Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, Б овогт М.Г /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1960 онд төрсөн. Улсад 28 жил ажилласан. Үүнээс 1982 оны 7 сарын 7-ноос 1984 оны 8 сарын 23-ныг хүртэл аймгийн БТС-ын хороонд аж ахуйгаар, 1984 оны 8 сарын 27-нээс 1986 оны 8 сарын 29-нийг хүртэл Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багшаар, 1990 оны 7 сарын 5-наас 1991 оны 1 сарын 10-ныг хүртэл Сайнцагаан сумын сургуульд дуу хөгжмийн багшаар, 1991 оны 1 сарын 15-наас 1991 оны 4 сарын 1-нийг хүртэл ХДТаетрт хөгжимчинөөр, 1991 оны 5 сарын 1-нээс 1993 оны 1 сарын 12-ныг хүртэл Дэрэн сумын клубын эрхлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр зөрүүтэй, тамга тэмдэг нь бүдгэрч шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Гнь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Биеийн тамир спортын хорооноос 1982 оны 7 сарын 7-ны өдөр М.Гт олгосон 1982 оны 07 сарын 07 өдрөөс 1993 оны 01 сарын 12 өдөр хүртэл Дундговь аймгийн БТС-н хороонд аж ахуй, Дэлгэрцогт сумын сургуульд дуу хөгжмийн багш, Сайнцагаан сумын клубын дуу хөгжмийн багш, Хөгжимт драмын театрийн хөгжимчин, Дэрэн сумын клубын эрхлэгчээр томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-16-р хуудас/

-Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 сарын 3-ны өдрийн 52 дугаартай “Багш нарыг ажилд томилох тухай”  тушаалын хуулбар /хэргийн 18-р хуудас/

-Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1991 оны 01 сарын 15 өдрийн “10 дугаартай “Хөгжимчинөөр авч ажиллуулах тухай”, 1991 оны 04 сарын 01 өдрийн 65 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 19-20-р хуудас/

- Дундговь аймгийн Соёлын хэлтсийн даргын 1991 оны 5 сарын 1-ний өдрийн Б/14 дугаартай “ М.Г, Д.Олзон нарыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 21-р хуудас/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1994 оны 6 сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Чөлөө олгож ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 22-р хуудас/

- Гэрч А.Тийн “Нэхэмжлэгч 1991 оны 5, 6 сарын үед Дэрэн суманд клубын эрхлэгчээр 1993 оныг дуустал ажилласан. Би тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. М.Гийг өөр газар ажиллаж байсан талаар нь мэдэхгүй. Одоо аймгийн театрт ажиллаж байгаа гэв. Нэхэмжлэгчийн аавыг Миеэ гэдэг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/

-Гэрч Н.Мгийн “ Нэхэмжлэгч 1984 онд Дэлгэрцогтын сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Би тухайн үед Дэлгэрцогт суманд пионер удирдагч байсан. Нэхэмжлэгч 1987 он билүү, 1986 онд СУИС-д шалгалт өгөөд сурахаар явсан. Дундговь аймгийн театрт 1990 онд ирсэн. М.Гнь өөр газар ажиллаж байсан талаар мэдэхгүй. Нэхэмжлэгчийн аавыг Миеэ гэдэг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/

 -Гэрч Д.Эын “Нэхэмжлэгч намайг хөгжимчин байхад 1991 онд Дундговь аймгийн хөгжимт драмын театрт хөгжимчинээр ажилд ороод 1999 онд ажлаасаа гарч Дэрэн сум руу шилжсэн. Эргэж ирээд театртаа ажиллаж байгаад ...гарсан. ... " гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/

-Гэрч Н.Эын “М.Гнь 1990-1991 он хүртэл Сайнцагаан сумын 5-р сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Мөн Дэлгэрцогт суманд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. М.Гийн аавыг Мийяа гэдэг байсан. М.Гнь тухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/

                -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 30 өдрийн 08/192 дугаартай “Дундговь аймгийн Спорт хороо”-ны талаарх, 08/191 дугаартай “Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театр”-ын талаарх, 08/194 дугаартай “ Дэлгэрцогт сумын 8 жилийн сургууль”-ын талаарх,  08/195 дугаартай “Сайнцагаан сумын 8 жилийн сургууль”-ийн талаарх хуулийн этгээдийн лавлагаанууд /хэргийн 31-34-р хуудас/ мэдүүлэг зэрэг  баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Б овогт М.Г /РД/-ийг 1982 оны 7 сарын 7-ноос 1984 оны 8 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Биеийн тамир спортын хороонд аж ахуйгаар, 1984 оны 8 сарын 27-ноос 1986 оны 8 сарын 29-ныг хүртэл Дэлгэрцогт сумын 8 жилийн сургуульд дуу хөгжмийн багшаар, 1990 оны 7 сарын 5-наас 1991 оны 1 сарын 10-ныг хүртэл Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд дуу хөгжмийн багшаар, 1991 оны 1 сарын 15-наас 1991 оны 4 сарын 1-нийг хүртэл аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжимчинөөр, 1991 оны 5 сарын 1-нээс 1993 оны 1 сарын 12-ныг хүртэл Дэрэн сумын Клубын эрхлэгчээр ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б