| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00152/и |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, Х овогт С.Б /РД/-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. би 1971 онд төрсөн. ..улсад 28 жил ажиллаж байна. ... 2005 онд бактериалоги лаборантын ажлыг хүлээж авсан. 2006 оны 05 сарын 01 өдрөөс Улаанбаатар хотын ХӨСҮТ-д бактериалоги лаборантын мэргэжил олгох курст суралцаж 2006 оны 06 сарын 01 нд төгсөж ирсэн. 2005 оноос өнөөг хүртэл 14 жил бактериалоги, сүрьеэгийн лаборантаар ажиллаж байна. .. гэтэл 2005 оны 05 сарын 10-ны ажилд орсон тушаалыг параклиникийн тасгийн лаборантаар гэж буруу гаргасан байгаа нь надад хохиролтой байх тул 2005 оны 05 сарын 10-аас 2019 оны 12 сарын 31 дуустал Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бактериалоги лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 12 сарын 27 өдрийн 1/367 дугаартай “С.Б нь Улаанбаатар хотын АУДуС-ийг 1990 онд лаборант мэргэжлээр төгссөн. .. улсад нийт 28 жил, үүнээс бактериалоги лаборантаар 14 жил тасралтгүй ажилласан” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2005 оны 05 сарын 10 өдрийн 59 дугаартай “Ажилтан ажилд авч ажиллуулан цалинг тогтоох тухай” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Даатгуулагчийн овог нэр Сэрдамба Бямбасүрэн гэх 2005 оны 01 сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацааны “сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”-ын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 7-10-р хуудас/
-Гэрч Ж.Цийн “.. Би Луус суманд 1988-1999 он хүртэл ажиллаж байгаад аймагт орж ирээд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бактериалоги лаборантаар 1999 оноос эхэлж С.Бтэй одоог хүртэл хамт ажиллаж байна. С.Б өөр газар ажиллаж байгаагүй.. “ гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/
Гэрч Ц.Бийн “.. С.Б 1991 онд сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт бактериалоги лаборантаар ажилласан. Одоо ч гэсэн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа. Б Эрүүл мэндийн яамны жуух, тэргүүний ажилтан шагнал авсан. Би тухайн үед Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан... “ гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/ зэрэг баримтууд болно
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б