Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/950

 

 

 

 

 

 

 

 

     2023           08           10                                         2023/ШЦТ/950

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 1908059570875 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн *** баг *** гудамж *** тоотод ганцаараа оршин суудаг гэх, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 01 сарын хорих ялаар шийтгэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан;

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жил, 02 сар хорих ялаар;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 10 cap, 01 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 03 жил, 01 cap, 01 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны урд зогсоол дээр онгорхой орхисон байсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Harrier” маркийн автомашины зүүн урд талын суудал дээр байсан цүнхтэй мөнгийг буюу бэлэн 1.500.000 төгрөг, 7.500 австрали доллар буюу тухайн үеийн ханшаар 13.769.025 төгрөг, 22.500 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний хар өнгийн үүргэвч зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 15.291.525 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт “Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ***, гэрч ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Монгол банкны ханшны лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 49-50, 51-54, 57-67, 74-86, 133-136, 158-159, 162-169 дүгээр хуудас),

-  Шүүгдэгч *** “байхгүй” гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны урд зогсоол дээр онгорхой орхисон байсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Harrier” маркийн автомашины зүүн урд талын суудал дээр байсан цүнхтэй мөнгийг буюу бэлэн 1.500.000 төгрөг, 7.500 австрали доллар буюу тухайн үеийн ханшаар 13.769.025 төгрөг, 22.500 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний хар өнгийн үүргэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 15.291.525 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 51-54 дүгээр тал),

- Хохирогч ***ын “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ 7.500 Австрали доллар, бэлнээр 1.500.000 төгрөг аваад өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toёота хариар” маркийн автомашины зүүн урд талын суудал дээр цүнхэнд хийгээд тавьсан. Ховд аймаг руу явуулах ачаагаа цэгцлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны хажууд автомашинаа байрлуулж, тус байрны “Оргил” нэртэй дэлгүүрт орж цаасан хайрцаг нэг ширхэг, скоч нэг ширхэг авсан. Автомашин дээрээ ирээд ачаагаа баглаж янзлаад, суугаад хөдөлтөл суудал дээр байсан миний мөнгөтэй цүнх алдагдсан байсныг мэдсэн. Бэлнээр 1.500.000 төгрөг, 7.500 Австрали доллар, миний гадаад паспорт, хадгаламжийн дэвтэр, тооцооны хоёр ширхэг дэвтэр, хар өнгийн эрэгтэй богино куртик байсан. Би борлуулалтын менежер ажилтай, өмнөх өдөр нь хүнсний дэлгүүрүүдээс өрнүүдээ цуглуулж аваад орой тоолж үзэхэд 1.500.000 төгрөг байсан. 7596,15 долларыг зуучлалын газарт сургалтын төлбөр гэж өгсөн. Виз гараагүй учраас миний мөнгийг буцааж өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 63-64 дүгээр тал),

- Гэрч ***ын “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед манай дэлгүүрт бараа нийлүүлдэг залуу орж ирсэн. “Хөдөө юм явуулах гэсэн юм” гээд хайрцаг, скоч аваад гарсан. Удалгүй орж ирээд “Автомашинаас хар өнгийн цүнхээ алдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

- Гэрч ***гийн “...тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нөхөр ***ы хамт явж байгаад ***тэй тааралдсан. *** “Танай гэрт энэ өвөл өвөлжмөөр байна, манай хамаатны ах ирээд надад мөнгө өгсөн, хоол хүнсийг чинь авч өгнө, надад хангалттай мөнгө байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь *** сахалтай хүний зурагтай 15 ширхэг гадаад мөнгө өгөөд “Та хоёр солиулаад ир” гэж хэлсэн. 8-н шарга валют сольдог газар очоод 3.000.000 төгрөгөөр солиулсан. Гэртээ ирээд тухайн мөнгөөр архи авч уусан. Мөнгийг ***, *** бид гурав үрж зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

- Гэрч ***ын “...24 дүгээр байрны урд байрлах тоглоомын талбай дээр сууж байтал таньдаг 2 дүү тааралдаж, 41 дүгээр байранд байрлах “PC” тоглоомын газар руу явсан. Тус байрны шатан дээр хар өнгийн эрэгтэй хүний цүнх, хар өнгийн куртик, гадаад паспорт, голомт банкны хадгаламжийн дэвтэр зэргийг тарааж хаясан байдалтай байсан. Би тухайн эд зүйлсийг хамж аваад 26 дугаар байрны хажууд явж байтал цагдаа тааралдаж, миний олсон эд зүйлүүдийг шалгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар тал),

