Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн тоотод оршин суух хаягтай,  Х овогт Н.Г /РД/-ийн  нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ж нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   .. миний бие 1964 онд төрсөн. Дундговь аймгийн Дэрэн сумын эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмчээр 1984 оны 07 сарын 14 өдрөөс 1988 оны 10 сарын 01 өдөр хүртэл, Хэнтий аймгийн  Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд малын эмч, аптекийн эрхлэгчээр 1988 оны 10 сарын 01 өдрөөс 1989 оны 06 сарын 01 өдөр хүртэл, 1991 оны 04 сарын 26 өдрөөс 1992 оны 07 сарын 20 өдөр хүртэл, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1989 оны  06 сарын 21 өдрөөс 1991 оны 04 сарын 05 өдөр хүртэл, хэнтий аймгийн Дэргэрхаан сумын Хэрлэнбаян-улааны хороо, 1-р багийн клубын эрхлэгчээр 1992 оны 07 сарын 25 өдрөөс 1993 оны 07 сарын 01 өдөр хүртэл ажиллаж байсан тул дээрхи хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-462784 дугаартай, Н.Г гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй, 1982 оны 01 сараас 1989 оны 01 сарыг дуустал хугацааны гишүүний татвар төлсөн тэмдэглэл бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх эх хувиар /хэргийн 5-р хуудас/

-Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйгаас 1988 оны 09 сарын 28 өдөр Н.Гд олгосон 1988 оны 10 сарын 01 өдрөөс 1989 оны 06 сарын 01 өдөр хүртэл Отор тэжээлийн аж ахуйн СМФ-ийн эмчлэгч бага эмчээр, 1989 оны 06 сарын 21 өдрөөс 1991 оны 04 сарын 05 өдөр хүртэл Цэнхэрмандал сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 сарын 26 өдрөөс 1991 оны 06 сарын 10 өдөр хүртэл Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1991 оны 06 сарын 20 өдрөөс 1992 оны 07 сарын 20 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Мал эмнэлэг, үржлийн албаны аптекийн эрхлэгчээр, 1992 оны 07 сарын 25 өдрөөс 1993 оны 07 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны хороо, 1-р багийн клубын эрхлэгчээр томилсон, чөлөөлсөн тушаалын бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8, 10-11-р хуудас/

-Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Н.Ггийн 1984, 1985 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 12-13-р хуудас/

БНМАУ-н Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хэрлэнбаян-улааны Отор тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 сарын 01 өдрийн 164 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай”, 1991 оны 06 сарын 15 өдрийн 25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 1991 оны 05 сарын 01 өдрийн 20 дугаартай” Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбарууд /хэргийн 17-19-р хуудас/

-Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны хорооны АДХГЗ-ны 1992 оны 07 сарын 24 өдрийн 20 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд авах тухай” захирамжийн хуулбар /хэргийн 20-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 22 өдрийн 08/123 дугаартай “Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэл, Найрамдал ББХК”-ын талаархи  талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 21-р хуудас/

-Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн даргын 1984 оны 07 сарын 14 өдрийн 21 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 22-р хуудас/

-Гэрч Д.Цын “Н.Г нь намайг холбоонд ажиллаж байхад 4-р бригад, Бумбат бригадын эмчилгээ, тэжээлийн цэгэд малын эмчээр ажиллаж байсан. 1984-1988 он хүртэл ажилласан... “ гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/

-Гэрч А.Тгийн “.. Н.Г нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1984-1988 он хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. ..” гэх мэдүүлэг /хэргийн 31-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Н.Г /РД/-ийг 1984 оны 07 сарын 14-өдрөөс 1988 оны 10 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малын бага эмчээр, 1988 оны 10 сарын 01 өдрөөс 1989 оны 06 сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд малын эмчээр, 1989 оны 06 сарын 21 өдрөөс 1991 оны 04 сарын 05 өдөр хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хүүхдийн цэцэрлэгч хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 04 сарын 26 өдрөөс 1991 оны 06 сарын 10 өдөр хүртэл Хэнтий аймгийн  Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд мал эмнэлгийн аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1991 оны 06 сарын 20 өдрөөс 1992 оны 07 сарын 20 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Мал эмнэлэг, үржлийн албанд аптекийн эрхлэгчээр, 1992 оны 07 сарын 25 өдрөөс 1993 оны 07 сарын 01 өдөр хүртэл Хэнтий амйгийн Хэрлэнбаян Улааны хороо, Дэлгэрхаан сумын 1-р багийн клубын эрхлэгчээр тус тус  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б