| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/03540/И |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 99
2020 оны 01 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2020/00099 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “ЧД НДХ” ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хайб консепт” ХХК -д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10,544,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэгсайхан, төрийн төлөөлж, прокурор Б.Нинж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЧД НДХ” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа Нийгмийн даатгалын шимтгэл 7,029,763 төгрөгийг төлөлгүй өр үүсгээд байгаа. Өрөө төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэг заасан “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7,029,763 төгрөг, алданги 3,514,882 төгрөг, нийт 10,544,645 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х К ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэг жил үйл ажиллагаа явуулсны дараа, ямар ч орлогогүй болоод үйл ажиллагаа явуулахгүй зогссон. Үндсэн төлбөр 7,029,763 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги 3,514,882 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Б.Нинж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧД НДХтэй харилцагч Х К ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 7,029,763 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Иймд тус хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан "Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн 10,544,645 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.1-т “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг ажил олгогч буюу Х К ХХК нь хүлээсэн бөгөөд тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Х К ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэл 7,029,763 төгрөгийн өр үүсгэсэн мөн шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож, нийт 10,544,645 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай" хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Х К ХХК-иас нийт 10,544,645 төгрөгийг гаргуулж, даатгуулагчдын зөрчигдсөн эрхийг сэргээж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст оруулахаар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЧД НДХ” нь хариуцагч Г Н ХХКК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7,029,763 төгрөг, түүнд ногдох алданги 3,514,882 төгрөг, нийт 10,544,645 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн нэрээ өөрчилж, Х К ХХК болсон болох нь хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даатгуулагч болон ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу хариуцагч Г Н ХХКК нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 7,029,763 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу ажил олгогч нь ажилтны цалин орлогоос суутгаж, тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г Н ХХКК нь 7,029,763 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн эрхийг зөрчсөн байна.
Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дүнгээс 0.3 хувиар хоног тутам алданги тооцон гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Х К ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүнд ногдох алдангийн хамт нийт 10,544,645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Нийгмийн даатгалын тухай хуульд нийцнэ.
Хариуцагчийн төлөөлөгч нь “...санхүүгийн боломжгүй байдлын улмаас алдангийг төлөх боломж байхгүй” гэсэн агуулгаар шүүхэд тайлбараа гаргаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхаас гадна энэ үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь цалин олгож байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэгтэй бөгөөд эдийн засгийн боломжгүй байх нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч Х К ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 10,544,645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧД НДХт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Х К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 183,664 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА