Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/431

    2023           5           25                                     2023/ШЦТ/431

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Л.Нинжбат,

хохирогч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Ц-н Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дасгалжуулагчийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны 7 дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ц-н Д- /регистрийн дугаар ***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Д- 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн үүдэнд иргэн Д.С-тай “олон удаа сигнал дарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний толгой тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д-ийн өгсөн “...Тухайн өдөр би ээжтэйгээ хамт зах орчихоод гэр рүүгээ буцаж байсан юм. Замаар дээшээ өгсөх үед урдуур 3 машин гарч ирсэн. Тухайн газарт миний машин хий эргээд явахгүй байсан. Бид мөргөлдөх дөхсөн. С- ах машинаасаа бууж ирээд надад “чамд хандаж сигнал дараагүй, чиний урд талын машин руу сигналдсан” гэж хэлсэн. Би над руу сигналдсан гэж бодсон юм. С- машинаасаа бууж ирээд намайг мангастаад бид хоёр ноцолдсон. Тэр үед манай ээж машинаасаа бууж ирээд С- ах бид хоёрыг салгасан. С- ах цагдаа дуудаж байхад нь би машиных нь толийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С-ын өгсөн “...Замаар дээшээ өгсөж байхад Д-ийн машин харагдах орчинг хаагаад байсан. Цаашаа зам чөлөөтэй байна, урд машинаа яв гэж хэлээч гэж хэлсэн. Гэтэл Д- хэд хэд тооромсолсон. Би урд нь сааруулагч байсан гэдгийг мэдэлгүй сигнал дарсан юм. Би замыг нь хааж зогсоод Д- гэх энэ залууд “би чам руу сигнал дараагүй, урд байгаа машинуудыг чинь явуулах гээд сигналдсан” гэж хэлсэн... Миний буруу байгаа тул ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирол төлбөрт 320.000 төгрөг хүлээн авсан...” гэх мэдүүлэг, 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.С-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац”-аас өгсөөд өөрийн **-**  улсын дугаартай “кроун” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Г дүүгийн хамт явж байсан. Гэтэл урд машинууд тээглээд зогссон байхаар нь явуулах анхааруулга өгөхөд миний урд талын машины хүн уурлаад 3 удаа огцом тоормос гишгэсэн. Би араас нь мөргөх шахсан. Далан гараад шороон замруу салдаг хэсэг дээр зогсоод би чамайг хэлээгүй, чиний урд талын машинуудыг яв гэж хэлсэн юм гэж хэлэхэд нэг залуу бууж ирээд битгий хуцаад бай гэж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд шууд намайг заамдаж аваад толгой хэсэг рүү нүдэж эхэлсэн. Аль гараараа, хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Миний машины баруун талын толийг өшиглөж хугалсан. Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удалгүй ирээд бид хоёрыг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би тэр өдрөө Гэмтлийн эмнэлэг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн нүд байнга бүрэлздэг болсон. Урьд нь миний нүд зүгээр байсан. Зодуулснаас хойш 3 удаа ухаан алдаж унасан. Эмнэлэгт үзүүлэхэд хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Тэр асуудлаас болоод би айгаад машин барьж чадахгүй байгаа. Миний машины  толь хагарсан байсныг 120.000 төгрөгөөр янзлуулсан. Тэр мөнгийг барагдуулсан. Машины толь хагалсан асуудал дээр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Г-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ахын хамт айлаас юм аваад явж байсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”-аас дээш өгсөөд явж байхад сигнал дарлаа гэх асуудлаас болж манай ах нэг хүнтэй маргалдаад 2 талаасаа буугаад муудалцаад байсан. Тэр залуу манай ахын толгой, шанаа руу цохисон гэсэн. Би машин дотроосоо буугаагүй болохоор юу болсныг сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ч-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хархорин зах руу орчихоод гэр рүүгээ харьж явсан. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”-аас дээш өгсөөд Э-н замаар явж байхад хажуу талаас нэг машин орж ирэхээр нь манай хүүхэд хоёр, гурван машин урдуураа оруулсан. Гэтэл ард нь байсан машин сигналдаад чи тойроод гар гээд байсан. Хажуугаар нь гарах боломжгүй байсан. Тэгээд зам руу ороход хоёр хурд сааруулагч байсан. Тэнд манай хүүхэд тоормос гишгэж хурдаа сааруулсан. Гэр хорооллын зам руу эргэхэд тэр машины жолооч шүргэнгээ шахаж орж ирээд хашаад зогссон. Гайхаад зогстол тэр машины жолооч бууж ирсэн. Манай хүү ч буусан. Би гайхаад машинаас буутал “чи огцом тоормос гишгэлээ” гэж хэлээд манай хүүхдийг мангасдсан. Тэгээд тэр хоёр зууралдаж зодолдсон. Тэр залуу цагдаа дуудсан. Толины мөнгө гэж 120.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай Д.С-ын биед тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж ярих зүйл байхгүй...

