилласан. Би тухайн үед үйлчлэгчээр ажиллаж байсан. ... “ гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Довогт Г.Н /РД/-г 1988 оны 07 сарын 16-аас 1991 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүний эмнэлэгт сувилагч, дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б