- Гэрч ***гийн “...Миний дэлгүүрийн урд ***той таарсан. Бид хоёр 27-р байрны ард байрлах дэлгүүрээс таньдаг хүн архи худалдан авч байдал гуйж уух санаатай явсан. Бид хоёр шаттай дэлгүүрийн урд явж байхад *** “Чи наанаа зогсож бай” гэж хэлээд зам хөндлөн баруун хойд зүг рүү явсан. 5 минут орчмын дараа *** хар өнгийн үүргэвч тэвэрчихсэн ирсэн. 41б байрны урд шатан дээр үүргэвчийг онгойлгоход *** гэсэн нэртэй гадаад паспорт, бэлнээр 1.200.000 төгрөг, гадаадын боодолтой мөнгө байсан. Замдаа ***, түүний эхнэр *** нартай тааралдсан. Бид нар хамт архи уухаар 34-н гүүрний ард байрлах гаражинд очсон. Хулгайлсан гадаад мөнгөө ***д өгсөн. Тухайн хулгайлсан мөнгөнөөс бэлнээр 370.000 төгрөг, гадаад мөнгөнөөс 3350 мянга авсан. Бусад эд зүйлсийг 41-р байрны явган хүний шатан дээр хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),

- Гэрч ***ы “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***тэй тааралдсан. *** “Манай хамаатан надад мөнгө өгсөн, та нарыг дайлмаар байна” гэж хэлсэн. Манай гэрт бид нар 2 хоног архи уусан. Маргааш өглөө 10 цагийн орчим эхнэртэйгээ цуг “Төрийн банк” орж группийн мөнгөө авсан. Эхнэр бид хоёр 8-н шарга орж, ***гийн өгсөн гадаад мөнгийг 4.200.000 төгрөгөөр солиулаад гэртээ ирсэн...” (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

- “Дамно” ХХКомпанийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн СХД3-19-913 дугаартай “...хар өнгийн үүргэвчийг 22.500 төгрөгөөр үнэлсэн” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал),

- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 134-135 дугаар тал),

- Монгол банкнаас зарласан “1 Австрали доллар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар 1,835.87 төгрөг”  гэсэн ханшийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дүгээр тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9/2844 дугаартай “...С.*** /*/ нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, *** /*/ нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 162-169 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан, үүний улмаас хохирогчид нийт 15.291.525 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

1.3 Хохирол, хор уршиг

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 22.500 төгрөгийн үнэлгээ бүхий үүргэвч, куртик, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 1.430.0000 төгрөгийг тус тус хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч ***оос үлдэх 13.839.025 төгрөгийг гаргуулан хохирогч ***т олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлөх завсарлага авах эрхээ эдлэхгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан, Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ хэлье. Хэрэг учрал 2019 онд үйлдэгдсэн. Шүүгдэгч нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүд нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар заасан байдаг. Шүүгдэгч *** нь өршөөлийн тухай хуулиар шийтгүүлээд дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт байхгүй тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ***од эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасуулах саналтай...”, шүүгдэгчээс “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 154-157, 171-183, 191 дүгээр хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд дөрвөн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 209 дүгээр тал)-оор “ялтан ***ийн ***ын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор ***ыг 03 жил, 01 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснээс биеэр 11 сар, 22 хоногийг эдэлж, одоо 02 жил, 01 сар, 09 хоногийн ялын үлдэгдэлтэй байна” гэсэн баримтууд авагджээ.

Шүүгдэгч ***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын машинд үлдээсэн байсан эд хөрөнгийг хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулан, зарим эд зүйл, бэлэн мөнгийг хүлээлгэн өгсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (урьд өмнө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 50 настай, дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор ***од оногдуулсан 03 жил, 01 сар, 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 01 сар, 09 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 04 жил, 01 сар, 09 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Улсын яллагчийн дүгнэлтийг Шүүх хүлээн авах боломжгүй буюу дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэнээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ял оногдуулсан төдийгүй, шүүгдэгч *** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа (хавтаст хэргийн 121 дүгээр тал)-гаар Төв аймгийн *** сум *** баг *** гудамж *** тоот амьдардаг гэх албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаг эсэх талаар хангалттай тогтоогоогүй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй юм.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан гаргахдаа энэхүү хуулийн зорилтыг “Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлж, тухайн үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан нь тухайн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн бусад хүний ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасан журмаар өршөөн хэлтрүүлэх утга санааг агуулаагүй, нөгөөтээгүүр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй нь уг хуулийг хэрэглэх журам, үндэслэлийг тус тус хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаар захирамж (хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас)-аар “яллагдагч ***од 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г авсан байх бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 43 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн 1908059570875 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хаан банкны виза карт нэг ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч ***од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор  түүнд оногдуулсан гурван жил, нэг сар, нэг хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил, нэг сар, ес хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жил, нэг сар, ес хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон дөчин гурван хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***оос 13.839.025 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны виза карт нэг ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн 1908059570875 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***ын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***од авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР