Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2020/00086/и |
Дугаар | 113 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын оршин суух хаягтай, Х овогт Г.Ц/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1972 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 1988 оны 6 сарын 10-наас 1993 оны 9 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн сумын Шинэ зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байгаад 1993 оноос хойш хувиараа мал малласан. Иймд холбогдох баримтуудыш үндэслэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 08/36 дугаартай “Шинэ зам нэгдэл”, “Говийн хангай хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс Г.Цд олгосон 1993 оны 01-08 саруудад хамаарах “ажилласан хоног, олгосон урьдчилгаа”-ны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 6 сарын 20-ны өдрийн 33 дугаартай “Малчин томилох тухай” тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 9-р хуудас/
-Т.Цэцэгсүрэнгийн 1989 оны 03 сарын 27 өдөр сумын хүүхдийн цэцэрлэгийн аж ахуйн няраваар томилогдсон, 1994 оны 08 сарын 31 өдөр цэцэрлэгийн аж ахуйн няраваас чөлөөлөгдсөн тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 28-30-р хуудас/
-С.Жамсранжавын 1986 оны 08 сарын 14 өдөр Шинэ зам нэгдлийн тоо бүртгэгчээр томилогдсон, тухай тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 31-32/
-Дундговь аймгийн дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 10 сарын 26 өдрийн 39 дугаартай “1992 оны 10 сарын 01-ээс Толь бригадын тоо бүртгэгч С.Жамсранжав, .. нарыг ажлаас чөлөөлсүгэй.” гэх тушаалын хуулбар /хэргийн 33-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Г.Ц//-ыг 1988 оны 06 сарын 10-аас 1993 оны 08 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б