| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00151/и |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бдаргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын оршин суух хаягтай, Р овогт Г.Х //-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Г.Х нь 1965 онд төрсөн, 54 настай. 1981 оноос эхлэн ээж, аавын хамт Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж байсан. Иймд 1981 оны 6 сарын 15-аас 1990 оны 3 сарын 31-нийг хүртэл мөн 1991 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Г.Хд хамаарах 1981 оны 6 сарын 15-аас 1990 оны 3 сарын 31-нийг хүртэл, 1991 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5-6-р хуудас/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 4 сарын 27-ны өдөр Гийн Х олгосон 1981 оны 06-р сараас 1990 оны 03-р сарыг дуустал хугацааны “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий ; 1991 оны 01 сарын 01 өдөр олгосон, 1991 оны 01-12 саруудад хамаарах “ажилласан хоног, олгосон урьдчилгаа”-ны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 8-10-р хуудас/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б