2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 17 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгслээр явж байхад араас сигналдаад байсан. Тэгээд туслах замаас 4 машин орж ирэхээр нь би зам тавьж өгсөн. Гэтэл сигналдаад байхаар нь би тэсэхгүй хаалгаа онгойлгоод гараа дээш нь харуулаад “яасан бэ” гэсэн чинь хуруугаараа заагаад байсан. Тэгэхээр нь би нөгөө тийш орох гэж байгаа юм байх гэж бодсон чинь багтахааргүй болохоор нь зогсож байсан чинь дахиад сигналдаад эхэлсэн. Тэгэхээр нь би зам тавьж өгсөн. Сүүлийн машин бүрэн орж амжаагүй байхад нь бөгсийг нь тойроод цаашаа явсан. Тэгэхэд араас хурдтай ирж байсан, би хурд сааруулагч дөхөхөөр нь нэг тоормослоод хурд сааруулагч дээгүүр явахдаа бас тооромсолсон. Тэгээд дээш явж байгаад эсрэг урсгал мөн дүүрэн байхаар нь би 2 явган зорчигчид зам тавьж өгсөн. Тэгэхэд араас дахиад сигналдсан. Би дээш 40 километр цагийн  хурдтай яваад Баянгол дэлгүүр рүү орох гээд шороон зам руу салаад явсан. Гэтэл хойно явж байсан машины хүн миний араас хүрч ирээд зогсонгуутаа буугаад ирэхээр нь би бас бууж очсон. Гэтэл “би чам руу заагаагүй, урд талын чинь машин руу сигналдсан, чи тэрийг тойроод гараад явчихаж болно биз дээ, кроун хий эргээд дээш явахгүй байна” гэж хэлэхээр нь би “тэгээд яаж явах ёстой юм” гэсэн чинь “чам шиг мал бацаанууд л лай болно” гэж хэлээд намайг хойш мангасдсан. Тэр хүнтэй хамт явж байсан эмэгтэй нь миний цамцнаас зуураад цамцны халаас урчихсан. Би хойшоо түлхэгдээд нэг алхаад буцаад тэр ахын толгой руу нэг цохиход чихийг нь шүргэсэн. 2 дахь удаагаа цохисон. Тэгээд манай ээж намайг барьчихсан байхад тэр ах машинаа тойроод цаад талдаа оччихоод цагдаа дуудна гэхэд хажууд явж байсан “Акуа” маркийн машинтай ах жолооч ахад “чиний буруу шүү дээ” гэж тайлбарлаад улаан машины жолооч “чи уучлалт гуйчих, лай л болно” гэж хэлсэн чинь цагдаа дуудна гэхээр нь би тэг гэж хэлээд толийг нь хагалчихсан. Би зам бөглөөд зогсчихсон байсан болохоор шүргэлцээгүй юм чинь гээд машинаа холдуулаад зогсож байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30, 53 дахь тал/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто сэлбэг худалдааны төвийн үүдэнд иргэн Д.С-тай маргалдан, түүний толгойн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.С- болон шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Ч.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,  А.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Тодруулбал хохирогч Д.С-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Түүнчлэн энэ болсон үйл баримтын талаар хохирогч Д.С- болон гэрч Ч.Г, А.Ч нар тухайн үед шүүгдэгч Ц.Д-ийг ямар үйлдэл хийж, ямар байдалтай байсныг тус тус зөрүүгүй мэдүүлж, хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч Ц.Д- хөнгөн хохирол учруулсан талаар шууд нэрлэн заан, гэрчилж нотолж байна. 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч  Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Ц.Д- нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Учир нь шүүгдэгч Ц.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн удахгүй цэргийн алба хаах гэж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал,

            Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлт,

            Хохирогчоос “... миний бие гомдол саналгүй, ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал тус тус гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Д.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Ц.Д-ээс нийт 320.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн ба 120.000 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хавтаст хэргийн 43 дахь тал/ болон хохирогч Д.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Д-ээс 200.000 төгрөг хүлээн авсан...” гэх баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч Ц.Д-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ц.Д- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх  төлбөргүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Д-ийг цэргийн алба хаах гэж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

            Тодруулбал уг хэрэгт шүүгдэгч Ц.Д- нь хэдийгээр учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Т овогт Ц-н Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Д-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д-эд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Д- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