Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух хаягтай, Н овогт Ө.Б /РД/-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Миний бие 1965 онд төрсөн. 1982-1983 оны 7 сарын 31-нийг хүртэл мал маллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Өлзийт сумын 2-р 5 жил нэгдэл, Мөнхрөх ББХК-д малчинаар ажиллаж, үүнээс хойш тасралтгүй мал малласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1982 оны 1 сарын 1-нээс 1983 оны 7 сарын 31-нийг дуустал, 1987 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 09 өдрийн 08/27 дугаартай “Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 2-р таван жил ХК, Мөнхрөх ББХК, Гэсрээ ХХК”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ-аас ирүүлсэн Ө.Бын 1982-1983, 1987-1989 онуудын цалингийн түүвэр тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

-Ө.Бын 1982-1983, 1987-1989 онуудад хамаарах цалингийн баримтын хуулбар /хэргийн 11-94-р хуудас/

-Гэрч Ц.Дийн  “...Ө.Б нь Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн Дэрт бригадад 1981 онд илгээлтээр гараад малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд дээрх нэгдэлд малчинаар нэгдэл тартал ажилласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Тухайн үед би 1965 оноос нэгдэл тартал Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн Дэрт бригадад малчинаар ажиллаж байсан. Ө.Б нь өөр газар ажиллаж байгаагүй. Ө.Б нь тухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 96-р хуудас/

-Гэрч Б.Зийн  “...Ө.Б нь Өлзийт суманд сургуулиа төгсөөд илгээлтээр гараад Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн Дэрт бригадад малчинаар 2 жил ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэрэгт 3 жил явж ирээд дээрх нэгдэлд малчинаар нэгдэл тартал ажилласан. Тухайн үед би 1970 оноос 1991 он хүртэл Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн Дэрт бригадад малчинаар ажилласан. Ө.Б нь өөр газар ажиллаж байгаагүй. Ө.Б нь тухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 97-р хуудас/

-Гэрч О.Шгийн  “...Ө.Б нь 1981 онд сургуулиа төгсөөд 1983 онд цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1986 оноос хойш Өлзийт сумын Дэрт бригадад малчин байсан. Одоо ч гэсэн малчин байгаа. Тухайн үед би 1963 онд сургуулиа төгсөөд Өлзийт сумын Дэрт бригадад мал маллаж байгаад 1991 онд хувиараа мал малладаг болсон. Ө.Б нь өөр газар ажиллаж байгаагүй. Ө.Б нь тухайн үед шагнал урамшуулал авч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 98-р хуудас/  зэрэг  баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Н овогт Ө.Б /РД/-ыг 1982 оны 01 сарын 01-ээс 1983 оны 7 сарын 31 хүртэл, 1987 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б